Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/183

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2*******4 оны ******* дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* cуманд төрсөн, ******* настай, , бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр  хүүхдүүдийн хамт ******* аймгийн Сайнцагаан сумын -р баг, *******4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, овогт /РД:ЗФ88**************31/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2*******4 оны дүгээр сарын -ны өдрийн цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар баг *******4 тоот гэртээ шалтгаангүйгээр гэрт байсан бор өнгийн модон аягыг хохирогч ын дух хэсэгт шидэж, эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Санамсаргүй зүйл болсон. Согтсон байсан” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2*******4 оны дүгээр сарын -ны өдрийн цагийн үед ажил дээрээ байж байх үед над руу залгаад "андаа танай гэрт ирсэн байна. Гэрийг чинь барилцах гэсэн юм" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "за тэгвэл гэрт байж бай" гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 19 цагийн үед очсон ба тухайн үед манай гэрт манай эхнэр, хүүхдүүд болон нар байсан. Тухайн үед би өөрөө халамцуу байсан тул ыг архи уусан байсан эсэхийг мэдээгүй. Би гэрт очихдоо "Хараа" нэртэй 0,2 литрийн савлагаатай архины тал, мөн 0,5 литрийн савлагаатай "Талын хар" нэртэй архины талтай орсон юм. Тухайн үед эхнэр хоол хийж байсан бөгөөд би гэрт ороод гар, нүүрээ угаагаад хувцасаа солиод гэрийн голд байх зуухны ар хэсэгт суугаад архи уусан. Тухайн үед зуухны зүүн урд хэсэгт суусан байсан юм. Тэгэж байтал эхнэр хоол аягалж өгсөн. Тухайн үед эхнэр надад бор өнгийн модон тагшан аяганд хоол хийж өгсөн. Би хоолноос хэд халбагадаад аягаа газар тавих гэснээ болиод эхнэрт хандан "энийг авдаа" гэж /аягатай хоолоо/ хэлсэн. Тухайн үед эхнэр сонсоогүй бөгөөд би дахин "хөөе энийг аваадахдаа" гэж эхнэрт хэлэхэд сонсохгүй цаашаа хараад юм хийгээд байсан. Тэгэхээр нь аягатай хоолоо эхнэрийн нуруу хэсэг рүү шидтэл миний шидсэн аяга ын дух хэсэгт нь оносон. Тэгэхэд ын дух хэсгээс цус гарч эхэлсэн бөгөөд эхнэр такси дуудаад ыг эмнэлэгт хүргэж ирээд оёдол тавиулсан. Би руу санаатайгаар аяга шидээгүй. Тэр аягийг өөрийн эхнэр рүүгээ шидсэн юм. Миний баруун хөл өвдөг хэсгээрээ нугардаггүй бөгөөд босохдоо хоёр гараараа газарт тулж босдог юм. Тухайн үед би гэрийн баруун урд хэсэгт муу усны хувингийн хажууд сууж байсан бөгөөд гэрийн хойморт сууж хоолоо идэхээр босох гэсэн юм. Тэгээд би аягатай хоолоо муу усны хувингийн хажууд тавих гэснээ болиод эхнэрийг аягатай хоолыг ав гэж 1-2 удаа хэлсэн юм. Тэгэхэд эхнэр сонсохгүй цаашаа хараад юм хийгээд суугаад байсан тул миний уур хүрч аягатай хоолоо эхнэр рүү шидсэн юм. Тухайн үед би гэрт байсан хүмүүстэй маргалдаагүй. Бид хоёрын дунд ямар нэг асуудал байхгүй. бид хоёр арван жилд нэг сургуульд сурч байсан бөгөөд багаасаа найзалсан юм. Тухайн тагшан аяга өмнө нь мөнгөн аяга байсан бөгөөд мөнгө нь цоорчихоор нь мөнгийг нь хуулаад авсан байсан юм. Уг аяганы ирмэг нь нимгэн, далбагар хэлбэртэй байсан бөгөөд тэр нимгэн хэсэг нь ын духыг онож хагалсан байх гэж бодож байна. Тэр аяга саяхан 3-4 хоногийн өмнө хагарсан байсан тул эхнэр хаячихсан. Одоо хогийн саванд байгаа байх” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Хохирогч ын: “2*******4 оны дүгээр -ны өдөр 1 цагийн үед ******* аймаг Сайнцагаан сум -р баг Бор овооны энгэрт байдаг /би хаягийг нь сайн мэдэхгүй байна/ ынд очсон. 0.2 литртэй хараа архи 1 ширхэг, 0.5 литртэй архи шилний талаар байсан "Талын хар" гэх нэртэй архи гаргаж ирж бид хоёр хувааж уусан. Ууж дуусаад , ын эхнэр болох Амараа /бүтэн нэрийг сайн санахгүй байна/ 4 хүүхдүүдийн хамт бид нар ын гэрт хоол идэцгээдээд сууж байтал хоолоо идэж дуусаад хоол хийж идэж байсан хүрэн бор өнгийн модон аягыг над руу шидсэн. Тэгтэл шидсэн аяга нь миний духны дээд хэсэгт оносон, тэгээд миний духны дээд хэсэгт 3 см хэмжээтэй язарч урагдаж цус гарсан / бид хоёр ямар нэгэн маргалдсан асуудал огт байгаагүй найз нөхөд, ажил төрлийн талаар ярилцаад сууж байсан/ Тэгээд миний духны дээд талд урагдсан хэсгээс цус гарахад ын эхнэр болох Амараа/ бүтэн нэрийг нь сайн санахгүй байна/ сандран миний духны дээд хэсэгт урагдсан хэсгийн арчиж өгсөн. ын эхнэр болох Амараа/ бүтэн нэрийг нь сайн санахгүй байна/ машин дуудаж ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах руу , ын эхнэр болох Амараа /бүтэн нэрийг нь сайн санахгүй байна/ нарын хамт очиж эмчид үзүүлэхэд миний духны дээд хэсэгт урагдсан шарх хэсэгт эмч /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ 4 оёдол тавьж оёж өгсөн. Тэгээд эмнэлгээс гарч , ын эхнэр болох Амараа /бүтэн нэрийг нь сайн санахгүй байна/ бид нар гэр, гэр рүүгээ явцгаасан. 2*******4 оны дүгээр сарын 19-ны өглөө цагийн үед би ******* аймаг Сайнцагаан сум -р баг Бор овооны энгэрт байдаг /би хаягийг нь сайн мэдэхгүй байна/ ынд очтол гэртээ байгаагүй тэгэхээр нь ын хүүгээс /нэрийг сайн мэдэхгүй байна/ ын утасны дугаар болох 904001 дугаарыг авч би өөрийн дугаар болох 88382528 дугаараар залгаж ярихад надад хандаж чамд санаа зовоод чамайг эрээд тамхины саарал дэлгүүрийн энд явж байна уулзъя гээд ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүүн хойд талд уулзахаар болоод утсаа тастсан. Тэгээд ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүүн хойд талд тай уулзахад надад хандаж намайг уучлаарай би чамайг цохисноо сайн санахгүй байна гэсэн. Тэгээд наад урагдсан оёдол хэсэгтээ боолт хийлгэж цэвэрлүүлэх х гээд ын хамт ******* аймгийн Нэгдсэн эмнэлэг орж цэвэрлүүлж боолт хийлгэсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлага байхгүй. хоолоо идэж дуусаад хоол хийж идэж байсан хүрэн бор өнгийн модон аягыг ямар нэгэн юм хэлэлгүй над руу шидсэн, миний духны дээд хэсэгт оносон. Тэгээд миний духны дээд хэсэгт 3 см хэмжээтэй язарч, урагдаж, цус гарсан. ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах руу , ын эхнэр болох Амараа /бүтэн нэрийг нь сайн санахгүй байна/ нарын хамт очиж эмчид үзүүлэхэд миний духны дээд хэсэгт урагдсан шарх хэсэгт яаралтай тусламжийн хүлээн авахын эмч /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ 4 оёдол тавьж оёж өгсөн. Ямар нэгэн хэрүүлийн асуудал байгаагүй бид найзуудын харилцаатай байдаг. Адилхан л ууж идэж байдаг найзууд т би ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн -10/

Гэрч : “2*******4 оны дүгээр сарын -ны өдөр цагийн үед манай гэр болох Сайнцагаан сум -р баг Нарлаг *******4 тоотод манай нөхрийн найз болох нь ганцаараа ирсэн. Ирээд ******* ажлаасаа ирээгүй байсан.  Тэгээд нь *******ыг иртэл гэрт суугаад хүлээж байсан. ******* гэртээ цагийн үед ажлаасаа ирсэн. ******* нь гаднаас гэрт орж ирэхдээ Талын хар нэртэй /0.5 литртэй 1 шилний дундуур архи/ 0.2 литртэй Хараа гэх архи авч орж ирсэн. Тэгээд , ******* нар нь хувааж уусан. Би хоол хийж дуусаад т модон аяганд хоол аягалж өгсөн. ******* нь гэрийн баруун урд талд хулдаасан дээр сууж байсан, нь гэрийн зүүн урд талд сууж байсан. Тэгээд би хүүхдэдээ хоол хөргөж өгөх гээд зүүн тийшээ хараад зогсож байхад нь гэнэт яая толгой өвдөөд байна яачхав гээд гараараа дух хэсэг дээрээ дарсан. Тэгээд би эргээд руу харахад ын духнаас нь цус гарч байсан, тэгээд би яасан талаар асуухад , нар нь юм хэлээгүй тэгээд би даавуу авч ын духны дээд цус гарч байгаа хэсэгт дарж цусыг нь тогтоосон. ******* нь руу аяга шидээд ын дух хэсэгт онож ын духнаас цус гарсан байсан. Тэгээд би такси дуудаж ыг дагуулаад эмнэлэг ороход эмч ын духны урагдсан хэсэгт 4 оёдол хийж өгсөн. Тэгээд ыг цагдаа нар ирээд аваад явсан би гэр рүүгээ харьсан. нь 2*******4 оны дүгээр сарын -ны өдөр цагийн үед танай гэрт орж ирэхэд биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. , нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ын гаднаас авч орж ирсэн Талын хар нэртэй /0.5 литртэй 1 шилний дундуур архи/ 0.2 литртэй Хараа нэртэй архийг , нар нь хувааж уусан байсан. , нарт хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй, хэрэлдэж маргалдаагүй. нь ын дух хэсэгт аягаар цохисны улмаас ын биед духны дээд хэсэгт багцаагаар 2 см хэмжээтэй зүссэн юм шиг урагдсан байсан тухайн үед цус гараад байсан. Эмнэлэг орж 4 оёдол тавиулсан” гэм мэдүүлэг /хх-ийн 13/

Гэрч 2*******4.10.-ны өдөр дахин өгсөн: “...Тухайн үед би хүүхдэд хоол өгөх гээд хоол хөргөөд сууж байсан ба ******* "юу хэлсэн"-ийг би сонсоогүй. Тэгээд ыг "яая" гэхээр нь би эргээд хартал ын толгойноос цус гарч байсан. Дараа нь манай нөхөр ******* "би чамайг дуудаад байхад эргээд харахгүй байхаар нь аягатай хоолоо чам руу шидсэн. Тэгтэл ыг оночихлоо" гэж хэлж байсан. Тухайн аягыг гал тогооны тавиур дээр байхад нь санаандгүй газарт унагаатал уг аяганы ирмэг хэсэг нь хагарсан тул тэр аягийг хогонд дотор хаяад хогны хамт шатаачихсан. Тухайн үед ын биед ил харагдах гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2*******4..2-ны өдрийн 339 дугаартай: “...ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 5- хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн -21/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

       ******* аймаг дахь сум дундын шүүхийн 0.*******.24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-53/болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч нь 2*******4 оны дүгээр сарын -ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “духанд шарх гэмтэл бүхий” хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч ын эрүүл мэндэд учирсан “духанд шарх гэмтэл бүхий” хөнгөн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* 2*******4 оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар баг *******4 тоотод  аяга шидэж учруулсан болох нь:

 Хохирогч ын “... хоолоо идэж дуусаад хоол хийж идэж байсан хүрэн бор өнгийн модон аягыг над руу шидсэн. Тэгтэл шидсэн аяга нь миний духны дээд хэсэгт оносон, тэгээд миний духны дээд хэсэгт 3 см хэмжээтэй язарч урагдаж цус гарсан...” гэх,

Гэрч “...Би хоол хийж дуусаад т модон аяганд хоол аягалж өгсөн. ******* нь гэрийн баруун урд талд хулдаасан дээр сууж байсан, нь гэрийн зүүн урд талд сууж байсан. Тэгээд би хүүхдэдээ хоол хөргөж өгөх гээд зүүн тийшээ хараад зогсож байхад нь гэнэт яаая толгой өвдөөд байна яачив гээд гараараа дух хэсэг дээрээ дарсан. Тэгээд би эргээд руу харахад ын духнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******ын хохирогч руу аяга шидэж дух хэсэгт оносны улмаас эрүүл мэндэд нь “духанд шарх гэмтэл бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй байна.

 

        

       Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

      Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг ******* аймгийн Сайнцагаан сумын төвөөс гарахыг хязгаарлах саналыг гаргаж байна.

       Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг ******* аймгийн Сайнцагаан сумын төвөөс гарахыг хязгаарлахаар тогтоолоо.

 

        Бусад асуудлын талаар:

 

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  *******., *******., *******.8, *******.10, *******.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 сарын хугацаанд ******* аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын  талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР