Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0620

 

 

 

 

 

 

 

 

     2022               08             25                                       128/ШШ2022/0620

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
 А.М... би
Р.Э...ы нэхэмжлэлтэй, Үндэсний геологийн албаны даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэл гаргагч Р.Э... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Үндэсний Геологийн албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-00 дугаартай Р.Э...ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Геологийн баримтын төв архивын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” гэжээ.

Нэхэмжлэгч Р.Э..., хариуцагч Үндэсний геологийн албаны дарга О.Ч... нар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 01/0000 дугаар эвлэрлийн  гэрээнд: “ 2.1. Хариуцагч нь талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг гардан авснаас хойш ажлын 2 өдрийн дотор Үндэсний  геологийн албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-00 дүгээр тушаалыг хүчингүй болгож Р.Э...ыг өөрийнх хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж тушаалыг гаргаж, нэхэмжлэгчид танилцуулж, гардуулна.

2.2. Нэхэмжлэгч нь Үндэсний  геологийн албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-00 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тушаалыг гардаж авснаас хойш 2 өдрийн дотор өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах өргөдлөө шаардлагатай баримтуудын хамт Үндэсний геологийн албаны захиргаанд гаргана.

2.3. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан өөрийн хариуцаж байсан Геологийн баримтын төв архивын үндсэн сан хөмрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар тушаалын 23-р хавсралтаар батлагдсан загварын дагуу нөөц хөмрөгийн сан хөмрөгийг 1/1 актаар, ашиглалтын сан хөмрөгийг 1/2 актаар, өөрийн хөмрөгийг 1/3 актаар, нөхөн бүрдүүлэлтийн сан хөмрөгийг 1/4 актаар, хээрийн анхдагч сан хөмрөгийг 1/5 актаар, чулуун дээж, аншлифийн сан хөмрөгийг 1/6 актаар, агаарын фото зургийг 1/7 актаар, мэргэжлийн номуудыг 1/8 актаар, газрын тосны сан хөмрөгийг 1/10 актаар, Цөмийн энергийн газраас ирүүлсэн архивын баримтуудыг 2/1 актаар, Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуулын хэлтсээс ирүүлсэн жилийн ажлын тайлан, төлөвлөгөөний сан хөмрөгийг 2/2 актаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн хэлтсээс ирүүлсэн ажлын тайлан, төлөвлөгөөний сан хөмрөгийг 2/3 актаар, нүүрс судалгааны хэлтсээс ирүүлсэн жилийн ажлын тайлан төлөвлөгөөний сан хөмрөгийг 2/4 актаар, мөн тус архивын баримтуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/204 дугаар тушаалын 6-р хавсралтын дагуу позитив, негатив хальсны сан хөмрөгийг 3/1 актаар, CD.DVD цахим баримтуудыг 3/2 актаар, газрын тосны цахим баримтуудыг 3/3 актаар, төрөлжсөн архивын дотоод үйл ажиллагаанд хөтлөгддөг  данс, тоо, бүртгэл, тооллогын баримтуудыг 4-р актаар,  тамга, тэмдэг дардсыг 5 дугаар актаар, ГБТөв архивын эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг 6 дугаар актаар тус тус тоо бүртгэлийн баримт үндэслэн хүлээлгэн өгөх ажлыг 8 дугаар сарын 24-ний өдөр Үндэсний геологийн албаны ажил хүлээлцэх комиссын дарга бөгөөд ҮГА-ны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ш..., комиссын гишүүд бөгөөд ҮГА-ны Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.Л... ҮГА-ны Геологийн баримтын төв архив хариуцсан хэлтсийн дарга М.Б... нарт дээрх актын дагуу хүлээлгэн өгсөн болно.

2.4. Хариуцагч нь Геологийн баримтын төв архивын сан хөмрөгийг хүлээлцэх ажлыг өмнөх данс, тоо бүртгэлд тулгуурлан тоолохгүйгээр хүлээн авах саналыг, нэхэмжлэгч нь архивын сан хөмрөгийг биетээр /сэдэвчилсэн аргаар/ тоолж, хүлээлгэн өгөх саналыг тус тус гаргасан бөгөөд хоёр тал харилцан тохиролцож, энэхүү гэрээний 2.3-д заасан актын дагуу ажил хүлээлцсэн бөгөөд ийнхүү ажил хүлээлцсэнтэй холбогдуулан цаашид ямар нэг санал, гомдол, нэхэмжлэлийг харилцан гаргахгүй болно.

2.5. Хариуцагч нь нэхэмжлэгчийг тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн өдрөөс хойш ажлын 2 хоногт багтаан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын  хэлтэст “Тэтгэвэрт гаргах тухай”, Тэтгэмж олгох тухай” хүсэлтийг тус тус хүргүүлнэ.

2.6. Хариуцагч нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн нэр дээр төрийн санд байршуулсан 2022 оны Төсвийн тухай хуулиар Үндэсний геологийн албаны урсгал зардлын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардалд тусгагдсан дүн болох /33,266,000/ төгрөгийн  тэтгэмжийг нэхэмжлэгчид олгоход ҮГА-аас хамаарах бүхий л ажлыг хурдан шуурхай зохион байгуулж, тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор уг тэтгэмжийг нэхэмжлэгчийн Голомт банкны 0000000000 тоот цалингийн дансанд нэг удаа,  нэхэмжлэгчээс ирүүлсэн материалд үндэслэн бүрэн шилжүүлэх талаар Сангийн яаманд хүсэлт хүргүүлнэ.

2.7. Нэхэмжлэгч нь энэхүү “Гэрээ”-ний 2.2, 2.3 дахь хэсэгт заасан үүргээ, хариуцагч нь “Гэрээ”-ний 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6-д заасан үүргээ тус тус зохих ёсоор бүрэн биелүүлж, хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд талууд ямар нэг гомдол, маргаан байхгүй гэдгээ тус тус хүлээн зөвшөөрч, баталж байна.

2.8. Талуудын аль нэг нь энэхүү “Гэрээ”-нд заасан үүргээ зөрчсөн,  зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж албадан гүйцэтгүүлнэ.

2.9. Талууд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан үүргүүдийг зохих хугацаанд бүрэн гүйцэтгэснээр энэхүү эвлэрлийн гэрээг дуусгавар болсонд тооцно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд Р.Э...аас Үндэсний геологийн албаны даргад холбогдуулан “Үндэсний Геологийн албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-00 дугаартай Р.Э...ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Геологийн баримтын төв архивын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

          Нэхэмжлэгч Р.Э..., хариуцагч Үндэсний геологийн албаны дарга О.Ч... нар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 01/0000 дугаар эвлэрлийн  гэрээг байгуулан шүүхэд ирүүлжээ.

          Нэхэмжлэгч, хариуцагч нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “1.1. Нэхэмжлэгч Р.Э... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Үндэсний Геологийн албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-00 дугаартай Р.Э...ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Геологийн баримтын төв архивын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” зэрэг шаардлагууд гаргаснаас:

          1.1.1 Урьд эрхэлж байсан Геологийн баримтын төв архивын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” шаардлагаасаа тус тус татгалзсаныг тэмдэглэн,

          1.2. Хариуцагч нь Үндэсний Геологийн албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-00 дугаартай Р.Э...ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Р.Э...ыг өөрийнх нь хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж, төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардлагатай бүх бичиг баримтыг бүрэн бүрдүүлж өгөхийг зөвшөөрснийг тэмдэглэн” талууд дараах үүргийг харилцан хүлээхээр энэхүү гэрээг байгуулав” гэжээ.

          Дээрх эвлэрлийн гэрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно“ гэж зааснаар хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Р.Э..., хариуцагч Үндэсний геологийн албаны дарга О.Ч... нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 01/0000дугаар эвлэрлийн гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Р.Э...ы нэхэмжлэлтэй, Үндэсний геологийн албаны даргад холбогдох “Үндэсний Геологийн албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-00 дугаартай Р.Э...ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Геологийн баримтын төв архивын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С...-д даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                         ШҮҮГЧ                                      А.М..