Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

 

                                     

 

2025         02           13                                      2025/ШЦТ/83

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0039/Э

    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Э.Улаанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2418000000851 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******,******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн атлаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Tоёота приүс загварын тээврийн хэрэгслийг 2.14 хувийн согтолттой жолоодсон болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01/,

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 2-4/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр замын цагдаагийн чиглэлээр 192 дуудлагатай тойргийн постонд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу хяналт шалгалтаар Дархан сумын 11 дүгээр баг, Эзэнт гүрний харалдаа зам дээр ******* улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ******* гэх хүн ганцаараа жолоодож явсан ба 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Ингээд түүнийг драгер багажаар шалгахад 2.14 хувийн согтолттой гарсан тул түүний тээврийн хэрэгслийг түр саатуулж өөрийг нь Цагдаагийн газар дээр авч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/3324 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 43-44/,

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 48-51/,

 

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 12 сарын 19-ний өдрийн “Жолоочийн лавлагаа мэдээлэл” /хавтаст хэргийн 56/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийнг 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч *******од өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/3324 дугаартай шийтгэврээр согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байх шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/234 дугаартай тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.

 

Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуургаар удаа дараа дахин тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэх нь зүйтэй гэж үзсэн ба энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож ял шийтгүүлсэн ч түүндээ дүгнэлт хийхгүй байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 3000,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ялыг нэмж нэгтгэх” зохицуулалт нь зөвхөн үндсэн ялд хамаарах бөгөөд нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх талаар зохицуулаагүй тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тогтоож, ял оногдуулсан үеэс шинээр эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 . *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатарын хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, ялтанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******од өмнөх Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх  тогтоолоор оногдуулсан 3000,000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэ тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ГЭРЭЛТ-ОД