Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0892

 

 

 

 

 

    2022        11             30                                   128/ШШ2022/0892

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.М... би, “Н...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н...” ХХК тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/0000 дугаар захирамжийн “Н...” ХХК-ийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэсрэх бодисын үйлдвэрийн агуулахын аюулгүйн бүстэй давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н...” ХХК тус шүүхэд хандан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/0000 дугаар захирамжийн “Н...” ХХК-ийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэсрэх бодисын үйлдвэрийн агуулахын аюулгүйн бүстэй давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгч “Н...” ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан шаардлагыг хангасан ба ийнхүү татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй  тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Н...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн “Н...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/0000дугаар захирамжийн “Н...” ХХК-ийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэсрэх бодисын үйлдвэрийн агуулахын аюулгүйн бүстэй давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, “Н...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     А.М...