Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01363

 

2017 оны 05 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2017/01363                             Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

Үндэслэлгүйгээр суутгаж авсан урамшууллын зардал 62.057.012,89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа, Р.Энхтайван, нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 18-ны өдрийн 0618 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам”- ын 1.3.2 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх” гэсэн заалт болон мөн журмын 3.1 дэх “төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарлах тухай” заалтад буй хүснэгтийн “Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ”-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн өмнө нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 сарын 21-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр тушаалын 2-р хавсралтаар батлагдсан өмнөх журам болох “Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах, олгох журам”-ын 1.3 дахь заалт, 3.1 дэх заалтын хүснэгтийн “Суутгах урамшууллын хэмжээ”, “Шийдвэр гүйцэтгэгчийн бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал”, “Болзошгүй эрсдлийн зардал”-ын суутгалын хэмжээг тогтоосон хэсгийг тус тус хүчингүй болгож байсан. Шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрүүдээр төлбөр авагчаас суутгуулж буй* урамшууллаас шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал буюу улсын төсвөөс санхүүжих ёстой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх нь хууль бус болохыг удаа дараа тогтоож, төлбөр авагч нь зөвхөн шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллыг төлөхөөр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 3.1 дэх заалтад буй хүснэгтийн 3-р баганад зааснаар шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ бодитойгоор биелүүлсэн төлбөрийн дүнгийн 0.2-оос 6.5 хүртэл хувь хэмжээтэй байгаа ба энэ хувь хэмжээнд одоогоор өөрчлөлт ороогүй бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл  төлбөр авагчаас урамшуулал суутгаж авахдаа Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 3.1 дэх заалтын хүснэгтийн 2-р баганад буй 0.5-аас 10 хүртэл хувиар урамшууллыг суутгаж авсаар байна. Шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болгосон “Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ”-г өөртөө багтаасан “Суутгах урамшууллын хэмжээ” буюу 0.5-аас 10 хүртэл хувиар урамшууллыг суутгаж авах нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг зөрчиж, хүчингүй болсон суутгалыг үргэлжлүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа болохыг нотолж байна. Нөгөөтэйгүүр шүүх энэхүү журмын 3.1 дэх заалтын хүснэгтийн “Суутгах урамшууллын хэмжээ”-г хэрэглэх боломжгүй, төлбөр авагч зөвхөн шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшуулалыг л төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн тул Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 3.1 дэх заалтад буй хүснэгтийн “Шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ”-гээр л урамшууллыг төлөх үүрэгтэй. Хууль зүйн сайд шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хувь хэмжээ буюу журмыг дахин шинэчлэн батлах эрх нь нээлттэй байгаа ч өнөөдрийг хүртэл уг журмыг шинэчилж батлаагүй байна. Өнгөрсөн хугацаанд ХХК нь доорх урамшууллыг нд шилжүүлсэн байна. Үүнд:

  1. 2008.11.20-ны өдөр төлбөр төлөгч Очирууд ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч С.Даваадорж 75.000.000.00 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2010.03.25-ны өдөр 3750000 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 2.812.500 төгрөг,
  2. 2013.03.12-ны өдөр төлбөр төлөгч Шижир Аранжин ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч Б.Уранчимэг 700.000.000.00 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2014.10.01-ний өдөр 28.000.000.00 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 24.500.000.00 төгрөг,
  3. 2008.11.20-ны өдөр төлбөр төлөгч Очирууд ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч Л.Уранбайгаль 407.750.838.00 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2015.06.22-ны өдөр 20.387.542.00 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 14.271.279.40 төгрөг,
  4. 2015.03.25-ны өдөр төлбөр төлөгч Д.Төмөрбуянгаас шийдвэр гүйцэтгэгч М.Хажидмаа 53.440.505.00 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2015.08.19-ний өдөр 3.206.430.00 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 1.870.417.67 төгрөг,

О. I Э.иУ.ио-НЫ ь/дир шлццр ШЛШЧ 0                                     ллл-иао шутдоор I үпцапа1-1

Д.Мөнхбаяр 241.588.637.00 төгрөгийн төябөрийг барагдууяан 2016.03.11-ний өдөр

  1.  төгрөгийн урамшууяяыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгү# суутгасан дүн 8.455.602.29 төгрөг,
  1. 2015.11.06-ны өдөр төлбөр төлөгч Прогресстранс ХХК-иас шийдвэр

гүйцэтгэгч Д.Мөнхбаяр           198.304.968.00 төгрөгийн төлбөрийг барагдуулан

2016.03.15-ны өдөр 9.969.279.00 төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 6.978.495.44 төгрөг,

  1. 2015.11.02-ны өдөр төлбөр төлөгч Ч.Буянжаргалаас шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа 74.463.374.00 төгрөгийн төлбөрийг барагдуулан 2016.08.03-ны өдөр
  1. төгрөгийн урамшууллыг суутгуулан шилжүүлсэн, үндэслэлгүй суутгасан дүн 2.606.218.09 төгрөг буюу нийтдээ 62.057.012.89 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтын дагуу үндэслэлгүй суутгаж авсан 62.057.012.89 төгрөгийг хариуцагч наас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэл хувиар урамшуулна”,

  1. т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гйүцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна”,

т “Энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэж тус тус заажээ. Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам”-г үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь заалтыг үндэслэн Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23- ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам”-ын 1.3.2-т “Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх” гэсэн заалтыг болон мөн журмын 3.1-т “төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарилах тухай” заалтын хүснэгтийн “шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ”-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээр Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам”-ын 3.1-т “төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хувиарлах тухай” заалтын хүснэгтийн “шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ”-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд уг хүснэгтийн 1, 2 дугаар баганууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д урамшууллын хэмжээг “0.5-10 хувь хүртэл” гэж хуульчилж өгсөн, мөн одоо хүчин* төгөлдөр үйлчилж байгаа журмын 3.1 дэх хэсэгт хүснэгтийн 1 болон 2 дугаар багананд бодитой биелүүлсэн төлбөрийн үнийн дүнгээс хамаарч урамшууллын хэмжээг 0.5-10 хүртэл хувиар тогтоож өгсөн байна. Уг журмын 2 дугаар багана хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хуулиас илүү журам гэж байхгүй учир хуулийн заалтыг зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын дээрх заалтуудаас үзэхэд төлбөр авагчаас урамшууллыг илүү төлүүлсэн гэх үндэслэл байхгүй, нь энэ нэхэмжпэлийг гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

бичгийн нотлох ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нд холбогдуулан үндэслэлгүй суутгаж авсан 62.057.012.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д урамшууллын хэмжээг “0.5-10 хувь хүртэл” гэж хуульчилж өгсөн, мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмын 3.1 дэх хэсэгт хүснэгтийн 1 болон 2 дугаар багананд бодитой биелүүлсэн төлбөрийн үнийн дүнгээс хамаарч урамшууллын хэмжээг 0.5-10 хувиар тогтоож өгсөн тул төлбөр авагч Капитрон банкнаас урамшууллыг илүү төлүүлсэн гэх үндэслэл байхгүй, нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5- 10 хүртэлх хувиар урамшуулна”, 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна”, 83.3-т “Энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэж тус тус заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн алба нь Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам”-г үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 18- ны өдрийн 618 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор ...Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам”-# ын 1.3.2 дахь “Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх” гэсэн заалтыг болон мөн журмын 3.1 дэх “төлбөр авагчаас суутгасан урамшууллыг хуваарилах тухай” заалтын хүснэгтийн “шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ”-г хувиар тогтоосон 4 дүгээр баганыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна” гэсэн хуулийн заалт болон Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заалтуудыг зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Төлбөр авагч нь тай 2008 оны 11 сарын 20-ны өдөр 08/8898, 2013 оны 03 сарын 12 өдөр 13/1716, 2015 оны 3 сарын 25-ны өдөр 15/2459, 15/2460, 2015 оны 09 сарын 01-ний өдөр 15/6/367, 2015 оны 11 сарын 06-ны өдөр 6/504, 2015 оны 11 сарын 02-ны өдөр 13/8318, 13/8319 дугаар бүхий “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” болон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай” гэрээг тус тус байгуулж, шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч 7 байгуулага, иргэдээс гаргуулах ёстой төлбөрүүдийг бүрэн гүйцэтгүүлж авсан талаар зохигч талууд маргаангүй байна.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” болон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай” дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар гэрээг байгуулагдсанд тооцох хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Төлбөр авагч буюу ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг 7 байгууллага, иргэдээс барагдуулсан төлбөрийн дүнд суутган авсан урамшууллаас үндэслэлгүй суутгасан 62.057.012,89 төгрөгийг илүү суутган авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаж байгаа боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч нд холбогдуулан гаргасан 62.057.012,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

  1. ТОГТООХ нь:

     
       

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан наас үндэслэлгүй суутгасан 62.057.012,89 төгрөг гаргуулах тухай ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй[1] болгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468236 төгрөгийг улсын орлого болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 10 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

  1.  

 

 

 

[1]