| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/0445/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/544 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч Г.Ариунзул
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Б**** овогт М.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405001042166 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр У**** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ганцаараа Б***** дүүргийн *** дүгээр хороо **-р байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б*** овогт М.Б /РД:УУ******/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Б**** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "В" нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Э-ны өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд найз Т-ын хамт тухайн газар орж нэг шил “Эдэн” нэртэй 700 граммтай архи уусан ба тус газар хоол идэж үйлчлүүлж байсан. Тухайн газар 02 цагаас 03 цагийн орчимд согтолт ихтэй байсан ба тооцоогоо хийх гэтэл өөрийн гар утасны интернэт банкаар хийх гээд нэвтрэхэд миний интернэт банк нэвтрэх кодоо 3 удаа буруу хийсэн тул блоклсон юм. Тус гар утсаа интернэт банкны кодоо гаргах гэсэн боловч бүртгэлтэй дугаар нь өөр газар байсан тул кодоо сэргээж чадаагүй бөгөөд тооцоогоо хийж чадахгүй байдалд хүрсэн. Би тус "В" гэх нэртэй газарт 2013-2014 оны хооронд ажиллаж байсан бөгөөд хүмүүс нь намайг бүрэн таньдаг учраас би маргааш ирээд өгчихье гэж хэлсэн боловч үгүй гэсэн хариу өгсөн тул тухайн тооцоогоо хийж чадахгүй байгаагаас маргаан үүссэн. Би тухайн газрын ажилтан буюу баармен Б баарменээс гуйхад Б нь чи манай зохион байгууллагачтай уулзчих гэж хэлсэн би зохион байгууллагач гэх залууд үнэн учраа хэлээд 1 цаг гаран ярилцаж гуйсан боловч намайг үл хүндэтгэж харилцаад байсан болохоор хоорондоо барилцаж авсан байсан. Тухайн зохион байгууллагач гэх залуу нь намайг чи ямар овоо писда вэ гээд В дотроос чирч гаргаад унагааж миний дээрээс зодож байсан тухайн үед зам дээр зогсож байсан таксины жолооч 2 үл таних эмэгтэй бууж ирээд салгасан бөгөөд тухайн таксины жолооч 2 эмэгтэй цагдаагийн байгууллагад дээр авч ирсэн тухайн үед намайг зодоод салгаж байхад миний хамар амнаас маш их цус гарсан байсан. Би тухайн зохион байгууллагач хийдэг залууг урьд өмнө үйлчлүүлж байхдаа хальт таньдаг байсан ба ямар нэгэн харилцаа хамааралгүй. Би тухайн газарт тооцоогоо хийх гэж байхдаа өөрийн интернэт банкийг блоклуулсан байсан бөгөөд өөрийн үнэн учраа хэлээд маргааш орж ирээд тооцоогоо бүрэн хийнэ гэж хэлэхэд үл хүндэтгэж харьцаж улмаар миний биед халдаж зодсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хараалын үгээр хэлсэн байх өөрийн гартаа би тооцооны биллээ барьчихсан байсан ба тухайн биллээр чичиж харьцсан байсан тухайн үйлдэлд дургүйцсэн байх. Тухайн залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдэхгүй байна. Тухайн залуу нь миний биед халдаж нүд хавдаж хөхөрсөн байсан ба уруул сэтэрсэн ба доод талын үүдэн 2 шүд хөдөлгөөн орсон байсан тухайн маргаанаас хойш хамар зовуурьтай байгаа. Толгойн баруун хэсэг хавдартай байсан. Би эмчилгээ хийлгэсэн хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 651 тоот: 1 Энхсайханы биед, баруун чамархай, хоёр зовхи, хамрын зөөлөн Эдийн няцрал, цус цус хурал хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, хүзүү, Баруун эгэмд цус хуралт, доод уруулд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг, болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 46-52 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.Б нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "В" нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2 дугаар зэрэглэлд хамаарч тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг олгуулах, гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан төлбөрийг тус тус шүүгдэгчээс гаргуулах...” гэх дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Б*** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "В" нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Э-ны өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд найз Т-ын хамт тухайн газар орж нэг шил “Эдэн” нэртэй 700 граммтай архи уусан ба тус газар хоол идэж үйлчлүүлж байсан. Тухайн газар 02 цагаас 03 цагийн орчимд согтолт ихтэй байсан ба тооцоогоо хийх гэтэл өөрийн гар утасны интернэт банкаар хийх гээд нэвтрэхэд миний интернэт банк нэвтрэх кодоо 3 удаа буруу хийсэн тул блоклсон юм. Тус гар утсаа интернэт банкны кодоо гаргах гэсэн боловч бүртгэлтэй дугаар нь өөр газар байсан тул кодоо сэргээж чадаагүй бөгөөд тооцоогоо хийж чадахгүй байдалд хүрсэн. Би тус "В" гэх нэртэй газарт 2013-2014 оны хооронд ажиллаж байсан бөгөөд хүмүүс нь намайг бүрэн таньдаг учраас би маргааш ирээд өгчихье гэж хэлсэн боловч үгүй гэсэн хариу өгсөн тул тухайн тооцоогоо хийж чадахгүй байгаагаас маргаан үүссэн. Би тухайн газрын ажилтан буюу баармен Б баарменээс гуйхад Б нь чи манай зохион байгууллагачтай уулзчих гэж хэлсэн би зохион байгууллагач гэх залууд үнэн учраа хэлээд 1 цаг гаран ярилцаж гуйсан боловч намайг үл хүндэтгэж харилцаад байсан болохоор хоорондоо барилцаж авсан байсан. Тухайн зохион байгууллагач гэх залуу нь намайг чи ямар овоо писда вэ гээд В дотроос чирч гаргаад унагааж миний дээрээс зодож байсан тухайн үед зам дээр зогсож байсан таксины жолооч 2 үл таних эмэгтэй бууж ирээд салгасан бөгөөд тухайн таксины жолооч 2 эмэгтэй цагдаагийн байгууллагад дээр авч ирсэн тухайн үед намайг зодоод салгаж байхад миний хамар амнаас маш их цус гарсан байсан. Би тухайн зохион байгууллагач хийдэг залууг урьд өмнө үйлчлүүлж байхдаа хальт таньдаг байсан ба ямар нэгэн харилцаа хамааралгүй. Би тухайн газарт тооцоогоо хийх гэж байхдаа өөрийн интернэт банкийг блоклуулсан байсан бөгөөд өөрийн үнэн учраа хэлээд маргааш орж ирээд тооцоогоо бүрэн хийнэ гэж хэлэхэд үл хүндэтгэж харьцаж улмаар миний биед халдаж зодсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хараалын үгээр хэлсэн байх өөрийн гартаа би тооцооны биллээ барьчихсан байсан ба тухайн биллээр чичиж харьцсан байсан тухайн үйлдэлд дургүйцсэн байх. Тухайн залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдэхгүй байна. Тухайн залуу нь миний биед халдаж нүд хавдаж хөхөрсөн байсан ба уруул сэтэрсэн ба доод талын үүдэн 2 шүд хөдөлгөөн орсон байсан тухайн маргаанаас хойш хамар зовуурьтай байгаа. Толгойн баруун хэсэг хавдартай байсан. Би эмчилгээ хийлгэсэн хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 651 тоот: 1 Энхсайханы биед, баруун чамархай, хоёр зовхи, хамрын зөөлөн Эдийн няцрал, цус цус хурал хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, хүзүү, Баруун эгэмд цус хуралт, доод уруулд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг, болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 46-52 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч М.Б нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Б**** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "В" нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Ж.Э-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хохирогч Ж.Э нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 120,000 төгрөгийг эмчилгээ үйлчилгээний төлбөр гарсан байх тул тул шүүгдэгч М.Баас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б***** овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Б-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 120,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах,
Хохирогч Ж.Э нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Б-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ