Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

 

 

 

 

  2025          02          06                                    2025/ШЦТ/50

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

Улсын яллагч: Б.Тогтох /цахимаар/,

Шүүгдэгч: Б.Б*******, Б.Л*******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тогтохоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн

Б******* овогт Б******* Б*******,

Х******* овогт Б******* Л******* нарт холбогдох эрүүгийн *******10040120030 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1**************3 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Туул ривер хотхон ******* дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б******* овогт Б******* Б******* /РД:УЗ*******307015*******/,

Монгол Улсын иргэн, 1********************* оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, найзын хамт Хан-Уул дүүргийн дугаар хороо Сонсголон 1-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Х******* овогт Б******* Л******* /РД:НА**************122210/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо, Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Б*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд, дотор доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

Шүүгдэгч Б.Б******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Л*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, эрүүл мэндэд нь үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Л******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо, Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Б*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд, дотор доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

Шүүгдэгч Б.Б******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Л*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, эрүүл мэндэд нь үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л*******ийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *******10040120030 дугаартай хэргээс:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдрийн “согтуу хүн манай найзыг зодсон” гэсэн дуудлага лавлагааны хуудас,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б*******ийн хохирогчоор өгсөн “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр найз Бтой хамт Хан-Уул дүүргийн дугаар хорооны 1 дүгээр гудамжинд машин дотор хамт пиво ууж байгаад машинаасаа буугаад Б хашаа руу бие засаж байх үед тухайн хашааны хажууд байсан 3 залуу хашаа руу шээлээ гэж бид хоёрыг зодоод эхэлсэн. Би танихгүй гурвуулаа миний бие халдаж зодсон. 3 залуугийн өндөр нь “тийш дээ намайг яармагт мэдэх үү” гээд орилоод дайраад над руу хүрээд ирэхээр нь би цохих гэж байна гэж бодоод түрүүлээд нүүр хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгтэл намайг тэр 3 залуу нийлээд зодчихсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын гэрчээр өгсөн “...Би муулалцаад найзын машиныг налаад зогсож байтал манай найз Б******* хувцсаа янзлаад машинаас бууж ирж таараад Б******* “Адилхан эр хүмүүс байж ийм зүйл ойлгоод больчхооч дээ, ямар онгироо бацаанууд вэ” гэж хэлсэн. Тэгтэл тэр гурван залуу өмнөх шигээ мөн адил манай найз руу дайрч эхлээд тулаад очтол манай найз Б******* цохих гэж байна гэж бодоод өндөр залуугийн эрүү хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл тэр өндөр залуу хойшоо саваад банзан хашаа налаад унасан буцаж өндийгөөд манай найз Б*******ийг цохиод эхэлсэн. Нүүр нүдгүй энэ тэнд нь цохисон. Үл таних гурван залуу нийлээд дайрсан. Гэхдээ тэр өндөр залуу нь давамгайлж зодсон. Нэг махлагдуу, нэг сэгсгэр үстэй залуу хоёр ер нь оролцож зодоогүй тэр өндөр залуу л нийлээд зодсон. Манай найз Б******* түрүүлээд нэг л цохисон түүнээс хойш огт зөрүүлж цохиогүй, зодуулсаар байгаад салсан. Би салгах гэхээр өрөө зодоонд оролцчих гээд ойртоогүй ээ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Жийн гэрчээр өгсөн “...Тэгтэл бор өнгийн хувцастай үл таних залуу шууд л Л найз руу духаа нийлүүлээд дайраад байсан. Тэгэхээр нь Л яагаад байгаа юм бэ гээд хойшлоод зайгаа авсан. Жаахан холдчихоод Л шүлсээ хайчхаад эргээд хартал бор өнгийн хувцастай үл таних залуу шууд л Лг цохиод авсан. Цохитол Л хашаа налаад газар суусан. Би цохисон залууг Лгаас холдуулаад “яаж байгаа юм бэ” гээд заамдалцсан. Би тэр залуугийн юүдэнтэй цамцных нь юүдэнг доош нь дараад тонгойлготол Л босож ирээд аль гараараа цохисныг санахгүй байна. Нүүр хэсэгт нь 2-3 удаа цохитол үл таних залуу хоёр гараараа нүүрээ хамгаалж гараа урдаа барьсан байдалтай явган суучихсан. Суусных нь дараа Л баруун хөлөөрөө нүүрээ хамгаалж барьсан гарынх нь шууны арын хэсэгт 1 удаа, баруун зүүн гуя хэсэгт нь тус тус нэг удаа өшиглөсөн. Би Лг салгаад аваад явах гэтэл Л ард үлдсэн залууг зүүн хөлийн өсгий хэсгээр нүүр хэсэгт нь оносон байх гэж бодож байна. Нэг удаа өсгийдсөн...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн 1157 дугаартай “Б.Б*******ийн биед зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Л*******ийн хохирогчоор өгсөн “...20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед гэрийн гадаа найз Жийн хамт ирэхэд манай хашааны гадна ус түгээдэг газрын микро машинд 2 залуу пиво уугаад сууж байхаар нь харж байгаад гэртээ ороод хоолоо идээд байж байтал найз Тэлмэн ирээд дуудахаар нь гартал гадаа архи ууж байсан хүмүүс манай хашаа руу шээгээд, хогоо хаяад байхаар нь яагаад байгаа юм бэ гээд хэлтэл танай хашаа юм уу зүгээр гэртээ ор гэж хэлээд бид нар маргалдсан. Тэгээд би гэрийн үүднээс зайл гэж хэлтэл Б******* гэх залуу нь миний ам руу цохиж шүд хугалсан. Манай найз Ж орж ирээд тухайн залууг цохиж аваад би бас босож ирээд нүүр рүү нь өшиглөж аваад салаад манай найз цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний үүдэн 1 шүд хугарч, 3-4 шүд хөдөлгөөнд орсон байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын гэрчээр өгсөн “...Би муулалцаад найзын машиныг налаад зогсож байтал манай найз Б******* хувцсаа янзлаад машинаас бууж ирж таараад Б******* “Адилхан эр хүмүүс байж ийм зүйл ойлгоод больчхооч дээ, ямар онгироо бацаанууд вэ” гэж хэлсэн. Тэгтэл тэр гурван залуу өмнөх шигээ мөн адил манай найз руу дайрч эхлээд тулаад очтол манай найз Б******* цохих гэж байна гэж бодоод өндөр залуугийн эрүү хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл тэр өндөр залуу хойшоо саваад банзан хашаа налаад унасан буцаж өндийгөөд манай найз Б*******ийг цохиод эхэлсэн. Нүүр нүдгүй энэ тэнд нь цохисон. Үл таних гурван залуу нийлээд дайрсан. Гэхдээ тэр өндөр залуу нь давамгайлж зодсон. Нэг махлагдуу, нэг сэгсгэр үстэй залуу хоёр ер нь оролцож зодоогүй тэр өндөр залуу л нийлээд зодсон. Манай найз Б******* түрүүлээд нэг л цохисон түүнээс хойш огт зөрүүлж цохиогүй, зодуулсаар байгаад салсан. Би салгах гэхээр өрөө зодоонд оролцчих гээд ойртоогүй ээ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Жийн гэрчээр өгсөн “...Тэгтэл бор өнгийн хувцастай үл таних залуу шууд л Л найз руу духаа нийлүүлээд дайраад байсан. Тэгэхээр нь Л яагаад байгаа юм бэ гээд хойшлоод зайгаа авсан. Жаахан холдчихоод Л шүлсээ хайчхаад эргээд хартал бор өнгийн хувцастай үл таних залуу шууд л Лг цохиод авсан. Цохитол Л хашаа налаад газар суусан. Би цохисон залууг Лгаас холдуулаад “яаж байгаа юм бэ” гээд заамдалцсан. Би тэр залуугийн юүдэнтэй цамцных нь юүдэнг доош нь дараад тонгойлготол Л босож ирээд аль гараараа цохисныг санахгүй байна. Нүүр хэсэгт нь 2-3 удаа цохитол үл таних залуу хоёр гараараа нүүрээ хамгаалж гараа урдаа барьсан байдалтай явган суучихсан. Суусных нь дараа Л баруун хөлөөрөө нүүрээ хамгаалж барьсан гарынх нь шууны арын хэсэгт 1 удаа, баруун зүүн гуя хэсэгт нь тус тус нэг удаа өшиглөсөн. Би Лг салгаад аваад явах гэтэл Л ард үлдсэн залууг зүүн хөлийн өсгий хэсгээр нүүр хэсэгт нь оносон байх гэж бодож байна. Нэг удаа өсгийдсөн...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 113******* дугаартай “Б.Л*******ийн биед үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1,2 дугаар шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дугаар тал/,

Б.Л*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б*******, Б.Л******* нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Л******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо, Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Б*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд, дотор доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

Шүүгдэгч Б.Б******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Л*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, эрүүл мэндэд нь үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Э.Жийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн 1157, 20******* оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 113******* дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.Б*******, Б.Л******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Л******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо, Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Б*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд, дотор доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

Шүүгдэгч Б.Б******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Л*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, эрүүл мэндэд нь үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б*******, Б.Л******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

 

Хохирогч Б.Б*******, Б.Л******* нар нь хохирол нэхэмжлээгүй шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Л******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо, Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Б*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд, дотор доод хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

Шүүгдэгч Б.Б******* нь “...20******* оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо Сонсголон 1-3 тоотын гадна гэр хорооллын гудамжинд Б.Л*******той “хог хаяж, хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, эрүүл мэндэд нь үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б*******, Б.Л******* нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Б*******, Б.Л******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 10, 107 дугаар тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Б*******, Б.Л******* нарт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Б*******, Б.Л******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б*******, Б.Л******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, Б.Л******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, дахь хэсэг, 36.6, 36.7, 36., 36.10, 37.1, 3.1, 3.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Б******* Л*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б******* овогт Б******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******,шүүгдэгч Б.Л******* нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******, шүүгдэгч Б.Л******* нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******, шүүгдэгч Б.Л******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Шүүгдэгч Б.Б*******, шүүгдэгч Б.Л******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, шүүгдэгч Б.Л******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ