Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам,

Улсын яллагч Т.Солонгоо,

Шүүгдэгч .............. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. холбогдох эрүүгийн 2533000000001 тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

  1.Монгол улсын иргэн, ....... оны ........... дугаар сарын ........-ны өдөр ........... аймаг ........ суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... аав, ээж, дүүгийн хамт, ........ аймаг ........ сум, ......... баг, .......... байр .......... тоотод оршин суух хаягтай, .......... аймгийн ............ сум, ............... дугаар баг, ............ тоотод түр оршин суух, .......... овогт ............... (РД:....................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч .......... нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 цаг 15 минутад ............... аймгийн ........... сумын ............ дүгээр багийн нутагт .......... ........... улсын дугаартай ........ .......... загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ, архи ууж 1,82 хувийн согтолттой үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

 Гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч ...........нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 цаг 15 минутад ........... аймгийн ............. сумын .......... дүгээр багийн нутагт ........... ............. улсын дугаартай ................ загварын автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ 1,82 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нь:

1.2024 оны 12 сарын 16-ны өдөр ............... мэдээлсэн гомдол мэдээллийг ............ аймгийн ............... сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст бүртгэлийн №441/1100-5725/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас (хх-ийн 2-3-р хуудас),

2.2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “............... аймгийн ............ сумын ................ тоотод оршин суух РД:.............. регистрийн дугаартай, ............... утасны дугаартай, ............ овгийн .............. ............... багаж ашиглан шалгахад 1,82 хувьтай илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо”... гэх тэмдэглэл, бэхжүүлсэн илтгэх хуудас, Драгер багажийн баталгаажуулалтын №ФХ001728 дугаартай гэрчилгээний хуулбар, (хх-ийн 4, 6,7-р хуудас),

3.............. аймгийн .............. сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/20 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар ............. овогт ................ /РД:.................../ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан...” тухай шийтгэвэр (хх-ийн 32-34-р хуудас),

4............ аймгийн ............ сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 24190202 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, холбогдох баримтууд (хх-ийн 36-39-р хуудас),

5.Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 24-1/503 дугаартай “................... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /В-1094558/ 2024 оны 02 сарын 08-ны өдрөөс 2025 оны 02 сарын 08-ны өдрийг хүртэл 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, Жолоочийн бүртгэлийн сан /DLS/-fl бүртгэсэн болно...” гэх албан бичиг (хх-ийн 38-р хуудас),

6.Гэрч .............. ...Би 2024 оны 12 сарын 16-ны өдөр ............ сумын ........... хөшөөний постод 24 цагаар цагдаа зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед би ......... сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийгээд явж байхад ........... сумын .......... багт байрлах ............-р байрны ар талын гражуудын ар талд ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ............ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан болохоор Цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтуурал хэмжих Драгер багажаар согтолтын зэргийг тогтооход 1.82 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг саатуулсан ба энэ талаар илтгэх хуудас бичиж жижүүрт хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас)

7.Шүүгдэгч ............. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

8.Шүүгдэгч ............... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ......... сумын ............ багт байрлах ........... байрны гадаа өөрийн эзэмшлийн .............. улсын дугаартай .......... загварын тээврийн хэрэгсэл дотор найз ............... хамтаар 22 цаг өнгөрч байхад 1 шил 0,75 литрийн архийг хувааж уугаад тухайн зогсоолоос хойш ухарч явж байгаад цагдаад баригдаад машинаа журамлуулсан. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна  Цагдаа дээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2 удаа мэдүүлэг байцаагч дээрээ өгсөн байгаа ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. (хх-ийн 21-р хуудас)

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд  нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, агуулгын хувьд зөрүүгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүгдэгч ............ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тул  .......... аймгийн ............. сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/20 дугаартай шийтгэвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. (хх-ийн 32-34-р хуудас),

 

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн

 Шүүгдэгч   ............ 2024 оны 12 дугаар сарын 16-ны 01 цаг 15 минутад ............. аймгийн ......... сумын ........... дүгээр багийн нутагт ............. улсын дугаартай ................ загварын тээврийн хэрэгслийг 1,82 хувийн согтолттой үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд .............. тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй гэсэн болно.

Прокуророос ............. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч ............... шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: ............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч ........... нь өөрийн үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, мөн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэмжээ, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч ............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1,5 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: Улсын яллагчийн дүгнэлтэд саналгүй гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

 Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн  байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч .......... өмнө нь согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсны дараа дахин  согтууруулах ундаа хэрэглэж 1,82 хувийн согтолттой, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд дахин оролцсон нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох байсан тул нийтэд аюултай  гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч  ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас, хорих ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн  2 дах хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ........... үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа болон  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг харгалзан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг 03 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоож  шийдвэрлэлээ.

            Тэнсэгдсэн ялтан ..............хяналт тавихыг ............... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

            Шүүхийн хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч  ........... овогт ....................... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч .............. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар .............. оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг 03 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

            4.Тэнсэгдсэн ялтан ........... хяналт тавихыг .............. аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5.Шүүхийн хүлээлгэсэн үүрэг хязгаарлалтыг зөрчсөн бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА