Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/шцт/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2025/0021/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

улсын яллагч Б.Доржханд,

хохирогч *******,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн418000000827 дугаартай хэргийг0 оны******* сарын0-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,********************* (РД:******* ),******* оны******* дугаар сарын3-ны өдөр,******* хот дүүрэгт төрсөн,, настай, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,******* хот,-Уул дүүрэг дугаар хороо9 дүгээр хороолол0 дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******ийг бусадтай хардаж гэр бүлийн харилцаанаас хэрүүл маргаан үүсгэсний улмаас0 оны 04 дүгээр сарын сүүлээр******* хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор “...гараараа нүүр рүү нь алгадах...”

20 оны 07 дугаар сарын2-ны өдөр******* хот Баянзүрх дүүрэг дугаар хороо6 дугаар байр тоотод “...үснээс нь зулгаах, гараараа нүүр рүү нь алгадах...”

20 оны 08 дугаар сарын9-ний өдөр******* хот, Баянгол дүүрэг дүгээр хороо “Богд” хорооллын байрны60 тоотод “...нүүр рүү нь алгадах, гараас нь татаж чирэх...” зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

Мөн0 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр9 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын1 дүгээр баг 315 дугаар байрны зогсоол дээр хохирогч *******ийн эзэмшлийн- УНӨ дугаартай Lexus HS250 маркийн тээврийн хэрэгсэл дотор “...толгой руу нь гараараа-3 удаа цохих, хамар руу нь, удаа цохих...” зэргээр зодсоны улмаас *******ийн биед зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.7 дугаар зүйлийн.1 дэх хэсэгт заасан гэмт тус тус хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч А.Мөнхтулга нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******ийг

-0 оны 04 дүгээр сарын сүүлээр******* хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор “...гараараа нүүр рүү нь алгадах...”

-20 оны 07 дугаар сарын2-ны өдөр******* хот Баянзүрх дүүрэг дугаар хороо6 дугаар байр тоотод “...үснээс нь зулгаах, гараараа нүүр рүү нь алгадах...”

-20 оны 08 дугаар сарын9-ний өдөр******* хот, Баянгол дүүрэг дүгээр хороо “Богд” хорооллын байрны60 тоотод “...нүүр рүү нь алгадах, гараас нь татаж чирэх...” зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

-мөн0 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр9 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын1 дүгээр баг 315 дугаар байрны зогсоол дээр хохирогч *******ийн эзэмшлийн- УНӨ дугаартай Lexus HS250 маркийн тээврийн хэрэгсэл дотор “...толгой руу нь гараараа-3 удаа цохих, хамар руу нь, удаа цохих...” зэргээр зодсоны улмаас *******ийн биед зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Чунаг овогтой Нямгэрэлээс амаар гаргасан “20 оны0 дугаар сарын7-ны өдөр иргэн *******ийг түүний хамтран амьдрагч Ариунтуяа овогтой******* тогтмол зодож бие нь гэмтэл учруулдаг” гэх гомдол мэдээллийг0 оны0 дугаар сарын7-ны өдрийн 00:26 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хохирогч Б.Нямгэрэлийн өгсөн: “...Ариунтуяа овогтой******* гэх залуутай023 оны1 дүгээр сарын дундаар танилцсан уЛмаар бие биедээ дасаж дотно болсон ингээд бид хоёр хамт0 оны 01 дүгээр сараас энэ оны 08 дугаар сарын5-ны өдөр хүртэл хамтран амьдарсан юм. Хамтран амьдрагч байх хугацаандаа намайг олон удаа зодсон хамгийн анх0 оны 4 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна******* хот Баянгол дүүрэгт приус 30 маркийн машинд замын хөдөлгөөнд оролцож байхдаа гараараа миний нүүрэн хэсэгт удаа алгадсан, хоёр дахь удаагаа0 оны 7 дугаар сарын2-ны өдөр******* хот Баянзүрх дүүрэг дугаар хороо6 дугаар байрны тоотод буюу манай гэрт үснээс зулгаасан, гараараа нүүр рүү алгадсан, гурав дахь удаагаа0 оны 08 дугаар сарын9-ний өдөр******* хот Баянгол дүүрэг дүгээр хороо хорооллын байрны60 тоотод буюу өөрийн гэртээ миний нүүрэн хэсэгт удаа алгадаж унагаагаад зүүн гараас чирээд зүүн гарын булчин хэсэгт хөхөрч цус хурсан байсан. Хамгийн сүүлд Дархан-Уул аймагт1 дүгээр баг 315 дугаар байрны урд байрлах биллиардын гадаа0 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр9 цагийн орчимд миний эзэмшлийн- УНӨ дугаартай Lехиs Нs250 маркийн машин дотор жолоочийн суудал дээр сууж байхад зорчигч талын урд хаалгыг нээгээд машин дотор орж ирж сууж байгаад миний толгой руу-3 удаа мөн хамар хэсэгт-2 удаа цохисон, мөн зүүн талын хавирга цээж хэсэгт гараа атгаж байгаад цохиод байсан удалгүй миний толгойноос цус гараад би найзынхаа биллиард руу зугтаагаад ортол манай найз Анхбаяр надад цагдаа дуудаж өгсөн юм. Миний машиныг авч яваагүй байсан юм байна лээ намайг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж оёдол тавиулж байхад манай найзын биллиард руу ороод миний машины түлхүүрийг орхичихсон байсан. Би Анхбаяр болон Мөнхдэлгэр гээд хоёр найздаа*******д зодуулж байсан талаараа хэлж байсан сүүлд Дарханд зодуулахад найз Анхбаяр намайг ямар байдалтай байсныг харсан. Гэхдээ Анхбаяр намайг*******д зодуулж байхад бол хажууд байгаагүй... Би*******тай анх танилцаж байхдаа сэтгүүлчээр ажиллаж байсан тэгээд миний Фейсбүүк дагагч нар над руу мэдээлэл явуулж заримдаа асуулт тавих хэлбэрээр надтай харилцдаг байсан тэгээд надтай харилцаж байгаа хүмүүстэй намайг хардаад зоддог байсан. Зодсон бүх үйлдлүүд нь дандаа хардсанаас болж зоддог байсан. Намайг дандаа хоёулхнаа байх үедээ зоддог байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн*******-14 дэх тал),

20 оны1 дүгээр сарын1-ний өдрийн хохирогч *******ийн iPhone-13 pro загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн8-19 дэх тал),

Гэрч Ц.Анхбаярын өгсөн: “....******* нь миний багийн найз байгаа юм...******* нь миний найз *******ийн хамтран амьдрагч байсан...0 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байхад8 цаг 30 минутын үед гаднаас манай найз ******* нь цус болчихсон орж ирсэн. Тухайн үед толгойноос нь цус гоожоод байсан... Өмнө нь надад0 оны 4 дүгээр сард машинд зодуулж байсан гэж утсаар ярьж байсан. Тухайн үед ярихдаа алгадаад хоолойг нь боож байсан гэж ярьж байсан. Дараагийн удаа Ард Мөнхтулгын гэрт хамт ууж байгаад намайг гараад явсны дараа манай найзыг үсдээд чирсэн гэж ярьсан зодож байсан гэж ярьсан. Хамгийн сүүлд манай ажлын гадаа буюу Дархан-Уул аймгийн1 дүгээр багт... машин дотор зодоод байхаар нь зугтааж гүйж орж ирсэн... Нямгэрэлийн гэрт нь зодож байсан гэж ярьсан. Хамгийн сүүлд манай ажлын гадаа буюу Дархан-Уул аймгийн1 дүгээр багт... машин дотор зодоод байхаар нь зугтааж гүйж орж ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн5-26 дахь тал),

20 оны1 дүгээр сарын*******-ны өдрийн гэрч Ц.Анхбаярын хар өнгийн хамгаалалтын гэртэй iphone-X загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн-28 дахь тал),

Гэрч Б.Мөнхдэлгэрийн өгсөн: “...Нямгэрэл нь миний багийн найз байгаа юм... Манай найз Нямгэрэл Тулгаа гэдэг залуутай харьцаж байгаа, тэгээд ер нь хамт амьдрах тухай бодож байна гэж ярьж байсан. Энэ оны зун 8 байна уу 9 сард Нямгэрэл нь Дарханд ирээд******* гээд ярьж байсан залуудаа зодуулснаа, хамтран амьдарч байгаа тухайгаа ярьсан... Өмнө нь фейсбүүкээр ярьж байх үедээ хэлж байсан...******* гэх залуугийн талаар надад хааяа гар хүрээд байна гэж ярьж байсан. Харин сүүлд0 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ... инстеграмм хаягаас*******д зодуулсан талаараа хэлж зураг явуулж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн-28 дахь тал),

Гэрч Э.Золбоогийн өгсөн: ““...Тухайн үед УНӨ дугаартай машины жолооч согтуу байна гэж02-с зарлан мэдээлж байсан удалгүй 317 дугаар байрны гадаа маргаан болоод байна гэх дуудлага манай чиглэлд ирсэн тэгээд би удалгүй яваад очтол маргалдсан зодолдсон хүмүүс байгаагүй тул ойр орчимд байсан хүмүүсээс асуухад тоглоомын талбай дээр байсан хүүхдүүд сая нэг эгч уйлаад энэ биллиард руу яваад орчихсон гээд 8 маркетын буланд байдаг “Топ” биллиард руу заасны дагуу “Топ” гэх нэртэй биллиардын газар руу шатаар буугаад ортол нүүр нь хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүн текнийд сандал дээр сууж байсан тухайн эмэгтэйгээс юу болсон талаар 'асуухад юм дугарахгүй байсан тэгтэл найз нь гэх эмэгтэй хажуугаас нь “... хамтран амьдардаг байсан залуу нь зодчихоод машиныг нь унаад явсан юм шиг байна машин нь байхгүй байна...” гэж хэлсэн тэгээд тухайн зодуулсан гэх эмэгтэйг найзын хамт машинд суулгаад нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн тэгээд удалгүй оёдол тавиулсан гээд эмчийн бичгээ аваад гараад ирэхээр нь төв цагдаа дээр буулгаад дараагийн дуудлагадаа явсан. Зодуулсан гэх эмэгтэйгээс овог нэр регистрийн дугаарыг тодруулж асуухад Чунаг овогтой Нямгэрэл РД: ОЮ95062526 гэж надад хэлснийг дуудлага мэдээллийн дэвтэртээ бүртгэж авсан. Юу болсон талаар асуухад зодуулсан эмэгтэй надад хандаж "миний хамтран амьдрагч намайг гараараа толгой руу цохисон" гэж надад төв цагдаа руу явах замдаа хэлсэн зодуулсан эмэгтэй тухайн үед согтуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

Гэрч О.Оюунбаясгалангийн өгсөн: Дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгалангийн "... хамар ясны хугарлын ирмэг мохоо эсхүл бороолсон үед хуучин гэмтэл гэж үзнэ... Зөөлөн эд болон хамрын хөндийн салстад өөрчлөлт байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

Гэрч Ч.Лхагвасүрэнгийн өгсөн "... Нямгэрэл нь миний төрсөн эгч байгаа юм. Харин******* нь эгчийн маань хамтран амьдарч байсан залуу... Дарханд зодуулсан байна гэж ээж Батмөнх надад хэлж байсан. ******* одоогоос 8 сар орчмын өмнө найз залуутай болсон, хамт амьдарч байгаа гэж өөрөө хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын0 оны0 дугаар сарын4-ний өдрийн3707 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...*******ийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн1-52 дахь тал),

Хохирогч *******ийн дүрслэл оношилгооны хариу, яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн5-56 дахь тал),

Шинжээч эмч Д.Дунгаамаагийн толгойн КТГ нь0 оны 9 дүгээр сарын0-ны өдөр хийгдсэн байсан... толгойн КТГ-н сиди-г хуучин хугарал гэж уншсан байсан, учир нь энэ гэмтэл нь 9 дүгээр сараас өмнө үүссэн хуучин гэмтэл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн8-61 дэх тал),

            Шүүгдэгч А.Мөнхтулгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би сэжигтнээр мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирлыг нь төлж барагдуулахаа илэрхийлж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй.” гэж мэдүүлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасанга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч *******, шүүгдэгч*******тай нар нь гэр бүлийн баталгаагүй хэдий ч эхнэр, нөхрийн харилцаатай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай амьдрагч болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч******* нь хамтран амьдрагч *******ийг хардалтын улмаас маргалдаж, улмаар хохирогчийн биед “зулайн хуйханд шарх гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэг нь мөн хуулийн0.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч А.Мөнхтулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн0.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаарддаг төдийгүй шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тодруулбал шүүгдэгч******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч *******ийн гараараа нүүр рүү алгадах, үснээс нь зулгаах, гараас нь татаж чирэх, толгой руу нь гараараа-3 удаа цохих, хамар руу нь-2 удаа цохих зэрэг үйлдэл нь түүний эрүүл мэндэд "зулайн хуйханд шарх" бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын0 оны0 дугаар сарын4-ний өдрийн3707 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч *******ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч А.Мөнхтулгын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчирхийлсэн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог юм.  Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгодог ба үйлдлүүдийн хоорондох хугацааны шалгуурыг Зөрчлийн тухай хуульд тогтоосон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан эсэхийг мөн тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч******* нь0 оны 07 дугаар сарын2-ны өдрөөс хойш0 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 3 удаа хамтран амьдрагч *******ийн бие махбодод халдсан байх тул түүний үйлдэл хооронд 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж үзлээ.

               Шүүгдэгч******* нь  хамтран амьдрагч ******* биед нь байнга халддаг болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа байдлаас дүгнэвэл шүүгдэгчийн хохирогчийн биед хүч хэрэглэн халддаг хууль бус үйлдэл нь дахин давтагдах шинжтэй, нэг талын давамгайлсан харилцаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн0.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн1.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон,хи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг:

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч *******0 оны 09 дүгээр сарын 08-нд нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж S010 оношоор06,190 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,10 дугаар зүйлийн10.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******ас06,190 (нэг зуун зургаан мянга нэг зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь00900020080 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч******* нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн, мөн хуулийн тусгай ангийн1.7 дугаар зүйлийн-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох06,190 төгрөгийг гаргуулах саналтай. Ял эрүүгийн хариуцлагын хувьд1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн1.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн жил сарын хугацаатай.******* хот-Уул дүүргээс гарахааргүй тогтоох нь зүйтэй гэж дүгнэж дээрх саналын гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй гэх дүгнэлтийг

Шүүгдэгч А.Мөнхтулга нь “Өөрийгөө өмгөөлж хэлэх зүйлгүй” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмыг болголоо.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн, дахь хэсэгт тус тус зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар******* хот-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн418000000827 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэхга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн2 дугаар зүйлийн2.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн,, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг болгон

                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч************** Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн1.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар******* хот,-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхтулга нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,13 дугаар зүйлийн13.1, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******ас06,190 (нэг зуун зургаан мянга нэг зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь00900020080 дугаартай дансанд оруулсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Мөнхтулга нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг яллагч, шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэхга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.БАТ-АМГАЛАН