| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
2025 01 24 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,
Улсын яллагч: Б.Тогтох
Шүүгдэгч: Ц.Н*******, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тогтохоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б******* овогт Ц******* Н*******д холбогдох 241004*******510050 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*******87 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Буянт-Ухаа ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б******* овогт Ц******* Н******* /РД:ВТ870*******1308/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл паб” нэртэй газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.Э*******ын самсунг з фолд загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5,3*******8,820 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл паб” нэртэй газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.Э*******ын самсунг з фолд загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5,3*******8,820 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н*******гийн “...гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 241004*******510050 дугаартай хэргээс:
2024 оны 11 дүгээр сарын 1*******-ний өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Э*******ын хохирогчоор өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нүхтийн гудамжинд байх найз гийн гэрт ганцаараа очиход тэдний гэрт найз , нар байж байсан тэгээд найзын гэрт хоол унд идэж ууж байгаад, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад найзын гэрээс гарахаар болоод би , , нарын хамт гэрээс гараад яармагийн шинэ эцсийн буудлын Мишээл нэртэй пабад орсон тэндээ хүний 2 лааз пиво уусан юм. Тэгээд тэндээсээ би найз нарын хамт гарах гэтэл миний гар утас олдохгүй байсан. Тэгээд би Мишээл пабын ажилтан нартай уулзаж, миний гар утас куртикны халаасанд байсан гар утас алга болсон олдохгүй байна, олоод өгөөч гэхэд ажилтан нар нь надад өнөөдөр шүүх боломжгүй байна энэ асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.гийн гэрчээр өгсөн “...Би Хан-Уул дүүргийн дугаар хороо НҮН *******-27 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Хувиараа бизнес эрхэлдэг юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад 1 цагийн үед найз гийн гэрт ирсэн юм. Тэгээд гийн хамт гэрт нь байж байхад Э, нар хамт ирсэн тэгээд бид адууны мах чанаж идэхээр болоод махаа чанаж байхдаа пиво уухаар болоод бид 4 30 гаран лааз пиво уусан тэгээд нөгөө адууны махаа идэж байхад Э би шинэ утас авсан гээд Самсунг З фолд загварын гар утсыг үзүүлж байсан. Тэгээд бид дөрөв караокед суухаар болоод яармагийн шинэ эцсийн буудлын урд байрлах Мишээл нэртэй караокед орохоор болоход найз согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад дуусах үед Эрдэнэцог гар утас алга болсон байна гээд хайгаад караоке дотор түүний гар утсыг хайсан боловч олдоогүй, тэгээд дотор байхдаа үйлчлүүлж байсан 2 эмэгтэйтэй хүнтэй оргил ус уугаад юм ярьж байсан. Тэгэхэд нэг 40 гаран насны цэнхэр цамцтай оргил гэсэн бичигтэй юм ярьж байхад найз Эрдэнэцогын хажуу талд суусан. Би бодохдоо тухайн 40 гаран насны эмэгтэй гар утсыг нь авсан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Оын гэрчээр өгсөн “...Би Хан-Уул дүүргийн дугаар хороо НҮН *******-0 тоотод эхнэр 3 хүүхэд, ээжийн хамт амьдардаг юм. Хувиараа бизнес эрхэлдэг. Тухайн өдөр би гэртээ байж байхад багын найз , Эрдэнэцог, нар манай гэрт ирээд бид хоол унд идэж уугаад мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад найз Эрдэнэцог бид нарт шинэ гар утас авсан гээд Самсунг З фолд загварын гар утсыг үзүүлж байсан юм. Тэгээд дахин архи уухаар болоод Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо яармагийн шинэ эцсийн караокед ороод тэндээ мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээсээ гарах гэтэл Эрдэнэцог миний гар утас алга болсон байна гээд, бид нар караоке дотор байхад огт олоогүй болохоор цагдаагийн байгууллагад хандаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би Эрдэнэцогын машин дотор сууж байхдаа Эрдэнэцогын гар утас руу залгахад машины хөгжимтэй холбоотой дуудаж байгаад, караокенаас хэдэн эмэгтэй гарч ирээд таксинд суугаад явсны дараа дуудахаа больсон...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Гийн гэрчээр өгсөн “...Би тухайн өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оргил худалдааны төвийн тоорт худалдан борлуулдаг хэсэгт ажиллаж байхад ажлын таньдаг эгч Н******* надад хамт ажиллаж байгаа Азаа гэх хүүхэд өнөөдөр яармагын эцсийн буудлын урд байрлах Мишээл нэртэй караоке дотор хүрээд ирээч гэж байна гэдгийг надад хэлээд бид ажлаа тараад 21 цагийн орчим Н******* эгчийн хамт Мишээл нэртэй караокед суусан юм. Тэгээд бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад дуусгаад гарах гэтэл нэг танихгүй 40 гаран насны эрэгтэй төлбөр тооцооны мөнгийг өгсөн байхаар нь би Н*******гийн хамт яагаад бидний тооцоог хийсэн бэ бид өөрсдөө хийх байсан гэж хэлсэн. Тэгээд танихгүй 40 гаран насны эрэгтэй бидний сууж байсан ширээн дээр ирээд суугаад хамт юм ярилцаж байгаад нөгөө 40 гаран насны эрэгтэй босоод яваад өгсөн. Би тухайн Н*******гийн хамт караоке сууж байгаад пиво дуусгаад харихаар болоод гаднаас такси бариад явсан юм...” гэх мэдүүлэг,
2024 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн ХУ2-24-5******* дугаартай Дамны үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “...samsung Z Fold загварын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Мобиком худалдааны төвөөс лизингээр авсан 5,3*******8,820 төгрөгөөр” үнэлэгдсэн үнэлгээний тайлан,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Н*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Н*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ц.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл паб” нэртэй газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.Э*******ын самсунг з фолд загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5,3*******8,820 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...”гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Х., Ч.О, М.Г нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн ХУ2-24-5******* дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Ц.Н******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл паб” нэртэй газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.Э*******ын самсунг з фолд загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5,3*******8,820 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Н*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Н******* нь хохирогч О.Э*******од учирсан хохиролд Samsung Z Fold загварын гар утсыг буцаан өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Ц.Н*******гаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролд 2,500,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Баттамирт олгож шийдвэрлэв.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл паб” нэртэй газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.Э*******ын самсунг з фолд загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5,3*******8,820 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Ц.Н*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Ц.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 50 дугаар тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ц.Н*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ц.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Ц******* Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н*******г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н*******д оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дураж шүүгдэгчээс 2,500,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Зуутраг овогт Адъяагийн Баттөмөр/ЧГ8204171/-т олгосугай.
. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ