Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/203

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч Е.Хулан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Сайнжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Си Эйч Би жи констркашн” туслах ажилтай ажилтай, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын -р баг, Цээлийн 03-0 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:СК9**************0230/

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 202 оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн сумын 7 дугаар багт 8-*******1 УЕА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /0.8%/ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Машин барьсан миний буруу. Өдөр айраг уусан байсан. Орой хүн хүргээд өгчих гэхээр хүргэж өгсөн” гэв.

             Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, Үүнтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч : “Би 202 оны дүгээр сарын 16-ны өдрөөс -ны өдөрт шилжих шөнө цагдаа зохицуулагч, дэд ахлагч хамт Дундговь аймгийн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” нэгдсэн арга хэмжээний  хүрээнд эргүүл шалгалтын үүргэсэн. Дундговь аймгийн сумын 7-р баг "Чагдаржавын талбайн зүүн талын гурван замын уулзвар дээр 202явганаар хяналт шалгалт хийж байхдаа цагаан өнгийн Toyota prius-30 маркийн 8-*******1 УЕА улсын дугаартай машиныг зогсоогоод жолоодож явсан жолоочид хандан "Амрыг эрье та бичиг баримтаа шалгуулана уу? гэхэд би жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн юм аа та наад багажаараа шалгаж болох уу? гэхээр нь тэр хүний хэлсэн регистрийн дугаарыг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 202 оны 0******* дугаар сард 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Тэгэхээр нь би тэр жолоочийг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг нь шалгаж тандагч багаж үлээлгэн шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би тэр жолоочоос та юу уусан юм бэ? гэхэд би 3-р сургуулийн барилга дээр ажиллаж байгаа юм ер нь ******* аймгийн хүн юм манай нутгаас таньдаг хүн ирээд 2 аяга айраг уугаад энэ ахыг гэр рүү нь хүргэж өгөх гэж байгаа юм аа гэж байсан. Тэр хүний овог нэрийг асуухад Насандэлгэр овогтой гэж хэлсэн мөн регистрийн дугаарыг нь асуухад СК:9**************0230 гэсэн тул багаж дээр шалгахад мөн жолоодох эрхээ хасуулсан гэх мэдээлэл гарсан байсан. Мөн *******ыг цагдаагийн газар дээр авч ирж драгерь багаж үлээлгэж шалгахад 0,8%-ийн согтолттой гарсан. Тээврийн хэрэгслийг нь журамлаж өөрийг нь ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Би хууль, дүрэм, журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний дагуу хуулийн хүрээнд харьцсан. Тухайн үед нь ******* ажлынхаа хүмүүстэй Айраг уусан гэж хэлж байсан. ******* нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж байсан ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн асуудал байхгүй ээ. Би ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн газар дээр авч ирж QUEN маркийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгадаг багажаар шалгахад 0,8%-ийн согтолттой гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-16/

Гэрч : “ Би ******* аймагт амьдардаг бөгөөд Дундговь аймгийн сумын 3 дугаар сургуулийн барилга дээр ажиллаж байгаа. Манай барилга дээр ажиллаж байгаа хүмүүс ихэнх нь ******* аймгийн хүмүүс юм. 202 оны дүгээр 16-ны өдөр ******* аймгаас ажилчид ирсэн ба тэд нар ирэхдээ 2-3 литр айраг, архитай ирсэн юм. Тэгээд тэр хэдийг ирэхээр нь айраг, архи уусан. Тэгээд орой болж би байрлаж байгаа газар руугаа явах гэхэд согтуу байсан тул би хамт ажилладаг *******ыг “ахынхаа машиныг бариад намайг хүргээд өгчих гэж хэлэхэд ******* зөвшөөрсөн. Тэгэхээр нь би өөрийн 8-*******1УЕА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг *******аар жолоодуулаад би хажууд нь суугаад явсан. Тэгээд Дундговь аймгийн захиргааны хажуугаар явж байтал цагдаа зогсоож шалгасан. Тэгэтэл Н. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул цагдаа *******ыг дагуулан явж драгер үлээлгэсэн. Тэгтэл *******ы согтолт 0.8 гэж гарсан. Тэгэхээр би гайхаж *******аас "юу уусан талаар асуухад" ******* "нутгаас ирсэн айрагнаас том аягаар 1 аяга гаранг уусан юм" гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар миний машиныг журмын хашаанд хийгээд ******* бид хоёрыг явуулсан.Би ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгийг мэдээгүй. Цагдаа нар *******ыг регистрийн дугаараар нь шалгаад "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна" гэж хэлэхэд нь л анх мэдсэн. *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгийг мэдэж байсан бол машинаа жолоодуулахгүй байсан юм.******* нь хаана, хэний хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг мэдээгүй. Сүүлд нь асуухад "нутгаас ирсэн айрагнаас том аягаар 1 аяга гаранг уусан юм" гэж хэлсэн.*******ы жолоодож явсан 8-*******1 УЕА улсын дугаартай, цагаан өнгийн, Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний машин бөгөөд би 202 оны 0 дүгээр сард худалдаж авсан бөгөөд авахдаа "Богд банкны зээлээр авсан юм. Одоо энэ машин "Богд банкны" нэр дээр байгаа. Би *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох талаар албадсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Би өөрөө согтуу байсан тул *******ыг машин бариад өг гэж гуйсан. Тэгэхдээ *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бас айраг уусан" гэдгийг нь мэдээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “******* нь 202 оны дүгээр сарын -ны өдөр 00 цаг 30 минутад 0.8 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 2-/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 8-13/

          ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202.0*******.*******-ний өдрийн 73 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 3*******-38/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн мэдээлэлд: “СК9**************0230 регистрийн дугаартай ы жолооны үнэмлэхийн дугаар 1*******2792, ангилал “В” үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 3/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

             Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 202 оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн сумын 7 дугаар багт 8-*******1 УЕА улсын дугаартай, цагаан өнгийн, Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн, 0.8 хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

        Шүүгдэгч ******* нь 202 оны 0******* дугаар сарын *******-ний өдөр *******86 ХЭҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2.02 %-ийн согтолттой жолоодсон буюу  Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202.0*******.*******-ний өдрийн 73 дугаартай шийтгэвэр, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

       Эрүүгийн хуулийн /2023 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.******* дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.   

      Шүүгдэгч *******ы 202 оны 0******* дугаар сарын *******-нй өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 202 оны сарын -ны өдөр “Приус-30” маркийн 8-*******1 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.8%-ийн согтолттой жолоодож байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ************** дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 01 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

     Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  ., 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.*******, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар овогт ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

       . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

        *******. Эрүүгийн хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

        6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд асан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР