Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/206

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

         Улсын яллагч Е.Хулан

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн  Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 04 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , аавын хамт ******* аймгийн сумын -р баг Малчны 1-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

******* аймаг дахь сум дундын шүүхийн 0******* оны 08 дугаар сарын -ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Мөн шүүхийн 0 оны 05 дугаар сарын -ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

 Мөн шүүхийн 04 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар хорих ял ялаар тус тус шийтгүүлсэн, овогт /РД:ЗК94**************18/.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 04 оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг Малчины 1-04 тоотод хохирогч "таксины мөнгө өгөхгүй" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, цээжин тус газарт гараар хэд хэдэн удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 04 оны дүгээр сарын 1-ний шөнө 00 цаг өнгөрч байхад төвөөс такси барих гэсэн боловч такси байхгүй байсан. Тэгээд харих гээд АПУ дэлгүүрээс зүүн тийш алхаж байхад замын урд талын зогсоол дээр 1 приусс-******* зогсож байсан. Тэгээд жолоочоос нь таксид явах уу гэж асуусан, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан эмэгтэй жолооч дургүйцсэн. Тэгээд хажууд нь сууж байсан залуу явъя явъя гээд намайг суулгаад Малчны 1-4 тоотод байх манай гэрт хүргэж ирсэн. Би байсан 000 төгрөгөө өгсөн нөгөө залуу нэмээд 5000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би манайх комын гаднаас *******00 төгрөг гардаг юм гэсэн, таксины үнэ нэмэгдсэнийг мэдэж байна уу гэсэн, мэдэхгүй гэчхээд гэртээ орсон. Тэгтэл удалгүй миний араас манай гэрт ороод ирсэн. Тэгээд намайг гараад ир гэхээр нь гараад очсон. Тэгтэл нөгөө залуу миний нүд рүү гараараа цохисон,тэгтэл би зөрүүлээд нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Тэгтэл эхнэр нь цагдаа дуудчихлаа гэээд машинаасаа буугаад ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд намайг цагдаагийн газарт авчирсан. Тэгээд цагдаа нь бид 3-ыг эмнэлэгт үзүүлчихээд хүрээд ир гээд явуулсан. Цагдаагаас гараад явж байхад нөгөө залуу за за хэн хэндээ гомдол, саналгүй гээд яваад өгсөн. Тэгээд би маргааш нь ******* суманд байх цагаан суваргад ажил хийхээр явсан. Би гэх залууг зөрүүлж цохисноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37/

Хохирогч : “04..-ны орой ажлаас буугаад гэрийн гадаа ирээд зогстол нэг танихгүй халамцуу хүн ирээд таксинд яваад өгөөч 10,000 төгрөг өгье гэхээр нь би за гээд Малчины-1-4 тоотод хүргэж өгсөн. Тэгээд тэр хүн гэрт ороод мөнгө аваад гараад ирье гээд гэр рүүгээ орсон. Тэгээд би *******-40 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор гэрт нь ортол утсаа үзээд сууж байсан. Тэгэхээр нь би мөнгө яасан бэ гэтэл мөнгө байхгүй маргааш өгий гэхээр би чамайг танихгүй шдээ байхгүй байсан юм бол үнэнээ хэлчихгүй дээ гэж хэлсэн чинь тэр залуу уурлаад намайг гэрээсээ чирч гаргаад гэрийнхээ гадаа тонгорч унагаад зохиж нүдээд байхаар нь зугтаагаад хашаанаас гараад машиндаа суутал араас ирээд машины хаалга нээгээд намайг машин дотор дахиад гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэхэд чаддаг юм бол цагдаагаа дууд гээд дахиад цохисон. Тэгээд цагдаа дуудтал удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд намайг эмнэлэгт үзүүлчхээд цагдаа дээр ирээрэй гээд нөгөө залууг аваад явсан. Би тэр хүнийг танихгүй. Цагдаа дээр ирсний дараа гэдэг хүн л гэсэн. намайг тонгорч унагаад миний нүүр, толгой, цээж хэсэгт гараараа 10-д удаа цохисон. Миний зүүн талын нүдэнд цус хурж хөхөрсөн. Миний толгой өвдөж байсан. ******* намайг таксинд яваад өгөөч гэж гуйчхаад мөнгөө өгөхгүй гэж зодсон.******* миний биед халдах үедээ архи уусан байсан. Хэр хэмжээтэй согтолттой байсныг нь мэдэхгүй. Тухайн үед намайг гэрийн гадаа зодох үед бид -с өөр хүн байгаагүй. Харин би зугтаагаад машинд орж ирэхэд намайг дахиад зодсон тэгэхэд манай эхнэр байсан. Манай эхнэр машинаасаа бууж ирээд тэр залууг та болиочээ хүн аллаа шдээ гээд байсан боловч тоохгүй байсан.******* бид хоёрын дунд өр авлага өс хонзон гэх зүйл байхгүй. Би тухайн өдөр таксинд яваад өгөөч 10,000 төгрөг өгий гэхээр нь л гэрт нь хүргэж өгсөн тэгээд ******* нь таксиныхаа мөнгийг өгөхгүй гэж намайг зодсон.******* намайг урьд өмнө нь цохиж зодож байсан зүйл байхгүй анх удаа таарсан.Би 04.10.0-ны өдөр өөрийн төрсөн нутаг болох Өвөрхайнгай аймгийн Хужирт суманд ажлаар явж байгаад 04.10.0-ний өдөр *******-д ирсэн. Би гомдолтой байна. Би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна...Би өөрийгөө хамгаалах зорилгоор нэг удаа цохисон. Би гомдолтой байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10-*******,7-77/ 

Гэрч : “04..-ны орой манай нөхөр С. нь ажлаа дуусгаад бид гэрийн гадаа ирээд зогсож байсан чинь нэг танихгүй хүн ирээд 10,000 төгрөг өгье таксинд яваад өгөөч гээд бид зөвшөөрч тэр хүнийг суулгаад Малчин 1-4 тоотод хүргэж өгсөн. Тэгсэн чинь нөгөө залуу гэрт ороод мөнгөө аваад ирье гээд гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод алга болсон. Тэгээд бид хоёр 40 минут хиртээ хүлээж байгаад манай нөхөр С. мөнгө аваад ирье гээд орсон. Тэгсэн манай нөхөр удалгүй гүйгээд гарч ирээд машинд суусан тэгтэл нөгөө залуу араас нь ирээд машины хаалга нээж байгаад ыг нүүр нүдгүй цохиод байсан. Тэгэхээр нь машинаасаа бууж очоод салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэгээд манай нөхөр цагдаа дуудсан. бид хоёрыг таксинд яваад өгөөч гэж гуйсан залуу цохиж зодсон.Таксины мөнгөө өгөхгүй гэж л зодсон.Тухайн үйл явдлын улмаас ын зүүн нүд нь цус хурж хөхөрсөн байсан. Бас толгой, тархи өвдөөд байна л гээд байсан. Миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үйл явдал болоход бид бас таксинд яваад өгөөч гэж гуйсан залуугаас өөр хүн байгаагүй...тэр хүн миний биед халдсан зүйл байхгүй харин миний нөхрийг машинд сууж байхад нь нүүр нүдгүй л зодоод байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 1-17, 78-79/

 ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны дүгээр сарын 4-ний өдрийн 334 дугаартай: “ биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 1-/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 5/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 4/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 43-8/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 3.1, 3. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10, 3.13, 38.1, 38. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

         1. Шүүгдэгч   овогт Эрдэнэ-Очрыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         . Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч    овогт т 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

        4. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С. гомдол, саналгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

         5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         . Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.УУГАНБАЯР