Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

             Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

             Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Лхааганжав,

             Шүүгдэгч С.И, А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

             Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш........... овгийн С............н Идэрцогт, Н..............овгийн А..............н Н............... нарт холбогдох 2426004420019 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............ оны ............ дүгээр сарын ..........-ний өдөр Өвөрхангай аймгийн ...........суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ......... сумын .................дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш........... овгийн С.................н .................... /РД: ................../,  

Монгол Улсын иргэн, .......... оны .......... дугаар сарын .............-ны өдөр Өвөрхангай аймгийн ............ суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ............сумын ...............дүгээр багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Н............. овгийн А...............н ............... /РД: ................../,  

           Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч  Ц.И, А.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч С.И, А.Н нар  нь бүлэглэн 2024 оны 10 дугаар  сарын 18-19 нд шилжих шөнө  Өвөрхангай аймгийн Нарийнтуул сумын 4 дүгээр баг, Нарийны ам гэх газарт Б.Д.....................н гэрийн гадаа, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Д..............г С.И........... нь цохих үйлдлээр түүний биед хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, бугалгад цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, А.Н.................. нь цохих, хутгаар зүсэх үйлдлээр түүний биед  хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, бугалгад цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,  хохирогч Б.Д....................н “...2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манайх өвөлжөөндөө буугаад байж байхад 16 цагийн орчимд манай хамаатны Наранбаатар гэх хүн манайд эхнэр хүүхдийн хамт ирсэн. Бид гэрээ барьж дуусаад 2,5 литрийн 1 ширхэг пиво уусан. Би согтоод түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь миний баруун гарнаас цус гоожоод хүмүүс даавуугаар боогоод байж байхаар нь гараа хартал баруун гарын бугуй хэсэгт юмаар исгэчихсэн байдалтай их цус гарч байсан” (хх-ийн 19 хуудас) гэх мэдүүлэг, гэрч Р.Н...............н “...2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэртэйгээ хамт Нарийнтээл сум 4 дүгээр баг Нарийны ам гэх газарт Д...............д очсон. Тэднийд манай мал байдаг юм. Бид хоёрыг очиход тэднийх нүүж бууж байсан. Тэдний гэрийг барьчихаад 3 бог мал гаргаж янзалсан. Бид нар ажлаа дуусгаад архи уусан. Д............... И.................д хандаж чи миний дүүд гар хүрдэг гэсэн, амьдрах гэж байгаа бол аятайхан амьдар, чадахгүй бол болимоор юм гэх утгатай зүйл ярьж байгаад барилцаад авсан. Найдан гэх залуу тэр хоёрыг салгахдаа Д................ руу хандаж, пизда чинь далжигнаад байхын гэхэд хүү ................ нь аавыгаа өмөөрөөд Н.................тай зууралдсан. Удалгүй Найдан гэх залуу орж ирээд, Д...................г дургүй хүргээд байхаар нь шаачихлаа гэсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 26 хуудас), гэрч Д.А................н “...2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр саахалт айл  Д......................д очиж, гэрээс нь барилцаж өгсөн. Тэднийд хүмүүс мал төхөөрч байсан. Тэгээд архи, пиво ууцгаасан. Би малынхаа гэрлийг асаах гээд гол гарч байхад Д....................н гадна хүмүүс орилолдоод байхаар нь гэрлээ асаачихаад очсон чинь Д................н гарнаас цус гоожиж байсан” гэх мэдүүлэг (хх-30 хуудас), гэрч Б.Д................н “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нарийнтээл сум 4 дүгээр баг Нарийны ам гэх газарт Д..............д очсон. Тэднийд 3 бог мал гаргаж байхаар нь гэдсийг нь цэвэрлэсэн. Тэгээд хоол унд идэж, архи ууцгаасан. Д..............у, Н................, И.............. нар гэрээс гараад явсан. Удалгүй зодоон болоод байна гэж нэг нь хэлсэн. Тэгсэн чинь Д.................н гарнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 28 хуудас), гэрч Ц.Э................., гэрч Б.Б, гэрч Д.Д, гэрч Ж.Д, гэрч М.С нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №753 дугаартай “...Б.Д......................н биед хамрын нуруу, баруун бугуйн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун бугуйн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хамрын нуруунд шарх, баруун бугуйн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, бугалгад цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, ... хөнгөн хохирол тогтоогдлоо” гэх дүгнэлт (хх-ийн 50-52 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч С.И, А.Н нар  өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч Б.Д.................н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Д............... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Б.Д..................н мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/, Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт гаргасан “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 116 хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хохирогч Б.Д..................... нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 161,941 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь  хэрэгт авагдсан баримт (хх-21 хуудас), иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г....................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр (хх-ийн 24 хуудас) зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.И....................с  80,970 төгрөг, шүүгдэгч А.Н...............с 80,971 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгч С.И..................н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Н.................н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Л............... шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон торгох ялыг зөвшөөрч байгаа тул прокурорын дүгнэлтэд заасан ялыг шийтгэж өгнө үү. С.Идэрцогт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байгааг анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

            Иймд шүүгдэгч Ш.................. овгийн С...............н И.............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н............. овгийн А.............н Н..............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И, А.Н нар  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч С.И, А.Н нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж,     

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш............. овгийн С.................н И...............т, Н........... овгийн А...............н Н................ нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш................. овгийн С...............н И..............г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,  Н............... овгийн А............н Н................г 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И..........., А.Н нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.И, А.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И..................с  80,970 төгрөг, шүүгдэгч А.Н...............с 80,971 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА