Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

                                     

 

2025         02           10                                        2025/ШЦТ/79

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0052/Э

    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Энхтулга,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405040860008 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ******* ХХК-д ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 13-аас 14-ний өдрийг шилжих Дархан-Уул аймгаас Улаанбаатар орох замд Хонгор сумын нутаг дэвсгэр Цайдмын хөндий гэх газарт *******тай үл ойлголцон таарамжгүй харилцааны маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоорын урд хана, нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3, 4/,

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны орой Сэлэнгэ аймагт 4 дүгээр сургуулийн 10 жилийн ойдоо очоод 13-ний өдрөөс 14-нийг шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ангийн хүүхдүүд болох ,, 3-тай хамт Улаанбаатар хот руу явах замдаа машин барьж явж байсанөөс бусад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Дархан-Уул аймгаас ангийн хүүхэд болох аваад хот руу явж байх замдаа би тасраад өглөө 06 цагийн үед гэртээ дүүгээ дуудаж орсон байсан, хаана зодуулсан болон юу болсон талаар санахгүй байна. ...2024 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө гэх манай арван жилийн ангийн хүүхэд над руу фейсбүүк чатаар ёстой уучлаарай андаа гээд чат бичсэн байсан. Би хотод ирээд гэрийнхээ гадаа ухаан ороод дүүгээ дуудаад гэртээ ороод хувцсаа солиод нүүр гараа угаачхаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд намайг толгойны зураг авхуул, хамар хугарсан байна, нүдний доод яс цөмөрч хугарсан байна гэж эмч хэлсэн намайг яг юунаас болж зодсоныг би санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 9/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед би Сэлэнгэ аймгийн Шаамар сум 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт байрлах 56 айлын байранд байж байхад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас манай ангийн, а, гурав манай гэрийн гадаа ирээд замаасаа авсан гэсэн архи ууж эхлэхдээ чи машин барина шүү гэж хэлээд тэр гурав архи ууж эхэлсэн, би машин бариад Дархан-Уул аймаг орж замаараа гээд найзыг аваад цааш Улаанбаатар хотын чиглэлд явж байх үед хэт их согтуурхаж , хоёрыг хэл үгээр өдөж байгаад цохилцоод байсан, би тухайн үед ганцаараа эрүүл саруул байсан учир аргалаад яваад байсан, маргаан нь ширүүсэж машин дотор зодолдож эхлэх үед би машин зогсоох үед, нар машинаас буугаад хэд хэд цохилцсон, а бид хоёр салгаад машиндаа суулгаад хот руу авч явсан... Би яг хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисныг бол сайн мэдэхгүй байна. ыг 1 удаа гараа цохиж харагдсан, нь цохих гээд гараа далайж байх үед л болсон асуудал юм. Түүнээс машин дотор цохилцоод яваад л байсан аль болох боль гэж хэлээд аргадаад явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 20/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12641 дугаартай “... *******ын биед зүүн хоншоорын урд хана, нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-27/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан зүүн хоншоорын урд хана, нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хохирол, ы үйлдэл хоорондын шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Иймд *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* “хагалгаанд орсны дараа төлбөрийн хэмжээ нь гарах учраас тодорхой хэлэх боломжгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ”,

 

Шүүгдэгч ******* “эмчилгээний зардлыг тухайн үеийн баримтынх нь хэмжээнд төлнө” гэв.

 

Шүүгдэгч хохирогч *******т 4,155,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч энэ талаар маргаагүй, 780.967 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.

 

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой зардлыг баримтын хэмжээнээс илүү төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохиролыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД