Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

 

 

 

 

 

   2025          02          0*******                                    2025/ШЦТ/*******2

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

Улсын яллагч: М.Сумъяа

Шүүгдэгч: Н.Б*******, түүний өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б******* овогт Н******* Б*******д холбогдох 2*******0607*******600052 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, *******7 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Энканто хотхоны ******* дугаар байр ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б******* овогт Н******* Б******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б******* нь “...202******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 202******* оны 09 дүгээр сарын 13-нд шилжих шөнийн 03-06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоотод байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр Б.Д*******гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж биед нь зүүн зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Б******* нь “...202******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 202******* оны 09 дүгээр сарын 13-нд шилжих шөнийн 03-06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоотод байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр Б.Д*******гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж биед нь зүүн зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б*******гийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2*******0607*******600052 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ******* дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Д*******гийн хохирогчоор өгсөн “...Би 202******* оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо *******-******* тоотод бага зэрэг согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай орсон. Намайг гэртээ ороход Б******* хардаад надтай хэрүүл хийсэн бөгөөд миний нүүр хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон. ТУхайн үедээ нүүр элдэв янз болохгүй гайгүй байхаар нь би цагдаад хэлэхгүй гэж бодоод байж байгаад хэсэг хугацааны дараагаар маргаан үргэлжилсэн хивэндээ байсан ба Б******* нь миний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Сүүлийн удаад цохих үед нь миний нүүрний цохиулсан хэсгээс цус гараад би 102-т дуудлага өгсөн. Би Н.Б*******тэй 1998 оноос хойш хамтран амьдарч 2002 онд гэр бүлээ батлуулсан бөгөөд түүнээс хойш дундаасаа 5 хүүхэдтэй гэр бүл байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Д*******гийн хохирогчоор дахин өгсөн “...Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо бид салцгаасан тусдаа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-1******* дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Б.Х*******ын өгсөн “...Хэрэг болсон өдөр буюу 202******* оны 9 дүгээр сарын 13-ны өглөө Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо *******-******* тоотод байрлах гэртээ өрөөндөө амарч байх үед 06 цагийн орчимд манай аав, ээж хоёр муудалцаад дуу чимээ гараад байхаар нь би унтлагынхаа өрөөнөөс гараад ирэхэд манай аав Б******* ээж Д*******гийн цамцны захнаас нь зуураад том өрөөний буйдан руу дарж унагаачихсан манай хоёр дүү ээж, аавын хажууд оччихсон уйлж байхаар нь би салгаж гэж очоод салгаж чадахгүй байхад аав Б******* ээж Д*******гийн нүүр хэсэгт нэг удаа цохиод зүүн нүдний зовхи хэсгээс нь цус гарахад ээж 102-т дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд манай аав, ээж хоёрыг дүүргийн цагдаа руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-25 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202******* оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12197 дугаартай “...С.Д*******гийн биед зүүн зовхины няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Н.Б*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******2 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Н.Б******* нь “...202******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 202******* оны 09 дүгээр сарын 13-нд шилжих шөнийн 03-06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоотод байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр Б.Д*******гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж биед нь зүүн зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202******* оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12197 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

          Шүүгдэгч Н.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Б******* нь “...202******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 202******* оны 09 дүгээр сарын 13-нд шилжих шөнийн 03-06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоотод байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр Б.Д*******гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж биед нь зүүн зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Н.Б*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б******* болон хохирогч С.Д******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн “...би Н.Б*******тэй 1998 оноос хойш хамтран амьдарч 2002 онд гэрлэлтээ батлуулсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Б*******, хохирогч С.Д******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

Хохирогч С.Д******* нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  байна.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Б******* нь “...202******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 202******* оны 09 дүгээр сарын 13-нд шилжих шөнийн 03-06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоотод байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр Б.Д*******гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж биед нь зүүн зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Н.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Н.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 8******* дүгээр тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Н.Б*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Н.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Н.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн *******, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Н******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******г 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.   

5. Шүүгдэгч Н.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ