2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Ү.Г, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001923 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Х овогт Ү-ын Г, Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүргэлтийн ажил хийдэг, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Б овогт Б-ийн Э, Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 20 настай, эрэггэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” ХХК-д барилгын мужаанаар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Г, Б.Э нар нь бүлэглэн хохирогч Д.Г-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт
 

2

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Ү.Г, Б.Э нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс мөн сарын 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй караокены газарт “зүй бус үг хэллэг хэлж доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч Д.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн хэсэгт яллагдагч Ү.Г нь гараараа 6-7 удаа алгадах, гараараа нүүрэн хэсэгт цохих, зүүн гарын тохойгоор хамар хэсэгт цохих, яллагдагч Б.Э нь зүүн, баруун нүд хэсэгт гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд, доод зовхи, хамар зүүн нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хөмсөгт шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

  •  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
  •  “...Намайг дээрэмдээд, хүнд зодуулсан...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
  •  Хохирогч Д.Г-ын .. Миний төрсөн өдөр 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон. Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны *** тоотод 8 ширхэг Сэнгүр нэртэй пиво ганцаараа уусан. Дараа нь баар ормоор санагдаад 23 цагийн орчим гэрээс гарч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд орсон. Баарнаас гараад хажуу талд нь үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй караокены 1 дугаартай өрөөнд орж үйлчлүүлсэн. Тус газраас 1 ширхэг Сэнгүр нэртэй пиво авснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Тус газарт орохдоо тухайн үйлчлүүлсэн газрын төлбөр тооцоог төлчхөөд орсон. Ингээд би нэг ухаан орсон чинь хүнд зодуулсан, миний хамраас цус гарчихсан, баруун талын нүд хөхөрсөн байсан. Мөн миний хүзүүндээ зүүсэн монетон гинж алга болсон байсан. Би согтуудаа тухайн хоёр залууг өдөж байгаад зодуулсан байх гэж бодож байна. Миний цагдаагийн байгууллагад хандсан шалтгаан өөрийн монетон гинжийг олуулах гэж хандсан. Тэгээд намайг цагдаагийн байгууллагаас заавал шүүх эмнэлэгт үзүүлэх ёстой гэж хэлэхээр нь би очиж үзүүлсэн. Намайг зодсон хоёр залууг харвал танихгүй, тус газрын хяналтын камерын бичлэгийг шалгахад намайг хоёр залуу зодсон байсан. Тус өрөөнд өөр хүн байгаагүй. Тухайн үед хэн, намайг хаана, хэдэн удаа юугаар цохисныг би санахгүй байна. Хяналтын камерын бичлэгт тод сайн харагдаж байсан. Би тэр хоёр залууг зодож цохиогүй. Би тэр залуучуудтай нэг газарт үйлчлүүлж байгаад хувийн таарамжгүй х§рилцааны улмаас маргалдсан байх гэж бодож байна. Би өөрт байгаа 2 ширхэг зардлын баримтыг гаргаж өгсөн. Би эмчилгээ хийлгээгүй болохоор дахин өгөх баримт байхгүй. Миний сэтгэл санаа тогтвортой, зүгээр байгаа тул сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Намайг зодсон гэх хоёр залуу надад эмчилгээний зардалд 1,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн өмчлөлийн алга болсон монетон гинжийг бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 8-9 дэх

тал),

 

3

  •  Гэрч Х.Б-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй караокед барменаар ажиллаж байгаа. 2024.10.27-ноос 28-нд шилжих шөнө тус караокены 1 дугаартай тоот өрөөнд нэг залуу ганцаараа дуулах цаг аваад орсон. Тэр залуугийн араас өөр хүн ороогүй байсан. Тэгэхээр нь би тэр өрөөнд анхаарал хандуулж чадаагүй. Нэг мэдсэн тэр залуу текэн дээр ирчихсэн дээгүүрээ нүцгэн, нүүр ам нэлээн цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Чи хэнд зодуулсан юм гэж асуухад хоёр залууд зодуулсан гэж хэлсэн. Ингээд тэр залуугийн орсон өрөө рүү орж үзэхэд тус өрөөний шал, ширээ нэлээн цус болчихсон байсан. Тэр залуу намайг цээртэй үгээр доромжилж байгаад манайхаас гарч явсан ба удалгүй цагдаагийн албан хаагч дагуулж орж ирсэн. Цагдаагийн алба хаагч юу болсон талаар тодруулж асуучхаад явсан. Өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хүүхэд Ж-аар хийлгэсэн ба манай хүүхэд надад 1 дугаартай тоот өрөөнөөс 1 ширхэг шар өнгөтэй, дундуураа тасарсан гинж оллоо. Маргааш хүн нь ирж асуух байх, тэгэхээр нь өгөөрэй гэж хэлсэн. Би тэр гинжийг хүн нь орж ирэхийг нь хүлээгээд байж байсан. Хувьдаа ашигласан зүйл огт байхгүй. Тэр залуу 1 дугаартай тоот өрөөнд ямар шалтгааны улмаас ямар хүмүүст зодуулсан талаар огт мэдэхгүй байна. Би тэр залууг зодуулж байхыг нь өөрөө хараагүй. Манай бүх өрөө дотор талдаа камертай. Сүүлд хяналтын камер шалгахад манайхаар үйлчлүүлж байсан 2 залуу зодсон байсан. Би тэр хоёр залууг танихгүй. Урд өмнө тус “***” нэртэй бааранд ажиллаж байсан гэж яриа өгүүлэл гарч байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
  •  Гэрч С.Ж-ы “...караоке хүн ихтэй байсан болохоор үйлчлүүлж гарсан хүмүүсийн өрөөг цэвэрлэсэн. Ингээд хамгийн сүүлд 1 дугаартай тоот өрөөний хүмүүс гарсан ба тус өрөөг орж цэвэрлэсэн. Намайг өрөө цэвэрлэж байхад шалан дээр шар өнгөтэй тасарсан 1 ширхэг гинж газар унасан байсан. Би тэр гинжийг газраас авч улмаар ээж Х.Б-д хүлээлгэн өгсөн. Тэр гинжийг өгөхдөө үйлчлүүлж байсан хүн унагаасан байна, маргааш орж ирэхээр нь өгөөрэй гэж хэлсэн. Би өөрөө тэр газарт дахиж ирэхгүй хөдөө явах байсан болохоор хэлээд үлдээсэн. Би 1 дугаартай тоот өрөөнд хүмүүс хоорондоо зодолдсон талаар огт мэдэхгүй байна. Тэр үйлчлүүлж байсан хүмүүс гарсны дараа тэр өрөөг нь орж цэвэрлэсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтастхэргийн 13 дахь тал),
  •  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 14268 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.6. Д.Г-ын хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдпоо. 3.5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
  •  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 30-37 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

  1. Хууль зүйн дүгнэлт
 

4

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 14268 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Г-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э, Ү.Г нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Д.Г-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Б.Э, Ү.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-ыг “зүй бус үг хэллэг хэлж доромжиллоо” гэж нүүр хэсэгт гараараа цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед учирсан хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун хөмсөгт шарх гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол“ гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” үйлдсэн бол гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Э, Ү.Г нар нь хохирогч Д.Г-ыг зодож цохих явцад шүүгдэгч Ү.Г нь хохирогч Д.Г-ын нүүр буюу хамар хэсэгт нь цохисон, шүүгдэгч Б.Э нь хөмсөг хэсэгт нь цохиж гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байх тул тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Б.Э, Ү.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Э, Ү.Г нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэв.

  1. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Г “...Миний сэтгэл санаа тогтвортой, зүгээр байгаа тул сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Намайг зодсон гэх хоёр залуу надад эмчилгээний зардал болох бэлэн 1,200,000 төгрөгийг өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ’

ГЭЖ мэдүүг7гуут-ЭНЭ ТОГГООЛООр буСДЭД ТӨЛӨХ ТӨЛбөрГүЙ ГЭЖ үЗЛЭЭ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

  1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Э, Ү.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

 

5

2,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.Э: “...хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ү.Г: “...хэлэх зүйлгүй...” гэв.

  1.  Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох шүүгдэгч Ү.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), “Ноте сопз1гис1юп” ХХК-ийн ажлын тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ү.Г, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдпын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Ү.Г хохирогчийн нүүрэн хэсэгг гараараа 6- 7 удаа алгадах, цохих, зүүн гарын тохойгоор хамар хэсэгт нь тохойлдож цохих, шүүгдэгч Б.Э нь зүүн, баруун нүд хэсэгт гараараа цохих зэргээр гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г-д 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э-д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ү.Г, Б.Э нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

  1.  Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Г, Б.Э нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

 

6

шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгттустус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Х вогт Ү-ын Г, Б овогт Б-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г-д 1,200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э-д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г, Б.Э нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр топгоосугай.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г, Б.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  2.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Г, Б.Э нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  4.  Шийтгэх тоггоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  5.  Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ү.Г, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.