2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар  2025/ШЦТ/104

 

 

     2025             01             10                                             2025/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Г.Энэрэл,

хохирогч “****” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Т,

шүүгдэгч Ч.Н,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Т.О, Б** овогт Ч.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 д    угаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205023410792 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б** овогт Ч.Н (РД:********),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б** овогт Т.О (РД:********.

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.О нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” ХХК-ийн санхүүгийн албанд нярваар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Н-тай бүлэглэн слава агуулахаас будаа, ёотон, гоймон зэрэг бараа бүтээгдэхүүнийг зарлагын баримт үйлдэлгүй түүнд хүлээлгэн өгч улмаар худалдан борлуулах замаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 27,945,300 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Н нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*****” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр тус компанид нярваар ажиллаж байсан Т.О-той бүлэглэн слава агуулахаас будаа, ёотон, гоймон зэрэг бараа бүтээгдэхүүнийг зарлагын баримт үйлдэлгүй түүнд хүлээлгэн өгч улмаар худалдан борлуулах замаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 27,945,300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “****” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Т мэдүүлэхдээ “...Хохирол төлбөр барагдсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Т.О нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн санхүүгийн албанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нярваар, шүүгдэгч Ч.Н нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан будаа, ёотон, гоймон зэрэг бараа бүтээгдэхүүнийг зарлагын баримтгүйгээр агуулахаас гаргаж, 27,945,300 төгрөгийг завшсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

“****” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/580 дугаартай “…Ч.Н-г үндсэн ажилтнаар томилох тухай” захирлын тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

“Худалдааны төлөөлөгч” ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас),

“****” ХХК болон Ч.Н нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас),

“****” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/284 дугаартай “…Ч.Н-г ажлаас чөлөөлөх тухай…” захирлын тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

“****” ХХК-ийн Эрсдэлийн менежментийн газарт шүүгдэгч Ч.Н-н гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

“****” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/502 дугаартай “…Т.О-г үндсэн ажилтнаар томилох тухай…” захирлын тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

“****” ХХК болон Т.О нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас, 57-60 дугаар хуудас),

“****” ХХК болон Т.О нарын хооронд байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас, 55-56 дугаар хуудас),

“****” ХХК болон Т.О нарын хооронд байгуулсан нууц хадгалах тухай гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас, 61-62 дугаар хуудас),

“Нярав” ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас),

2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх авлагын товч тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

“****” ХХК-ийн Эрсдэлийн менежментийн газарт шүүгдэгч Т.О-н гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

“****” ХХК-д шүүгдэгч Т.О-н гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

“****” ХХК-ийн Эрсдэлийн менежментийн газар, авлага хяналтын газарт шүүгдэгч Т.о-н гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

“Амгалан ахуй аудит” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 22/08 дугаартай “...дүн 27,945,300 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас),

“*****” ХХК-ийн санхүүгийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 77-83 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас, 109-110 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас),

Гэрч Ө.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас),

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 117-123 дугаар хуудас),

Шүүгдэгч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

Шүүгдэгч Ч.Н-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 187-228 дугаар хуудас),

Шүүгдэгч Ч.Н-н эзэмшлийн Голомт банкны ******** дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 229-238 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн  мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас)

Шүүгдэгч Т.О-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.О-н эзэмшлийн Голомт банкны ********* дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 161-173 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Ч.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 184 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудас), газрын кадастрын зураг (1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 186 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Т.О нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн санхүүгийн албанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нярваар, шүүгдэгч Ч.Н нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан будаа, ёотон, гоймон зэрэг бараа бүтээгдэхүүнийг зарлагын баримтгүйгээр агуулахаас гаргаж, 27,945,300 төгрөгийг завшсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, гэрчүүдийн мэдүүлэг, “****” ХХК-ийн Б/580, Б/284, Б/502 дугаартай захирлын тушаалууд, санхүүгийн баримтууд, авлагын товч тайлан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, “****” ХХК-ийн эрсдэлийн менежментийн газарт шүүгдэгч нарын гаргасан өргөдөл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, дансны хуулгууд, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс (300,000 төгрөг) дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээдгэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс итгэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосныг, хөрөнгө завшихгэж гэм буруутай этгээдэд итгэмжлэн олгогдсон эд хөрөнгө хууль ёсоор шилжиж, хууль бус хэлбэрээр буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, бусдад худалдах, бэлэглэх, өрөнд шилжүүлэх, түрээслүүлэх гэх мэт хэлбэрээр бусдад шилжиж, гэмт этгээд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн өмч мэт ашигласан, захиран зарцуулсан үйлдлийг тус тус ойлгоно. 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.О-н 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хооронд, шүүгдэгч Ч.Н-н 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасанд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.О, Ч.Н нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, шүүгдэгч Ч.Н нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.О, Ч.Н нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Грийн групп” ХХК-д 27,945,300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Н-н зүгээс 16,520,227 төгрөгийг, шүүгдэгч Ч.Н-н зүгээс 12,025,072 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Т.О, Ч.Н нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.О-н өмгөөлөгч С.Уламбаяр “...1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Т.О, Ч.Н нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч Т.О, Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.О-т 1 жил 06 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ч.Н-д 1 жилийн хугацаагаар “Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, Ч.Н нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б** овогт Ч.Н, Б** овогт Т.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-г 1 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Ч.Н-г 1 (нэг) жилийн хугацаагаар “Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Ч.Н нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.О, Ч.Н нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, Ч.Н нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО