| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0899/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/527 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Х |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Т.*******, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
иргэдийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Хурмандах,
шинжээч эмч Т.Чимэд-Очир /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,
шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол хүрээ овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2310034880480 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэр ахуйн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Монгол хүрээ овогт *******гийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.******* нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, гийн дугаар гудамжны тоот гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр амь хохирогч Д.*******ийн биед хүч хэрэглэн өшиглөсний улмаас “давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдээ сургуулиас нь аваад гэр рүүгээ явж байтал амь хохирогч намайг дуудаад уулзсан. Тухайн үед амь хохирогч архи согтууруулах ундаа хэрэглэсэн, турж эцсэн, чих нь дэлдийгээд нүд нь хонхойгоод орсон байдалтай олон хоног уусан талаараа хэлж байсан. Амь хохирогч нь манайд оръё гээд гэртээ дагуулж орсон. Бид хоёр 0,75 литрийн тал шил Хараа архи хувааж уусан. Амь хохирогчийн том охин нь хичээлээ тараад орж ирээд “Та нар уулзахаараа архи уудаг” гэхээр нь би “Ах нь уугаагүй. Дөнгөж сая аавтай чинь гадаа тааралдаад орж ирээд байж байна. Сар аавтай чинь тааралдаагүй” гэж хэлээд явахаар болсон. Амь хохирогч “ах таныг дагаад 1-2 хоног хонож болох уу, ээж тань Архангайгаас ирээгүй биз дээ” гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр замдаа дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи, ундаа аваад манай гэрт ирээд ууж дуусаад унтсан. Маргааш өглөө нь дахин архи авч үргэлжлүүлэн уусан. Миний бие өдөр нь хоол хийхэд амь хохирогч идэхгүй байсан. Бид хоёр хамтдаа 5 хоног архи уухдаа ер хоол идээгүй. Надтай хамт архи согтууруулах ундаа уухаасаа өмнө хоол идсэн эсэхийг мэдэхгүй байна. Шингэн бантан хүртэл хийж өгсөн. Гэтэл 1-2 удаа амсаад л идээгүй тул маргааш өглөө нь аягатайгаа байж байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад босоод бие засах гээд гарсан. Өмнөх өдөр нь архиа уугаад 00 цаг өнгөрч байхад унтсан тул амь хохирогч тухайн үед хэвтсэн байрлалаараа шалан дээр хэвтэж байхаар нь “Чи яаж хэвтээд байгаа юм бэ, хажуу тийшээ хараад орон дээр унтаач” гэж хэлэхэд хөдлөхгүй байсан. Иймээс очиж хацарт нь хүрч үзэхэд хүйтэн байхаар нь дүүгийнхээ хаалгыг нүдээд “Дүү өнгөрсөн байх шиг байна. Яах уу” гэж хэлэхэд “Түргэн, сэргийлэх дууд” гэсэн. Шууд цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгөхөд түргэн тусламж эхэлж ирсэн. Түргэний эмч үзлэг хийж “Архины гүн хордлогоор нас барсан байна” гэж хэлсэн. Амь хохирогч фудволк өмссөн байсан тул хоёр гарын хэсгээр улаан зүйл туурсан, зүүн гарынхаа шуу хэсэгт эмэгтэй хүн чигчий хуруугаараа базсан мэт урт сорвитой байсан. Үүнийг түргэний эмчид хэлэхэд “Хуучин сорви байна. Эдгэж байгаа юм байна” гэсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үед очиж мэдүүлгээ өгсөн. Хоёр хоногийн дараа дахин танаас лавлаж асуух зүйл байна гээд дуудсан тул мэдүүлэг өгсөн. Манай ээж 93 настай, хөл муутай тул тэргэнцэр түрж явдаг байсан. Тухайн тэргэнцэр байсан. Амь хохирогч завсаргүй бөөлжиж гүйгээд байсан тул зуухан дээр том сав тавиад өгсөн. Гэтэл гэнэт хэвтэж байснаа бужигнаад яваад өгөхөөр нь хартал ээжийн тэргэнцрийг доороо хийж дээр нь унасан байсан. Нэг гар нь хэвлий хэсэгт нь байрлалтай, нөгөө гар нь хэвлийн доор байрлалтай тэргэнцэр дээр унасан байсан тул босгох гээд даахгүй байсан. Гэнэт дуугараад эхлэхээр нь харахад амь хохирогч мөлхөж очин орон дээрээ хэвтсэн. Өглөө 06 цагийн орчим харахад нас барсан байсан. Тухайн тэргэнцрийн зургийн шинжээч нар аваад, ахмад Нарангэрэл аваад явсан. 7 сарын дараа хашааны хаалга нүдээд байхаар нь гарахад энгийн хувцастай 3 залуу байсан. Надад хандаж “7 сарын өмнө энд хүн нас барсан хэрэг гарсан байна. Хэрэг тань хаагдаж байх тул та гарын үсэг зураад боллоо” гэж хэлсэн. Эдгээр залуусын нэг нь таньдаг залуу байсан. Миний утасны дугаар болон дүүгийн дугаарыг аваад яваад өгсөн. Маргааш өдөр нь бүтэн өдөр дээрх залуусыг хүлээсэн боловч ирээгүй. Иймээс нөгөөдөр өдөр нь найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Содон хороолол руу очсон. Тухайн газар байж байхад орой 19 цагийн үед хаалгыг нь хэн нэгэн тогшоод “сангаас явж байна. 15 давхарт ус алдаад байна” гэж хэлэхээр нь манай найз онгойлгож өгтөл энгийн хувцастай 2 залуу байж байсан. Үүний дараа намайг авч яваад гэрт оруулан унтуулсан. Өглөө нь босоход гэрт архи байсан тул үүнийг уугаад унтаад өгсөн. Гэтэл энгийн хувцастай хоёр залуу намайг сэрээгээд “Хавтаст хэргээ хаалга, та гарын үсгээ зураад л болоо шүү дээ” гэж хэлэхээр нь дагаад явсан. Яармагийн замын урдуур гараад явахаар нь “Хоёрдугаар хэлтэс рүү явдаггүй юм уу” гэж асуухад “Өөр газар руу очно” гэж хэлсэн. Замд явж байхдаа “Таны хэрэг хаагдах гэж байх тул та нэг удаа өшиглөсөн гээд хэлчхээрэй. Тэгээд л гарын үсгээ зураад болно. Танд ямар ч хамааралгүй” гэж хэлсэн. Иймээс дээрх хэлснээр нь хэлэхэд “Та хаана нь өшиглөсөн бэ” гэж асуухаар нь “Мэдэхгүй” гэж хэлсэн учир нь өшиглөсөн зүйл байхгүй тул мэдэхгүй гэж л хэлсэн. гэх өмгөөлөгч байцаалт өгч дууссаны дараа гаднаас орж ирсэн байдаг. Тухайн хүнийг “Энэ хүнийг гэдэг. Та өмгөөлөгч авч таарах байх аа” гэж хэлсэн. Үүний дараа намайг харуулын гадаа байлгаж байгаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст дахин байцаалт авсан. Шинжээч ирж миний биеийн 4 талын зургийг авсан. 48 цагийн дараа Цагдан хорих 461 дүгээр анги руу авч яван миний даралтыг үзэхэд 170, согтуурлын хэмжээг шалгахад 1,3 хувь гарсан. Гэтэл 461 дүгээр ангийн эмч “Энэ хүнийг авахгүй. Даралт өндөр, согтолттой байх тул эрүүлжүүлэхэд өг, эсхүл гэрт нь унтуул” гэж хэлсэн. Байцаагч болон эмч нар нь ярилцаад намайг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон. Шинжилгээний дүгнэлтийг уншиж чадахгүй байсан тул байцаагч өөрөө уншиж өгсөн. Надаас нэг, хоёр зүйл лавлаж асуух гээд байхаар нь “Өмгөөлөгчгүй тул мэдүүлэг өгөхгүй” гэж хэлсэн. Иймээс надад гэх өмгөөлөгчийг танилцуулсан. Миний хувьд “Өмгөөлөгч авах үгүйгээ сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Гэтэл дахин мэдүүлэг авахгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн. Холбогдох байгууллагуудад гомдол, хүсэлтээ гаргаад л явсан. Авлигатай тэмцэх газраас хариу ирэхгүй байхаар нь өөрөө очиход “Хариуг нь Хан-Уул дүүргийн Прокурорын газар руу явуулсан байна” гэж хэлсэн. Нарийн бичиг, тоо бүртгэлээс нь асуухад Б.******* гэх прокурор 1040 дугаартай гомдол буюу амь хохирогчийн хадмын талаас гаргасан ахмад Нарангэрэлтэй холбоотой хүсэлтийг шалгаад явсан байсан. гэх өмгөөлөгчтэй холбоотой гомдол, хүсэлтийг шалгаагүй хаясан байсан. Миний бодлоор миний гаргасан хүсэлтүүдийг шалгаагүй байх гэж бодож байна. Энгийн хувцастай залуус намайг хуурч авчран, согтолттой байхад байцаалт авч болох эсэхийг сайн мэдэхгүй байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Амь хохирогч нь 1984 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Бид хоёр нэг нутгийн хүмүүс тул 2004 онд хот руу орж ирээд 2008 онд гэр бүл болж үүнээс хойш 3 хүүхэдтэй болсон. Амь хохирогч хааяа буюу 4-5 хоног үргэлжлүүлэн архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Тухайн үед бид хоёр маргасан зүйл байхгүй. Амь хохирогч гэртээ байж байгаад “гараад ирье” гээд л гараад явсан. 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа явах гээд гарахад зэрэгцээд гарсан тул уг өдрөөс хойш амь хохирогчтой холбоо бариагүй, уулзаагүй. Гар утас руу нь залгахаар салгаад ихэнхдээ авахгүй байсан. 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дахин залгаж “Хаана байгаа юм бэ, байгаа газраа хэлчих, очоод авъя. Хөдөө хамт явъя” гээд хэлтэл хаана байгаа газраа хэлэхгүй байсан. Дахиад залгахад нэлээн дуудуулж байгаад С.******* авсан. С.******* нь “д байна” гэж хэлэхээр нь “Яг хаана байгаагаа хэлээд өгөөч. Нөхрөө авъя” гэж хэлтэл хаана байгаагаа хэлээгүй. Гомдолтой байна гэв.
Шинжээч эмч Т.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нас барсан хугацааг 24 цагийн дотор ойролцоо нарийвчлалтай гарна. 24 цагаас илүү байвал цагаар бус хоногоор яригдах магадлалтай. ...Мохоо зүйлсэд ир үзүүргүй буюу мод, төмөр, шил гэх биет зүйл орно. Амь хохирогчид учирч буй хэвлийн битүү гэмтэл, давсагны хананы язрал, урагдал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. ...Химийн шинжилгээгээр цус болон ходоодонд яагаад спиртийн агууламж илрээгүйг сайн мэдэхгүй байна. Анх шинжилгээ хийсэн эмч нар шээс болон ходоодны шингэн мөн бусад шингэнээс дээж авч шинжилгээ хийж байгаа. Сүүлийн хэдэн цагийн турш архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мөн авч үзэх хэрэгтэй. ...Хэвлийн битүү гэмтэл, давсагны язрал, урагдал гэх гэмтлүүд нь тавчиктай хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой. ...Давсаг нь хэвлийн доод хэсэг аарцагны хөндийд байрладаг эрхтэн. Хүн өөрөө унахад давсагны язрал урагдалт үүсэх боломжгүй. Ховор тохиолдолд нарийн диаметртэй, хатуу хэсэгт хэвлийн доод хэсгээр дарж унахад үүсэж болно. ... Давсаг шээс ихтэй байхдаа гэмтэх магадлал өндөр гэв.
Хоёр. Эрүүгийн 2310034880480 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1-р хавтас 9 дэх тал/,
Хэргийн газарт болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 10-13, 17-19 дэх тал/,
Амь хохирогч Д.*******ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 14- дахь тал/,
Эд зүйл /Тэргэнцэр/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 20-21 дэх тал/,
С.*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 22-23 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 24 дэх тал/,
Амь хохирогч Д.*******ийн нас барсны гэрчилгээнд: 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нас барсныг бүртгэв гэх /хэргийн 1-р хавтас 125 дахь тал/,
Хохирлын баримтууд /хэргийн 2-р хавтас 21-28 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28, 30 дахь тал/,
Гэрч С.*******, Ц.*******, Д.*******а, Г.*******, Б. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37, 43, 45-46, 218-219, 221-222, 224-225 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 05/115, 3179, 2409, 5338, 965 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 1-р хавтас 51-53, 57-60, 62-72, 202-209 дэх тал/,
Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 75-77 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 468 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 143-145 дахь тал/,
Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 9 дүгээр сарын 11-ний гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хэргийн 1-р хавтас 32, 34-35, 40-41, 110 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 131 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 132, 134 дэх тал/, жолоочийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 133 дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 135, 230 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******т холбогдох хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 312А дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, гийн дугаар гудамжны тоот гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр амь хохирогч Д.*******ийн биед халдан өшиглөсний улмаас “давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж” амь насыг нь хохироосон болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1-р хавтас 9 дэх тал/,
Хэргийн газарт болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 10-13, 17-19 дэх тал/,
Амь хохирогч Д.*******ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 14- дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2409 дугаартай шинжээчийн дүгнэлт: Талийгаач Д.*******ийн цогцост битүү гэмтэл, давсагны язрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун хажуу хэсэг, зүүн урд доод хэсэг, хэвлийн баруун, зүүн хажуу доод хэсэг, зүүн бугалга, шуу, хэвлийн зүүн хажуу хэсэг, баруун өгзөг, зүүн өвдөгт цус хуралт, баруун, зүүн тохой, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт, зулгаралт нь 24 цагийн дотор, баруун бугалга, цээжний баруун хажуу хэсэг, зүүн урд доод хэсэг, хэвлийн баруун, зүүн хажуу доод хэсгийн цус хуралт нь 1-2 хоногийн дотор, бусад гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл өвчтэй байна. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл авч давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж нас баржээ. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23:05 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 18-22 цаг болсон байжээ. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна гэх /хэргийн 1-р хавтас 62-72 дахь тал/,
Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт, зулгаралт нь 24 цагийн дотор, баруун бугалга, цээжний баруун хажуу хэсэг, зүүн урд доод хэсэг, хэвлийн баруун, зүүн хажуу доод хэсгийн цус хуралт нь 1-2 хоногийн дотор, бусад гэмтэл нь 3-5 хонгийн өмнө үүссэн байна. 1-2 хоног болон 3-5 хоногийн өмнө үүссэн гэмтлүүдийн нарийвчлал тогтоох боломжгүй. Харин хэвлийн битүү гэмтэл хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт зулгаралт нь 1 цаг хугацаанд зэрэг үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь бүгд амьддаа үүссэн гэмтлүүд. Элэгний архаг үрэвсэл нь үхэлд нөлөөлөөгүй. Уг гэмтэл нь талийгаачид учирсан даруйд нас бараагүй. Дүгнэлтэд дурдсанаар уг гэмтлийг аваад дээд тал нь 24 цаг болсон байх боломжтой. Уг гэмтэл учирсны дараа хүний үйлдэл хөдөлгөөн, дуу авианд нөлөөлөхгүй. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүснэ. Давсагны язрал урагдал гэмтэл нь унахад үүсэх боломжгүй. Учир нь антомын байрлалын хувьд хэвлийн доод хэсэг аарцагны хөндийд эргэн тойрондоо аарцагны ясаар хүрээлэгдсэн байдаг. Учраас хүн өөрийн жингээр унах үед үүсэхгүй. Харин давсаг чинэрсэн үед хэвлий рүү хүчтэй цохих үед доргилтын үед үүснэ. ... Унах үед үүсэх боломжгүй. ...Гараар цохих үед үүсэх боломжтой гэхдээ талийгаачийн хувьд хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт болон зулгаралттай байсан. Зулгаралт нь хүний гараар үүсэхгүй гуталтай хөлөөр өшиглөх үед үүсэх магадлалтай. ...Хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаад больсноос хойш 1-2 цагийн дотор ялгарч эхлэх бөгөөд 4-6 цагийн дараа гэхэд цусанд ялгарахгүй байх боломжтой. ...Цогцосны байрлал өөрчлөгдсөн гэх шинж тэмдэг илрээгүй. ...Амь хохирогчийн үхэлд хүргэх гэмтэл үүссэн цаг хугацаанд өөр ямар нэгэн гэмтэл үүсгэгдээгүй байна гэх /хэргийн 1-р хавтас 75-77 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Чимэд-Очир, Ц.*******, Д.Сэвжидмаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 965 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2409 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл, давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж нас баржээ. Хэвлийн битүү гэмтэл, давсагны язрал, урагдал, хэвлийн баруун дээд хэсгийн цус хуралт, зулгаралт, баруун бугалга, цээжний баруун хажуу хэсэг, зүүн урд доод хэсэг, хэвлийн баруун, зүүн хажуу доод хэсгийн цус хуралт нь 1-2 хоногийн дотор үүссэн шинэ, бусад гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Химийн шинжээчийн 5338 дугаартай дүгнэлтээр хариулт өгсөн гэх /хэргийн 1 дүгээр хавтас 205-209 дэх тал/,
Шинжээч эмч Т.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нас барсан хугацааг 24 цагийн дотор ойролцоо нарийвчлалтай гарна. 24 цагаас илүү байвал цагаар бус хоногоор яригдах магадлалтай. ...Мохоо зүйлсэд ир үзүүргүй буюу мод, төмөр, шил гэх биет зүйл орно. Амь хохирогчид учирч буй хэвлийн битүү гэмтэл, давсагны хананы язрал, урагдал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. ...Химийн шинжилгээгээр цус болон ходоодонд яагаад спиртийн агууламж илрээгүйг сайн мэдэхгүй байна. Анх шинжилгээ хийсэн эмч нар шээс болон ходоодны шингэн мөн бусад шингэнээс дээж авч шинжилгээ хийж байгаа. Сүүлийн хэдэн цагийн турш архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мөн авч үзэх хэрэгтэй. ...Хэвлийн битүү гэмтэл, давсагны язрал, урагдал гэх гэмтлүүд нь тавчиктай хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой. ...Давсаг нь хэвлийн доод хэсэг аарцагны хөндийд байрладаг эрхтэн. Хүн өөрөө унахад давсагны язрал урагдалт үүсэх боломжгүй. Ховор тохиолдолд нарийн диаметртэй, хатуу хэсэгт хэвлийн доод хэсгээр дарж унахад үүсэж болно. ... Давсаг шээс ихтэй байхдаа гэмтэх магадлал өндөр гэв.
Амь хохирогч Д.*******ийн нас барсны гэрчилгээнд: 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нас барсныг бүртгэв гэх /хэргийн 1-р хавтас 125 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: Би талийгаач Д.*******тэй 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хамгийн сүүлд уулзсан. Тухайн өдөр манай нөхөр гэрээсээ гарч яваад тэгээд өнөөдрийг хүртэл надтай уулзаагүй. Талийгаач Д.******* нь намайг байхгүй байхад энэ 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ орж ирээд гарсан байсан. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр манай талийгаач Д.******* руу залгаад байсан. Тэгтэл нэлээн олон залгуулж байж гар утсаа авсан. Тэгтэл талийгаач нь согтуу байсан бөгөөд өөрийгөө сонсголон гэх газар байна гэж хэлсэн. Тэгээд би түүнийг хаягаа сайн заагаад өгөх юм бол очиж авах гээд байсан чинь хаягаа сайн зааж өгөхгүй байсан учраас би очиж аваагүй. Тухайн өдөр би нөхөртэйгөө хамт явж байсан гэх ******* гэх хүн лүү залгатал би танай нөхрийг 2 хоногийн өмнө танай Содон хороолол дээр буулгасан гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн эрэгтэй хүнээс надад хөдөө яаралтай ажил явдал гарчихлаа чи хаана байгаагаа хэлчих би талийгаач Д.*******ийг очиж аваад хамт хөдөө явах гээд байна гэж гуйсан боловч надтай хамт байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнийг худлаа яриад байна гэдгийг мэдэж байсан. Би талийгаач Д.*******ийг нас барахдаа ******* гэх хүнтэй хамт байсан гэж бодож байна. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө нь цагдаагийн байгууллагаас над руу ийм явдал боллоо гэж надад хэлсэн. ...Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байсан. Нэг уухаараа олон хонгоор уудаг байсан. …Талийгаач Д.*******д архаг хууч өвчин байхгүй....гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28, 30 дахь тал/,
2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн: Би талийгаач Д.*******тэй 2008 онд албан ёсоор батлуулж гэр бүл болж байсан. Бид дундаас 3 хүүхэдтэй, том охин Өлзийцэцэг одоо 15 настай, дунд охин 12 настай, бага охин 2 настай. Бид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах Содон хотхоны 110 дугаар байр 153 тоотод амьдардаг байсан. Нөхөр маань Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын хойд талд байдаг хийдэд лам байсан. Нөхөр маань 2014 оноос эхлээд архи согтууруулах ундаа хэрэглэх болсон, гэхдээ өдөр болгон архи уугаад байдаггүй. Нэг уухаараа 5-7 хоног үргэлжлүүлж уугаад байдаг байсан. Архи уухаараа найз нөхөдтэйгөө нийлж уудаг байсан. Өмнө архи уухаараа хэд хоног гадуур хонож архи согтууруулах ундаа хэрэглээд гэртээ ирдэг байсан. Гэхдээ гарч явахаараа 1-2 хоног л болдог байсан. … Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байгаагүй. Манай нөхөр архи уучихаараа утсаа тоодоггүй хаячихдаг. Тэрэнд нь л бухимддаг. Өмнө намайг зодож цохиж байсан удаа байхгүй. …Би нөхөртэйгөө хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ уулзсан. Тэр өдрөөс хойш нөхрийн утас нь хааяа холбогдохгүй байгаад байсан, эсхүл залгахаар утсаа авахгүй байгаад байсан. Миний хувьд талийгаачийг 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ гараад явснаас нь хойш 2 удаа л утсаар ярьсан. Утсаар ярих үед нөхөр маань ер нь л согтуу байгаад байсан. …Надад хаана хэнтэй байгаа талаараа огт хэлж яриагүй. Хаана байгаагаа зааж өгөөгүй. …С.******* нь манай хажуугийн 1 дүгээр орцонд байдаг. Өмнө бол нийлээд байдаггүй байсан. Миний бодлоор 1 жилийн өмнө л танилцсан байх. Гэхдээ байнга нийлээд байдаггүй, хааяа 1 уулзаж архи уухаараа гэрт 1, 2 удаа орж ирсэн байсан. Сүүлдээ би уурлаад гэрээрээ оруулахаа больсон. Нөхөр маань *******тэй нийлэхээрээ архи уучхаад байдаг болохоор би дургүй байдаг. ******* нь дандаа согтуу явж байдаг. …Талийгаач *******ийн гэрт байна гэж ярьж байсан удаа байхгүй. Тэр 2 маргалдаж байсан үгүйг нь мэдэхгүй байна. …Нөхөр маань гэрээсээ гараад 3 хоногийн дараа утсаар ярихдаа *******тэй байна гэдгээ өөрөө надад хэлсэн. Тухайн үед өөрийгөө сонсголон гэх газар байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд ******* лүү залгаж ярьсан. Тэр үед *******ийн эрүүл согтуу байсан талаар нь бол мэдэхгүй. Хэл яриа нь бол зүгээр байсан. …Нөхөр маань 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ гарч явахаасаа өмнө тогтмол гэртээ байсан. Гадуур хоногоор яваагүй. Хэн нэгэнтэй маргаж муудсан зүйл байхгүй. Тухайн өдөр гэрээсээ гарахдаа биедээ ямар нэгэн гэмтэл бэртэл үгүй эрүүл саруул байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 30 дахь тал/,
Гэрч С.*******гийн мөрдөн байцаалтад 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би *******ийг танина, миний төрсөн ах байгаа юм. ******* ер нь л залуугаасаа архи уудаг байсан. Архи ууж байгаад эхнэр хүүхдээсээ салаад манай ээж Ишгэнхүүгийн хамт манай хашаанд 2021 оноос амьдрах болсон. Манай хашаанд ирж амьдрах болсноос хойш 1 хэсэг такси үйлчилгээнд явдаг бас харуул хамгаалалтын ажил хийж байгаа гэдэг байсан. Яг хаана ямар ажил хийдэг байсныг нь би мэдэхгүй байна. ******* нь архи уухаараа ямар зан байдалтай байдгийг нь би мэдэхгүй ямар байнга хажууд нь дагаад явах биш. Архангай аймгийн 1 дүгээр арван жилийг төгссөн, бүрэн дунд боловсролтой сургуульд сурч байх үедээ манай эмээ Сосорбарам гэж хүний хамт тусдаа амьдардаг байсан болохоор ******* бид 2 жоохон хөндий өссөн. Бид 2 амьдралын янз бүрийн асуудлаа ярилцдаггүй байсан. ...Энэ хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд би гэртээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо дугаар гудамж тоотод байсан. Хаяадаа дэлгүүр хоршоо л орж байсан байх бусдаар орон нутагт яваагүй. ...2023 оны 9 дүгээр сарын эхээр яг хэдэнд ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч л гэсэн ******* 1 эрэгтэй хүн дагуулаад ирчихсэн архи уугаад байгаа бололтой байсан. Ойролцоогоор 3-4 хоногийн дараа хашаанд *******тэй тааралдахад согтуу байхаар нь “нөгөө хүн чинь байгаа юм уу” гэж асуухад “байгаа” гэхээр нь “наад хүнээ явуулаач яах гээд хүн дагуулж ирээд архи уугаад байгаа юм” гэж загнасан. С.******* тэр хүнийг дагуулан ирснээс хойш 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тэр 2 дээр гаднаас хүн ирээгүй. Тэр 2 гадагшаа гарсан эсэхийг нь мэдэхгүй. Миний нүдэн дээр лав өөр хүн орж, гарч харагдаагүй. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө эрт цагийг нь санахгүй байна. Манай гэрийнхэн орноосоо босоогүй хэвтэж байсан чинь ******* орж ирээд “надтай хамт архи ууж байсан хүн нас барчихсан байна, ороод үзээдхээч” гэхээр нь би “юун балай юм яриад байгаа юм бэ” гэхэд манай нөхөр ******* “шууд цагдаа эмнэлэг дууд” гэж хэлэхэд манай хүү цагдаа, эмнэлэг дуудсан. ...Би ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болсон талаар мэдэхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37, 43 дахь тал/,
2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би эхээс тавуулаа ******* бол айлын 4 дэх хүүхэд би өөрөө хамгийн бага нь юм. Манай хамгийн том эгч Архангай аймагт хөдөө амьдардаг том ах нь Улаанбаатар хотод амьдардаг удаах ах маань 30 жилийн өмнө нас барсан. Тэгээд дараагийнх нь бага ах ******* ах. ******* ах 1970 оны 02 дугаар сарын 3-ны өдөр төрсөн. Багадаа талийгаач эмээгийн гар дээр бид нараас тусдаа өссөн. Зан байдлын хувьд хүнтэй хэрүүл зодоон хийгээд байдаггүй. Сүүлийн 4 жилийн турш манай хашаанд буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо гийн дугаар гудамж тоот хашаанд амьдарч ирсэн. Энэ хугацаандаа янз бүрийн хэрүүл шуугиан хийгээд байдаггүй. Ганц гэм нь архи л их уугаад байдаг. Архи уусан үедээ надад бол янз бүрийн зүйл ярьдаггүй. Архи уусан үедээ манай гэрт орж ирдэггүй. Хаяа нэг согтуу орж ирэхээр нь би уурлаад “архи уулаа” гэх үед миний өөдөөс юм ярьж хэрүүл хийгээд байдаггүй. Мөн хүн дагуулж ирэхээр нь би “хашаанд хүн дагуулж ирж архидлаа” гээд загнадаг юм. Тэгэхээр нөгөө хүмүүстээ ч гэсэн манай дүү үглээд загнаад байдаг шүү гэж цаадуулдаа хэлж байх шиг байдаг. ******* эрүүл саруул үедээ бусадтай хэвийн харилцаатай энгийн байдаг. Ар гэрийн хувьд ******* ах өмнө нь эхнэр 4 хүүхэдтэй байсан. Эхнэр хүүхдээсээ салаад 2 жил болж байна. Хүүхдүүд нь ээж дээрээ байдаг. Ах эхнэрээсээ салсан шалтгаан нь архидалтаас болсон байх гэж бид боддог юм. Одоо эхнэр хүүхдүүд нь Содон хороололд амьдардаг байх би хаяг тоотыг нь мэдэхгүй байна. ******* ахын хамгийн том хүү Ганхөлөгтэй л хаяа ярьдаг бусадтай нь би холбоо байхгүй. Том хүү нь л аавтайгаа холбоотой байгаад байх шиг байдаг бусадтай нь бол холбоо байхгүй. ...Ганхөлөгийн дугаарыг цээжээр хэлж мэдэхгүй байна. Эргээд мэдэгдэж болно. Эхнэрийнх нь дугаарыг мэдэхгүй байна. Эхнэрийг нь гэдэг. ...******* ах арван жилээ төгсөөд Оросын холбооны улс руу суралцахаар явж байсан. Ямар мэргэжил чиглэлээр суралцахаар явж байсан талаар нь тодорхой мэдэхгүй байна. Тэгээд Оросын холбооны улсдаа 3 жил сурч ирээд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Сургуулиа төгсөж дээд боловсрол эзэмшсэн эсэх талаар нь мэдэхгүй байна. Сүүлийн үед эрхэлсэн тогтсон ажилгүй хаяа нэг хамгаалалтын албанд ажилд орлоо л гэдгийн удалгүй ажлаасаа гараад хувиараа таксинд явах гэх мэт ажил хөдөлмөр эрхэлдэг байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43 дахь тал/,
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би *******ийг танина. ******* нь миний эхнэр болох С.*******гийн төрсөн ах нь, сүүлийн 4 дэх жилдээ манай хашаанд буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо гийн дугаар гудамж тоотод хадам ээжтэй хамт амьдардаг байсан. Хадам ээж өнгөрсөн 2023 оны 5 дугаар сарын үед Архангай аймагт очиж амьдрахаар болоод явсан. Тэр цагаас хойш ******* гэртээ ганцаараа үлдэж амьдрах болсон. ******* нь архины хамааралтай нэг архи уугаад эхлэхээрээ олон хоног дарааллан уудаг. Заримдаа надаас хоол ундны мөнгө асуудаг. Тухайн үед нь надад байвал хэдэн төгрөг өгчихдөг байсан. Хаяа ганц нэг удаа уугаагүй байх үед нь дагуулж яваад ажилд гарчихдаг байсан. ******* уг нь ажилд сайн уугаагүй үедээ ажил хийдэг байсан. Бидний хооронд ямар нэгэн маргаан болж байсан удаа байхгүй Миний хувьд *******тэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэж үзээгүй. ******* нь согтоод ирэхээрээ хэн нэгэнтэй маргалдаж муудалцаад байдаггүй гөлийгөөд байж байдаг. Сүүлдээ эрүүл согтуу нь ч мэдэгдэхээ байчихсан харагддаг. Агсам согтуу тавьж танхайр ч байхыг нь хараагүй. ... Би 2023 оны 9-р сарын 5 эсхүл 6-ны өдрийн аль нэгэнд нь тодорхой санахгүй байна. Зүүн аймгууд руу хөргөлтийн тоног төхөөрөмж угсрахаар яваад 2023 оны 9 дүгээр сарын 9-өөс 10-ыг шилжих шөнө гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэх үед *******ийн байшингийнх нь гэрэл унтраалттай унтаж байх шиг байсан. Тэгээд бид гэртээ ороод унтаж байтал өглөө нь эрт ******* манай гэрт ороод ирсэн. Орж ирээд “надтай хамт архи ууж байсан хүн маань нас барчихлаа” гээд ороод ирсэн. Тэгэхээр гэрээсээ гараад *******ийн гэрийн хаалгыг татаж байгаад үүдээр нь шагайж харчхаад хэн ч оруулалгүй байж байгаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...*******ийн биед ямар ч шарх сорви гэх зүйл байхгүй. Бараг унтаагаараа шахуу архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Дуу авианы хувьд айж сандарч тэвдсэн байдалтай юу болж байгаагаа ч мэдэхгүй шахуу юм байсан. ...Намайг гэрийнх нь хаалгаар цээжин биеэрээ шагайж харах үед гэрийнх нь зүүн талын орон дээр хамт архи ууж байсан эрэгтэй нь дээш хараад суусан байдалтай суугаагаараа байж байсан. Тэгэхээр нь би гэр рүү нь хэнийг ч оруулаагүй үүдийг нь хаагаад цагдааг иртэл хүлээсэн. Тухайн үед би хаалгаар нь хальт шагайхад олон хонгийн архины үнэртэй эд зүйлс нь замбараагүй хоол унд идсэн уусан аяга таваг нь тэр чигээрээ хөглөрсөн байдалтай байсан. Өөр зүйл ажиглаж хараагүй. ...Намайг хөдөө явахаас өмнө гэрт нь хүн ирсэн эсэх талаар нь би мэдэхгүй байна. ******* архи уухаараа гэрийнхээ хөшгийг хаачхаад орондоо архиа уугаад хэвтээд байж байдаг. Хоол ундгүй болоод мөнгө төгрөггүй болоод ирэхээрээ хааяа нэг гэрээсээ гарч ирдэг. Согтуу үедээ гэрээсээ гарч ирдэггүй. Манай эхнэр л хааяа орж гараад хүн цуглууллаа гээд загнаж байх шиг харагддаг. ...Би цагдаа ирсний дараа хамт явж орсон. Талийгаачийг харахад их биерхүү өндөр залуу байх шиг харагдсан. Тэр залуугийн биед нь ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй. ...Манай хадам ээж алхахдаа түшлэг таяг ашигладаг байсан. Тэрийгээ гэртээ үлдээчхээд Архангай аймаг руу явсан. Тэр таяг нь *******ийн гэрийн зуухны хажууд байж байдаг байсан. Ямар нэгэн эвдэрч хэмхэрсэн хугарсан зүйлгүй хэвийн бүрэн бүтэн байсан. Намайг цагдаа нартай хамт хэргийн газар луу орох үед тэр түшлэг таяг нь зуухны араар хойд талд хажуугаараа харчихсан байдалтай байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 45-46 дахь тал/,
Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь чиглэлийн дагуу харьяа дүүрэг дээр гарсан хүн амины хэрэг дээр очиж ажилладаг юм. Өөрөөр хэлбэл дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилладаг. С.*******ээс нэг удаа сэжигтнээр мэдүүлэг авсан. Бас нэг эмэгтэй хүнээс мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар хэлсэн. Сэжигтнээр мэдүүлэг өгөхөд эрхийг нь хангаж өмгөөлөгч оролцуулсан. С.*******ээс сэжигтнээр мэдүүлэг авахдаа Мөрдөн байцаах албан дээр авсан. Тухайн өдөр Ч. өмгөөлөгч Мөрдөн байцаах алба нь дээр явж байсан. Ч. өмгөөлөгчийг мэдүүлэгт оролцуулахад татгалзах зүйл байна уу? гэж С.*******ээс асуухад татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд л мэдүүлэг авсан. ...Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Би эрхийг хангаж ажилласан. С.*******ийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ******* болон нэг алба хаагчийн хамт авчирсан. Надад С.******* хоёр алба хаагчийн шахалтаар нэг удаа өшиглөсөн талаар юу ч яриагүй. С.*******ээс мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг аваагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 218-219 дэх тал/,
Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.а 2018 оноос Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Миний хувьд ******* овогтой ******* гэх хүнтэй 1 удаа уулзаж байсан зүс танина. Өөрөөр бол ямар нэг харилцаа хамаарал байхгүй. С.******* нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан ...“ХУД-ийн 8 хороо гийн 6- тоотод 22023 оны 9 дүгээр сарын 10-ны иргэн Н.******* нас барсан..” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан ба тус цагдаагийн хэлтсээс ЭЦА-ны ХГХТХ-т МШНА явуулах тухай мөрдөгчийн даалгавар ирүүлсэн ба миний хувьд тухайн даалгаврын дагуу холбогдох ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр С.******* гэх иргэний гэрийн хаягаар очиж шалгахад гэртээ байгаагүй тул СХД-ийн “Содон хороолол” орчимд айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байх үед нь түүнийг олж тогтоосон ба тэр өдөр нь ХУД-ийн 8 хороо гийн 6- тоотод байх гэрт нь хүргэж өгч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөд “...маргааш архийг нь гарахаар бид нар ирж уулзъя..” гэж хэлээд явсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2024 оны 04 сарын 10-ны өдөр албаны 12-40 УНӨ Tucson маркийн автомашинтай цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Халиун, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.ын нарын хамт С.*******ийн гэрт очиж түүнийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.*******ад хүлээлгэн өгсөн ба мөн ЦЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын газрын Тусгай хяналын хэлтсийн дарга нараар батлуулсан МШНА явуулах тогтоолын дагуу холбогдох ажиллагааг явуулсан талаарх материалын хамт шилжүүлж өгсөн. Тэгээд С.******* гэх иргэнээс мөрдөгч О.*******а нь холбогдох хууль журмын дагуу өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.
Миний хувьд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С.*******ийг ХУД-ийн 8 хороо гийн 6- тоотод байрлах гэрээс нь очиж аваад Мөрдөн байцаах алба руу хүргэж өгөхөөр явах замдаа түүнийг “...мөрдөгчийг мэдүүлэг авах үед амь хохирогч Н.*******ийг нэг удаа өшиглөсөн..” гэж мэдүүлэг өгөх талаар хэлж ярьсан зүйл огт байхгүй. С.******* нь мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн байгаа. С.*******т холбогдуулан явуулсан МШНА-аар хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 221-222 дахь тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би ******* овогтой ******* гэх хүнтэй албан гүйцэтгэх хугацаандаа 2 удаа уулзаж байсан. Өөрөөр *******тэй уулзаж байсан болон ямар нэг харилцаа хамаарал байхгүй. С.******* гэх этгээд нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан ..“ХУД-ийн 8 хороо гийн 6- тоотод 2023 оны 9 дүгээр сарын 10-ны иргэн Н.******* нас барсан..” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Улмаар тус цагдаагийн хэлтсээс ЭЦА-ны ХГХТХ-т МШНА явуулах тухай мөрдөгчийн даалгавар ирүүлсэн. Тэгээд ЭЦА-ны ХГХТХ-ийн удирдлагын шийдвэрээр тухайн мөрдөгчийн даалгаврын дагуу холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 2024 оны 04 сарын 09-ний өдөр С.******* гэх иргэнийг СХД-ийн “Содон хороолол” орчимд айлд согтуурсан байдалтай байх үед нь олж тогтоосон. Тэгээд тэр өдөр нь ХУД-ийн 8 хороо гийн 6- тоотод байх гэрт нь хүргэж өгч төрсөн дүү ******* хүлээлгэн өгөөд “...маргааш архийг нь гарахаар ирж авна..” гэж хэлээд явсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр албаны 12-40 УНӨ Tucson маркийн автомашинтай цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Халиун, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.******* нарын хамт С.*******ийн ХУДийн 8 хороо Сонсголын 6- тоотод байрлах гэрт нь очиж аваад түүнийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.*******ад хүлээлгэн өгсөн. Мөн ЦЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын газрын Тусгай хяналын хэлтсийн прокурорын баталсан МШНА явуулах тогтоолын дагуу холбогдох ажиллагааг явуулж материалыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 224-225 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 05/115 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд Д.*******ийн 10 хуруу, 2 алганы дардас тэнцэнэ. Амь хохирогч Д.*******ийн дардас нь гарын хээний папилон санд 1 удаа бүртгэгдсэн байна. Д.*******ийн гарын дардас нь папилон сан дахь эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх /хэргийн 1-р хавтас 51-53 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 3179 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон куртика шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон куртиканд үүссэн 5х7мм, 10мм хэмжээтэй гэмтлүүд нь гогодон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогодолт, 5х5мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон куртиканд үүссэн гогодолтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно гэх /хэргийн 1-р хавтас 57-60 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалын ухааны шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5338 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “IХ/11 А-2409 Д.******* ш/э Ч.Эрдэм” гэж хаягласан цус болон ходоодны шингэнээс спиртийн агууламж илрээгүй, цуснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Хүний биеийн цусанд агуулагдаж байгаа спиртийн хэмжээг промилли /promile/ гэсэн нэгжээр хэмждэг ба энэ нь 1 литр цусанд 1 грамм спиртийн агууламжаар илэрхийлэгдэнэ. Цусан дахь спиртийн хэмжээ нь спиртийн зүйл хэрэглэснээс хойш 60-90 минутын дараа дээд хэмжээндээ хүрч, 75-98 хувь нь элгэнд исэлдэж урвалд ордог. Иймд спиртийн зүйл тухайн хүний нас хүйс, биеийн жин, элэгний үйл ажиллагаа, согтууруулах ундааны хатуулгийн хэмжээ, хэрэглэсэн хэмжээ гэх мэт зүйлсээс шалтгаалан биеэс бүрэн гадагшлах хугацааг нарийвчлан тодорхойлох боломжгүй гэх /хэргийн 1-р хавтас 202-204 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.
Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудад дүгнэлт хийхэд: Шүүгдэгч С.*******, амь хохирогч Д.******* нар нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, Содон хотхонд тааралдсан байна.
Шүүгдэгч С.******* нь амь хохирогч Д.*******ийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, гийн дугаар гудамжны тоотод байрлах өөрийн гэрт дагуулж очсон бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй 5-6 хоног архидан согтуурсан байна.
Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч Д.*******ийн биед халдаж, хэвлийн тус газарт өшиглөсний улмаас эрүүл мэндэд “давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж” амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон, энэхүү нөхцөл байдал нь амь хохирогчийн үхэл, шүүгдэгч С.*******ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.******* нь хохирогчийн хэвлий хэсэг рүү өшиглөж гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийнхээ улмаас үүсэх үр дагаврыг хүссэн, үр дагаварт зориуд шууд хүргэсэн шинжийг илэрхийлж байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч С.******* нь амь хохирогч Д.*******ийн хэвлий хэсэг рүү өшиглөж биед нь “хэвлийн битүү гэмтэл авч, давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж амь насыг нь хохироосон нь хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяраас гаргасан “мөрдөн байцаалтад С.*******ээс сэжигтнээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч сонгох эрхийг нь зөрчсөн. Амь хохирогчийг өшиглөсөн гэх ганцхан үгээр яллах үндэслэлгүй. ...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч тэргэнцэр дээр унасны улмаас ховор тохиолдолд үүсэх боломжтой гэх утга агуулга бүхий зүйл хэлсэн. Шүүгдэгч анхны мэдүүлгээр амь хохирогчийг тэргэнцэр дээр унасан гэж хэлсэн. Тухайн нөхцөл байдлын улмаас амь хохирогч нас барсан байхыг үгүйсгэхгүй. Иймд яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж, С.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч гэмт хэрэг гарах үед ийм байдалд орсон байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл тусгай мэдлэг бүхий шинжээч энэ асуудлаар дүгнэлт гаргасан тохиолдолд шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх боломжтой. Гэвч хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: шүүгдэгч С.*******, амь хохирогч Д.******* нар 5-6 хоног тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас хэвлийн тус газар нь өшиглөсний улмаас амь насыг нь хохироосон болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2409 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 62-72 дахь тал/, Шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн ... Давсагны язрал урагдал гэмтэл нь унахад үүсэх боломжгүй. Учир нь антомын байрлалын хувьд хэвлийн доод хэсэг аарцагны хөндийд эргэн тойрондоо аарцагны ясаар хүрээлэгдсэн байдаг. Учраас хүн өөрийн жингээр унах үед үүсэхгүй. Харин давсаг чинэрсэн үед хэвлий рүү хүчтэй цохих үед доргилтын үед үүснэ. ...Гараар цохих үед үүсэх боломжтой гэхдээ талийгаачийн хувьд хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт болон зулгаралттай байсан. Зулгаралт нь хүний гараар үүсэхгүй гуталтай хөлөөр өшиглөх үед үүсэх магадлалтай...гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 75-77 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Чимэд-Очир, Ц.*******, Д.Сэвжидмаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 965 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шинжээч эмч Т.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн :... Мохоо зүйлсэд ир үзүүргүй буюу мод, төмөр, шил гэх биет зүйл орно. Амь хохирогчид учирч буй хэвлийн битүү гэмтэл, давсагны хананы язрал, урагдал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. ...Хэвлийн битүү гэмтэл, давсагны язрал, урагдал гэх гэмтлүүд нь тавчиктай хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой. ...Давсаг нь хэвлийн доод хэсэг аарцагны хөндийд байрладаг эрхтэн. Хүн өөрөө унахад давсагны язрал урагдалт үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг, хэргийн газар буюу Хан-Уул дүүргийн 8-р хороо, гийн -р гудамжны тоотод байрлах С.*******ийн гэр болох байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тэргэнцэрийн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 20-21 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд: амь хохирогч Д.******* нь С.*******ийн гэрт байсан тэргэнцэр дээр унасны улмаас хэвлийн битүү гэмтэл, давсагны хананы язрал, урагдал гэмтэл авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяраас гаргасан “С.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч С.******* нь гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргав.
Шүүгдэгч С.******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрөхгүй байх нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийн асуудал боловч энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана. Шүүгдэгч С.*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр өгсөн /хавтаст хэргийн 1-р хавтас 40-41 дэх тал/ мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж оролцсон.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нь “С.*******ийг цагаатгах байр сууринаас оролцож, гэм буруугийн талаар маргасан тул эрүүгийн хариуцлагын хуралдаанд санал гаргахаас татгалзсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 135, 230 дахь тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэргийн -р хавтас 143-145 талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 468 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч С.*******т ял оногдуулахдаа согтуурсан үедээ хүний амь нас хохироосон, гэм хорын хохирол, хор уршгийг арилгаагүй нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь анх удаа хорих ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогч Д.******* нь “хэвлийн битүү гэмтэл, давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж” нас барсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2409 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Чимэд-Очир, Ц.*******, Д.Сэвжидмаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 965 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******гаас оршуулгын зардалд нийт 10,915,079 төгрөг /хэргийн 2-р хавтас 21-28 дахь тал/-ийг нотлох баримтаар нэхэмжилсэн байх тул гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын Дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заажээ.
Амь хохирогч Д.******* нь 1984 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн /хэргийн 1-р хавтас 125 дахь тал/ ба 39 настай байхдаа амь хохирсон байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550.000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч С.*******ээс нийт 93,415,079 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авах эсэх талаар тодруулахад хэн аль нь хохирол төлөхөөр завсарлага авахгүй гэсэн тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Шүүгдэгч С.*******ийг энэ хэрэгт 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 1-р хавтас 98-99 дахь тал, 186-188 дахь тал/ авсан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдан хоригдож шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 139 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг түшлэгтэй сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол хүрээ овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 139 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ээс амь хохирогчийн оршуулгын зардалд 10.915.079 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг, нийт 93.415.079 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг түшлэгтэй сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
Д.АЛТАНЖИГҮҮР