Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор **********,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *********

Шүүгдэгч *********, *********, ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *********-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *********, *********, ********* нарт холбогдох 2416003030029 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

*********,

*********,

*********.

Холбогдсон хэргийн талаар: *********, *********, ********* нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ********* сумын *********г багт нутаглаж байсан *********-ийн гэрт хамт архи ууж байсан хүмүүсийн сандлыг нь татаж унагаасан асуудлаас болж *********-тэй маргалдан улмаар гэрийн гадаа гарч зодолдож ********* нь *********-ийн заамдсан байх үед ********* нь хажуугаас нь цохиж, ********* хажуугаас нь уруул хэсэг рүү гараа 1 удаа цохиж түүний биед халдан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстад шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********, *********, *********в нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт нутаглаж байсан *********-гийн гэрт хамт архи ууж байсан хүмүүсийн сандлыг нь татаж унагаасан асуудлаас болж *********тэй маргалдан улмаар гэрийн гадаа гарч зодолдож ********* нь *********-ийн заамдсан байх үед ********* нь хажуугаас нь цохиж, ********* хажуугаас нь уруул хэсэг рүү гараа 1 удаа цохиж түүний биед халдан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстад шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь хохирогч *********-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...2024 оны 11 сарын 13-ны орой ********* сумын ********* багийн төв дээр байдаг найз *********-ийн төрсөн өдөрт уригдан өөрийн эхнэр *********, ********* түүний эхнэр *********, ********* бид нар очсон. Тэднийд очоод хоол цай идэж уугаад *********-ийнх нэг нэгээр нь задлаад 6 ширхэг ногоон савтай 2.5 литрийн пиво ууцгаасан. Тэгээд ууж байгаад би *********-ийг чи *********-т сандлаа өг гээд сандлыг нь ар талаас нь татаад авсан юм. Тэгсэн чинь ********* уурлаад чи миний сандлыг авдаг хэн бэ? гээд гадаа гарцгаасан. Гадаа гараад машины хажууд ********* намайг заамдаж аваад хажуугаас *********, ********* нар намайг нэг нэг цохисон. ********* миний хамар луу гараараа цохисон. Тэгээд эхнэр салгах гээд дундуур ороход ********* манай эхнэрийг түлхэж унагаасан. Тэр хооронд ********* миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд *********-гын төв дээр байдаг ********* манай эхнэр хоёр намайг салгаж аваад миний машин руу суулгасан юм. Тэгээд байж байхад ********* хүрч ирээд миний машины урд талын шилийг буруу талын тольтой хамт цохиод хагалсан юм. Тэгээд *********-ийнд ороод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Хохирогч *********-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...2024 оны 11 сарын 13-аас 14-нд шилжих шөнө *********-ийнд байж байхдаа тэднийд байсан ********* сандлыг булааж авснаас болоод хоорондоо маргалдаад сүүлдээ гадаа гарцгаасан. Эхлээд ********* бид хоёр гарсан. Араас *********, *********, ********* нар гарч ирсэн. Гарч ирээд ********* намайг заамдаж аваад боосон. Тэр үед ********* хүрч ирээд миний хамар хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Тэгээд эхнэр *********, *********-ийг салгаж байх үед ********* уруул хэсэг рүү нэг удаа цохисон. ********* намайг заамдаж аваагүй байсан бол *********, ********* нарт цохиулахгүй байх боломж байсан. Тэгээд ********* манай эхнэр ********* хоёр намайг салгаад машинд суулгасан. Тэгж байхад ********* ирээд миний машины урд шил, толь хоёрыг гадна талаас нь цохиж хагалсан юм. Тэгээд цагдаа дуудах гэхэд ********* эхнэр бид хоёрын утсыг авч кармандаа хийчхээд өгөхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Иргэний нэхэмжлэгч *********-ийн “...********* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-нд ********* сумын эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж 493914, 2024 оны 11 сарын 14-нд ********* сумын эрүүл мэндийн төвөөс 635076, 2024 оны 11 сарын 14-ний өдөр *********-н нэгдсэн эмнэлгээс 73128, 2024 оны 11 сарын 18 *********-н нэгдсэн эмнэлэг 2729531, 2024 оны 11 сарын 18-нд 31049, 2024 оны 11 сарын 27-ны өдөр 26628, 2024 оны 11 сарын 28-ны өдөр 26628, 2024 оны 11 сарын 29-ний өдөр *********-н нэгдсэн эмнэлэг 26628, 2024 оны 12 сарын 02-ны өдөр ГАА-н нэгдсэн эмнэлгээс 26628, 2024 оны 12 сарын 03-ны өдөр *********-н нэгдсэн эмнэлгээс 26628, 2024 оны 12 сарын 04-ний өдөр *********-н нэгдсэн эмнэлэг 26628 төгрөг нийт 4122466 төгрөгийн үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34/,

Гэрч *********-ийн “…2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой нөхөр болон нэг хотонд амьдардаг хүмүүс болох *********, ********* түүний эхнэр ********* нарын хамт ********* гэдэг хүний төрсөн өдөрт очсон. Тэднийд ороод хоол цай идэж уугаад сууж байхад ********* нь ногоон савтай 2.5 литрийн пиво гаргаж ирээд задалсан. Тэрийгээ ууцгаагаад байж байхад манай нөхөр ********* *********-ийн сандлыг татаад авсан чинь ********* уурлаад саедпаа өгсөн юм. Тэгээд хоорондоо маргаад гадаа гарцгаасан. Тэгээд би араас нь гараад очихад *********х манай нөхрийг заамдаад барьсан байсан. Тэр үед ********* манай нөхрийг хажуу талаас нь хамар луу нь гараараа цохисон юм. Тэгээд бн яаж баигаа юм бэ гээд ойртоод очсон чинь ********* намайг түлхэж унагаасан. Тэр хооронд ********* очоод манай нөхрийг уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд нөхрөө *********-той хамжаад машинд суулгах гэж байхад ********* ирээд манай машины урд шилийг гараа атгаж байгаад цохиж хагалсан. Мөн буруу талынх нь толийг хуга цохисон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45/

Гэрч *********-ийн “…Би 2024 оны 11 сарын 13-ны орой 19 цагийн үед хүүхдүүдийн хамт *********-ийн төрсөн өдрийн цайллагад очсон. Тэднийд очиход хүмүүс ирээгүй байсан. ********* эхнэр хүүхдүүдтэйгээ байж байсан. Тэгээд байж байтал *********, *********, *********, *********, *********-ын эхнэр нар ирсэн. Тэгээд араас нь *********, ********* нар ирсэн. Тэнд бид нар хоол цаи идэж уугаад хөзөр тоглосон. Тэгж байхад ********* 2.5 литрийн ногоон сзвтат пюо задалсан. Тэр пиво ууж дуусаад дахиж задлаад нийтдээ 6 ширхэг пиво ууцгаасан. Тэгж байхад ********* тэнд байсан хүмүүсийн сандлыг булааж аваад доошоо сууцгаа энэ тэр гээд байсан. Тэгээд би хоёр хүүхдээ унтуулах гээд гэрүүгээ яөсан юм. Би яваад хэсэг байж байгаад буцаад нөхрөө авахаар ирэхэд эодоон цохион болсон байдалтай байцгааж байсан. Намайг очиход тэд нар бүгд гадаа хоорондоо маргалдаад байж байсан. *********-ийн хамар амнаас нь цус гарсан баидалтай машин дотроо сууж байсан. Тэгээд ********* машинаас бууж ирзэд *********-тэй маргалдаж байхад *********, *********-ийн А*311***^1 УРД талын салхины шилийг гараараа цохисон юм. Тэгээд манай нөхөр тэд нарыг салгаад байж байсан юм. Намайг тэнд байхад *********, *********, ********* нарын аавыг хулгайч энэ тэр гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49/,

Гэрч *********-ын “…2024 оны 11 сарын 13-ны орой 19 цагийн үед эхнэрийн хамт *********-ийн төрсөн өдрийн цайллагад очсон. Намайг очиход тэдниед хүмүүс ирээгүй *********-ийн гэр бүл байсан. Тэгээд бид хоёр тэнд цай уучхаад ********* ахын руу орсон юм. Тэнд байж байгаад буцаагаад ороод ирэхэд *********,’ *********, ********* нар *********-ийнд ирсэн байсан. Тэгээд байж байтал ********* эхнэртэйгээ, ********* эхнэртэйгээ, ********* нар ирсэн. Удалгүй байж байтал ********* эхнэртэйгээ ирсэн. Тэгээд хоол идэж уугаад байж байтап ********* 2.5 литрийн пиво задалсан. Тэр пиво нь дуусаад дахиж задлаад нийтдээ 6 пиво ууцгаасан. Тэгээд сумаас хүн гарах гэж байна гээд нэмж ********* 6 ширхэг пиво, ********* 2 ширхэг пиво захисан. Тэгээд хөзөр тогпоод сууж байхад сумаас захисан пиво ирсэн юм. Тэрийгээ уугаад байж байхад ********* хүн хүний сууж байсан сандлыг булааж аваад байсан. Тэгж байгаад *********-нийн сандлыг булааж авсан чинь ********* уурласан. Тэгээд эхнээсээ амарцгаах гээд гарцгаасан юм. Тэгээд *********-ийн гадаа *********, ********* хоёр муудалцсан. Дотррос гарч ирээд *********, ********* лүү танай аав хулгайч 2 ширхэг труба хулгайлсан гэж дайрсан. ********* уурлаад *********-ийн машины урд талын салхины шилийг нь гараараа цохисон. Тэндээс *********-өрийг явуулах гээд зөндөө үзсэн юм. ********* эхнэрийнхээ үгэнд орж яваагүй. Тэгээд байж байхад ********* ирээд *********-тэй муудалцаад барьцалдаад авсан юм. Тэгээд ********* бид хоёр салгасан. Тэр үед ********* бид юм яриад зогсож байсан чинь ********* хүрч ирээд *********-ийн нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд байж байгаад ********* руу “Танай аав малын хулгайч” гэж бас дайраад байсан. Тэгээд ********* эхнэртэйгээ ********* нар яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53/,

Гэрч *********-гийн “…2024 оны 11 сарын 13-ны орой 21 цаг өнгөрөөгөөд *********-ийн төрсөн өдөрт нөхөр ********* 2 хүүхдийнхээ хамт очсон. Тэгээд орж суугаад удаагүй байхад *********, *********, *********, *********, ********* нар орж ирсэн. Тэгээд бид нар хоол цай идээд сууж байхад Ганзориг 2.5 литрийн савлагаатай Сэнгүр гэдэг пиво задлаад ууцгаасан. Тэрийг тойруулж дуусаад дахиад араас нь задлаад нийтдээ 6 том пиво ууцгаасан. Ууж байх хугацаанд *********, *********-ыг зүгээр сууж байхад нуруу руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж татаж чангаасан. Тэгээд *********-ийг бас нуруу руу нь цохиод сандлыг нь татаж унагаагаад байсан. Тэгээд ********* хоёулаа маргалдаад хоёулхнаа гараад явсан. Арав хориод минут болсон. Дараа эргэж орж ирээд дахиад ********* сандал дээр суугаад цай уух гэж байхад сандлыг нь татаж унагаагаад дахиад хоорондоо хэрэлдсэн. Тэгээд тэнд байсан хүмүүсийг хулгайч энэ тэр гээд доромжлоод байсан. Тэгээд ********* хоёулаа гадаа гараад хэрэлдээд байсан. *********-ыг гэр рүүгээ орох гэж байхад ********* хулгайч энэ тэр гэж дуудсан. Тэгээд ********* очоод *********-ийн цамцны захнаас нь бариад “уусан идсэнээ шингээ, дуугай бай” гэж хэлсэн юм. Тэгээд ********* эгч бид хоёр *********-ыг гэр лүү оруулчхаад гараад ирсэн чинь машиных нь хажууд *********, ********* хоёр зодолдоод байж байсан. *********-ийг ********* салгаад аваад явсан. Тэгсэн чинь ********* ах *********-ийн машины шилийг гараараа цохисон юм. Би харж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-62/,

Гэрч *********-ийн “…2024 оны 11 сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр байсан болохоор найзуудаа гэртээ урьсан юм. Тэгээд орой 21 цагийн үед Батцогт эхнэр *********-гийн хамт ирсэн. Тэгээд байж байхад *********, ********* хоёр ирсэн. Удалгүй *********, *********, *********, *********, ********* нар ирцгээсэн. Тэгээд байж байтал *********, ********* нар ирсэн. Тэгээд хоол унд идээд би 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво гаргаж задалсан. Бид нар тухайн үед тал болоод хөзөр тоглосон юм. Тэгээд тэр пиво дуусаад араас нь 2 пиво задлаад ууцгаасан. Тэгээд тоглож дууссаны дараа *********, *********-ийн сууж байсан сандлыг нь булааж аваад байсан юм. Тэгж байгаад тэр хоёр гараад явсан юм. Тэгээд араас нь *********, ********* нар гараад явсан юм. Тэгээд би жаахан байж байгаад араас нь гараад ирсэн чинь зодолдсон байсан. Намайг гараад ирэхэд ********* машин дотор суусан эхнэр нь хажууд нь байж байсан. Тэгээд юу болов гэж асуухад эхнэр нь ********* манай машины шилийг хагалчихлаа гээд байж байсан. Намайг гарч ирснээс хойш ямар нэгэн зодоон цохионы асуудал болоогүй. Тэгээд орцгоогоод харсан чинь *********-ийн хамраас нь цус гарсан харагдаж байсан. Тэгээд ********* эхнэртэйгээ хамт манайд өглөө 06 цаг 30 минут хүртэл байсан. Тэр хооронд сумаас цагдаа эмч нар ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 65-66/,

Гэрч *********-ийн “…2024 оны 11 сарын 13-ны өдөр манай нөхрийн төрсөн өдөр болсон. Орой 21 цагт найз нөхдөө урьсан байсан юм. Хамгийн эхлээд *********, ********* хоёр ирсэн. Дараа нь *********, ********* нар ирсэн. Араас нь *********, *********, *********, *********, ********* нар ирцгээсэн. Тэгээд байж байтал *********, ********* нар ирсэн юм. Тэгээд бид нар хоол унд идээд талын хөзөр тоглоцгоосон. Тэгээд ирсэн хүмүүст манай нөхөр 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво задалж өгсөн. Тэрийгээ ууж дуусаад дахиад 3 пиво гаргаж ууцгаасан. Тэгээд байж байхад *********, *********-ийн сууж байсан сандлыг нь булаагаад авсан юм. Тэгсэн чинь ********* чи яагаад байгаа юм бэ гээд уурласан. Тэгээд тэр хоёр гараад явсан юм. Араас нь *********, ********* нар гарсан. Тэгээд гадаа хүмүүс орилолдоод байхаар нь би гарсан чинь *********, *********-ийг заамдсан байдалтай зогсож байсан. Тэгээд *********-ын эхнэр ********* бид хоёр *********-ыг салгаж аваад гэрт нь оруулсан. Тэгээд гараад ирсэн чинь *********-ийн хамраас цус гарсан машиных нь урд шил нь хагарсан байдалтай байсан. Тэр үед *********-ийн эхнэр *********, ********* манай нөхрийг зодчихлоо бас машины шил хагалчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 69-70/,

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309 дугаартай “... *********-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. *********-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 82-83/,

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *********-ын “…хуучин мурийлттай байсан эсэхийг тогтоох боломжгүй, хамрын яс нь цөмөрсөн хугаралтай байсан ба уг хугарлаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон…” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч *********, *********, ********* нар нь хохирогч *********-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч *********, *********, ********* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогч *********-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч шүүгдэгч *********, *********, ********* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, хохирогч нарт хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч *********, *********, ********* нар нь бүлэглэн хохирогч *********-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирол, хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.                          

Иймд шүүгдэгч *********, *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *********, *********, ********* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар:      

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *********, *********, *********в нар нь хохирогч *********-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохиролыг мөнгөн төлбөрөөр төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *********, *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *********, *********, ********* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч *********, *********, ********* нарт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *********, *********, ********* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд шүүгдэгч *********, *********, ********* нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *********, *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********, *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********, *********, ********* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********, *********, ********* нарт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч *********, *********, ********* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОДБАЯР