| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:07/2025/0022/Э
Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
улсын яллагч Г.Уянга,
шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг 2418000000726 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг024 оны2 дугаар сарын5-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэрдэн********************* (РД:*******),******* оны******* дугаар сарын-ны өдөр хотод төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, “Тэнүүн” ХХК-д ажилтай, ам бүл, Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг-28 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Монгол Улсын иргэн,******* (РД:2),985 оны дугаар сарын-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн,9 настай,,, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн сумын дугаар багийн хөдөө тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийнаар:
Шүүгдэгч ******* нь024 оны0 дугаар сарын-ны оройн1 цагийн үед Дархан-Уул аймгийн сум гэх газарт иргэн*******тай газрын өмчлөлийн асуудлын улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд дүгээр шүдний сулрал, зүүн нүдний алим, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь024 оны0 дугаар сарын-ны оройн1 цагийн үед Дархан-Уул аймгийн сум гэх газарт *******тай газрын өмчлөлийн асуудлын улмаас маргалдах явцдаа *******ын нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дооддүгээр шүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг,уудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийнаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч *******,******* нар нь024 оны0 дугаар сарын-ны оройн1 цагийн орчим Дархан-Уул аймгийн сум гэх газарт иргэн Д.Баасанжавын гэрийн гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч******* нь *******ын толгой хэсэгт мөргөж, газар унахад нь нүүр рүү цохиж эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* нь*******ы хоолойг боож, нүүр хэсэгт нь хоёр удаа цохиж эрүүл мэндэд зүүн дээд-р шүдний сулрал, зүүн нүдний алим, зүүн дээд зовхинд цус хуралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу хэргийн үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
2024 оны0 дугаар сарын 03-ны өдрийн “Дархан-Уул аймгийн сум дугаар баг гэх газарт024 оны0 дугаар сарын-ны өдрийн2 цагийн үед зүс таних хүнд зодуулж биедээ гэмтэл авсан” гэх гэмт хэргийн амаар гаргасан гомдлыг024 оны0 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг 05 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв гэх гэмт хэргийнаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь),
Хохирогч *******ын өгсөн “...би024 оны0 дугаар сарын-ны өдрийн орой2 цагийн орчим морио хашаандаа оруулж уячхаад аавынх руу алхаж явтал аавын гэрийн гадаа мотоцикл хаазлаад байсан. Тэгэхээр нь гайхаад яваад очтол манай хуучин хөрш******* гээд дүү байсан. Тэгээд би*******д хандаж “яасан бэ дүү яагаад хаазлаад байгаа юм. Дээрээс нь архи үнэртүүлчхээд мотоцикл дээр суучихсан юм бэ” гэхэд яадаг юм гээд над руу нэг янзгүй яриад байсан.
Тэгснээ надад хандаж би танай аавынд байшингаа зарсан болохоос газраа зараагүй гэж дайрч эхэлсэн. Юу гэсэн үг юм бэ тэр газарт чинь хавар намарт үхэр малаа оруулах гэж тэр байшинг чинь газартай нь танай ах Хүрэлээгээс худалдаж авсан шүү дээ гэхэд битгий хуцаад байгаарай пизда минь гээд над руу хүрч ирээд шууд намайг нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Тэгээд бид хоёр тэнд ноцолдож би ч*******г болиулах гээд хоолойг нь боотол намайг тонгорч унагаагаад нүүр лүү цохисон. Би ч буцаагаад*******ы нүүр хэсэг рүү цохиж дээрээсээ буулгах үедээ хажуу руу савтал газар цементэн явган хүний зам дээр нүүрээрээ мөргөчихсөн. Ингээд манай гэрээс аав, ээж нар гарч ирж бид хоёрыг салгаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн2-13 дахь),
Хохирогч*******ы өгсөн “...Хонгор сумын дугаар багад байх Баасанжав гэх иргэн хууль бусаар миний0 жил амьдарсан газрыг5 жилийн хугацаатай гэрчилгээ гаргуулж авсан гэж би бодож байгаа бөгөөд уг асуудлаар Д.Баасанжавын хүү болох *******тай уулзахад маргаан болж улмаар ******* миний цамцнаас боож унагааж дээрээс гараараа удаа нүүр, эрүү хэсэг рүү цохисон. Тиймээс миний биед гэмтэл учирсан гомдолтой байна. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан бөгөөд эрүүлжүүлэхэд хийсэн. Учир нь би жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин ******* тухайн үед эрүүл байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн5-16 дахь),
Гэрч Г.Нарангэрэлийн өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр************** цагийн үед босож мотоциклтой адуундаа явсан. Би тухайн өдөр гэр орноо манаж үлдсэн. Нөхөр адуунаас өдрийн1 цагийн үед ирээд гэртээ байж байгаад цай ундаа уучхаад мотоциклтой хадлан руугаа явчхаад ирье гэж хэлэхээр нь би цуг явсан бөгөөд хадлангийн хүмүүст хоол, цай хүргэж өгөөд нөхөртэйгөө буцахдаа үхэр малаа хариулчхаад өдрийн3 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Тухайн үед гэрт литр айраг байхаар нь би ганц аяга л уусан, манай нөхөр литр орчим айраг уучхаад гэртээ байж байгаад Д.Баасанжавын ******* гэх хүүхэд нь ирчихсэн байна уулзаад ирье гэж хэлээд явсан. Тухайн үед1 цагийн үед нүүр ам нь цус болчихсон Д.Баасанжавынхан бөөнөөрөө зодчихлоо гэж хэлээд ороод ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дахь),
Гэрч Д.Баасанжавын өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байсан бөгөөд 0.75 литрийн “Хараа” нэртэй архи уугаад сууж байтал гадаа мотоцикл асаалттай цонхоор гэрэл тусаад байсан. Би юун гэрэл гараад байгааг харах гэж гартал*******, ******* хоёр газарт хэвтчихсэн ******* дээрх нь гарчихсан******* доор нь орчихсон ноцолдож зууралдаад байсан. Тухайн үед юу болоод байгаааар асуутал ******* тухайн үед******* мөргөчихлөө гэсэн бөгөөд гадаа харанхуй байсан тул царай нь сайн харагдаагүй. Би тухайн үед Лхагважавт хэлтэл *******ыг оруулаад ирсэн. Харин******* байшингийн хаалга өшиглөчхөөд гадаа мотоцикл унаад явах гэж байгаад мотоциклтойгоо уначихсан бөгөөд “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн5-26 дахь),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн024 оны0 дугаар сарын5-ны өдрийн 922 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Д.Баярсайханы биед зүүн дээд-р шүдний сулрал, зүүн нүдний алим, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн5-37 дахь),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын024 оны1 дүгээр сарын7-ны өдрийн250 дугаартай “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний024 оны0 дугаар сарын5-ны өдрийн 921 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. *******ын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. *******ын баруун доод-р шүдний булгарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дахь),
Шүүгдэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...надад тухайн зургууд байгаа бөгөөд одоо гаргаж өгнө би шүдний эмнэлэгт очиход та хоёрын хохирол адилхан юм байна. Тиймээс цагдаа гэхгүйгээр зохицох юм биш үү гэж хэлсэн бөгөөд тухайн үед******* бас за хоёулаа больё гэж хэлсэн. Шүүх шинжилгээний хоёр давхрын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд шинжээч эмч Б.Намсрайд шүд нүүр хэсгээ үзүүлсэн боловч яагаад гэмтэлгүй гэж гарсанд гайхаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн3 дахь),
Шүүгдэгч*******ы хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед буюу024 оны0 дугаар-ны өдөр би хадландаа явчхаад ирсэн чинь манай саахалт айл болох Д.Баасанжавынд хүү нь болох ******* нь ирчихсэн байсан. Тэгээд би газрынхаа асуудлыг асууя гэж бодоод *******тай уулзах гээд Д.Баасанжавынд явж очсон. Тэгсэн чинь ******* гар чийдэн тусгачихсан малын хашаанаасаа гарч ирсэн. Би тэр үед Энхээ ахаа0 жил цуг саахалт айл байж ямар шалтгаанаар манай газрыг нэр дээрээ шилжүүлээд авчихсан юм бэ гэж асуухад “Танайх гэрчилгээ хийж аваагүй болохоор манай аав гэрчилгээ гаргуулж авсан байна” гэж хэлэхээр нь би “Хэл амгүй газраа авмаар байна” гэж ******* ахад хэлсэн чинь тэгвэл чи заргалдаад аваарай гэж хэлээд намайг боогоод авсан. Би тэр үед муужраад газарт унасан ба нэг сэргэсэн чинь ******* миний дээр гарчихсан байхаар нь би*******ыг мушгиад доороо оруулсан чинь араас нэг хүн миний хүзүүнээс зуурч боож байхад *******ын аав Д.Баасанжав ах миний нүүр лүү удаа өшиглөсөн.
Тэгээд би туслаарай гээд орилсон бөгөөд тэр үед манай арын айлын Чөдөр гэх залуу ирэхэд *******, Д.Баасанжав ах, Лхагважав эгч нар гэр лүүгээ яваад орчихсон. Ийм л зүйл болсон. Би тухайн үед газрын асуудал ярих гэж байхад та нар намайг бүлэглэж зодлоо гээд хэлсэн чинь тэднийх гэрийнхээ хаалгыг хаагаад цоожилчихоор нь би гэр лүүгээ яваад харьсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн9-90 дэх) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******,******* нар нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн4.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн024 оны0 дугаар сарын5-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 921 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч *******ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны1 дүгээр сарын7-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний250 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч *******ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч *******,******* нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “үл ялих зүйлээр шалтаглан” хэн алиныхаа эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Баярсайханы биед зүүн дээд-р шүдний сулрал, зүүн нүдний алим, зүүн дээд зовхинд цус хуралт, шүүгдэгч******* нь хохирогч *******ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун доод-р шүдний булгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******,******* нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг:
Хохирогч *******,******* нар шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбаруудыг гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь 2024 оны0 дугаар сарын-ны өдөр хохирогч *******ын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал болох5,400 (гучин таван мянга дөрвөн зуу) төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Харин024 оны0 дугаар сарын-ны өдөр хохирогч Д.Баярсайханд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж S00,8 оношоор5,396 төгрөгийн зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байх тул шүүгдэгч *******аас Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар5,396 (гучин таван мянга гурван зуун ерэн зургаа мянга) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь00900020080 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагынаарх шүүхийн дүгнэлт:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч*******, ******* нарт ял, эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт хураан авсан хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******,******* нар нь “Өөрийгөө өмгөөлж хэлэх зүйлгүй” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******,******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийнаарх тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн7-54, 93, 97-101 дэх) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр00,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын5 нэгжийг хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
2.3. Бусад асуудлынаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн2 дугаар зүйлийн2.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2 дугаар зүйлийн,, дэх хэсэг,6.6,6.7,6.8,6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч****************************, Урных******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр00,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас5,396 (гучин таван мянга гурван зуун ерэн зургаан мянга) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь00900020080 дугаартай дансанд оруулсугай.
6. Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН