Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0590

 

 

 

 

 

 

 

 

    2022        08             15                                   128/ШШ2022/0590

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.М... би,
Х.А...гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаар тогтоолын Х.А...д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд нэр дэвшүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А... тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолоор миний нэрийг Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А... тус шүүхэд хандан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаар тогтоолын Х.А...д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд нэр дэвшүүлэхийг хариуцагчид даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгч Х.А...гаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх”... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х.А...гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Х.А...гаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаар тогтоолын Х.А...д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд нэр дэвшүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Х.А...гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Х.А...гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     А.М...