2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/397

 

 

  2025        02          05                                    2025/ШЦТ/397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч н.Цэцэгмаа,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /0248/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тид холбогдох эрүүгийн “2406067763478” дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Т нь нь 2024 оны 8 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхор нуурын 00 тоотод оршин суух хохирогч Т.Мын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн орж, гэрт байсан 1,528,800 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ......................... хохирогч Б.Оын Монгол гэрийн цоожийг эвдэн орж, гэрт байсан 2,639,900 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

мөн 2024 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ......................... хохирогч Ю.Дын Монгол гэрийн цоожийг эвдэн орж, нарны зай хураагуур дэлгэц, 12 волтын аккумлятор, хөлдөөгч, 24 инчийн зурагт, Дидииш кабелийн станц зэрэг нийт 2.240,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2406 06776 3478 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 107/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 108-113/;

Хохирогч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхор нуурын 00 тоот гэх газарт байрлах лагерын байшиндаа хааяа ирж амардаг. 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би лаагарын байшингаасаа өдөр 12 цагийн үед гараад явсан. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед манай ээж аав хоёр ирээд шалгахад зүгээр байсан гэсэн. Тэгээд Өнөөдөр 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би лаагараасаа багажнуудаа авах гээд ирэхэд хулгай орсон байна. Саарал өнгийн 120х40х40 модон зурагтын тавиур, хивс, чийгний гудас, газан плетка, хар хайрцагтай ком багаж хэрэгсэл зэрэг эд зүйл алдагдсан байсан" “2024 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд зуслангийн байшингаасаа эд зүйлээ алдсан гэж гомдол мэдүүлсэн гэж өмнөх би алдсан зүйлээ дутуу мэдүүлсэн байна, хадаасны буу, 4ш ширхэг нарны дэлгэцээр ажилладаг гэрэл, газан боллан, зэрэг эд зүйлээ мэдүүлэгт бичүүлээгүй үлдээсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 124 /;

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 123/;

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 125/;

"Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БЗД3-24-735 дугаартай "Шинжилгээний объектын 2024 оны 8 сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1'528'800 төгрөгөөр үнэлэгдэв." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132-136);

Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2024 оны 9 дүгээр сарын 8 билүү 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу хонхороос бага зэрэг урагш байдаг төмөр хар сараалжин хашаатай айл байсан бөгөөд хашаан дотороо модон шинээр барьсан шовгор байшинтай байсан тус айпруу хашааг нь давж ороод ертөнцийн зүгээр шовгор байшингийн хойд талын вакум цонхийг алхаар хөшиж дотогш ороод, том хар хайрцагтай баттерайгүй багаж буюу шрүп мастер, цохилттой дрилл, тасдагч хөрөө, болон тасдагч, 150х250 харьцаатай саарал өнгийн хивс, саарал өнгийн зурагтны доор тавьдаг тавуур, газан пилетка, саарал өнгийн газан баллон зэрэг эд зүйлсийг мөн адил ...........-УАТ улсын дугаартай Toyota probox маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн ард багажинд ачиж авч явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 119-122/;

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 4/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхор гэх газар 0,7 га газрыг өөрийн эзэмшилд аваад 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хашаагаа бариап дотор нь Монгол гэр барьсан. Уг хашаанд би өөрөө гэр бүлийн хамт амьдрахаар тохижуулж байгаа. Тэгээд би Өчигдөр орой 20 цагийн үед гэрийнхээ хаалгыг цоождоод өнөөдөр өдөр 11 цаг 20 минутын хашаандаа орж ирэхэд Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс одоогоор 2 ширхэг модон авдар, 2 ширхэг хаалгатай шүүгээ, зурагтны тавиур, 10 кг Шарп загварын цагаан өнгөтэй хагас автомат угаалгын машин, 20 литрийн Орос ширмэн тогоо, 76 литрийн усны сав, 4 ширхэг том мах гурилын мод. 2 ширхэг ногоон эрээн өнгийн орны бүтээлэг, 5 литрийн Орос ширмэн тогоо, шар баллонтой газ, хар газан плетка, галын хайч, дэгээ, хутгуур зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13/;

"Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БЗДЗ-24-728 дугаартай "Шинжилгээний объектын 2024 оны 09 сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2'639'900 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга есөн зуун/ төгрөгөөр үнэлэгдэв." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-38/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 40-42/;

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-43/

Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Хонхороос зүүн тийш байрлах евро хашаатай дотор талдаа ганц Монгол гэртэй айлаас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус айлруу шөнийн цагаар орж Монгол гэрийн цоожийг тасдагч багажаар эвдлэн дотогш орж гэрийн хойморь хэсэгт байсан 3 хос модон шинэ тавилга урдаа нацагдорж хээтэй хойноо түмэннаст хээтэй 3 ком тавилгыг орж авсан, 5 литрийн шар өнгийн газан баллон, газан пелатка, усны никель сав, түлээний шинэ срийом жижиг 2 ширхэг шинэ тогоо, 2 шинэ орны бүтээлэг, шинэ 20 литрийн цагаан өнгийн улаан өнгөтэй тагтай савнаас 2 ширхэг, цагаан хагас автомат хуучин жижиг угаалгын машин, шар өнгийн дамартай цахилгааны уртасгагч, шинэ галын хайч, дэгээ төмөр, никель хогын хутгуур, 4 хос гурилын гамбанз, 2 ширхэг ээс аяга, зэрэг эд зүйлийг тус айлаад аваад би өөрийн унаж очсон ...........-УАТ улсын дугаартай Toyota probox маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн ард багажинд хийгээд тэр айлаас хөдөлсөн, тухайн айлруу орохдоо би ганцаараа орсон" гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 66/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-71/

Хохирогч Ю.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо .........................од зуслангийн хашаа болон гэртэй. Сүүлд 6 хоногийн өмнө ирээд гэр болон хашаагаа цоожлоод авсан.

Тэгээд өнөөдөр агаарт гарах гээд зуслан дээрээ ирэхэд манай хашаа болон гэрийн цоожийг мулт цохиж гэрт байсан нарны толь 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг, 14 инчийн шинэ зурагт, 12 вольтын хөргөгч зүйлүүдийг аваад явсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

"Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн БЗДЗ-24-704 дугаартай "Шинжилгээний объектын 2024 оны 09 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2'240'000 /хоёр сая хоёр зуун дөчин мянган төгрөг/-р үнэлэгдэв" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-87/;

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 89/;

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 90/;

Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..."2024 оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдөр байх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхороос бага зэрэг урагш байдаг зүүн тийшээ харсан гүйдэг хаалгатай дотроо мөн Монгол гэртэй айл байсан тус айлын Монгол гэрийн хаалганы цоожийг бас тасдагчаараа тасдаж эвдлээд дотогш орсон дотроос нь нарны зайн хураагуур. аккумлятор, жижиг хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, 12 вольтоор ажилладаг жижиг хөргөгч зэрэг эд зүйлийг авсан тэр бүх зүйлээ мөн адил ...........-УАТ улсын дугаартай Toyota probox маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн ард багажинд ачиж авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 77-80/,

Шүүгдэгч Б.Тийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 147-181/,

Шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирогч Ю.Д, Т.М, Б.О нарт хохирол төлсөн төлбөр болон хувийн байдалтай холбоотой гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн байдалтай холбоотой нийт 7 хуудас баримт зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Тид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 8 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхор нуурын 00 тоотод оршин суух хохирогч Т.Мын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн орж, гэрт байсан 1,528,800 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 107 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 108-113-р тал./;

Хохирогч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхор нуурын 00 тоот гэх газарт байрлах лагерын байшиндаа хааяа ирж амардаг. 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би лаагарын байшингаасаа өдөр 12 цагийн үед гараад явсан. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед манай ээж аав хоёр ирээд шалгахад зүгээр байсан гэсэн. Тэгээд Өнөөдөр 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би лаагараасаа багажнуудаа авах гээд ирэхэд хулгай орсон байна. Саарал өнгийн 120х40х40 модон зурагтын тавиур, хивс, чийгний гудас, газан плетка, хар хайрцагтай ком багаж хэрэгсэл зэрэг эд зүйл алдагдсан байсан." “2024 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд зуслангийн байшингаасаа эд зүйлээ алдсан гэж гомдол мэдүүлсэн гэж өмнөх би алдсан зүйлээ дутуу мэдүүлсэн байна, хадаасны буу, 4ш ширхэг нарны дэлгэцээр ажилладаг гэрэл, газан боллан, зэрэг эд зүйлээ мэдүүлэгт бичүүлээгүй үлдээсэн"  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 124/;

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 123-р тал./;

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 125-р тал./;

"Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БЗД3-24-735 дугаартай "Шинжилгээний объектын 2024 оны 08 сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1'528'800 төгрөгөөр үнэлэгдэв." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 132-136-р тал);

Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу хонхороос бага зэрэг урагш байдаг төмөр хар сараалжин хашаатай айл байсан бөгөөд хашаан дотороо модон шинээр барьсан шовгор байшинтай байсан тус айпруу хашааг нь давж ороод ертөнцийн зүгээр шовгор байшингийн хойд талын вакум цонхийг алхаар хөшиж дотогш ороод, том хар хайрцагтай баттерайгүй багаж буюу шрүп мастер, цохилттой дрилл, тасдагч хөрөө, болон тасдагч, 150х250 харьцаатай саарал өнгийн хивс, саарал өнгийн зурагтны доор тавьдаг тавуур, газан пилетка, саарал өнгийн газан баллон зэрэг эд зүйлсийг мөн адил ...........-УАТ улсын дугаартай Toyota probox маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн ард багажинд ачиж авч явсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-122-р тал./;

1.2. Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ......................... хохирогч Б.Оын Монгол гэрийн цоожийг эвдэн орж, гэрт байсан 2,639,900 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 4-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 5-8-р тал./

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхор гэх газар 0,7 га газрыг өөрийн эзэмшилд аваад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хашаагаа бариап дотор нь Монгол гэр барьсан. Уг хашаанд би өөрөө гэр бүлийн хамт амьдрахаар тохижуулж байгаа. Тэгээд би Өчигдөр орой 20 цагийн үед гэрийнхээ хаалгыг цоождоод өнөөдөр өдөр 11 цаг 20 минутын хашаандаа орж ирэхэд Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс одоогоор 2 ширхэг модон авдар, 2 ширхэг хаалгатай шүүгээ, зурагтны тавиур, 10 кг Шарп загварын цагаан өнгөтэй хагас автомат угаалгын машин, 20 литрийн Орос ширмэн тогоо, 76 литрийн усны сав, 4 ширхэг том мах гурилын мод. 2 ширхэг ногоон эрээн өнгийн орны бүтээлэг, 5 литрийн Орос ширмэн тогоо, шар баллонтой газ, хар газан плетка, галын хайч, дэгээ, хутгуур зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12-13-р тал./;

"Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БЗДЗ-24-728 дугаартай "Шинжилгээний объектын 2024 оны 09 сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2'639'900 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга есөн зуун/төгрөгөөр үнэлэгдэв." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-38-р тал./

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 40-42-р тал./;

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 42-43-р тал./

Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Хонхороос зүүн тийш байрлах евро хашаатай дотор талдаа ганц Монгол гэртэй айлаас 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус айлруу шөнийн цагаар орж Монгол гэрийн цоожийг тасдагч багажаар эвдлэн дотогш орж гэрийн хойморь хэсэгт байсан 3 хос модон шинэ тавилга урдаа нацагдорж хээтэй хойноо түмэннаст хээтэй 3 ком тавилгыг орж авсан, 5 литрийн шар өнгийн газан баллон, газан пелатка, усны никель сав, түлээний шинэ срийом жижиг 2 ширхэг шинэ тогоо, 2 шинэ орны бүтээлэг, шинэ 20 литрийн цагаан өнгийн улаан өнгөтэй тагтай савнаас 2 ширхэг, цагаан хагас автомат хуучин жижиг угаалгын машин, шар өнгийн дамартай цахилгааны уртасгагч, шинэ галын хайч, дэгээ төмөр, никель хогын хутгуур, 4 хос гурилын гамбанз, 2 ширхэг ээс аяга, зэрэг эд зүйлийг тус айлаад аваад би өөрийн унаж очсон ...........-УАТ улсын дугаартай Toyota probox маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн ард багажинд хийгээд тэр айлаас хөдөлсөн, тухайн айлруу орохдоо би ганцаараа орсон" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19-р тал/

1.3. Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ......................... хохирогч Ю.Дын Монгол гэрийн цоожийг эвдэн орж, нарны зай хураагуур дэлгэц, 12 волтын аккумлятор, хөлдөөгч, 24 инчийн зурагт, Дидииш кабелийн станц зэрэг нийт 2,240,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 66-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 67-71-р тал/;

Хохирогч Ю.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо .........................од зуслангийн хашаа болон гэртэй. Сүүлд 6 хоногийн өмне ирээд гэр болон хашаагаа цоожлоод авсан. Тэгээд өнөөдөр агаарт гарах гээд зуслан дээрээ ирэхэд манай хашаа болон гэрийн цоожийг мулт цохиж гэрт байсан нарны толь 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг, 14 инчийн шинэ зурагт, 12 вольтын хөргөгч зүйлүүдийг аваад явсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р тал/

"Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗДЗ-24-704 дугаартай "Шинжилгээний объектын 2024 оны 09 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2'240'000 /хоёр сая хоёр зуун дөчин мянган төгрөг/-р үнэлэгдэв" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 84-87-р тал./;

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 89-р тал./;

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 90-р тал./;

Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэжигтэн Б.Тийн "2024 оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдөр байх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхороос бага зэрэг урагш байдаг зүүн тийшээ харсан гүйдэг хаалгатай дотроо мөн Монгол гэртэй айл байсан тус айлын Монгол гэрийн хаалганы цоожийг бас тасдагчаараа тасдаж эвдлээд дотогш орсон дотроос нь нарны зайн хураагуур. аккумлятор, жижиг хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, 12 вольтоор ажилладаг жижиг хөргөгч зэрэг эд зүйлийг авсан тэр бүх зүйлээ мөн адил ...........-УАТ улсын дугаартай Toyota probox маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн ард багажинд ачиж авч явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-80-р тал/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь бусдын орон байранд зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

   Шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Тийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Тийн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.От 2,639,900 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Т төлсөн болох нь: 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-43/, шүүхийн шатанд 565,200 төгрөгийг төлсөн /Хаан банкны 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн орлогын мэдүүлэг/, хохирогч Ю.Дд 2,240,000 төгрөгийн хохирол учирсныг төлсөн болох нь: 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 90 дүгээр хуудас/, шүүхийн шатанд 1,790,000 төгрөг төлсөн /Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орлогын мэдүүлэг/, Т.Мт 1,528,800 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Т нь төлсөн болох нь: 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 125/, шүүхийн шатанд 639,200 төгрөг өгсөн /Хаан банкны 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн орлогын мэдүүлэг/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Тид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг эвдлэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Тид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тид 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад

төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Тид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.УУГАНБААТАР