Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0817

 

 

 

 

 

     2022         11           07                                       128/ШШ2022/0817

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М... би, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Э...ийн  дүгнэлттэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Б...д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Б... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаар дүгнэлтэд заасан “С...” ХХК-д шийтгэл оногдуулсан 0000000 дугаартай шийтгэлийн хуудсанд гаалийн үнийн зөрүүд нөхөн ногдуулсан татвар, торгуулийн тооцоолол хийсэн нийт татварыг 12221357.94 төгрөгийг бичихдээ техникийн алдаа гаргаж бичсэнээ хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заажээ.

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Б... “С...” ХХК-д шийтгэл ногдуулсан

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0000000 дугаартай шийтгэлийн хуудас”-ны Шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад “Оногдуулсан шийтгэлийн 6,110,678.97 төгрөгийг ... хохирол, нөхөн төлбөрийн 12,221,357.94 төгрөгийг Төрийн сангийн 1009000000503 тоот дансанд..” гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Б... нь тухайн зөрчилд дахин акт ногдуулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Э...ийн  дүгнэлттэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Б...д холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн “С...” ХХК-д шийтгэл ногдуулсан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0000000 дугаартай шийтгэлийн хуудас”-ны Шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад “Оногдуулсан шийтгэлийн 6,110,678.97 төгрөгийг ... хохирол, нөхөн төлбөрийн 12,221,357.94 төгрөгийг Төрийн сангийн 100900000503 тоот дансанд..” гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Б... нь хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                      А.М...