Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, *******-Ус ОНӨҮ газарт гагнуурчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, хүүгийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг, Их тойруу тоотод оршин суух урьд

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

 -******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт /РД:ЗЮ9**************9/.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 3.06 хувийн согтолттойгоор улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Найзуудын уулзалт болоод тэндээс согтуу машинаа унаж гарсан. Аравжихад явж байгаад баригдсан” гэв.

            Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би найзуудын хамт ямааны хорхог хийж, айраг, цагаа уусан. Тэгээд сүүлдээ архи уусан. Тэгж байгаад би ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Арвижихын 08-06 тоотоос өөрийн эзэмшлийн улсын дугаартай "Tоёота аллион" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад цагдаад баригдсан. Тэгээд цагдаа дээр ирээд драгерь үлээхэд 3.06 хувийн согтолттой байсан ба цагдаа нар миний машиныг журмын хашаанд хийгээд намайг явуулсан. Тухайн үед би өөрөө жолоо барьж явсан. Архи, айраг уусан согтуу байсан юм. Цагдаагийн газарт ирээд драгерь үлээхэд 3.06 хувийн согтолттой гэж гарсан. Цагдаа нар надтай хууль зөрчиж харьцаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Гэрч “Би албан үүргийн дагуу ******* гэх хүнд өмнө нь эрх хасах шийтгэлийг оногдуулж байсан. Би 2022 оны дугаар сараас эхлэн ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эргүүлд 18 цаг 30 минутад жагсаж 19 цагт д/а О.Сүхбатын хамт эргүүлийн бүх чиглэлд гарсан. Ээлжийн амралтанд амарч байгаа а/д Ш.Жавхлантөгсөөс цагдаагийн газрын 02 дугаарт энд согтуу жолооч байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад “Ачит кузов" засвараас баруун тийш 100 метр орчим зайд цэнхэр өнгийн “Toyotа Allion” маркийн тээврийн хэрэгслийн хажууд а/д Ш.Жавхлантөгс зогсож байсан. Тээврийн хэрэгсэл дотор ******* өөрөө сууж байсан. *******г Цагдаагийн газар авч ирж драгерь багажаар үлээлгэхэд 3.06 хувийн согтолттой гарч тээврийн хэрэгслийг журамласан. Би хууль, дүрэм журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний дагуу хуулийн хүрээнд харьцсан. Тухайн үед ******* нь тодорхой мэдээлэл өгөөгүй. ******* нь 2023 оны 09 сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-*******/    

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “******* нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг 48 минутад 3.06 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 2/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-8/

         Эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9/

          ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 26-29/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/

          Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн мэдээлэлд: “ЗЮ9**************9 регистрийн дугаартай гийн жолооны үнэмлэхийн дугаар 4991, тээврийн хэрэгслийн ангилал “В” жолооны үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 33/

        Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол,

       Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн ******* Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 9 дугаартай тодорхойлолт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгслийг 3.06 хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

        Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр  Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 021124 дугаартай шийтгэлийн хуудас, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч *******гийн “2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 3.06 хувийн согтолттойгоор улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон” үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

       Эрүүгийн хуулийн /2023 оны ******* сарын 0-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 2.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч *******гийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгслийг 3.06 хувийн согтолттой жолоодож байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

     Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч овогт г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Шийтгэх тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР