| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/193 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/193
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2*******4 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* хот, ******* дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, карказны мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын дүгээр баг Мандалын 8-8 тоотод оршин суух,
урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан овогт регистрийн дугаар /ЕУ4**************14/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2*******4 оны дугаар сарын 1-ний өдрийн цагийн үед аймгийн сумын дугаар баг “Маргад” дэлгүүрийн гадаа *******ыг шалтгаангүйгээр хөлөөрөө өшиглөж газарт унагаан улмаар түүний толгой, цээж хэсэгт хөлөөрөө тус бүр 1 удаа өшиглөж, гараараа 1 удаа цохиж зодон хохирогчийн эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйханд цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөгт зулгарал, цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2*******4 оны дугаар сарын 1-ний өдрийн 1 цагийн үед аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маргад” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч “дэлгүүрээс хөөлөө” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар хэд хэдэн удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тогтоолд өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрч байна. 2*******4 оны сарын 1-ний өдөр барилгачдын баярыг ажлын хамт олонтой сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” нэртэй ресторанд тэмдэглэсэн. Өдөр 1 цаг өнгөрч байхад би “Рояал” ресторанд байснаа санаж байна. Дараа нь нэг мэдэхэд Мандал сургуулийн баруун талд хойшоо явж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны өрөөнд сэрсэн. 2*******4 оны сарын 1-ний өдөр Маргад дэлгүүрийн орчимд болсон зүйлийн санахгүй байна. Дараа нь д/ч Шинэбаяр цагдаагийн газар дуудаж Маргад дэлгүүрийн гадаа болсон хэргийн талаарх бичлэгийг үзүүлсэн. Тэр бичлэг дээр Очирсайханы биед халдаж байсан бичлэг үзсэн. Би ял шийтгэл эдэлж байсан.******* оны ******* сарын *******-нд ******* хотод төрсөн. Эхээс хоёулаа, айлын бага хүүхэд. Бүрэн бус дунд боловсролтой. 2*******2 оноос эхлэн барилгын мужааны ажил хийж эхлэсэн. Эхнэр , , 2 настай хүүхдүүдийн хамт амьдарч байгаа.” /хх-ийн 114-11/
Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нялх нойтон хүүхэдтэй юм байна. Гомдол гээд яах вэ. Биеийн эрүүл мэнд хэвийн байгаа, гомдоод яахав би бие гайгүй болсон. Гомдолгүй” гэв.
Хохирогч *******ы “...2*******4 оны дугаар сарын 1-ний орой ,1 цагийн үед “Маргад” дэлгүүр рүү орох гээд явж байхад нэг танихгүй эрэгтэй хүн “нааш ир” гэж дуудсан. Тухайн үед тэр хүн согтуу байсан ба намайг яваад очтол “яасан том ах вэ” гээд миний зүүн өвдөг рүү өшиглөсөн. Тэгэхэд би газарт унасан. Тэгтэл тэр хүн миний цээж рүү 1, толгой руу 1 удаа, нийт 2 удаа намайг өшиглөсөн. Би сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
Хохирогч “...2*******4 оны дугаар сарын 1-ний өдөр аймгийн сумын дугаар баг дугаар байрны 1 тоот гэртээ амарч байхад охин Сацама миний 881460 дугаар руу залгаж “Маргад” гэх нэртэй манай дэлгүүрт согтуу хүн орж ирээд ээж хөөгөөд байсан чинь явахгүй байна гэж хэлсэн. Очиход нэг согтуу үл таних эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би үл таних эрэгтэй хүнд хандаж чи согтуу байна одоо яв гэж хэлээд гарахгүй байхаар нь хөөгөөд дэлгүүрээс гаргачихаад дэлгүүр рүү эргээд орох гэтэл миний араас гэх тэр залуу надад хандаж “чи Солонгосоос ирсэн гэлүү, ардаа том хүнтэй гэлүү” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд явахгүй надтай маргалдаад байхаар нь би өөрөө гэх залууг хувцаснаас нь барьж зогсож байгаад эхнэрийн дүү Өлзийнямаар цагдаа руу залгуулсан. Тэгээд би гэх залууг цагдаа нар иртэл тавихгүй гэж бодоод бариад зогсож байтал гэх залуу хувцасны энгэр хэсгээс гараараа атгаж, заамдаж барьж аваад намайг татаж газар унагаагаад дээрээс гараа атгаж байгаад миний нүүр хэсэг рүү 4- удаа цохисон. Тэгээд манай эхнэр , эхнэрийн дүү нар ирж гэх залуу бид хоёрыг салгатал гэх залуу баруун тийшээ гүйж дугуй засварын урд талаас ойролцоогоор 0-60см хэмжээтэй зууван дугуй том чулуу өргөж надад хандан “ална” гэж барьж ирээд над руу тэр чулуугаа нэг шидэх гэснээ болиод газарт өөрийнхөө хажууд шидсэн. Миний үүдэн дээд талын нэг шүд хөдөлсөн, доод уруулын дотор талд язарч урагдсан байсан. Одоо миний бие эдгэрч байгаа болохоор гэх залууд санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн -10/
Гэрч гийн “...2*******4 оны дугаар сарын 1-ний өдрийн 1 цагийн үед байхаа би “Маргад” нэртэй хүнсний дэлгүүртээ охин болох Сацаматай сууж байхад манай дэлгүүрээр тогтмол үйлчлүүлдэг зүс таних гэх залуу их согтуу дэлгүүрт орж ирсэн. Орж ирээд над руу муухай хараад, дэлгүүрийн лангууг тойроод алхаад, бас дэлгүүрийн лангуун дээр өөрийн барьж орж ирсэн /маркийг нь мэдэхгүй байна/ хар өнгийн хавтгай гар утсаа шидээд байсан. Тэгээд би хөөсөн чи согтуу байна одоо харь гэсэн чинь явахгүй байсан. Тэгээд ...манай охин айгаад утсаар аав Ганбаатарыг дуудсан. Манай нөхөр Ганбаатар гэрээсээ гарч дэлгүүрт орж ирээд “манай дэлгүүр согтуу хүнд үйлчлэхгүй ээ, чи одоо яв, яагаад хүүхэд айлгаад байгаа юм” гээд хэлсэн чинь гэх залуу манай нөхөр Ганбаатарт хандаж “чи муу юу гээд байгаа юм бэ? хэн бэ чи?” гээд манай нөхөр Ганбаатарыг цамцны энгэр хэсгээс гараараа атгаж заамдаж авсан. Тэгээд манай нөхөр Ганбаатар, гэх залуутай хамт дэлгүүрээс гарсан. Би бас дэлгүүрээс гадагшаа дагаад гартал манай нөхөр Ганбаатарыг гэх залуу цамцны энгэр хэсгээс нь гараараа атгаж заамдаж барьж байгаад дэлгүүрийн үүдэнд байсан тээврийн хэрэгсэл рүү түлхэж шахаж байгаад гараа атгаад Ганбаатарын нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон. ...Тэгэхэд манай нөхөр Ганбаатарын үүдэн дээд шүднээс цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2*******4 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай “... биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс 2-4 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/
аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2*******4 оны 0 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дугаартай “...*******ы биед тархи доргилт, зулайн хуйханд цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөгт зулгарал, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс 2-4 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь дангаараа бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-/
Гэрч “...Би 2*******4 оны дугаар сарын 1-ний өдөр 1 цагийн үед сум дугаар баг Маргад хүнсний дэлгүүрээсээ гараад иртэл Маргад дэлгүүрээс урагш гэх залуу манай найз Очирсайханыг газарт унагасан толгой хэсэг рүү нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би хүүе чи хүн аллаа гээд гүйгээд очиход гэх залуу хойшоо зугтаагаад явсан. Тэгээд би зодуулж байсан Очирсайхан дээр очиход дээшээ хараад хэвтсэн байдалтай сонин амьсгалж байсан. Тэгээд би айгаад шууд цагдаад дуудлага өгчихөөд Очирсайханыг зодсон гэх залууг би араас нь дагаад явж байтал удалгүй цагдаа нар ирж гэх залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Согтуурал шалгасан “2*******4..1, 1 цаг 42 минут, ******* “үлээх чадваргүй” гэх магадлагаа /хх-ийн 4/
Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 41/
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 44-4/
*******ы цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн , 88/
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 сарын 1-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 11-1*******/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч *******, нар нь 2*******4 оны дугаар сарын 1-ний өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Маргад” дэлгүүрийн ойролцоо бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зулайн хуйханд цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөгт зулгарал, цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2*******4 оны 0 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дугаартай,
Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2*******4 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зулайн хуйханд цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөгт зулгарал, цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн хохирлыг шүүгдэгч ******* ямар нэгэн шалтгаангүйгээр түүнийг газарт унагаан толгой, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж,
Хохирогч эрүүл мэндэд учирсан “зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд шарх” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* “дэлгүүрээс хөөлөө” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******, нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирогч ******* шүүх хуралдаанд “гомдолгүй” гэж мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнээд, хохирогч *******, нар гомдолгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг, улирлын чанартай барилгын ажил эрхэлж өрхийн орлогоо бүрдүүлдэг хувийн байдал, хохирогч *******, нар гомдолгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******, нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг эрүүгийн ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д энэхүү шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6., 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт г үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******, нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг эрүүгийн ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР