| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/01347/И |
| Дугаар | 181/ШШ2017/02606 |
| Огноо | 2017-10-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2017/02606
2017 оны 10 сарын 18 өдөр Дугаар 181/ШШ2017/02606 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: /,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Дасгалжуулагч нарын дасгалжуулах эрхийг хоёр жилээр хассан ны ерөнхийлөгчийн 2016 оны 8 сарын 30-ны өдрийн 14 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., Ц., хариуцагчийн төлөөлөгч Б.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Гэрэл, нарийн бичгийн дарга Т.Болор- Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан Боржигин овогт Бгийн миний бие 1968 оны 10- р сарын 28-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1986 онд 10 жилийн дунд сургуулиа төгссөн. 1990 онд Москва хотын Биеийн Тамирын Дээд Сургуулийг Чөлөөт бөхийн Дасгалжуулагч, Багш мэргэжлээр төгссөн. 2013 онд Оросын Холбооны Улсын Красноярск хотноо Багшийн Их Сургуульд Боловсролын Ухааны докторын зэрэг хамгаалсан. 1990 оноос хойш Улаанбаатар хотноо Их Дээд Сургуулиуд болон Спорт сургалтын Тэмүүжин Төв, Улсын Шигшээ Багт нийт 26 жил багш, дасгалжуулагч мэргэжлээр тасралтгүй ажиллаж байна. Б. нь өөрөө 1980 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж, Монгол Улсын Аварга цол, Олон Улсын Тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалууд хүртэж, Дэлхийн Аваргад оролцож амжилттай барилдаж байсан төдийгүй энэ спортоор гаргасан амжилт бүтээлээрээ Олон Улсын Хэмжээний Мастер болсон. Б. нь тамирчин, багш, дасгалжуулагчаар Монголын Чөлөөт Бөхөд 1980 оноос хойш 36 жил тасралтгүй Монгол Улсын нэр төр, алдар хүндийг дэлхийн тавцанд мандуулж мянга, мянган хүүхэд залуучуудыг бие бялдар, оюун ухаан, боловсрол хүмүүжлийн өв тэгш хүмүүжилтэй болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Төр Засаг өндрөөр үнэлж 2014 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан. Мөн Төрийн Дээд одон медалуудаар хийж бүтээсэн амжилт бүтээлийн үр дүнгээ үнэлүүлж шагнагдаж байсан Эдгээр нь Б. энэ салбарт бүхий л амьдрал хөлс, хөдөлмөр, хүч чадал, оюун ухаан сэтгэлээ зориулсан хувь хэмжээний үзүүлэлт болно.
Бэсүд овогтой Цэрэнбаатарын миний бие 1970 оны 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо төрж өссөн. Дунд сургуулиа төгсөөд 1988 онд Ардын Армид цэрэг тамирчнаар алба хаагаад, 1990 оноос хойш Апдар Спорт Хороонд одоог хүртэл ажиллаж байна. Улсын шигшээ багт тамирчин байх хугацаандаа 1993 онд Дэлхийн Аваргын Хүрэл Медаль, 1993 онд Ази Тивийн аварга, 1994 оны Азийн Тоглолтын Аварга болон бусад онуудад Олон Улсын Тэмцээн, Гран При Тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалуудыг хүртэж, 1998 онд Монгол Улсын Гавьяат Тамирчин Цолоор шагнагдсан. Эдүгээ одоог хүртэл Ардын Армийн Апдар Спорт Хороонд дасгалжуулагч, багшаар ажиллаж, мөн үүний хажуугаар 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын Шигшээ Багийн Ахлах Дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн Б., Ц. багш, дасгалжуулагчид нарын гардан удирдаж, бэлтгэн ажилласан Монгол Улсын хүүхэд залуучууд болон Шигшээ Багийн тамирчид маань Улсын Аварга, Олон Улсын Тэмцээнүүдийн Аварга, Дэлхийн шилдэг бөхчүүдээр шалгарч Дэлхийн Аваргын Медалуудыг удаа дараа хүртэж, Ази Тив, Гран При, Олон Улсыг Тэмцээнүүдийн удаа дараагийн Аварга, бусад медалтангууд маш олноор төрөн гарч Монгол Улсын баг Дэлхийн шилдэг багуудын тоонд багаараа гурван жил дараалан шалгарч, Дэлхийн Цомын Тэмцээнд тасралтгүй уригдан оролцож байна. Ялангуяа сүүлийн гурван жилийн амжилт нь нийт 22 жилд 17 дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс 6 медаль хүртэж байсан бол 2013-2016 онуудад гурван жилийн дотор гурван дэлхийн аваргаас 6 дэлхийн медалтан төрүүлсэн үсрэнгүй амжилтыг гаргаж, ард түмэн, эх орондоо амжилт бүтээл, ажил хөдөлмөрийн бэлэг барин, Төр, Засаг, ард түмэндээ өндрөөр үнэлэгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ.
Гэтэл нь 2016 оны 8-р сарын 30-ны өдрийн 15.00 цагаас Туушин зочид буудлын Сүлд танхимд Хэвлэлийн Бага Хурал хийж, Монголын чаөлөөт бөхийн Удирдах Зөвлөлийн Гишүүн А.Сүхбат хэвлэлийн хурлын эхэнд: “Энэ удаагийн наадамд манай чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагч бөхийн дэвжээн дээр гарч танхайн хэрэг гэж үзнэ дээ. Ийм хэрэг үйлдсэнд, энэ явдалд маш их харамсаж байгаа... “Риогийн олимпийн наадамд төр засгаас 8 тэрбум гаруй төгрөг шийдэж, урьд хожид байгаагүй өндөр ач холбогдол өгсөн. Тамирчдыг бэлтгэл хангагчтай нь гаргасан. Саяхан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос бичиг ирлээ. Хариуцлага тооцох тухай. Хэрвээ 9 дүгээр сарын 1-ээс өмнө хариу ирүүлэхгүй бол энэ асуудлыг хүлээж авсанд тооцно гэсэн....” утгатай бичиг ирснээс хойш хоёр удаа хуралдаж “Бүдүүлэг, танхай алдаа гаргасан хоёр дасгалжуулагчдаа хариуцлага тооцож байна. Ард түмнээсээ уучлалт гуйя.” гэж хэлсэн. Д.Сумъяабазар: “Ингээд та бүхэндээ МЧБХ-ны Удирдах Зөвлөлийн шийдвэрийн талаар танилцуулъя. Риогийн олимпийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монголын хоёр дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр зохисгүй зан, үйлдэл гаргаж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг бүдүүлэг алдаа гаргасан тул Ц., Б. нарыг олон улсын болон дотоодын бүх тэмцээн уралдаан, ямарваа нэгэн чөлөөт бөхийн үйл ажиллагаанд орох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм. Дээрх хэвлэлийн бага хурлын мэдэгдлүүдээс харахад “Манай хоёр дасгалжуулагч зохисгүй үйл, танхайн хэрэг үйлдсэнд харамсаж байна. Бид бүхэн ард түмнээсээ уучлал гуйж байна” гэсэн. Ингэж олон нийтэд биднийг танхайн хэрэг үйлдсэн болгон танилцуулж, нэр хүндийг унагалаа. Бидний үйлдэл Монгол Улсын төлөө зүтгэсэн зүтгэл, шүүгчийн шийдвэрийг зөрчилтэй буюу дүрмийн алдаатай гэдгийг тайлбарлаж хэлсээр байтал үл тоосон, шүүгч нарын булхайтай үйл ажиллагааг хүлээж авахгүй гэдгээ хэлсэн, үүнийгээ биеэр, үйл хөдлөлөөр өвөрмөц аргаар шударга ёсны төлөө хийсэн илэрхийлэл байсан. Бид олон нийтийг болон дэлхий нийтийг мөн тэнд үзэж байсан үзэгчдийг энэ үйл хэрэгтээ уриалан дуудаагүй. Харин эсрэгээрээ тэд булхайтай шүүлтийг эсэргүүцэж, бухимдаж, бидний илэрхийллийг дуу хоолой нэгтэй дэмжиж байсныг хэвлэл мэдээлэл болон дэлхий нийт гэрчилнэ. Үүнийг маань танхайн хэрэгтэй дүйцүүлж, олон нийтийг уриалсан хэмээн үзэж, буруугаар ойлгож байгаад бид харамсаж байна. Мөн Олимпийн наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан Ц., Б. бид нарын дасгалжуулах эрхийг 2 жилийн хугацаатай хасах буюу чөлөөт бөхийн холбогдолтой арга хэмжээ, тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэсэн мэдээллийг олон нийтэд зарлаж байгаа энэ мэдэгдэл нь өөрөө хууль бус үйлдэл, мөн энэ шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага, удирдлага, албан тушаалтан гаргаагүй бөгөөд 2 дасгалжуулагчийн эрхийг хассан шийдвэр нь өөрөө МЧБХ-ны ёс зүйн дүрэм, МЧБХ- ны дүрмийг зөрчсөн, дүрэмд нийцээгүй шийдвэр болсон юм.
Үүнд: Ц., Б. дасгалжуулагчийн эрхийг хассан 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тушаал нь МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн гаргасан тушаал байх бөгөөд МЧБХ-ны ёс зүйн дүрэмд зааснаар холбооны ерөнхийлөгчид сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээ байхгүй байх бөгөөд сахилгын шийтгэлийг Ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-т зааснаар Ёс зүйн зөвлөл 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэсэн байна.
Мөн дүрмийн 12.9-т ёс зүйн зөрчлийг мөрдөн шалгах чиг үүргийг 1 гишүүнд даалгасан байх бөгөөд үүнээс үзэхэд сахилгын шийтгэл оногдуулахад эхлээд ёс зүйн зөвлөлийн нэг гишүүн мөрдөн шалгах, дараа нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх гэсэн процессын дагуу явах ёстой байна. Хоёр шүүгчид оногдуулсан хариуцлага тооцох тухай мэдэгдэлдээ ёс зүйн дүрмийн 8.6-ыг зөрчсөн тул дүрмийн 10.1.В-Д “тэмцээнд оролцох буюу дасгалжуулах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах буюу онцгой тохиолдолд түдгэлзүүлэх гэсэн заалтыг зөрчсөн тул 2 дасгалжуулагчийн олон улс болон дэлхий, дотоодын бүх тэмцээн болон ямарваа нэгэн үйл ажиллагаанд орох эрхийг хаслаа" гэсэн нь ёс зүйн дүрэмд байхгүй сахилгын шийтгэл хүлээлгэсэн үйлдэл болсон юм. нь Монголын Үндэсний Олимпын Хорооноос (МҮОХ) тавигдах шаардпагыг хангасан гишүүн байгууллага бөгөөд МҮОХ-ны дүрмийн 15.1-т заасны дагуу МҮОХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд МҮОХ-ны хүлээн зөвшөөрсөн цор ганц чөлөөт бөхийн холбоо билээ. МЧБХ нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.2-т заасны дагуу Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх бүхий цор ганц байгууллага бөгөөд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, Монгол Улсын хэмжээнд чөлөөт бөхийн хөгжил, түүний үйл ажиллагааг эрхлэн явуулдан • байгууллага юм.
Нэхэмжлэгч нарын дасгалжуулах эрхийг 2 жилээр хассан ны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй - болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Б., Ц. нар нь Риогийн олимпийн наадмьн үеэр буюу 2016 оны 08 сарын 21-ний өдөр шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр гарч хувцсаа тайлан зохисгүй зан үйлдэл гаргасны улмаас Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос 2016.08.25-ны өдөр “Хариуцлагын тухай албан тоот /Мойсе о? сИагде/” ирүүлсэн. Тус хариуцлагын тухай албан тоотод “Б., Ц. нарын гаргасан бүдүүлэг, үл хүндэтгэсэн үйлдэл нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо болон спортын нэр хүндийг гутаасан үйлдэл болсон. Маш олон тооны хүн энэхүү үйлдлийн гэрч болсон бөгөөд Олон улсын Олимпийн хорооноос сөрөг сануулга өгсөн. Иймд, хэд хэдэн дүрмийн заалтыг, тухайлбал, Холбооны нэр хүнд, ашиг сонирхлыг зөрчих тухай Дүрмийн 5-р заалт болон Зохисгүй үйлдлийн тухай 8.2 заалт зэргийг зөрчсөн гэж үзэж та бүхэнд албан ёсоор хариуцлага тооцож байна. г Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооны албан ^ ёсны хуваарьт багтсан олон улсын тэмцээнүүдэд ямар ч төрлөөр, аль ч насны ангилалд оролцохыг түдгэлзүүлж байна.” гэсэн ноцтой үр дагавартай шийдвэр гарсан байсан тул энэхүү үйл явдлыг хэрхэн яаж шийдвэрлэх тухай өргөтгөсөн хурлаа 2016.08.26, 2016.08.29-ны өдрүүдэд хийсэн. Тухайн өргөтгөсөн хуралд ны Удирдах зөвлөлийн гишүүд, дасгалжуулагчид, шүүгч, ёс зүйн зөвлөлийн гишүүд гээд холбогдох бүхий л эрх бүхий хүмүүс өргөн бүрэлдэхүүнтэйгээр асуудлыг авч хэлэлцэн шийдвэрийг гаргасан. Иймд бүхий л үйл ажиллагаа холбогдох дүрэм журмын дагуу явагдсан. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 10.1.В дахь заалт нь ны Ёс зүйн дүрэмд байдаг заалт юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, тэдгээрийн гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б., Ц. нар хариуцагч НҮТББ-д холбогдуулан Дасгалжуулагч нарын дасгалжуулах эрхийг 2 жилээр ^ хассан ны ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар ны ерөнхийлөгчийн гаргасан тушаал нь нэхэмжлэгч нарын ямар эрх ашгийг хөндөж, ямар хуулийн заалтыг зөрчиж, хуульд харшлаад байгааг баримтаар нотолж чадахгүй байх тул гомдлын шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.
Дасгалжуулагч Б., Ц. нар нь Риогийн олимпийн наадмын үеэр 65 кг-ийн жингийн хүрэл медалын төлөөх барилдааны дараа шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр зохисгүй зан үйлдэл, дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг ёс зүйн бүдүүлэг алдаа гаргасан болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, зохигч талууд дээрх үйл баримтын талаар маргаангүй байна.
нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага тул Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах учиртай.
Иймээс Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар “Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ” гэж заасны дагуу нь Удирдах зөвлөлийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 15/01 дугаар тогтоолын хавсралтаар “ны ёс зүйн дүрэм”- ээ баталж, мөрдөн хэрэгжүүлэхээр уг дүрмийн нэгдүгээр зүйлд зорилгоо болгон тодорхойлсон байна.
Энэхүү дүрмийн аравдугаар зүйлд: Дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагаа тодорхойлжээ. Үүнд: 10.1-д “Дүрэм зөрчигчдөд зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан дор дурьдсан сахилгын шийтгэлийг ёс зүйн зөвлөл ноогдуулна”, арваннэгдүгээр зүйлд: Ёс зүйн зөвлөл, түүний эрх хэмжээ, 11.4-т “ёс зүйн зөвлөл нь сахилгын шийтгэл хүлээлгэхдээ тогтоол гаргана”, 11.6.1-д “Сахилгын хэрэг үүсгэж шалгана”, 12.6-д “Уралдаан, тэмцээний үед ёс зүйн зөвлөл сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Тийнхүү сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрт гомдол гаргахгүй бөгөөд холбооны удирдлага, бусад этгээд шийдвэрийг өөрчлөх эрхгүй” гэж тус тус заажээ.
Гэтэл дасгалжуулагч Ц., нарт ны ерөнхийлөгч /Д.Дагвадорж/-ийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тушаалаар ны ёс зүйн дүрмийн 8.6-д “Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн өөрийн санаа, гомдпыг ганцаар болон бусдыг уриалан олон нийтийн дунд зүй бусаар илэрхийлэхийг бөхчүүд, тамирчин дасгалжуулагч, багийн ахлагч нарт хатуу хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнд хариуцлага тооцож, 10.1.В-Д “тэмцээнд оролцох буюу дасгалжуулах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах буюу онцгой тохиолдолд түдгэлзүүлэх гэсэн заалтыг зөрчсөн тул 2 дасгалжуулагчийн олон улс, болон дэлхий, дотоодын бүх тэмцээн болон ямарваа нэгэн үйл ажиллагаанд орох эрхийг хаслаа” гэж хариуцлага тооцсон нь ны ёс зүйн дүрэмд заасан дээр дурдсан заалтуудтай нийцээгүй гэж үзлээ.
Түүнчлэн, ны ёс зүйн дүрэмд заагаагүй “...олон улс болон дэлхий, дотоодын бүх тэмцээн болон ямарваа нэгэн үйл ажиллагаанд орох эрхийг...” хаслаа гэсэн нь тухайн ёс зүйн дүрмийг зөрчжээ.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: