2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/250

 

 

 

 

 

 2025       01          22                                   2025/ШЦТ/250

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Ц.Чингүүн,

өсвөр насны шүүгдэгч О.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.З, тэдгээрийн өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ***** овогт О-ын Оад холбогдох эрүүгийн 2406 00000 3716 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, **** оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт ***** дүүргийн *** дугаар хороо, ********* тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ***** дүүргийн **** дугаар хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            ****** овогт О-ын О /регистрийн дугаар: ******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч О.О нь телеграмм цахим хэрэгсэл ашиглан “Санхүү өгнө авна” гэсэн группт “камер секс хийнэ, видео колл хийнэ” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэх шаардлагатай гэж,

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н.Цгаас 20,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц.Аас 15,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Эаас 40,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр О.Гаас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр У.Баас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б.Моос 10,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Н.Эаас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Бээс 10,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр В.Үсөөс 15,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ц.Гаас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Т.Баас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ш.Пээс 10,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А.Гээс 20,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Пээс 10,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Т.Эаас 15,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр П.Хаас 40,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Т.Паас 15,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Д.Гоос 30,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ч.Боос 50,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Х.Нээс 40,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А.Бээс 30,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э.Даас 50,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Э.Ааас 35,000 төгрөгийг тус тус төрсөн дүү О.Эийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 605,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Оыг залилах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 00000 3716 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 7-8 хуудас/,

Гэрч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 11-12 хуудас/,

О.Эийн Хаан банкны ******** тоот дансны хуулга /1 хх-ийн 76-77 хуудас/,

О.Эийн Хаан банкны ******** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 24-29 хуудас/,

О.Оын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 19-23 хуудас/,

Хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 139 хуудас/,

Хохирогч Ц.Аын Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансны хуулга /1 хх-ийн 142 хуудас/,

Хохирогч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 191-192 хуудас/,

Хохирогч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 78-79 хуудас/,

Хохирогч О.Гын Хаан банкны ******** тоот дансны хуулга /2 хх-ийн 82 хуудас/,

Хохирогч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 43-44 хуудас/,

Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 107-108 хуудас/,

Хохирогч Б.Мын Хаан банкны ******* тоот дансны хуулга /1 хх-ийн 111 хуудас,

Хохирогч Н.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 60-61 хуудас/,

Хохирогч Н.Эын Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансны хуудга /2 хх-ийн 66 хуудас/,

Хохирогч Б.Бний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 7-8 хуудас/,

Хохирогч Б.Бний Голомт банкны ******* тоот дансны хуулга /2 хх-ийн 2 хуудас/,

Хохирогч В.Үийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 123-124 хуудас/,

Голомт банкны ********* тоот дансны хуулга /1 хх-ийн 127 хуудас/,

Хохирогч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 174-175 хуудас/,

Хохирогч Ц.Гын Голомт банкны ********* тоот дансны хуулга /1 хх-ийн 179 хуудас/,

Хохирогч Т.Б-лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 198-199 хуудас/,

Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансны хуулга /2 хх-ийн 192 хуудас/,

Хохирогч Ш.Пийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 215-216 хуудас/,

Хохирогч Ш.Пийн Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансны хуулга /2 хх-ийн 210 хуудас/,

Хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 128-129 хуудас/,

Хохирогч А.Гийн “М” банкны ********* тоот дансны хуулга /2 хх-ийн 123 хуудас/,

Хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 94-95 хуудас/,

Хохирогч Б.Пийн Хаан банкны ******* тоот дансны хуулга /2 хх-ийн 97 хуудас/,

Хохирогч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 207-208 хуудас/,

Хохирогч Т.Эын Хаан банкны ********* тоот дансны хуулга /1 хх-ийн 210 хуудас/,

Хохирогч П.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 198-199 хуудас/,

Хохирогч П.Хын Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансны хуулга /1 хх-ийн 192 хуудас/,

Хохирогч Т.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 248-249 хуудас/,

Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 163-164 хуудас/,

Хохирогч Д.Г-ийн Голомт банкны ******** тоот дансны хуулга /2 хх-ийн 157 хуудас/,

Хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 163-164 хуудас/,

Хохирогч Д.Г-ийн Голомт банкны ********* тоот дансны хуулга /2 хх-ийн 157 хуудас/,

Хохирогч Ч.Б-жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 108-109 хуудас/,

Хохирогч Ч.Б-ийн Голомт банкны ******** тоот дансны хуулга /2 хх-ийн 112 хуудас/,

Хохирогч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 146-147 хуудас/,

Хохирогч Х.Н-ын Хас банкны ******* тоот дансны хуулга /2 хх-ийн 139 хуудас/,

Хохирогч А.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 222-223 хуудас/,

Хохирогч А.Б-ий Хаан банкны ******** тоот дансны хуулга /2 хх-ийн 225 хуудас/,

Хохирогч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч Э.У-ын Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансны хуулга /2 хх-ийн 29 хуудас/,

Гэрч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 25-26 хуудас/,

Хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 162-163 хуудас/,  

Хохирогч Э.А-гийн Хас банкны ******** тоот дансны хуулга /1 хх-ийн 157 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах баримтууд, ****** дүүргийн **** дугаар хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 492 дугаартай тодорхойлолт, суралцагчийн хувийн хэргийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 54-71-р хуудас/  зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Чингүүн шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Өсвөр насны шүүгдэгч О.О нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.

 

Өсвөр насны шүүгдэгч О.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.З нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй ...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч О.О нь телеграмм цахим хэрэгсэл ашиглан “Санхүү өгнө авна” гэсэн группт “камер секс хийнэ, видео колл хийнэ” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэх шаардлагатай гэж,

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н.Цгаас 20,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц.Аас 15,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Эаас 40,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр О.Гаас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр У.Баас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б.Моос 10,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Н.Эаас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Бнээс 10,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр В.Үсөөс 15,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ц.Гаас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Т.Блаас 30,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ш.Пгээс 10,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А.Гээс 20,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Пээс 10,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Т.Эаас 15,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр П.Хаас 40,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Т.Паас 15,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Д.Гоос 30,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ч.Боос 50,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Х.Нээс 40,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А.Бээс 30,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э.Даас 50,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Э.Ааас 35,000 төгрөгийг тус тус төрсөн дүү О.Эийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 605,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 Хохирогч Н.Цгийн “... 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** нэртэй буудалд байхдаа телеграмм хаягаар санхүү өгнө авна гэсэн групп ороод зар харж байсан чинь нэг хаягнаас V.Call хийнэ гэсэн зар байсан, тэгээд би зарын дагуу  тухайн хаягтай хүнтэй чат бичсэн чинь та урьдчилгаа 20,000 төгрөг шилжүүлчих тэгээд би өөрөө тан руу залгана гэхээр нь би урьдчилгаа болох 20,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* тоот данснаас Хаан банкны ******** О-ын Э гэх данс руу шилжүүлсэн чинь намайг блок хийгээд алга болсон. Тухайн чат бичсэн хүнтэй ямар нэгэн видео колл хийсэн зүйл байхгүй. Над руу явуулсан ямар нэгэн зураг байхгүй... Тухайн хүн намайг блок хийсэн байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Зын “...Манай хүү О.О нь төрсөн дүү 9 настай Э охины хүүхдийн халамжийн мөнгө ордог ******** тоот данс ашиглаж иргэдийг хуурч мөнгө цаас авсан талаар мэдсэн, телеграмм ашигласан гэсэн. Миний******* тоот Хаан банкны дансанд охин Эийн ******** тоот Хаан банкны данс холбоотой байдаг юм, миний Хаан банкны интернет банкыг миний хүү О заримдаа ашигладаг юм, би ойр зуурын хэрэглээний мөнгө цаас хүүхээ шилжүүлж өгөх гэж ашиглуулж байсан юм. Тэгсэн 2024 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд миний интернет банктай холбоотой байдаг, Э охины хүүхдийн халамжийн дансыг ашиглаж элдэв юм хийсэн байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.А-ын “...Би 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үл таних хүнтэй телеграмм хаягаар чатлан нэг группт оруулж өгөх билүү эсвэл видео калл хийх билүү нэг тиймэрхүү утгатай зүйл бичин Хаан банкны ******** тоот данс руу 15.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл намайг намайг нэгэн группт ч оруулаагүй, ямар нэгэн видео калл хийсэн асуудал байхгүй учир цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч П.Эын “...2024.05.15-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх даа Санхүү авна грүп рүү ортол **** нэртэй Телеграммаар видео калл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягийн чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм, тэгээд ******** Э гэсэн нэртэй Данс өгсөн би Хас банкны ******* данснаасаа 40,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм, өөр бусдаар бол яг уулзаж барьсан асуудалгүй ямар нэгэн танихгүй байна, ямар нэгэн царай зүс харсан зүйлгүй юм. Тухайн үедээ мөнгө шилжүүлсэн дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж байсан юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Гын “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа **** гэх нэртэй телеграмм хаягтай хүн телеграмм дээр камер секс, видео калл хийнэ гэх зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй чатлаад камер секс, видео калл хийхээр тохиролцсон. Гэтэл тухайн ***** гэх телеграмм хаягийн эзэн гэх үл таних хүн хаан банкны О Э гэх эзэмшигчтэй ******** тоот дугаарын дансыг өгөөд энэ данс руу өөрийн эзэмшлийн хаан банкны ******* дугаарын данснаас 30.000 төгрөг хийсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлээд тухайн телеграмм хаягтай хүн рүү чат бичих гэтэл намайг блок хийгээд хоорондоо харилцсан чат шууд устгагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хувьд би зүгээр сонирхож ямар юм байдаг юм бол гэх мэтчилэн чатлахад миний мөнгийг

залилсан болохоор би цагдаад мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч У.Бын “...2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 12 цагийн үед телеграмм хаягаар санхүү өгнө авна гэсэн хаягаар холбогдож чат бичиж камер секс хийнэ гэх зарын дагуу холбогдож үл таних хүний Хаан банкны ******** тоот дансанд урьдчилгаа гэж 30,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Мын “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа J гэх нэртэй телеграмм хаягтай хүн телеграмм дээр камер секс, видео калл хийнэ гэх зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй чатлаад камер секс, видео калл хийхээр тохиролцсон. Гэтэл тухайн J гэх телеграмм хаягийн эзэн гэх үл таних хүн хаан банкны KЭ гэх эзэмшигчтэй ******** тоот дугаарын дансыг өгөөд энэ данс руу өөрийн эзэмшлийн хаан банкны ********** дугаарын данснаас 10.000 төгрөг хийсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд тухайн телеграмм хаягтай хүн рүү чат бичих гэтэл намайг блок хийгээд хоорондоо хариуцсан чат шууд устгагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Эын “...2024.05.23-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх даа Санхүү авна групп рүү ортол **** нэртэй Телеграммаар видо калл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм, тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн би Худалдаа хөгжлийн ******* данснаасаа 30,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм, өөр бусдаар бол яг уулзаж барьсан асуудалгүй ямар нэгэн танихгүй байна, ямар нэгэн царай зүс харсан зүйлгүй юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ний “...2024.05.24-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх даа Санхүү авна грүп рүү ортол **** нэртэй Телеграммаар видо калл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм, тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн би Голомт банкны ******** данснаасаа 10,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм, өөр бусдаар бол яг уулзаж барьсан асуудалгүй ямар нэгэн танихгүй байна, ямар нэгэн царай зүс харсан зүйлгүй юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч В.Ү-ийн “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн ****дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа J гэх нэртэй телеграмм хаягтай хүн телеграмм дээр камер секс, видео калл хийнэ гэх зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй чатлаад камер секс, видео калл хийхээр тохиролцсон. Гэтэл тухайн J гэх телеграмм хаягийн эзэн гэх үл таних хүн хаан банкны KЭ гэх эзэмшигчтэй ******** тоот дугаарын дансыг өгөөд энэ данс руу эхнэр О.О-ын эзэмшлийн голомт банкны ******** тоот данснаас 15.000 төгрөг хийсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд тухайн телеграмм хаягтай хүн рүү чат бичих гэтэл намайг блок хийгээд хоорондоо хариуцсан чат шууд устгагдсан байсан. Үгүй би зүгээр л чатлаж байсан. Гүйлгээний утга дээр нь NOM гэж бичсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Г-ын “...2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх даа Санхүү авна грүпп рүү ортол **** нэртэй Телеграммаар видео калл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягийн чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм, тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн би Голомт банкны ********** данснаасаа 30,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм, өөр бусдаар бол яг уулзаж барьсан асуудалгүй ямар нэгэн танихгүй байна, ямар нэгэн царай зүс харсан зүйлгүй юм. Тухайн үедээ мөнгө шилжүүлсэн дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Б-ын “...2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Санхүү авна групп рүү ортол **** нэртэй телеграммаар видео колл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм. Тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн, би Голомт банкны ********* гэсэн өөрийн эзэмшлийн данснаасаа 30,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм... Тухайн үедээ мөнгөө шилжүүлсэн, дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.П-ийн “...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Санхүү авна групп рүү ортол **** нэртэй телеграммаар видео колл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм. Тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн, би Худалдаа хөгжлийн банкны ******** данснаасаа 10,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм... Тухайн үедээ мөнгөө шилжүүлсэн, дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Г-ийн “...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Санхүү авна групп рүү ортол **** нэртэй телеграммаар видео колл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөбс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм. Тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн, би М банкны данснаасаа 20,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм... Тухайн үедээ мөнгөө   шилжүүлсэн, дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.П-ийн “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа J гэх нэртэй телеграмм хаягтай хүн телеграмм дээр камер секс, видео калл хийнэ гэх зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй чатлаад камер секс, видео калл хийхээр тохиролцсон. Гэтэл тухайн J гэх телеграмм хаягийн эзэн гэх үл таних хүн хаан банкны KЭ гэх эзэмшигчтэй ******** тоот дугаарын дансыг өгөөд энэ данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас 10,000 төгрөг хийсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд тухайн телеграмм хаягтай хүн рүү чат бичих гэтэл намайг блок хийгээд хоорондоо харилцсан чат шууд устгагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хувьд би зүгээр сонирхож ямар юм байдаг юм бол гэх мэтчилэн чатлахад миний мөнгийг залилсан болохоор би цагдаад мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Э-ын “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа J гэх нэртэй телеграмм хаягтай хүн телеграмм дээр камер секс, видео калл хийнэ гэх зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй чатлаад камер секс, видео калл хийхээр тохиролцсон. Гэтэл тухайн J гэх телеграмм хаягийн эзэн гэх үл таних хүн хаан банкны KЭ гэх эзэмшигчтэй ******** тоот дугаарын дансыг өгөөд энэ данс руу өөрийн эзэмшлийн хаан банкны ****** дугаарын данснаас 15.000 төгрөг хийсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд тухайн телеграмм хаягтай хүн рүү чат бичих гэтэл намайг блок хийгээд хоорондоо харилцсан чат шууд устгагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хувьд би зүгээр сонирхож ямар юм байдаг юм бол гэх мэтчилэн чатлахад миний мөнгийг залилсан болохоор би цагдаад мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Х-ын “...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Санхүү авна групп рүү ортол **** нэртэй телеграммаар видео колл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм. Тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн, би Худалдаа хөгжлийн банкны ******** гэсэн өөрийн эзэмшлийн данснаасаа 40,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм... Тухайн үедээ мөнгөө шилжүүлсэн, дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.П-ийн “...Миний бие 2024 оны 06 дугаар сарын 08- ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа **** гэх нэртэй телеграмм хаягтай хүн телеграмм дээр камер секс, видео калл хийнэ гэх зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй чатлаад камер секс, видео калл хийхээр тохиролцсон. Гэтэл тухайн **** гэх телеграмм хаягийн эзэн гэх үл таних хүн Хаан банкны KЭ гэх эзэмшигчтэй ******** тоот дансыг өгөөд энэ данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас 15,000 төгрөг хийсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд тухайн телеграмм хаягтай хүн рүү чат бичих гэтэл намайг блок хийгээд хоорондоо харилцсан чат устгагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Г-ийн “...2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Санхүү авна групп рүү ортол **** нэртэй телеграммаар видео колл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм. Тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн, би Голомт банкны ****** гэсэн өөрийн эзэмшлийн данснаасаа 30,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм... Тухайн үедээ мөнгөө шилжүүлсэн, дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Б-ийн “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Санхүү авна групп рүү ортол **** нэртэй телеграммаар видео колл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм. Тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн, би Голомт банкны ****** гэсэн өөрийн эзэмшлийн данснаасаа 50,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм... Тухайн үедээ мөнгөө шилжүүлсэн, дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Н-тын “...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Санхүү авна групп рүү ортол **** нэртэй телеграммаар видео колл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм. Тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн, би Хаан банкны ******** гэсэн өөрийн эзэмшлийн данснаасаа 40,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм... Тухайн үедээ мөнгөө шилжүүлсэн, дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Б-ий “...Миний бие 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа J гэх нэртэй телеграмм хаягтай хүн телеграмм дээр камер секс, видео калл хийнэ гэх зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй чатлаад камер секс, видео калл хийхээр тохиролцсон. Гэтэл тухайн J гэх телеграмм хаягийн эзэн гэх үл таних хүн хаан банкны KЭ гэх эзэмшигчтэй ******** тоот дугаарын дансыг өгөөд энэ данс руу өөрийн эзэмшлийн хаан банкны *********** дугаарын данснаас 30.000 төгрөг хийсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд тухайн телеграмм хаягтай хүн рүү чат бичих гэтэл намайг блок хийгээд хоорондоо харилцсан чат шууд устгагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандажбайна. Миний хувьд би зүгээр сонирхож ямар юм байдаг юм бол гэх мэтчилэн чатлахад миний мөнгийг залилсан болохоор би цагдаад мэдэгдэж байна....” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Д-ын “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх даа Санхүү авна грүп рүү ортол **** нэртэй Телеграммаар видео калл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграмм хаягийн чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм, тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн би Худалдаа хөгжпийн банкны ******** гэсэн төрсөн дүү Ундралын эзэмшлийн данснаас 50,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм, өөр бусдаар бол яг уулзаж барьсан асуудалгүй ямар нэгэн танихгүй байна, ямар нэгэн царай зүс харсан зүйлгүй юм. Би төрсөн дүү Ундралын Худалдаад хөгжпийн банкны ****** тоот дансыг яагаад ашиглаж байна вэ? Гэвэл дүү маань зөвшөөрсөн, мөн дүү маань угаасаа эмэгтэй хүүхэд юм...” гэх мэдүүлэг,

Гэрч У-ын “...Худалдаа хөгжпийн ***** тоот дансыг 2021 онд шинээр нээж байсан юм. Одоо энэ дансыг манай ах Дэлгэрбаяр эзэмшиж байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.А-н “...2024.06.22-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх даа Санхүү авна грүп рүү ортол **** нэртэй Телеграмаар видо калл хийнэ гэсэн зарын дагуу тус телеграм хаягны чат руу орж юм бичихэд өөдөөс эмэгтэй хүний нүцгэн зураг явуулсан юм, тэгээд ******** Э гэсэн нэртэй данс өгсөн би Хас банкны ******** данснаасаа 35,000 төгрөгийг шилжүүлтэл хариу өгөхгүй блок хийсэн юм, өөр бусдаар бол яг уулзаж барьсан асуудалгүй ямар нэгэн танихгүй байна, ямар нэгэн царай зүс харсан зүйлгүй юм. Тухайн үедээ мөнгө шилжүүлсэн дараа нь шууд блок хийсэн юм, блок хийхээр шууд бичсэн зүйлүүд нь устаж байсан юм...” гэх мэдүүлэг,

О.Эийн Хаан банкны ******** тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл... цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж..., эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Өсвөр насны шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр цахим орчинд “камер секс хийнэ, видео колл хийнэ” гэсэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан зар байршуулан улмаар тухайн зар, мэдээллийн дагуу холбогдсон иргэдээс урьдчилгаа шилжүүлвэл тухайн үйлчилгээ үзүүлнэ гэж хуурч, өөрийн төрсөн дүү О.Эийн нэр дээр бүртгэлтэй ******** тоот дансанд төгрөг шилжүүлмэгц, тухайн иргэнийг цахим бүртгэлээр холбогдох боломжгүй болгож эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзлээ.

Тодруулбал, залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Өсвөр насны шүүгдэгч О.О нь өөрийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд “камер секс, видео колл хийнэ” гэж бодит бус, худал мэдээлэл цахим орчинд оруулж, бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулан хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авчээ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Оыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийгүйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Өсвөр насны шүүгдэгч О.О нь хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Ц.Чингүүн эрүүгийн хариуцлагын талаар: “...Өсвөр насны шүүгдэгч О.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Өсвөр насны шүүгдэгч О.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.З нар эрүүгийн хариуцлагын талаар “…Хэлэх зүйлгүй…” гэх тайлбар,

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн хохирлоо төлсөн мөн сурч байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Иймд  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Хязгаарлалт тогтоох нь өрөөсгөл ойлголт юм. Мөн цаг зүүж сурч байх хугацаанд нь цэнэглэх нөхцөл байдал байх уу үгүй юу гэдэг нь асуудалтай. Иймд миний үйлчлүүлэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч О.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Оад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоо 17 настай, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч О.Оад нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч О.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт О-ын Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч О.Оад оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Оад “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Чингэлтэй дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР