| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл *******, ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг Гүн сүүж гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* удаагийн ял шийтгэлтэй, овогт /РД:ЗЗ7****************************6/.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 0******* дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “ мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: 2023.**************.*******0-ны өдөр ******* аймгийн ******* сумын төвд Болдоо гэх айлд байж байтал гэх танил залуу орж ирээд “хоёулаа гаръя нэг айлд очье” гээд бид хоёр цуг гараад гэх айлд очсон. Тэгээд ******* шил архи ууж байтал зүв зүгээр ямар ч хэрүүл болоогүй байхад гэнэт миний нүүр рүү шалтгаангүйгээр гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд ууж байсан архины шилээр толгой руу нь цохисон. Тэгээд надаас түрүүлээд гараад яваад өгсөн. Болсон үйл явдлыг санаж байна, би бага зэрэг халамцуу байсан. Бид 2 энгийн л харилцаатай байсан. Би 2022 онд ******* аймгийн шүүхээр орж 450.000 төгрөгөөр торгуулж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******/
Хохирогч О. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр Хулд сумын 4 дүгээр баг гэх газарт байх өөрийн гэрээсээ ******* сумын төвөөс бензин авах гэж ирсэн. Тэгээд сумын төвд хоночхоод 2023 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр сумын төв дээр явж байтал ******* гэх хүн таараад бид хоёр нэг шил 0,5 граммын Хараа нэртэй архитай очсон. , ******* бид гурав тэр архийг хувааж уугаад архи талаасаа доогуур орж байтал ******* намайг чи чаддаг юм бол дахиад нэг шил архи аваад ир гээд байсан. Тэгээд би хөдөө авч явах гэж байсан нэг шил архиа гаргаж өгтөл ******* нөгөө архийг аваад миний толгой руу цохисон чинь шилтэй архи хагарсан. Тэгснээ би чамайг ална шүү, гүрээг чинь ханана гээд шилний хагархайгаар хүзүүний баруун хэсэгт зүсчихсэн чинь, та нар болиоч гэхэд ******* юу ч хэлэлгүй гараад явсан. Би ийнхээс гараад хажуу айл болох Цэрэнчулуун эгчийнд орсон чинь “чи наад хүзүүгээ яасан юм бэ, цус гараад байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд намайг эмнэлэгт хүргэж өгөөд би хүзүүндээ 7 оёдол тавиулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч Д.ийн: “...2023 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр *******6 цагийн орчимд би гэртээ байж байтал манайд *******, нар халамцуу нэг шил 0.5 граммын Хараа нэртэй архитай орж ирээд намайг энэ архийг аягалаад өг гэж хэлээд би тэр хоёрт архийг нь аягалж өгөөд архи нь дуусаж байсан чинь ******* О.ыг чи надад чаддаг юм бол дахиад нэг шил архи өг гээд байсан. Тэгтэл Л. дахиад нэг шил архи өврөөсөө гаргаж ирээд тавьсан чинь ******* би энэ архийг чиний толгой дээр хагална гээд Л.ын толгой руу цохичихсон чинь шилтэй архи нь хагарсан. Тэгээд би тэр хоёрыг та нар яаж байгаа юм манай гэрээс гар гэж хэлтэл ******* шууд гараад явчихсан. О. манайд сууж үлдээд намайг миний хүзүү өвдөөд байна чи үз дээ гэхээр нь хүзүүг нь үзтэл зүсүүлчихсэн цус нь гарч байхаар нь та явж эмнэлэгт үзүүл гэж хэлсэн чинь гараад явчихсан. Тэгээд тэр хоёр манайд дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******2/
Гэрч : “...2023 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр би гэртээ байж байтал гаднаас Л. гэх зүс таних залуу хүзүүнээс нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд би юу болов гэсэн чинь Нараа миний гүрээг ханана гээд архины шилээр хүзүү зүсчихлээ та цагдаа дуудаад өгөөч гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******9-20/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны ************** дүгээр сарын *******5-ны өдрийн 269 дугаартай : “... биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 25-26/
******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-*******/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *******2 дугаар сарын *******-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-49/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар :
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч О. нь 2023 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Тухайн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээчийн 2023 оны ************** дүгээр сарын *******5-ны өдрийн 269 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч эрүүл мэндэд учирсан “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь “архины шилээр цохиж” учруулсан болох нь хохирогч өгсөн “би хөдөө авч явах гэж байсан нэг шил архиа гаргаж өгтөл ******* нөгөө архийг аваад миний толгой руу цохисон чинь шилтэй архи хагарсан. Тэгснээ би чамайг ална шүү, гүрээг чинь ханана гээд шилний хагархайгаар хүзүүний баруун хэсэгт зүсчихсэн чинь, та нар болиоч гэхэд ******* юу ч хэлэлгүй гараад явсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* болон хохирогч О. нар нь “архи хувааж уугаад ******* архины шилний хагархайгаар хүзүүний баруун хэсэгт зүсчихсэн” гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон.
Хохирогч Л.ыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа шүүгдэгч *******ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн биед учирсан “хүзүүнд зүсэгдсэн шарх” гэмтэл шүүгдэгчийн хохирогчийг зодсон үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *******ын хохирогч О.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг *******.*******-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан ялаас *******000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд хохирогч О. нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ад торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3, 38.*******, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
*******.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ад *******000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын *******5 нэгжийг ******* хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь хохирлын талаарх баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О. нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ