Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           Хэргийн индекс:/225/19/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

улсын яллагч Ч.Мядагбадам,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 218838 дугаартай хэргийг оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,************** овогт************** (РД:******* ),******* оны******* дугаар сарын*******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл,  хүүхдүүдийн хамт,-Уул аймгийн сумын багын6 дугаар брак байрны тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 22 оны дүгээр сарын-ний өдөр цагийн орчим-Уул аймгийн сум 5 дугаар багт байрлах “Хүслэн” худалдааны төвд байрлах банкны дугаартай бэлэн мөнгөний машинаас хохирогч эзэмшлийн Төрийн банкны131 дугаартай данснаас 8, төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч  8, төгрөгийн буюу хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6. дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын-ний өдөр цагийн орчим-Уул аймаг, сум 5 дугаар багт байрлах “Хүслэн” худалдааны төвд байрлах банкны дугаартай бэлэн мөнгөний машинаас хохирогч эзэмшлийн Төрийн банкны131 дугаартай данснаас 8, төгрөгийг бэлнээр авсан хэргийн  нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 1.2.Нотлох баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Н.Шараваас  “22 оны дүгээр сарын-ний өдөр миний Төрийн банкны131 дугаартай дансны виза картаас 8, төгрөг алдагдсан” гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг оны дүгээр сарын 6-ны 12 цаг минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн дэх тал),

Төрийн банкны131 дугаартай Шарав Нямсүрэнгийн харилцах дансны хуулга (хавтаст хэргийн дахь тал),

22 оны сарын 21-ний өдрийн “... банкны дугаартай AT-ны оны дүгээр сарын-ний өдрийн:16:-11:21:2 цагийн хоорондын хяналтын камерын бичлэгт үзлэг хийв. Тухайн хяналтын камерын дүрс бичлэгт цагаан өнгийн малгайтай, улаан ягаан өнгийн куртиктэй, бор шаргал өнгийн гуталтай- орчим насны хүн хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хоолойтой цамцтай, цайвар өнгийн өмдтэй нүдний шилтэй -5 орчим насны эрэгтэй хүнд цэнхэр өнгийн виза картыг өгөөд AT-ээс нөгөө залуугаар 5, төгрөг авхуулан энгэрийн дотор талын халаасанд хийгээд дахиад картаас, төгрөг авхуулан тухайн авсан мөнгөнөөсөө бэлнээр 2, төгрөгийг картаас мөнгө авч өгсөн залууд өгөх гэхэд эрэгтэй татгалзаж гарыг нь түлхэн цааш явсан.” гэх банкны дугаартай AT-ны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-1 дэх тал),

22 оны дүгээр сарын 2-ний өдрийн “... Дархан-Уул аймаг сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бөөний төвийн дэлгүүрт оны дүгээр сарын-ний өдрийн:2: минутад хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийв.

Уг хяналтын камерын бичлэгт улаан ягаан өнгийн куртиктэй, бор шаргал өнгийн гуталтай, цагаан өнгийн саравчтай малгай өмссөн хүн “Хүслэн” бөөний төвөөс хүнсний барааны дэлгүүрээс худалдан авалт хийж байгаа дүрс бичлэг байна. Тухайн нь “Хүслэн” бөөний төвийн хүнсний дэлгүүр дотроос хүнсний бүтээгдэхүүн аваад худалдан авалт хийх касс буюу бараа бичилт дээр 1 ширхэг Агар нэртэй архи, 1 ширхэг ууттай талх, 1 ширхэг савтай сүү, 1 ширхэг савтай зөв аарцны ундаа, 1 ууттай бууз зэргийг худалдан авч байна. Тухайн худалдан авч байгаа барааныхаа төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж байгаа дүрс бичлэг байна.” бөөний төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-1 дахь тал),

22 оны дүгээр сарын 21-ний өдрийн “Голомт банкны салбараасдугаартай AT-ны оны дүгээр сарын-ний өдрийн:16:-11:21:2 цагийн хоорондын хяналтын камерын бичлэг бүхий цэнхэр өнгөтэй V 1 ширхэг”-ийг, “Хүслэн” ХХК-ны оны дүгээр сарын-ний өдрийн хяналтын камерын бичлэгийг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Хохирогч өгсөн: “...өнгөрсөн оны дүгээр сарын*******-ны өдөр сумын дугаар багт байрлах бөөний төв рүү ороод нэг шил архи худалдаж аваад гараад явж байтал үл таних ирээд “манай гэрт орж наад архийг чинь ууя” гэж хэлэхээр нь би тухайн үл танихн гэрт нь ороод худалдаж авсан архиа ууж байгаад би ойролцоогоор минут унтаад сэрсэн. Тэгэхэд тухайн гэртээ байгаагүй. Тэгэхээр нь би босоод тэндээсээ гараад өөрийн худ болох Чулуунбаатарын гэрт очоод унтсан. Маргааш өглөө нь миний Төрийн банкны виза карт байхгүй байхаар нь өөрийн төрсөн дүүд хэлсэн чинь манай дүү виза картыг авчирч өгсөн. Манай хүү Лхамжав над руу яриад таны данснаас мөнгө гарчихсан байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө дансыг шалгахад миний данснаас 8, төгрөг алдагдсан байсан. Би өөрт учирсан хохирол болох 8, төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгон нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-2, 26, 28, дахь тал),

Гэрчөгсөн: “...Би оны дүгээр сарын-ний өдөр сумын 5 дугаар баг бөөний төв орох гэж байхад гадна талын үүдний хэсэгт нэг хөгшин хүн ноосон цэнхэр өнгийн байх шиг санагдаж байна. Карт барьчихсан AT-ээс мөнгө авч өгч эгчдээ туслаач гэсэн. Би тэрд та өөрийнхөө картыг хийгээд авчих би танд заагаад өгье гэж хэлсэн. Эгч нь AT-ээс мөнгө авч өөрөө чадахгүй, мэдэхгүй байна гэхээр нь настай хүн болохоор нь би тусалсан. Тухайн картын кодыг санахгүй байна гээд эхлээд нэг код хэлээд болоогүй, дараа нь дахиад нэг код хэлсэн чинь уншчихсан. Эхлээд картын үлдэгдэл шалгаад өгөөч гэж хэлсэн. Шалгахад 98, төгрөг байсан. Тэрнээс ,-8, төгрөгийн хооронд аваад өг гэсэн. Тэрний дагуу AT-ээс ,-8, төгрөгийг тэр хүнд авч өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн-35 дахь тал),

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би оны дүгээр сарын*******-ны өдрийн цагийн орчим сумын 5 дугаар баг бөөний төвийн урд зогсож байтал миний үеийн нэг эрэгтэй хүн ирсэн. Тэр эрэгтэй хүн надтай мэнд мэдэж танилцсан. Тэр эрэгтэй бөөний төвийн дэлгүүрээс архи авах гэж байгаа гэсэн. Тэндээсээ гарч ирээд нөгөө хөгшинтэй хамт архийг уух гэж өөрийн гэр болох сумын дугаар баг6 дугаар бракын тоотод очиж бид хоёр нөгөө архийг хамт уусан. Тэр архийг уугаад бид хоёр нэлээн согтсон. Нэг мэдсэн манай гэрт хамт архи уусан миний үеийн хөгшний виза карт надад байсан. Яг яаж виза картыг нь авснаа санахгүй байна. Хамт архи уугаад дахиж архинд явах гээд л авсан байх. Тэгээд тухайн хүний төрийн банкны дансны виза картын нууц кодыг нь өөрөө асууж мэдсэн. Тэгээд бөөний төвийн дэлгүүр орж архи авах гээд АТМ дээр картын үлдэгдлийг шалгах  гэхэд өөрөө чадахгүй болохоор нь өөр хүн гуйгаад картын үлдэгдлийг шалгуулж мөнгө байхаар нь 5, төгрөгөөр нэг удаа,, төгрөгөөр нэг удаа нийт 8, төгрөгийг АТМ-нээс авхуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн9, 3 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хохирол төлбөр болох 8, төгрөгийг төлж барагдуулсан” гэж мэдүүлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.1 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1..Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ******* нь хууль зүйн хувь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хохирогч Н.Шаравын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 8, төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Шаравт 8, төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаарх мөнгө хүлээлгэн өгсөн баримт, мөнгө хүлээн авсан тухай баримтуудаар тогтоогдож байх тул  шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

  2.1. Талуудын санал, дүгнэлт

  Улсын яллагч: Шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын-ний өдөр цагийн орчим-Уул аймгийн сумын 5 дугаар багт байрлах “Хүслэн” худалдааны төвд байрлах голомт банкныB дугаартай бэлэн мөнгөний машинаас хохирогч эзэмшлийн төрийн банкны131 дугаартай данснаас 8, төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 8, төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргав.  

     Шүүгдэгч ******* нь “Өөрийгөө өмгөөлж хэлэх зүйлгүй” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож,.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн -9, 51 дэх тал)  болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн .3 дугаар зүйлийн дахь хэсгийн.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ял шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22..1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг,6.6,6.,6.8,6.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч************** овогт**************ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (арав) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн .3 дугаар зүйлийн дахь хэсгийн.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 1 хоногийн дотор-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БАТ-АМГАЛАН