| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2009009820687 |
| Дугаар | 2021/ДШМ/01 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/01
Р.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/803 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Р.Б-д холбогдох эрүүгийн 2009009820687 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шавьнар овгийн Р.Б, 19... оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .................... газарт хяналт шалгалтын байцаагч ажилтай, ам бүл ганцаараа, ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:............................./;
Р.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун” хотхоны 39-168 тоотод хохирогч Б.Т-ыг “дүүгийн өрөөнд орлоо” гэж шалтаглан нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Р.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр, мөн хэсгийн 1.1-т “...ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилснаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож оногдуулах ялаас шууд чөлөөлөх хуулийн зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох, ялаас өвчний учир чөлөөлөх зэргээс бусад тохиолдолд ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх тухай хэм хэмжээг Эрүүгийн хуулиар тогтоогоогүй байхад 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялаас чөлөөлж шийдвэрлэснийг шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалттай байхад торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Р.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Номун хотхоны 39-168 тоотод хохирогч Б.Т-ыг “дүүгийн өрөөнд орлоо” гэж шалтаглан нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Т-ын “...Б-гийн гэрт нь ороод пиво ууж сууж байгаад удалгүй Чинзориг гараад яваад өгсөн. Б- бид хоёр үлдээд сууж байгаад дүү нь унтаж байсан өрөө рүү ороод дүүгээс нь уучлаарай гэж хэлсэн чинь Б- чи яагаад энэ өрөө рүү орж ирсэн юм бэ гээд араас татсан. Тэгээд коридорт гаргаад миний нүүр хэсэг рүү маш олон удаа алгадсан. Би цагдаа дуудчихлаа гэсэн чинь бас алгадаад байсан” /хх 27/,
гэрч Н.Хүсэлбаатарын “...миний өрөөнд орж ирээд хажуугаар орж хэвтсэн чинь манай эгч араас дагаж орж ирээд найзыгаа татаад босгосон. Тэгээд бас намайг бос гээд том өрөөнд оруулчихсан байсан манай эгч найзыгаа жижиг өрөөнөөс чирч гаргаж ирээд намайг өрөөндөө ороод хаалгаа гэсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна” /хх 84/,
гэрч Г.Чинзоригийн “...Номун хотхонд орсон айл Т-тай хамт явж байсан эмэгтэйгийн гэр нь юм шиг байсан. Тэр эмэгтэйгийн дүү гээд залуу хаалга тайлж өгсөн. Т-, тэр эмэгтэй бид гурав том өрөөнд сууцгаасан. Би бол пиво уугаагүй. Т- тэр эмэгтэйтэй пиво уугаад хоёр цаг гаран болсон. Тэгээд байж байтал Т- намайг “чи наашаагаа хараад суу” энэ тэр гээд хамт байсан эмэгтэйгийнхээ хажууд жаахан захирангуй хандаад байхаар нь би тэр айлаас гараад явсан” /хх 87/,
гэрч Ш.Баяртогтохын “...дуудлага мэдээлэл дээр очиход хоёр эмэгтэй нь алгадуулсан, нэг нь алгадсан гэж байсан. Тэр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би алгадсан гэж хэлсэн Б- гэх эмэгтэйг нь эрүүлжүүлсэн” /хх 86/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3676 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Б.Т-ын биед зүүн зовхи, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 34-35/, яллагдагч Р.Б-гийн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Өнөболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Р.Б-гийн хохирогч Б.Т-ыг зодож, зүүн зовхи, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэснийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин анхан шатны шүүх тухайн зүйл хэсэг заалтад зааснаар ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ял сонгон хэрэглэж, уг ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсний дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын агуулгаас үзэхэд, гэм буруутай нь тогтоогдсон этгээд тухайн заалтад заасан шаардлагыг хангасан, улмаар шүүх энэ заалтыг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн тохиолдолд, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас шууд чөлөөлөхөөр зохицуулагджээ.
Прокуророос давж заалдах шатны шүүх бичсэн эсэргүүцэлдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож оногдуулах ялаас шууд чөлөөлөх хуулийн зохицуулалт байна” гэж зөв дүгнэсэн атлаа “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр эсэргүүцэл бичсэн байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг буруу хэрэглэснийг заавал анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж байж зөвтгөх асуудал биш бөгөөд давж заалдах шатны шүүх энэ байдлыг зөвтгөн, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Р.Б-д торгох ял шийтгэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/803 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ