Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0727

 

 

 

 

 

 

 

 

    2022        10             03                                   128/ШШ2022/0727

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.М... би,
“Э...”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нарт холбогдох “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Б.Б..., Ч.Б... нарын www.etax.mta.mn цахим хуудсанд “Э...“ ХХК-ийн тайлан засварлах эрхийг хязгаарласан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э...”ХХК-ийн захирал Д.А... тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч “Э...” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байх тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э...”ХХК тус шүүхэд хандан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Б.Б..., Ч.Б... нарын www.etax.mta.mn цахим хуудсанд Э... ХХК-ийн тайлан засварлах эрхийг хязгаарласан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгч “Э...”ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзснаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан шаардлагыг хангасан ба ийнхүү татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Э...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн “Э...”ХХК-аас нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Б.Б..., Ч.Б... нарын www.etax.mta.mn цахим хуудсанд “Э...” ХХК-ийн тайлан засварлах эрхийг хязгаарласан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, “Э...”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А...гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     А.М...