| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Х,
Улсын яллагч Д.З,
Шүүгдэгч Л.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ............................................................................................................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Б нь 20** оны ** дугаар сарын **-наас ** дугаар сарын **-нд шилжих шөнө Д аймгийн С сумын 2 дугаар баг Э **** тоотын гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь 20** оны ** дугаар сарын **-наас ** дугаар сарын **-нд шилжих шөнө Д аймгийн С сумын 2 дугаар баг Э **** тоотын гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Б.О-ийн “...20** оны ** дугаар сарын **-ны өдрөөс ** дугаар сарын **-ны шилжих шөнө 03 цагийн орчим манай ажлын 2-3 хүн эгчийг гаргаж өгсөн юм. Тэгээд би хүмүүсээ хүргэж өгөөд гэртээ очно гэж хэлтэл уурлаад намайг пизда гэж дуудаад ууж идлээ гээд байсан. Түүний дараа манай нөхөр жолоо дээр суугаад бариад явсан юм. Би хойно байгаа 2 хүнийг хүргэж өгчхөөд гэртээ очъё гэтэл пизданууд ууж идлээ гэх мэтээр хараагаад байсан. Тэгэхээр нь чи миний ажлын хүмүүсийг хүндэлсэнгүй гээд гараараа савах шиг санаж байна. Би тэр үед ямар ч л байсан мэдрэлээ алдтал согтоогүй байсан. Тэгтэл шууд миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгтэл миний уруулын дээд талыг сэтэлчихсэн, мөн дээд 2 шүд хөдөлсөн. Миний дээд уруул сэтэрч 4 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,
Гэрч Л.Ө-н "...Оюунцэцэгийн нөхөр Б /Б/ гараад ирэхээр нь би машиныг нь зогсоогоод Б гараад ирсэн юм чинь миний дүү өөрөө барьчих гэж хэлсэн чинь О чи гэртээ унтаж байхгүй юу хийж байгаа юм гээд нөхөртэйгөө маргалдаад байсан чинь Б өөрөө бариад хүргээд өгье гээд машинаа барихаар нь би машины арын суудал дээр суусан. Б машинаа бариад дэнжийн урд талын гэр байранд манай гэрийн гадаа очоод зогстол О манай хамт олныг хүргээд өгчихөөрөө гэж хэлээд олон юм яриад байсан чинь Б эргэж хараад О-н нүүр рүү нь нэг удаа аль гараараа цохисныг нь сайн мэдэхгүй цохисон. Тэгсэн чинь О-н уруулаас нь цус гоожсон чинь бид хэд бүгд машинаас бууж ирсэн О нөхөр рүүгээ орилоод байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн **-р хуудас),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны ** дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн "...Б.О-ийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна..." (хх-ийн 17-18-р хуудас) гэх дүгнэлт,
Яллагдагч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 20** оны ** дугаар сарын **-аас **-ны өдрийн шилжих шөнийн 02 цагийн үед Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байх Д дэлгүүрийн урд байх гэр байрны гудамжинд эхнэр Б.О-тэй маргалдаж уруул хэсэгт зүүн гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Өмнө нь эхнэр Б.О бид хоёрын хооронд ийм зүйл огт болж байгаагүй юм. Би өөрийн бурууг ойлгож, ухаарсан дахин ийм үйлдэл гаргахгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н овогт Л Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА