| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0193/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/194 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, , мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ******* аймгийн Сайнцагаан сумын -р баг Мандалын 05-02 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЗ63**************18/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны ******* дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,83%) үедээ 04-3ДУН улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны ******* сарын 22-ны өдөр спорт заалны хажуугийн барилгад жижүүрээр гарч байсан. Гадаа байсан машиныг хөдөлгөөд зогсоосон” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2024 оны ******* дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын -р баг Мандалын 5-2 тоотод байх гэртээ байж байхад ******* сумаас манай найз ирсэн юм. Тэгээд бид хоёр 1 шил 0.5 литрийн “Агар” нэртэй архи хувааж уучихаад яваад өгсөн. Би орой 1 цагийн үед бэр охин ээр 04-3 дун улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг төв спорт заалны хойд талд байх барилга дээр хүргүүлж очсон. Тэгээд гэр рүүгээ алхаад явсан, харин би тухайн барилгын хажууд машиндаа үлдсэн юм. Тухайн барилгыг би манадаг юм. Тэгээд би 2024 оны ******* дугаар сарын 22-ны шилжих шөнийн 00 цагийн үед 04-3 ДУА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөөд өөр газар зогсох гэтэл хажууд байсан овоолсон шороон дээгүүр гараад тэгнүүлээд зогсчихсон. Тэгээд гаргаж чадахгүй байж байтал цагдаа ирээд намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд аймгийн цагдаагийн газарт аваачиж согтуурал шалгах багажаараа шалгахад надаас 1,83% ийн согтолт илэрсэн. Би ял шийтгэл эдэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48/
Гэрч : “043 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 2023 онд Улаанбаатар хотоос хүнээс худалдаж авч байсан. Тухайн өдөр манай эхнэр миний эзэмшлийн 043 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж яваад манай аав Баатардоржид хүлээлгэн өгч машинтай нь үлдээсэн байсан. Миний машиныг манай аав Баатардорж болон манай эхнэр нар унаж хэрэглэдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 6,8/
Гэрч “...Би 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн 5,6 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байх үед жижүүрийн 850*******2 дугаараас мэдээлэл хүлээн авагч цагдаа дэд ахлагч залгаад "******* аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутагт Спорт заалны ойролцоо согтуу жолоочтой автомашин брожур мөргөөд зогссон байна гэх дуудлага ирлээ очоод шалгаарай" гэхээр нь би эргүүлийн цагдаа ахлагч М. Ёндонтой дуудлага гарсан газарт очиход 04-3 дун улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл брожур даваад овоолсон шороон дээр тэгнээд зогсчихсон байсан. Машиныхаа хажууд жолооч нь гэх 60 орчим насны ******* хүн зогсож байсан бөгөөд тухайн жолоочоос юу болсон талаар асуухад эндээс хөдлөөд зогсох гэтэл овоолсон шороон дээгүүр давчихлаа гэж хэлж байсан. Тэгээд тухайн автомашины урд дугуйн доор нь брожур ивж байгаад машиныг нь гаргаад жолоочийг нь суулгаад цагдаагийн газар дээр авч ирээд драгер үлээлгэхэд 1,83% ийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “******* нь 2024 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 3 минутад 1.83 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 2/
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0773801 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр торгох...” эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хуулбар /хх-ийн 32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны ******* дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.83 хувийн согтолттойгоор “Тоёота приусс-20” маркийн 04-3 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн /2023 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ *******.******* дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч ******* “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны ******* дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.26 хувийн согтолттойгоор “Тоёота приусс-20”маркийн 04-3 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн *******.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.*******, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт Баживын Баатардоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Баживын Баатардоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, *******00 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР