| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Х,
Улсын яллагч хяналтын прокурор Д.З,
Шүүгдэгч Д.,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ......................................................................................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Ц нь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн Х сумын * дугаар баг Х хилийн боомтын суурьшлын бүсэд Б.М, П.Б нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Б.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, П.Б-ын нүүр болон гар руу монгол гэрийн униар цохиж биед нь эрүүний шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн шууны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц нь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн Х сумын * дугаар баг Х хилийн боомтын суурьшлын бүсэд Б.М, П.Б нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Б.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, П.Б-ын нүүр болон гар руу монгол гэрийн униар цохиж биед нь эрүүний шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн шууны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Хохирогч П.Б-ын “…Тэгээд унтаж байх үед гэнэт хүмүүс маргалдаж муудаад түчигнээд байгаа чимээ гэрийн гадаа сонсогдсон зарим зүйл бүдэг бадаг санаад байна тэгэх үед би сэрээд эхнэр болох О-с юу болоод байгаа талаар асуух үед хүмүүс маргалдаад байна гэж эхнэр хэлж байсан тэгээд гэнэт нэг мэдсэн чинь би М-д (Ц) цохиулсан гээд гэр дотор цусаа арчаад сууж байсан. М хэлэхдээ М, М (Ц) нарыг зодолдож байх үед би араас нь гэрээс гарч ирээд М-г өмөөрч М-г (Ц)-ыг галын дэгээ төмрөөр толгой руу цохиод авсан гэсэн тэгэхээр нь М (Ц) гэрийн гадна талын зүүн талын хатавчинд байсан униар намайг цохисон гэж хэлж байсан... Миний биеийн баруун талын шанааны доод хэсэгт нэг зүйлээр цохиж хага цохисон байсан. Зүүн талын нүд хөхөрсөн, зүүн талын гарын шууны хэсэгт юмаар цохисон юм шиг мөр гарч хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 7-8-р хуудас)
Хохирогч Б.М-ийн "...Тэгээд нэг мэдсэн гэр дотор буцаад ирсэн танихгүй (Ц) залуу намайг гараад уулзах уу? гээд маргаад эхэлсэн байсан. Тэгээд би тухайн танихгүй (Ц) залуутай хамт гэрийн гадаа гарах үед үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар цохиж газар унагаагаад намайг зодсон тэгэх үед хамраас цус гарч нүд хавдаад юм харж чадахгүй болсон.... Миний баруун талын нүдний хэсэгт нэг удаа цохиж газарт унагаагаад үснээс зулгааж өшиглөх үед гараараа хамгаалаад зууралдсан. Тэгээд байж байх үед араас Б гарч ирээд бас зодуулсан..." гэх мэдүүлэг (хх-ийн **-1*-р хуудасны тал)
Гэрч Г.О-н "...Тэгээд хэсэг хугацааны дараа гэрт хүмүүс маргалдаад муудах шиг болохоор сэрээд харах үед Ц, М хоёр маргалдаад гэрээс гарч байгаа харагдсан чинь манай нөхөр болох Б нь миний хажууд унтаж байгаад сэрээд нөгөө 2-ын араас гарах гээд байхаар нь би яах гээд байгаа юм гэж хэлээд хорих үед намайг түлхээд Б тоохгүй гарах үед би орны хажуу тал руу унаад үлдсэн. Тэгээд тэд нар гараад удалгүй гадаа түжигнэлдээд байхаар би босоод хувцсаа өмсөөд гарах гэсээр байтал өөдөөс буцаад гэрт ороод ирэхээр нь харах үед Б баруун гар талын эрүүний хэсгээс их цус гарч юмаар хэг цохиулсан байдалтай, зүүн талын хацар хавьд шалбарч нүд нь хөхөрсөн байсан. Харин М нь зүүн талын нүд нь битүү хавдаж хөхөрсөн хамраас нь цус гарсан харагдаж байсан. Ц нь ил харагдах шарх сорвигүй харагдаж байсан. Тэгээд зодоон болсны дараа Ц гэрт ороод ирэхээр нь яагаад зүгээр байгаа хүмүүсийг зодоод байгаа юм гэж би хэлсэн чинь Ц та нар муу сайн гуйлгачин юмнууд манай эгчийн гэрийг түрээсэлж байж гэхээр нь би танай эгч, ах хоёрын гэр болохоос чиний гэр юм муу гэж хэлээд бид нар хэрэлдээд маргалдсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудасны тал)
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны ** дугаар сарын 2*-ны ** дугаартай шинжээчийн "...Б.М-ийн биед баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо....учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. …Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. …учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...." гэх дүгнэлт (хх-ийн 26-р хуудас)
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны ** дугаар сарын 2*-ны ** дугаартай шинжээчийн доод зовхи, зүүн шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.... Учирсан гэмтлүүд нь П.Б-ын биед эрүүний шарх, зүүн нүдний мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.....учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..." гэх дүгнэлт (хх-ийн 21-р хуудас)
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны ** дугаар сарын 2*-ны ** дугаартай шинжээчийн "...Д.Ц-ийн биед дээд зүүн 1, доод баруун 1, зүүн 1 дүгээр шүдний ганхаа гэмтэл тогтоогдлоо...учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.*-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй..." гэх дүгнэлт (хх-ийн *1-р хуудас)
Яллагдагч Д.Ц-ийн "... Би Д аймгийн Х сумын Х хилийн боомтын суурьшлын бүсэд 20**- оны ** дугаар сарын **-ний өдөр 0* цагийн орчимд архи уучихсан байх үедээ хажуу айлын П.Б гэх зүс таних залуугийн гэрт ороод тэгээд тухайн айлд байсан үл таних согтуу залуучуудтай маргалдаж гэрийн гадаа гарч маргалдаж тус залууг зодож тус хүний нүүр нь тус газар нь цохиж газар унагаад байж байх үед араас Б гэрээс гарч ирээд миний ардаас галын дэгээ төмрөөр цохиод авахаар нь гэрийн хаалганы босгоны модыг хугалж аваад Б-ыг цохиод тэгээд, газар унахаар дахиад цохих үед Б гараараа хамгаалсан тэгээд би М болон Б нарын биед тус тус халдан биед нь хөнгөн хохирол учруулсан гэж яллагдагчаар татагдсан. Би өөрийн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. Ахиж ийм хэрэгт орооцолдохгүй байж чадна.." гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.* дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг * сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА