2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэ> хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус ту< заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Х овогт Н-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай анги^ 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ‘Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөт аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны х; хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохир< учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасна шүүгдэгч Н.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилк хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа|: шүүгдэгч Н.Н-ийг Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчи> эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэ1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэп тус тус зааснаар иргэний хариуцагч Г.Э-ээс 15,432,620 (арван таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга зургаан зуун хорь) төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д 10,383,520 (арван сая гурван зуун наян гурван мянга таван зуун хорь) төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080/-Т 5,049,100 (таван сая дөчин есөн мянга нэг зуу) төгрөгийг тус тус олгосугай.
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
- Шийтгэх топоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
- Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд топоолын биелэлтийг түдгэлзүүлж, топоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР