Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/199

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******   дугаартай хэргийг 2******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сод монгол ШТС-ийн Дундговь аймгийн *******-р салбарт ээлжийн ахлагч ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р баг Мандалын газар оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт /РД:ЕЙ7**************11/.

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь бүртгэлийн 2080 дугаартай гомдол, мэдээлэлд ургийн овогт Мөнхбаатарын /РД:ЕЙ7**************11/ нь 2*******3 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан /амьсгал дахь спиртийн агууламж 0. хувь/ үедээ эзэмшлийн *******5 ДУА улсын дугаартай “Тоёота приусс 11” маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

         Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “

...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10/

Иргэний нэхэмжлэгч : “Би 2******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 6-63 ДУА улсын дугаартай ногоон өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багт байрлах асфальтан замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байтал намайг нэг цагаан өнгийн жийп машин гүйцэж түрүүлсэн тухайн үед өөдөөс цагаан өнгийн жижиг машин ирж байгаа харагдсан ба миний машиныг гүйцэж түрүүлж байсан машин руу гэрлээрээ дохиж байсан. Тэгээд миний машиныг гүйцэж түрүүлж байсан машин миний урд гарч замдаа ороод явсан. Тэгтэл өөдөөс ирж байсан цагаан өнгийн жижиг машин миний хажуугаар зөрсөн. Тэгтэл "түр, тар" гэх дуу гараад л миний машины бөгс хэсэг зүүн тал руугаа эргэж буруу хараад зогссон. Тухайн үед би гайхаж хамт явсан хандан "яаачихав, юу болов" гэхэд М.Марттуяа "машин мөргөчихлөө" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаасаа бууж манай машиныг мөргөсөн машиныг хайтал нэлээн яваад зогссон байсан. Би тухайн үед 20 орчим километр цагийн хурдтай явсан байх. Би хурдтай явдаггүй юм. Би тухайн замд туслах замаас нийлсэн ба тухайн замд ороод удаагүй байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Эрүүл байсан. Би "А, В" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би 2016 онд жолооч болж байсан. Би урьд шөнө хангалттай унтаж амарсан байсан. Тухайн машин миний эзэмшлийн машин бөгөөд машинд ямар нэг асуудал байгаагүй. Ослын дараа миний 2 гарын бугуй хэсгээр өвдөж байсан. Одоо гайгүй байна. Осол аваар болох үед би суудлын бүс зүүсэн байсан тул элдэв юм мөргөж гэмтээгүй. Би бор овооны зүүн талд байх худгаас ус аваад хөдөө гэр рүүгээ явж байсан. Манай хөдөө гэр Аймгийн төвөөс зүүн хойш байдаг юм. Хөдөө гэр рүүгээ явахдаа засмал замаар аймгийн төвөөс хойш 18 километр яваад салдаг. Тийм учраас осол аваар болох үед би аль нэг зүгт эргэх үйлдэл хийгээгүй, чигээрээ явж байсан. Би гомдолтой байна. Миний хувьд ямар нэг буруу байхгүй гэж үзэж байна. Буруутай этгээдээр машин болон биед учирсан хохирлоо нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-2/

Насанд хүрээгүй гэрч М.Марттуяагийн: “Би 2******* оны ******* дүгээр сарын 15-ны орой төрсөн эхийн эгч хамт хөдөө явж ямаагаа саахаар явсан. Тухайн үед эгч бид хоёр эгчийн ногоон өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр явсан ба эгч жолоо бариад явсан. Тэгээд Баясгалан эгч бид хоёр аймгийн зүүн хойд талд байх постоор гарах гээд урдаас хойшоо чиглэлтэй засмал замаар явж байтал манай машинтай цагаан өнгийн жижиг тэрэг зөрсөн. Тухайн үед би машины зөв талд сууж явсан тул уг машин миний хажуугаар их ойрхон зөрсөн. Тэр үед би "ямар ойрхон зөрж байна аа" гэж бодож байтал тэр машин манай машины хойд хэсэг рүү мөргөчихсөн. Тэгтэл манай машин шарваж баруун зүг рүү хараад зогссон. Тухайн үед манай машиныг мөргөсөн цагаан өнгийн машин манай машиныг мөргөөд замын зүүн тал руу гарч замын зүүн талд байх ногоон өнгийн хашааг мөргөөд цааш гарах шиг болсон. Тэгээд машинаас буугаад хартал тэр машин байхгүй байсан ба хайтал буцаж замдаа ороод урагшаа яваад зогссон байсан. Тухайн үед машиныг эгч жолоодож явсан. эгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Яг ямар ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэйг мэдэхгүй байна. Тухайн үед эгч бид хоёр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан ба алт нэг тийш эргэх үйлдэл хийгээгүй. Бид 2 аймгийн зүүн хойд талд байх постоор гарахаар явж байсан юм. Осол аваар болох үед би машины тааз хэсгийг мөргөсөн тул хүзүүний зүүн тал хэсгээр өвдөж байна. Мөн толгой дүүрч өвдөөд байна. Би гомдолтой байна, өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлүүлнэ... Тухайн үед тэр цагаан машин манай машиныг мөргөчхөөд замын зүүн тал руу гарах шиг болсон юм. Замын зүүн талд байх модыг ногоон өнгийн хашаагаар хашсан байсан тул уг машиныг манай машиныг мөргөөд замын зүүн талын төмөр торон хашааг бас мөргөсөн байна гэж бодсон юм. Дараа нь харахад замын зүүн талын төмөр торон хашаа угаасаа нурсан байсан юм байна лээ. Ослын дараа машинаас буугаад харахад манай машиныг мөргөсөн машин алга болсон байсан. Тэгээд зугтаагаад явчихлаа гэж бодоод байж байтал тэр машин буцаж замдаа ороод хэсэг яваад замын баруун тал руу гарч зогссон байсан.Тэгэхээр тэр машин төмөр торон хашаа руу хүрэлгүй буцаж замдаа ороод явсан байх. Надад санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-*******, 2/

 Гэрч : “******* нь миний төрсөн хүү байгаа юм. Энэ машин миний нэр дээр байдаг машин бөгөөд ******* унаж, ашигладаг юм. Би энэ асуудлын талаар аваар болсны дараа нь мэдсэн. Уг нь эрхээ хасуулснаас хойш машин унахгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

2*******.10.20-ны өдрийн мөрлөгчийн магадалгаанд: “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг тул жолооч Ж. нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигон хорооллын асфальтан замд *******-5 ДУА улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг 0. хувийн согтолттой жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган жолоодож явсан 6-63 ДУА улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх шалтгаант холбоотой байна” гэжээ /хх-ийн 5-55/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 2-8/

          Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “******* нь 2******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 1 минутад 0, хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 13/

          Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлд: “Мөнхбаатарын , жолоочийн үнэмлэхийн дугаар:106585, тээврийн хэрэгслийн ангилал: А,В, жолооны үнэмлэхийн төлөв: эрх хасагдсан” гэжээ /хх-ийн 7/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201.01.16-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 80-8/

          Арвижих эстимейт үнэлгээ ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад: “шууд зардал 830.000 төгрөг, шууд бус зардал 675.000 төгрөг, нийт шууд зардлын дүн 1.60.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.315.000 төгрөг” болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 0. хувийн согтолттойгоор “Тоёота приус-11” маркийн *******-5 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

        Шүүгдэгч ******* нь 2*******3 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр  “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

       Эрүүгийн хуулийн /2*******3 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ *******.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч ******* нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 0. хувийн согтолттойгоор “Тоёота приусс-11”маркийн *******-5 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч 56505326 тоот дансанд 2*******.11.21-ний өдөр  2.735.000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

          Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв. 

        Шүүгдэгч *******од торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч овогт Мөнхбаатарын ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Мөнхбаатарын ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 2.800.000  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялын шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР