2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/376

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

улсын яллагч Л.Солонго /томилолтоор/,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Эсэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц****** овогт Д.М-т холбогдох эрүүгийн 2408000001475 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  

   Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр З*** аймгийн Б**** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Б**** дүүргийн *** дүгээр хороо, **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Ц***** овогт Д.М /РД:ИЧ******/.

  

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Улаанбаатар хотын Б***** дүүргийн дэвсгэрээс 1020 кг ховор ургамлын жагсаалтад багтсан "Сибирь хуш"-ны самрыг худалдан авч, У***** Б***** дүүргийн нутаг дэвсгэрээс С****** дүүргийн *** дүгээр хороо, О**** * дугаар гудамж *** тоот хүртэл тээвэрлэн, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл С***** дүүргийн *** дүгээр хороо О**** * дугаар гудамж **** тоотод хадгалж, улмаар экологи-эдийн засагт 100,878,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өгсөн:  “...Намайг Байгаль орчин, Уур амьсгалын сангийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаартай албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон, надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй. 2007 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг олон улсын бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн. Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлийн яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01- ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд "Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална" гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 504,390,000 (таван зуун дөрвөн сая гурван зуун ерэн мянган) төгрөгийн нэхэмжилж байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ж.Б-ын өгсөн:

“...Би С**** дүүргийн *** дүгээр хороо о***** *** тоот хашаа байшинг 2021 онд анх өөрийн нэр худалдаж авч байсан юм. Би ээлжийн ажил хийдэг юм. 2023 онд Д.М ах надаас чи дулаан зогсоолын түлхүүрээ өгч байгаач би түр хэрэггүй эд зүйлээ түр хадгалах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд түлхүүрээ өгсөн. Би тухайн авто машины дулаан зогсоолд Д.М ахыг юу авч ирж хийсэн талаар ямар нэгэн зүйл мэдээгүй. Намайг ажилтай буюу ээлжинд гарч байхад хийсэн байсан. Надад тээврийн хэрэгсэл байхгүй болохоор тухайн дулаан зогсоолыг ашигладаггүй юм. Би Д.М ахыг дулаан зогсоолд самар хадгалж байсан гэдгийг анх цагдаа нар ирээд үзэхэд мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2996 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...1. Шинжилгээнд ирсэн нийлэг ууттай зүйл нь Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ний самар байна. 2. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна. 3. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал- газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. 4. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 21.6% байх тул нойтон байна. 5. Хуш (Pinus sibirica Du Tour) модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. 6. Стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. 7.1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. 98,900 х 1020 кг =100,878.000, 1020 кг Хуш модны самрын ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х5х1020кг=504,390.000 төгрөг байна. Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х3 х1020кг=302,634.000...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/

-Хөрөнгө эстимэйт хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

           - иргэний үнэмлэхийн  лавлагаа /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,             

           - тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,

           -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1020 кг ховор ургамлын жагсаалтад багтсан "Сибирь хуш"-ны самрыг худалдан авч, Улаанбаатар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8 дугаар гудамж 293 тоот хүртэл тээвэрлэн, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 8 дугаар гудамж 293 тоотод хадгалж, улмаар экологи-эдийн засагт 100,878,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд 100,878,000 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хохирлыг тооцох аргачлалын дагуу хохирол төлбөр болох 302,634,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100913040 дансанд төлүүлэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдаг. Хэрэгт цугларсан хохирол төлбөрийн тооцоолол эргэлзээтэй, мөн гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудал нь тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий байгууллага руу явуулж буй албан бичигт нь самар борлуулах зөвшөөрөл өгсөн гэх албан бичгийг явуулсан байна. Энэ хэргийн нөхцөл байдалд түүсэн биш худалдан авсан, тээвэрлэсэн гэдэг дээр нь буруутгагдаад байгаа. Нийслэлийн байгаль орчны газраас 2023 онд зөвшөөрөл олгосон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хууль зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн хүрээнд цагаатгаж, прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

  Шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор У***** хотын Б***** дүүргийн дэвсгэрээс 1020 кг ховор ургамлын жагсаалтад багтсан "Сибирь хуш"-ны самрыг худалдан авч, У**** Б**** дүүргийн нутаг дэвсгэрээс С**** дүүргийн *** дүгээр хороо, О*** * дугаар гудамж *** тоот хүртэл тээвэрлэн, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл С***** дүүргийн ** дүгээр хороо О*** * дугаар гудамж *** тоотод хадгалж, улмаар экологи-эдийн засагт 100,878,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

мөрдөн  байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өгсөн:  “... Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ж.Б-ын өгсөн:

“...Би тухайн авто машины дулаан зогсоолд Д.М ахыг юу авч ирж хийсэн талаар ямар нэгэн зүйл мэдээгүй. Намайг ажилтай буюу ээлжинд гарч байхад хийсэн байсан. Надад тээврийн хэрэгсэл байхгүй болохоор тухайн дулаан зогсоолыг ашигладаггүй юм. Би Д.М ахыг дулаан зогсоолд самар хадгалж байсан гэдгийг анх цагдаа нар ирээд үзэхэд мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2996 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...1. Шинжилгээнд ирсэн нийлэг ууттай зүйл нь Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ний самар байна. 2. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна. 3. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал- газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. 4. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 21.6% байх тул нойтон байна. 5. Хуш (Pinus sibirica Du Tour) модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. 6. Стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. 7.1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. 98,900 х 1020 кг =100,878.000, 1020 кг Хуш модны самрын ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х5х1020кг=504,390.000 төгрөг байна. Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х3 х1020кг=302,634.000...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/

-Хөрөнгө эйстимэйт хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг тодорхойлохдоо; Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан идэвхитэй гэмт үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Мын хувьд ховор ургамлын жагсаалтад багтсан "Сибирь хуш"-ны самрыг худалдан авч, У**** Б**** дүүргийн нутаг дэвсгэрээс С**** дүүргийн ** дүгээр хороо, О*** * дугаар гудамж ** тоот хүртэл тээвэрлэсэн бөгөөд энэ нь хэнээс худалдан авснаас үл хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж цагаатгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн объектив, субьектив талын шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар     

             

         Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1020 кг хуш модны самрны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 х 1020 кг =100,878.000 төгрөг бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар Ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлнэ гэж заасан байх тул 302,634.000 төгрөгийн хохирол учирсан байна /хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/.

              Шүүгдэгч Д.М нь 6,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн байна /хавтаст хэргийн 235 дугаар хуудас/. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 302,634.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 6,000,000 төгрөгийг хасаж тооцон шүүгдэгч Д.Маас 296,634,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.  

 

               Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ буюу байгаль орчинд 10 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар тооцсон 1020 кг самрыг зохих байгууллагад шилжүүлэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх саналыг тус тус гаргав.

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг журамлан үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.       

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц***** овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор байгалийн ургамлыг худалдан авсан, хадгалсан тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг журамлан шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 296,634,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Цагдаагийн ерөнхий газрын харьяа Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1020 кг хуш модны үр, идээ самарыг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ