| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/1183/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/148 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/148
2025 01 13 2025/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Д.Агар,
хохирогч М.Т ,
шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-д холбогдох эрүүгийн 2403 00340 0499 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.З нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цайз 16 хойшоо өгсөөд Цагаан давааны замд toyota prius 20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг .. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч М.Т гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З мэдүүлэхдээ: “М.Т ах бид хоёр ажлаа тараад хорхог хийх чулуу түүхээр гол руу явсан. М.Т ах бид хоёр гол руу явж байх замдаа 1 шил арга авсан тухайн архиа чулуугаа түүснийхээ дараа хувааж уусан. М.Т ах архинаас нэлээн их уусан. М.Т ах намайг “машин жолоодоорой” гэж хэлэхээр нь би машиныг нь жолоодсон. Би машин жолоодоод М.Т ахын гэр лүү явж байхдаа бид хоёр “Хараа" нэртэй нэг архи уусан. Машин жолоодоод явж байхад М.Т ах машины хөгжмийг чангалсан “би болиоч” гэж хэлээд эргээд хартал шонгийн мод мөргөсөн байсан. Тухайн өдөр ийм л зүйл болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Т мэдүүлэхдээ: “Шүүгдэгч бид хоёр ажлаа тараад гол орж хорхогны чулуу түүсэн. Гол дээр байхдаа 1 шил архи хувааж уусан. Тухайн архины ихэнхийг нь би уусан. Тэгээд гэр лүүгээ харьж явж байхад энэ осол гарсан. Би голоос хөдөлж явснаа хүртэл сайн санахгүй байгаа. Шонгийн мод мөргөх үед л сэрсэн. Би архи ууж эхлэхээсээ өмнө шүүгдэгчид хандаж “машин бариарай” гэж эхлээд тухайн архийг би ганцаараа ууж эхэлсэн сүүлдээ Э.З хамт уусан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо Цагаан давааны замд болсон байх бөгөөд ослын газрын зам орчны байдал нь асфальтан гадаргуутай, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, зам орчин байв. Ослын газарт очиход Toyota prius маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрлийн шонг мөргөсөн ослын газраас хөдлөөд гудамжинд орж зогссон, жолооч ослын газраас зугтсан, зорчигч нь 103-аар гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байв. Toyota prius маркийн машин анх замын хашлага давсан цэгийг А үсгээр, үл хөдлөх цэгээр зорчих хэсгийн зүүн талын блокон хашааны баруун хойд буланг В үсгээр тус тус тэмдэглэж хэмжилт хийхэд А цэгээс 1 тоо хүртэл 1,70м, А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөг гарган хэмжихэд 8.30х0.10м, 1 тооноос зорчих хэсгийн зүүн талын хашлага хүртэл 7,85м, зорчих хэсгийн өргөн нь 7,50м тус тус хэмжээтэй байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 5-6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, хохирогч М.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Э.З бид 2 нэг дор ....... ХХК-д хамт ажилладаг бөгөөд би өглөө ажилдаа явахдаа Э.З-ыг замаараа аваад ажил руугаа хамт ирж очдог юм. Осол болдог өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай ажлынхан маргааш нь амралтаар хамт олноороо салхинд гарахаар болсон гээд намайг маргааш ирэхдээ хорхогны чулуу түүгээд ирээрэй гэхээр нь би өөрөө ажлаа дуусчихаад Э.З-тын ажлыг дуусахыг хүлээж байгаад тарахад нь түүнд хоёулаа хамт Улиастай гол орж маргаашийн хорхогны чулуу түүгээд харъя гэж хэлээд түүнийг аваад би Бүрэн Финанс ББСБ-ын эзэмшлийн Тоуоto prius маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод бид 2 Амгаланд байрлах ажлын хашаанаас гараад Улиастайн гол орохоор хөдөлсөн бөгөөд би хоёулаа дэлгүүр дээр зогсоод З-д өөрийнхөө картыг өгөөд ахын дүү нэг шил архи гээд дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн савалгаатай Хараа нэртэй архи авахуулаад бид 2 Улиастайн гол дээр очиж хорхогны чулуугаа түүнгээ нөгөө авсан нэг шил архиа хувааж уусан. Би тэр үед З-ыг буцахдаа чи машин бариарай, чи жоохон бага уугаарай гэж хэлээд би өөрөө ихэнхийг нь уусан. Тэгээд бид 2 нөгөө архиа ууж дуусаад чулуугаа түүчихээд хөдлөхөөр болоод Э.З миний машиныг жолоодоод би урд жолоочийн хажуугийн суудалд суугаад Цайз-16 руу намайг хүргэж өгөхөөр хөдөлсөн. Тэгээд би тэндээс хөдлөөд уусан архиндаа согтоод юу ч санахгүй байгаа ба нэг мэдэхэд л машин гэрлийн шон мөргөөд түс хийгээд зогсоход би сэрсэн. Тэгээд би сэрээд Э.З-оос яав юу болов гээд асуутал “харин шон мөргөчихлөө” гэж хэлээд л өөр юу ч дуугаралгүй ухраад хажуугийн гудамж руу давхиж ороод зогсоод намайг “бие нь яаж байна зүгээр үү” гэж асуухаар нь би “миний хөл гар хөдлөхгүй байна гялс түргэн тусламж дуудаарай” гэж хэлтэл “та битгий худлаа баашлаад бай л даа” гэж хэлээд намайг суудлаас татаад “та жолооны ард суучих” гээд байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ, би үнэхээр хөдөлж чадахгүй байна” гэсэн чинь Э.З машинаас буугаад эхнэрээ дуудаад удалгүй эхнэр нь хүрч ирээд намайг хараад “наадах чинь зүгээр л байна шүү дээ, худлаа баашилж байгаа юм” гэж хэлээд Э.З тэр 2 хоёулаа намайг зуураад бууж ирээд “жолооны ард суучихаа та мөргөсөн болчихоо” гээд чангаагаад байхаар нь та 2 түргэн тусламж дуудчих гэтэл дуудахгүй байхаар нь би “та 2 эндээс зайл” гэж хэлээд тэр 2 яваад өгсөн. Тэгээд би машинд хөдөлж чадахгүй сууж байсан чинь хажуугаар нэг залуу өнгөрөхөөр нь тэр хүнийг дуудаад эгч рүүгээ залгуулаад байгаа газраа заалгуулаад манай эгч Б , Н нар хүүхдүүдтэйгээ ирээд түргэн тусламж болон цагдаа дуудсан. Тэгээд байж байтал түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод рентген зураг авахуулж, MRI үзлэг оношилгоо хийлгэхэд миний хүзүүний нугас бяцралттай байсан учраас хэвтэн эмчлүүлж эмчилгээ хагалгаа хийлгэсэн. Мөн 4 мөчиндөө саажилттай сайн алхаж гишгэж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цайз-16 хойш өгсөөд Цагаан давааны замд 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 00 минутын орчимд тоёота приус-20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын гэрэлтүүлгийн шонг мөргөсөний улмаас зорчигч М.Т-гийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас зорчигч М.Т нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 8,299,040 /найман сая хоёр есөн зуун ерэн есөн мянга дөчин/ төгрөг гарсныг яллагдагч Э.З -с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-инй 18/, иргэний нэхэмжлэгч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дээрх гэмт хэргийн улмаас манай байгууллагын засвар үйлчилгээг хариуцдаг Баянзүрх дүүргийн 32-р хорооны цагаан давааны автозамын 23 дахь тулгуур нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн гэрлийн шонд зам тээврийн ослын улмаас эвдрэл гэмтэл учирч манай байгууллагын зүгээс гэрэлтүүлгийн шонгийн засварын ажилд нийт 995,000 төгрөгөөр засварлаж янзалсан тул .... ХХК-иас засварын зардалд 995,000 төгрөг гарсныг осол гаргасан жолоочоос гаргуулж Грийн электрик ХХК-ийн Голомт банк дахь ..... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, иргэний нэхэмжлэгч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Манай байгууллагад Тээврийн цагдаагийн албанаас ирсэн албан тоотын дагуу Бүрэн Финанс ББСБ ХХК-иас томилогдон ирсэн. Осолд холбогдсон ....... улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг зээлдэгч М.Т нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай багууллагатай зээлийн гэрээ байгуулж 15,800,000 төгрөгийн зээл авч гаальтай машин авч байсан. Зээлдэгч М.Т нь зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш зээлээ хугацаанд нь хэвийн төлөөд явдаг байсан. Харин энэ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс төлбөрийн хувиар зөрчигдөж эхэлсэн бөгөөд зээлдэгч М.Т тай холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан тул ар гэрийнхэнтэй нь холбогдож тодруулахад манай ах зам тээврийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж хэвтэрт байгаа. Гар хөл нь мэдээгүй болсон, хөдөлмөрийн чадвараа алдсан, ажлаасаа гарсан гэсэн тайлбарыг өгсөн. Иймд манай байгууллагын зүгээс зээлдэгч М.Т болон осол гаргасан жолооч Э.З нараар манай байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах зээлийг бүрэн төлүүлж хаалгах хүсэлтэй байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 24/, иргэний хариуцагч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Зээлдэгч М.Т нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагаас 15,800,000 төгрөгийн зээл авч ....... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авахдаа эд хөрөнгө өмчлөл шилжүүлэх буюу фидуцийн гэрээнд заасны дагуу зээлдэгч М.Т нь бусдад учирсан хохирлыг өөрөө хариуцах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7243 дугаарай “М.Т гийн биед хүзүүний С3-С4, С5-С6-р нугалмын түвшин дэх нугасны няцрал, С3/С4, С4/С5-р нугалам хоорондох дискний цүлхийлт, С5/С6-р нугалам хоорондох дискний цүлхийлт, урагдал, хоёр талын мэдрэлийн ёзоор дарагдал, дөрвөн мөчний саа, саажил, дух, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/, Хохирогч М.Т гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 50-66/, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай .... лед ХХК-ийн инженер Б.У ын “гэрэлтүүлгийн шон солих 300,000 төгрөг, гэрэлтүүлгийн шон засварлаж солих хүн хүч 240,000 төгрөг, техник 80,000 төгрөг, лед 180 Вт толгой 250,000 төгрөг, лед 50 Вт толгой 75,000 төгрөг, газар шорооны ажил 50,000 төгрөг, нийт 995,000 төгрөг” гэсэн хохирол тодорхойлсон баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-72/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаартай автомашин техникийн үнэлгээний “Бүрэн финанс ББСБ-ын эзэмшлийн Toyota prius 20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн капут 220,000 төгрөг, капутны нугас 2ш 50,000 төгрөг, буфер урд 550,000 төгрөг, буферийн сетка 30,000 төгрөг, буферийн дотор төмөр 40,000 төгрөг, урд дээд хөндөл 60,000 төгрөг, салхины шил /урд/ 220,000 төгрөг, радиатор ком 180,000 төгрөг, урд карказ 120,000 төгрөг, нийт 1,470,000 төгрөг, будах зардал 240,000 төгрөг, эд анги солих 140,000 төгрөг, 300гр будаг, тус-мат, лак 60,000 төгрөг, нийт 1,910,000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 80-82/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1237 дугаартай “Шүүгдэгч Э.З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг .. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол болох үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч М.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна..” гэх магадлал /хх-ийн 92-93/, Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 99/, шүүгдэгч Э.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан явдалдаа маш их харамсаж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээний зардал нэхэмжилсэн төлбөрийг бүрэн гүйцэт барагдуулж өгөх болно. Би хохирогчийн эмчилгээний зардалд нийт 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байгаа. Цаашид гарах зардлыг нь төлж барагдуулах болно...” гэх дүгнэлт /хх-ийн 112/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 114/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 116/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э.Тнь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цайз 16 хойшоо өгсөөд Цагаан давааны замд toyota prius 20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг .. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч М.Т гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол, төлбөрөөс 835,840 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон уг тогтоогдсон зэрэглэлийн нөхөн төлбөрийн хувь хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг гаргуулах саналтай байна. Энэ ослын улмаас гэрлийн шон эвдэрсэн уг гэрлийн шонгийн эвдрэлийн нөхөн төлбөрт 995,000 төгрөг, машины эвдрэлийн нөхөн олговорт 1,910,000 төгрөгийг тус тус гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
хохирогч М.Т “хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч Э.З “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Тнь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цайз 16 хойшоо өгсөөд Цагаан давааны замд toyota prius 20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг .. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч М.Т гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо Цагаан давааны замд болсон байх бөгөөд ослын газрын зам орчны байдал нь асфальтан гадаргуутай, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, зам орчин байв. Ослын газарт очиход Toyota prius маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрлийн шонг мөргөсөн ослын газраас хөдлөөд гудамжинд орж зогссон, жолооч ослын газраас зугтсан, зорчигч нь 103-аар гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байв. Toyota prius маркийн машин анх замын хашлага давсан цэгийг А үсгээр, үл хөдлөх цэгээр зорчих хэсгийн зүүн талын блокон хашааны баруун хойд буланг В үсгээр тус тус тэмдэглэж хэмжилт хийхэд А цэгээс 1 тоо хүртэл 1,70м, А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөг гарган хэмжихэд 8.30х0.10м, 1 тооноос зорчих хэсгийн зүүн талын хашлага хүртэл 7,85м, зорчих хэсгийн өргөн нь 7,50м тус тус хэмжээтэй байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 5-6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, хохирогч М.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би сэрээд Э.З-оос яав юу болов гээд асуутал “харин шон мөргөчихлөө” гэж хэлээд л өөр юу ч дуугаралгүй ухраад хажуугийн гудамж руу давхиж ороод зогсоод намайг “бие нь яаж байна зүгээр үү” гэж асуухаар нь би “миний хөл гар хөдлөхгүй байна гялс түргэн тусламж дуудаарай” гэж хэлтэл “та битгий худлаа баашлаад бай л даа” гэж хэлээд намайг суудлаас татаад “та жолооны ард суучих” гээд байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ, би үнэхээр хөдөлж чадахгүй байна” гэсэн чинь Э.З машинаас буугаад эхнэрээ дуудаад удалгүй эхнэр нь хүрч ирээд намайг хараад “наадах чинь зүгээр л байна шүү дээ, худлаа баашилж байгаа юм” гэж хэлээд Э.З тэр 2 хоёулаа намайг зуураад бууж ирээд “жолооны ард суучихаа та мөргөсөн болчихоо” гээд чангаагаад байхаар нь та 2 түргэн тусламж дуудчих гэтэл дуудахгүй байхаар нь би “та 2 эндээс зайл” гэж хэлээд тэр 2 яваад өгсөн. Тэгээд би машинд хөдөлж чадахгүй сууж байсан чинь хажуугаар нэг залуу өнгөрөхөөр нь тэр хүнийг дуудаад эгч рүүгээ залгуулаад байгаа газраа заалгуулаад манай эгч Б , Н нар хүүхдүүдтэйгээ ирээд түргэн тусламж болон цагдаа дуудсан. Тэгээд байж байтал түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод рентген зураг авахуулж, MRI үзлэг оношилгоо хийлгэхэд миний хүзүүний нугас бяцралттай байсан учраас хэвтэн эмчлүүлж эмчилгээ хагалгаа хийлгэсэн. Мөн 4 мөчиндөө саажилттай сайн алхаж гишгэж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7243 дугаарай “М.Т гийн биед хүзүүний С3-С4, С5-С6-р нугалмын түвшин дэх нугасны няцрал, С3/С4, С4/С5-р нугалам хоорондох дискний цүлхийлт, С5/С6-р нугалам хоорондох дискний цүлхийлт, урагдал, хоёр талын мэдрэлийн ёзоор дарагдал, дөрвөн мөчний саа, саажил, дух, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/, Хохирогч М.Т гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 50-66/, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай .... лед ХХК-ийн инженер Б.У ын “гэрэлтүүлгийн шон солих 300,000 төгрөг, гэрэлтүүлгийн шон засварлаж солих хүн хүч 240,000 төгрөг, техник 80,000 төгрөг, лед 180 Вт толгой 250,000 төгрөг, лед 50 Вт толгой 75,000 төгрөг, газар шорооны ажил 50,000 төгрөг, нийт 995,000 төгрөг” гэсэн хохирол тодорхойлсон баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-72/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаартай автомашин техникийн үнэлгээний “Бүрэн финанс ББСБ-ын эзэмшлийн Toyota prius 20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн капут 220,000 төгрөг, капутны нугас 2ш 50,000 төгрөг, буфер урд 550,000 төгрөг, буферийн сетка 30,000 төгрөг, буферийн дотор төмөр 40,000 төгрөг, урд дээд хөндөл 60,000 төгрөг, салхины шил /урд/ 220,000 төгрөг, радиатор ком 180,000 төгрөг, урд карказ 120,000 төгрөг, нийт 1,470,000 төгрөг, будах зардал 240,000 төгрөг, эд анги солих 140,000 төгрөг, 300гр будаг, тус-мат, лак 60,000 төгрөг, нийт 1,910,000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 80-82/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1237 дугаартай “Шүүгдэгч Э.З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг .. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол болох үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч М.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна..” гэх магадлал /хх-ийн 92-93/, Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 99/, шүүгдэгч Э.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан явдалдаа маш их харамсаж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээний зардал нэхэмжилсэн төлбөрийг бүрэн гүйцэт барагдуулж өгөх болно. Би хохирогчийн эмчилгээний зардалд нийт 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байгаа. Цаашид гарах зардлыг нь төлж барагдуулах болно...” гэх дүгнэлт /хх-ийн 112/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байхыг шаарддаг байна.
Шүүгдэгч Э.Тнь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цайз 16 хойшоо өгсөөд Цагаан давааны замд toyota prius 20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар /0,86%/ жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч М.Т гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “согтуурсан, мансуурсан үедээ” гэж, 2.3 дахь заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.З ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Т гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Т гийн зүгээс эмчилгээний зардалд нийт 4,252,670 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, Бүрэн финанс ББСБ-д төлбөрт хураагдсан тоёота приус 20 тээврийн хэрэгслийн үнэ болох 15,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж оролцсон.
Хохирогч М.Т нь Бүрэн финанс ББСБ-тай гэрээ байгуулан автомашин худалдан авч, гэрээгээр үүрэг хүлээсэн бөгөөд уг фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн үнийн дүнг Э.З оос нэхэмжилсэн ба үүнийг шүүх хэлэлцэхгүй орхив.
Хохирогч М.Т гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 6,600,000 төгрөг, эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд баримтаар 835,840 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар 3,461,870 төгрөг, нийт 4,252,670 төгрөг, Toyota prius 20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эдврэл гэмтэл болох 1,910,000 төгрөг, нийт 12,762,710 төгрөгийг хохирогчид олгох нь зүйтэй боловч шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид нотлох баримтгүйгээр төлсөн гэх 2,000,000 төгрөгийг уг мөнгөн дүнгээс хасаж 10,762,710 төгрөгийг хохирогч М.Т д олгохоор шийдвэрлэв.
Мөн уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд 8,299,040 төгрөгийн хохирол, .... ХХК-д 995,000 төгрөгийн хохирол тус тус учирсан шүүгдэгч Э.З оос 8,299,040 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд, 995,000 төгрөг гаргуулан .... ХХК-д тус тус олгох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан ба уг хугацаанд хохирогчид хохирол төлбөр барагдуулаагүй байна.
Харин хохирогч М.Т нь фидуцийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.З оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүхээс шүүгдэгч Э.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлалтын бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг,
хохирогч “хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч “Хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Э.З од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Э.З од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Э.З од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөгдөөгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.З од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.З од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.З од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З оос 10,762,710 төгрөг гаргуулан хохирогч М.Т д, 8,299,040 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд, 995,000 төгрөг гаргуулан “.... ” ХХК-д тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.З од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО