Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

          Улсын яллагч О.Одончимэг

          Хохирогч ******* /цахим/

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн  Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******д  холбогдох эрүүгийн  хэргийг оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын -р дүгээр баг, Мандалын 0-2 тоотод оршин суух, улсаас алдарт эхийн 2-р зэргийн одонтой, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан овогт /РД:ЗК4*******110/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу оны дугаар сарын -ний шөнийн 00 цаг ******* минутын үед ******* аймгийн ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ундрам” худалдааны төвийн зогсоол дээр хохирогч *******г “таксинд үнэтэй явлаа” гэх шалтгаанаар агсам тавьж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа алгадаж, барьж байсан хутгаараа баруун талын хөмсөг хэсэгт 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүн өөрөө намайг доромжлоод байсан. Би машинаас нь буугаад уурандаа өшиглөсөн. Утсаар ярьж байхад утас булаасан тэр үед цохигдсон байх” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэртээ дуудсан. Би таксид явдаг хүн согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн. Та дандаа өртэй явдаг гэж хараагаад машин өшиглөсөн тэгээд муудсан. Одоогийн байдлаар харааны шилээ хийлгэсэн. 4 хоног таксид явж олох байсан орлого гаргуулмаар байна” гэв. 

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би оны дугаар сарын -ний өдөр шөнийн 00 цаг болж байхад ******* сумын -р баг "Ундрам" дэлгүүрийн урд талын зогсоолд такси зогсож байхаар нь очиж суусан чинь эрэгтэй жолооч нь явахгүй гэхээр нь би такси байж яахаараа явдаггүй юм гэсэн чинь тэр эрэгтэй "намайг янхан чинь гэхээр нь чи намайг яахаараа танидаг юм шиг ингэж хэлээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би тэр таксинаас буусан чинь жолоон дээр сууж байсан залуу дагаж бууж ирснээ дахиад пизда янхан чинь гээд хараагаад байхаар нь тэр залууг 2 хацар руу алгадсан би бас тухайн үед хүнтэй утсаар ярьж байсан чинь миний утсыг булаагаад авахаар чи яахаараа хүний утас авдаг юм гээд булаацалдсан тэгж байхдаа цохичихсон юм байна лээ. Би тэр үедээ мэдээгүй ээ. Тэр үед тэр залуу намайг утсаараа цохичихлоо ш дээ гэж хэлсэн. Тэгсэн 2 цагдаа ирээд цагдаа дээр ирсэн өөр юм болоогүй ээ. Би тэр өдөр бэр Хонгорзулын хамт "Энхжин" каркеокед орж 3 пиво уусан өөр юм бол уугаагүй ээ. Би ******* оны ******* дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. Бага насандаа ээж аав дээрээ аймгийн төвд өссөн. Би цэцэрлэгт сураад дараа нь 1--р анги хүртэл ******* сумын 2-р сургуульд сурч төгссөн. Түүний дараа аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгаанчны ангид 2.5 жил сурч төгссөн. Би нөхөр Амартүвшинтэй гэр болоод 11 жил болж байна. Том хүү Хүслэн 2013 онд, хүү Тамир 201 онд, Мөнхсүлд 2021 онд, охин Отгонтуяа 2022 онд төрсөн. Одоо би ******* аймгийн ******* сумын -р баг Мандал -2 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 48-4/

Хохирогч “... оны дугаар сарын -ны өдрийн 00 цаг ******* минутын үед таксинд явахаар Ундрам плаза худалдааны төвийн гаднах зогсоол дээр байхад нь согтуу ирээд намайг гэрт хүргээд өг гэхээр нь машиндаа суулгаад Жаргалант худалдааны төвийн үүдэнд явж байхад нь та нар таксинд явахдаа үнэтэй яваад байна гээд агсам тавиад эхлэхээр нь би буцаад Ундрам плазагийн үүдний зогсоол дээр ирээд би явахгүй ер нь хямд явдаг таксиндаа суучих гээд би машинаасаа буусан. Тэгтэл нь пизда лалрууд та нар яахаараа ингэж байдаг юм гээд миний машинаас бууж ирээд намайг алагдсан. Тэгээд миний машины арын гупер, жолоочийн арын хаалга багаажны хаалга руу хөлөөрөө өшиглөөд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд юу болсон талаар асууж байхад барьж байсан гар утсаараа миний баруун талын хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон...Зөвхөн надад агсам тавьж намайг 2 удаа гараараа нүүр рүү алгадаж, 1 удаа гар утсаараа баруун талын хөмсөг хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч “... оны дугаар сарын -ний шөнө 00 цаг 10 минутын үед ******* сум дугаар баг Ундрам плазагийн үүдэнд согтуу хүмүүс зодолдоод байна гээд дуудлага мэдээлэл ирж дэд ахлагч Гүррагчаагийн хамт дуудлага мэдээлэлд очсон. Дуудлага дээр очиход -83ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Давгацэрэн болон ******* гэх хоёр хүн хоорондоо таксинд явсангүй гэх хэрүүл хийж маргалдаад байсан. Тэгтэл ******* нь -83ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын гүпэр хэсгийг баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж хагалсан. Тэгтэл -83ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Давгацэрэн ******* рүү уурлаж Давгацэрэн заамдалцаад авсан. Тэгээд дэд ахлагч Гүррагчаа бид хоёр Давгацэрэн, ******* нарыг салгахад ******* нь барьж байсан гар утсаараа Давгацэрэнгийн дух хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Давгацэрэн, ******* нарыг салгаад *******г Цагдаагийн газар руу авч явсан...******* нь хэрэглэсэн согтуу байсан. ******* нь хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны дугаар сарын 28-ны 2 дугаартай “... биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******-31/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 5/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14/

Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 15/

Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Hundai Sonata N20, -83 ДУЭ шууд зардлын дүн *******0.000 төгрөг, Шууд бус зардлын дүн-20.000 төгрөг, нийт дүн-200.000 төгрөг /хх-ийн 35/

Үнэлгээний төлбөр *******.000 төгрөг /хх-ийн 3/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3., 3., 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  овогт д 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

         5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид 2*******.000 төгрөг болохыг тус тус дурдсугай.

       . Хохирогч Дагвацэрэнгийн шүүхийн шатанд нэхэмжилсэн 340.000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн шүүгдэгч *******гийн зөвшөөрлийг баталсугай.

         . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг эрүүгийн 220013801 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         . Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.УУГАНБАЯР