| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0141 |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Е.Хулан
Шүүгд ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, , нарын хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг “” гэх газар оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЗ97**************19/.
Шүүгдийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгд ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу оны дугаар сарын -ны өдрийн цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг хувь согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгд ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгд *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би оны дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн Сайнцагаан сумаас баруун тийш 18 километрт байх найз өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг унаж очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өглөө нь хурга, ишиг засах гэж очсон хүмүүстэй 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво хоёр ширхэгийг хувааж уучихаад орой 16 цагийн үед гэх дүүгээрээ мотоциклоо унуулаад аймгийн төв орчихоод эргээд хөдөө гэр рүүгээ явахаар болоод ******* аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айргийн 6 дугаар гудамжны 6 тоотоос өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклоо унаад “Амар” дэлгүүр дээр очоод зогстол цагдаа ирсэн. Тэгээд цагдаа намайг шалгаад “эрхээ хасуулсан байна” гээд мотоцикл журамласан. Миний согтолтын зэрэг хувь байсан. Би өмнө нь А,В,С ангилалтай байсан. оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан. Миний унаж явсан Даюун маркийн тээврийн хэрэгсэл өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Гэрч : “ оны дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед би хөдөө гэрээсээ ******* аймгийн Сайнцагаан суман дээр ирчихсэн байж байтал гээд манай саахалтын дүү утсаар яриад “хөдөө гэр рүүгээ явлаа” гэхээр нь замдаа буучихъя гэж бодоод Сайнцагаан сумын Айргийн 6 дугаар гудамжинд байх гийн гэрт хүнээр хүргүүлсэн. Тэгээд өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг унаад би араар нь сундлаад хоёулаа тэднийхээс гараад баруун тийш яваад Айраг хорооллын баруун талд байх “Амар” дэлгүүрийн үүдэнд очтол цагдаа гараад ирсэн. Тэгээд г бичиг баримтаа үзүүлэхийг шаардаад үнэмлэхгүй байна гээд мотоциклийг нь журамласан. тухайн өдрийн өглөө нь манай хөдөө гэрт очоод хурга, ишиг зассаны дараа хүмүүс пиво уухад хамт уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч : “Би оны дугаар сарын -ны орой 19 цаг 0 минутын үед ******* аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвгэрт байрлах “Амар” нэртэй дэлгүүрийн урд талын замаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж байтал “Амар” дэлгүүрийн гадна согтуу ******* хүн улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг жолоодож яваад очиж зогсохоор нь араас очиж шалгахад гэх ******* согтуу байдалтай байсан. Тухайн иргэний регистрийн дугаарыг “Кат багаж” дээр оруулан шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатайгаар хасуулсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн газарт авч ирээд согтуурал хэмжигч багажаар шалгахад хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг журамлаад түлхүүрийг нь өөрт нь өгч явуулсан. мотоцикл жолоодож явахдаа гуйваад согтуу гэдэг нь илт мэдэгдэж байсан тул шалгасан юм. Тухайн үед хурга, ишгээ засаад архи уусан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Согтуурлыг багжаар шалгасан тэмдэглэлд: “******* нь оны дугаар сарын -ны өдөр 19 цаг 56 минутад хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 2/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн мэдээлэлд: “ЗЗ97**************19 регистрийн дугаартай гийн жолооны үнэмлэхийн дугаар 491, ангилал “С,В,А” үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 29,45/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4/ болон шүүгдийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгд ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ оны дугаар сарын -ны өдрийн 19 цаг 56 минутын үед ******* аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгд ******* нь оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар “С,В,А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл болон шүүгдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгд *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн /202 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ *******.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрсэнийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгд *******гийн оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар “С,В,А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ оны дугаар сарын -ны өдөр “Даюун” маркийн /мотоцикл/ тээврийн хэрэгслийг %-ийн согтолттой жолоодож байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгд *******г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгд ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгд *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэслэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгд ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгд *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6., 6.6, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгд овогт Алтануяагийн г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгд овогт д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, *******00 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгд ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэслэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгд ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй шүүх биелэгдээгүй торгох ялыг нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгд *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгд ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгд *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгд, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР