Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ч.Г,

         Улсын яллагч Д.З,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш,

         Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-д холбогдох эрүүгийн ************************ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..............................................................................................................................................

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.О нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Д аймагт үйл ажиллагаа явуулдаг Л нэртэй бааранд О.М-г гар утсаараа бичлэг хийсэн гэх шалтгааны улмаас үл ойлголцож, өөрийн “Б /О/” гэх фейсбүүк хаягаас “Д хот хооронд зорчигч тээвэр такси үйлчилгээний нэгдсэн зар” гэх нэртэй фейсбүүк зарын группэд “nohor huuhedtei yum bj bogs togsoogiin suganii vs hiigeed ywahaasaa ichihgui buzar yum bhda”/ нөхөр хүүхэдтэй юм байж бөгс Т-н суганы үс хийгээд явахаасаа ичихгүй бузар юм байхдаа/ гэж бичиж О.М-н зургийг нь тавьж нэр төр, алдар хүндэд халдсан илт хууль бус мэдээллийг тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.О нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Д аймагт үйл ажиллагаа явуулдаг Л нэртэй бааранд О.М-г гар утсаараа бичлэг хийсэн гэх шалтгааны улмаас үл ойлголцож, өөрийн “Б /О/” гэх фейсбүүк хаягаас “Д хот хооронд зорчигч тээвэр такси үйлчилгээний нэгдсэн зар” гэх нэртэй фейсбүүк зарын группэд “nohor huuhedtei yum bj bogs togsoogiin suganii vs hiigeed ywahaasaa ichihgui buzar yum bhda”/ нөхөр хүүхэдтэй юм байж бөгс Т-н суганы үс хийгээд явахаасаа ичихгүй бузар юм байхдаа/ гэж бичиж О.М-н зургийг нь тавьж нэр төр, алдар хүндэд халдсан илт хууль бус мэдээллийг тараасан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч О.М-ийн “...Би 20** оны ** сарын **-ны өдрийн 22 цагийн орчимд өөрийн найз А-ны хамтаар Л гэх баар луу орсон тэгээд ширээн дээр бид хоёр сууж байгаад фэйсбүүк дээрээ стори хийж байгаад нойл орчхоод ширээгүй болсон байхаар нь Б болон бас нэг найзынх нь хажууд сууж байгаад утсаа оролдсон чинь бид хоёр луу тэр эмэгтэйчүүд ирснээ яагаад бид нарын бичлэгийг хийгээд байгаа юм бэ? гэж хэлсэн тэгэхээр нь бид хоёр та нарыг бичлэгийг огт хийгээгүй харин өөрсдийнхөө болон тайзны бичлэг хийсэн юм гэж харуулаад салсан тэгээд би өнөөдөр өглөө сэрсэн чинь тэр эмэгтэйчүүдтэй хамт явж байсан О гэх эрэгтэй өөрийн Б гэх фэйсбүүк хаягаараа миний нэр хүндэд халдаж "Д хот хооронд Такси үйлчилгээний нэгдсэн зар" фэйсбүүк групп дээр гэр бүлийн зураг оруулаад нөхөр хүүхэдтэй юм байж бөгс т-ийн суганы үс хийгээд явахаасаа ичдэггүй юм байхдаа гэж пост оруулсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гарсан. Тэгээд би өглөө О руу өөрийнхөө фэйсбүүкээс чат бичсэн чинь дараагаар тухайн постыг устгасан тэгээд өдөр над руу О нь өөрийнхөө ******** гэсэн дугаараас залгаад би тухайн хүмүүстэй явсан гэхдээ би танихгүй манай найз танина гэж хэлсэн гэж надад хэлсэн тэгэхээр нь миний нэр төрд халдсан. Тухайн хүмүүсийг би танихгүй байхад яагаад ингэж байгаа юм гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16, 28, 3 ху/, яллагдагч Л.О-ын “...Би 20** оны ** дугаар сарын **-ны орой 21 цагийн орчимд найз А-ын хамтаар Л нэртэй бааранд орсон тэгээд би хоёр пиво уугаад сууж байхад том ширээн дээр Б хоёр найзтайгаа хамт бас сууж байсан тэгээд манай найз А тэр хэд рүү очиж ирээд байснаа хамт суухаар болсон тэгсэн бид нарын хажуу талын ширээн дээр сууж байсан охин бичлэг хийгээд байна Б-ын нөхөр Ч руу явуулаад байна гэж хэлээд би зодчих уу гэхээр нь би болио яах гэж байгаа юм гээд хэлсэн тэгээд шөнө 23 цагийн орчимд бөөндөө архи уугаад сууж байсан чинь Б-н нөхөр болох Ч бааранд ороод ирсэн тэгээд манай найз А хоёулаа өөр ширээнд сууя нөхөр нь ороод ирлээ гэж хэлсэн тэгээд удалгүй баар хаагаад би их соён буудалд ганцаараа хоносон. Тэгээд 20** оны ** сарын **-ны өдрийн 09 цагийн орчимд гэнэт М-с болж Ч Б-ыг авч явсан гэж бодоод Д хот хооронд такси үйлчилгээний нэгдсэн зар фэйсбүүк групп дээр нөхөр хүүхэдтэй юм байж бөгс т-ийн суганы үс хийгээд явахаасаа ичдэггүй бузар юм байхдаа гэж өөрийнх болон гэр бүлийнх нь зурагтай пост оруулсан. Тэгээд удалгүй хүмүүс миний постон доор үр хүүхдийнх нь зурагтай пост оруулахаа болиоч гээд баахан коммент бичихээр нь би нээрээ ч тийм юм уу гэж бодоод өөрөө постоо устгасан тэгээд би 11 цагийн орчимд таксинд суугаад У хот руу явсан тэгсэн өдөр ** цагийн орчимд М-ын нөхөр над руу чат бичсэн байхаар нь би бичээгүй гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх 19-20 ху/”... зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Л.О-ын хүний нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Л.О-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д овгийн Л О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ГОНЧИГСУМЛАА