Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2018/0800

 

 

 

 

 

 

 

 

    2022        11             01                                   128/ШШ2022/0800

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М... би, “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т... тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Шүүхэд өөрийн эзэмшдэг талбайн хэмжээг 833 м.кв талбайгаар нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/0000 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгож, орц гарц нээлгэхийг хүссэн хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Х...” ХХК-д Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00 дугаар хурлаас 700 м.кв газрыг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд нэмэхээр зөвшөөрсөн дүгнэлт гарсан болно гэсэн бөгөөд “Х...” ХХК нь 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн маргаж буй газарт шугам зөөх ажлыг 51 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн шугам зөөх ажлын зургийг батлуулж, Нийслэлийн мэдээллийн санд оруулах ажлыг хийж гүйцэтгэн хариуцагч 700 м.кв газрыг нэмж олгохыг зөвшөөрсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан (нэхэмжлэлээсээ татгалзаж) авч байна. Шүүгчийн захирамжид хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан биелүүлэх талаар дурдаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х...” ХХК тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00-00/000 дугаар хариугаар “танай хүсэлтийг шийдвэрлээгүй болно” гэсэн бөгөөд энэ асуудлын хувьд манай компани удаа дараа хандаад байхад шийдэж өгөхгүй байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00-00/000 дугаар хариу илт хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/0000 дугаар захирамжийн “Х...” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн үндэслэлгүйгээр хасагдсан 833 м.кв талбайг нэмэгдүүлэн олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгч “Х...” ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзснаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан шаардлагыг хангасан ба ийнхүү татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй  тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

“Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00-00/000 дугаар хариугаар “танай хүсэлтийг шийдвэрлээгүй болно” гэсэн бөгөөд энэ асуудлын хувьд манай компани удаа дараа хандаад байхад шийдэж өгөхгүй байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00-00/000 дугаар хариу илт хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/0000 дугаар захирамжийн “Х...” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн үндэслэлгүйгээр хасагдсан 833 м.кв талбайг нэмэгдүүлэн олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     А.М...