Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Хохирогч Ж.Д,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б..................овгийн Ц................н Б....................д холбогдох 2426003250326 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

      Монгол Улсын иргэн, .......... оны ........... дүгээр сарын ..............-ны өдөр Өвөрхангай аймгийн ......... суманд төрсөн, ................. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 36 тоотод оршин суудаг, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-нийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасуулж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, Б............. ургийн овогт Ц..............н Б.............. /..................../,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

       Яллагдагч Ц.Б................ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 7-4 тоотод өөрийн хамтран амьдагч 67 настай ахмад настан Ж.Д................тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдаж зодсон,

 

Мөн Ц.Б.................. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 7-4 тоотод өөрийн хамтран амьдагч 67 настай ахмад настан Ж.Д.................тай архи 'уулаа гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдаж зодсон,

 

Мөн Ц.Б..................... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дайргын гол” гэх газарт өөрийн хамтран амьдагч 67 настай ахмад настан Ж.Д.................тай машинд суусангүй гэх шалтгаанаар биед нь халдаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн,

 

Мөн Ц.Б.................. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр,  2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 7-4 тоотод, мөн Арвайхээр сумын 13 дугаар баг, Дайргын голын наана хөдөө хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн хамтран амьдагч 67 настай ахмад настан Ж.Д...................тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодож, баруун шаант ясны хугарал, зүүн зовхи, баруун мөр, төвгөр, цээж, баруун гарын бугалга, нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хэвлий, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ хэсэгт цус хуралт, баруун шилбэ хэсэгт хаван бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Ц.Б..................... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Ж.Д намайг ажлаасаа ирэх болгонд согтуу байдаг байсан. Тэгээд заримдаа хашааны үүдэнд заримдаа гэрийн хаалгаар орж ирэхэд согтуу хэвтэж байсан олон тохиолдол байгаа. Би битгий архи уугаач гээд уйлаад 2, 3-н удаа гуйсан. Намайг уурлахаар гараад явчихдаг. Маргааш нь найзуудтайгаа уугаад ирдэг байсан.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч Ж.Д................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хамтран амьдрагч Б...............н хамт Б................. гэх айлд наадам тэмдэглээд Б...................ах, П............ бид дөрөв 0,5 литрийн 1 шил архи уугаад Баатарсүрэн бид хоёр гэртээ ирсэн.Тэгтэл Баатарсүрэн архи уулаа гэж агсам тавиад толгой руу нэлээн олон удаа цохисон, тэгээд сандлаар толгойн дээд хэсэг рүү цохисон, тэгэхээр нь хөлөөрөө хаагаад түлхэхэд миний хөл рүү 2-3 удаа цохисон, одоо миний хөл хөдлөхгүй байна. Миний хөл бүхэлдээ хөх эрээн болсон, тэгээд амарсан. Өглөө сэрээд намайг аргадаад гаръя гээд гараад дэлгүүр орж 0,33 литрийн “Хараа” аваад нэг гудамжинд сууж байгаад хувааж уусан. Архиа бараг дуусгаад голын зах дээр очсон, голын зах дээр очоод үлдсэн архиа уугаад намайг ална гээд машинаасаа буулгаж унагаад толгой руу цохиод байсан, тэгэхээр нь би гараараа хаахад “машинаар дайрч ална” гээд зодоод байсан. Тэгээд машинд суу гэхэд нь би сууж чадахгүй байсан. Тэгээд гэнэт ухаан алдчихсан, сэрэхэд эмнэлэгт байсан... Баатарсүрэнтэй хамтран амьдраад 17 жил болж байна. Сая зодохоос 7 хоногийн өмнө миний толгой нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд нүдний хөх арилаагүй байхад ахиад зодсон. Өмнө бол зөндөө зодож цохиж байсан, цаг хугацааг нь санахгүй байна. Тэгээд хөхөрчихсөн л байдаг, аяндаа эдгэрчихдэг байсан. Одоо бол бие дийлэхгүй болсон байна. Өвөл ч зун ч архи ууж ирэхээрээ гэрийнхээ хаалгыг түгжээд гаднаа хаячихдаг... би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Ж.Д................н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Ц.Б урьд намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 4-7 тоотод байх гэртээ зоддог байсан. Ер нь дандаа архи уучихаараа элдэв шалтгаан гаргаж согтуудаа зоддог байсан... Миний толгойн чамархайн яс цөмөрч байсан, өмнө нь миний хөлийг гэмтээгээд би хоёр сар гэртээ хэвтэж байсан. Толгой руу гараараа цохиж, нүд нүүрний хэсэг хөхрүүлж байсан. Миний хөлийн өсгий хэсгийг бас зодож гэмтээж байсан... Би урьд нь зодуулчхаад ерөөсөө цагдаагийн байгууллагад хандахгүй өнгөрөөдөг байсан. Сүүлдээ бүр болохоо байгаад цагдаагийн байгууллагад хэлж байгаа юм. Би эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-88 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Э.................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай ээж Д................... одоо хамтран амьдрагч Б...............тэй хамт амьдраад 10 гаран жил болж байна нийлэх дээ манай ээж архи дарс уудаггүй байсан одоо хамт уугаад нүдэж зодоод байдаг болсон. 2024 оны 07 дугаар сарын 14-ний орой манай хүү Ж.Ж................. фэйсбүүк чатаар залгаад эмээг аймар зодчихсон байна гээд уйлаад байсан тэгэхээр нь би цагдаа дуудчих гэхэд цагдаа дуудаад цагдаа нар нь орхиод явчихсан байсан тэгээд тэр 2 эвлэрээд унтаад өглөө нь манай хүү Жаргалтогтохыг сэрэхэд 2-лаа байхгүй байсан гэсэн. Тэгээд би өнөөдөр өглөө 04 цагийн үед Улаанбаатар хотоос гараад аймаг ирээд бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмнэлэг манай ээж Д.............. хэвтэн эмчлүүлж байна тасаг руу нь орж харахад хөл дээрээ зогсож чадахгүй, хамаг бие нь хөх няц болчихсон юм ярихгүй байна. Бие засаж чадахгүй хэвтээгээр нь бие засуулсан сахиур хэрэгтэй гээд манай төрсөн эгч Б.Энхтогтох орсон. Бүх бие нь л хөх няц болсон байсан... Өмнө нь Б................... цохиж зодож байсан зүйл зөндөө уулгаад зодоод байдаг гэхээр нь итгэхгүй байсан, бас ээж Д............... өрөө их нуудаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байхад орой 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 16-9 тоотод өвөө эмээг зодоод согтуу машинаа унаад гараад явчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирэхээр нь би жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Э......................н хамтаар уг тоотод очиход хашааныхаа гадаа Ж.Д  зээгийн хамтаар зогсож байсан юу болсон талаар асуухад “Б...................н хамт найзын даа хоёулаа архи ууж байгаад гэртээ ирээд маргалдаад согтуу машинаа унаад гараад явчихлаа" гэж хэлсэн. Тэгээд Дулам “би өргөдөл өгөхгүй би маргааш зээгийн хамтаар хот руу явна, өнөө шөнө хонох газар байна уу” гэж асуухад зээ нь “би битгий сонин юм яриад бай, гэртээ орж амаръя” гэж хэлээд гэрлүүгээ аваад орсон. Д гуай их согтуу байсан зээ нь болохоор “өвөө согтуу машинаа унаад явсан машиныг нь журмын хашаанд хийгээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би 102 луу залгаад машиныг нь зарлуулсан. Тэгээд маргааш нь охин 91111352 дугаар утаснаас 13 цаг 50 минутын үед залгаад “нөгөө 2 чинь хамт архи уугаад гараад явсан гэнэ, машиныг нь зарлуулаадхаач” гэхээр нь би ажил дээр ирээд жижүүр лүү орсон чинь “дайргийн голын наад шороон зам дээр зодуулсан эмэгтэй хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлага Дулам гэх хүн зодуулсан байсан... Анх дуудлаганд очиход хэдэн өдөр архи уучихсан гээд нүүр нь бүлцийсэн зүүн талын нүд нь бага зэрэг хавдартай байсан өөр ил харагдах зүйлгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Ж................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би Ж.Д эмээгийн төрсөн 8 хүүхдийнх нь 6 дахь охин болох Б.Э................н ууган хүү нь буюу зээ хүү нь байгаа юм... Ц.Б ер нь байнга архи уухаараа зодоод байдаг юм. Эрүүлдээ маш их ааш муутай байнга эмээтэй хэрэлддэг байсан. Ер нь намайг ухаан орох үеэс ийм зан авиртай хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

           

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Х............н 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “... Үзүүлэгч Ж.Д................н биед баруун шаант ясны хугарал, зүүн зовхи, баруун мөр, төвгөр, цээж, баруун гарын бугалга, нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хэвлий, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ хэсэгт цус хуралт, баруун шилбэ хэсэгт хаван гэмтлүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх 548 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г..................н “... Ж.Д нь 2024 оны 07 дугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд ойрын дуудлага 59,300 төгрөг, тухайн өдөр мөн эмнэлэгт яаралтай түргэн тусламж үйлчилгээ авч 148,217 төгрөг, 07 дугаар сарын 16-ны өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж 1,672,894 төгрөг, 07 дугаар сарын 16-ны өдөр “Бриллиант” эмнэлэгт амбулторын тусламж үйлчилгээ 58,880 төгрөг, 09 дүгээр сарын 06-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулторын үзлэгээр 62,400 төгрөгийн хөнгөлөлт эдэлж нийт 2,001,695 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг, холбогдох баримт /хх-ийн 75-79 дүгээр хуудас/,

 

            Хэрэгт шүүгдэгч Ц.Б..................н хувийн байдлыг тодорхойлсон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 874 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 92, 132-133 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

 1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч А.А..................шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, тус хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ц.Б.................д холбогдох 2426003250326 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Б................нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан Ж.Д...............н эсрэг хүч хэрэглэн биед нь халдан, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн. Мөн Ц.Б................. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн хамтран амьдрагч 67 настай ахмад настан Ж.Д.............г хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтууд хавтаст хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч Ц.Б.................г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулах гэм хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай  байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.Б................ өөрийн гэм буруугийн талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Б............д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж,

 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ц.Б.............., хохирогч Ж.Д............. нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдрагч нар болох нь хохирогч Ж.Д, гэрч Б.Э,  Б.Б, насанд хүрээгүй гэрч Ж.Ж, шүүгдэгч Ц.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б............... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 7-4 тоотод өөрийн хамтран амьдрагч, 67 настай ахмад настан Ж.Д...............тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодсон,

Мөн Ц.Б............... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ........ дүгээр баг 7-4 тоотод өөрийн хамтран амьдрагч, .............. настай ахмад настан Ж.Д.............тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодсон,

Мөн Ц.Б.............. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дайргын гол” гэх газарт өөрийн хамтран амьдрагч, 67 настай ахмад настан Ж.Д............тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн,

Мөн Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр,  2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 7-4 тоотод, мөн Арвайхээр сумын 13 дугаар баг, Дайргын голын наана хөдөө хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн хамтран амьдагч 67 настай ахмад настан Ж.Д................тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодож, баруун шаант ясны хугарал, зүүн зовхи, баруун мөр, төвгөр, цээж, баруун гарын бугалга, нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хэвлий, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ хэсэгт цус хуралт, баруун шилбэ хэсэгт хаван бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд  энэ нь хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

             Хохирогч Ж.Д.............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хамтран амьдрагч Б...............н хамт Болоож гэх айлд наадам тэмдэглээд Б............. ах, П............... бид дөрөв 0,5 литрийн 1 шил архи уугаад Баатарсүрэн бид хоёр гэртээ ирсэн.Тэгтэл Б.................. архи уулаа гэж агсам тавиад толгой руу нэлээн олон удаа цохисон, тэгээд сандлаар толгойн дээд хэсэг рүү цохисон, тэгэхээр нь хөлөөрөө хаагаад түлхэхэд миний хөл рүү 2-3 удаа цохисон, одоо миний хөл хөдлөхгүй байна. Миний хөл бүхэлдээ хөх эрээн болсон, тэгээд амарсан. Өглөө сэрээд намайг аргадаад гаръя гээд гараад дэлгүүр орж 0,33 литрийн “Хараа” аваад нэг гудамжинд сууж байгаад хувааж уусан. Архиа бараг дуусгаад голын зах дээр очсон, голын зах дээр очоод үлдсэн архиа уугаад намайг ална гээд машинаасаа буулгаж унагаад толгой руу цохиод байсан, тэгэхээр нь би гараараа хаахад “машинаар дайрч ална” гээд зодоод байсан. Тэгээд машинд суу гэхэд нь би сууж чадахгүй байсан. Тэгээд гэнэт ухаан алдчихсан, сэрэхэд эмнэлэгт байсан... Баатарсүрэнтэй хамтран амьдраад 17 жил болж байна. Сая зодохоос 7 хоногийн өмнө миний толгой нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд нүдний хөх арилаагүй байхад ахиад зодсон. Өмнө бол зөндөө зодож цохиж байсан, цаг хугацааг нь санахгүй байна. Тэгээд хөхөрчихсөн л байдаг, аяндаа эдгэрчихдэг байсан. Одоо бол бие дийлэхгүй болсон байна. Өвөл ч зун ч архи ууж ирэхээрээ гэрийнхээ хаалгыг түгжээд гаднаа хаячихдаг... би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Ж.Д................н зөрчил шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Ц.Б.................. урьд намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 4-7 тоотод байх гэртээ зоддог байсан. Ер нь дандаа архи уучихаараа элдэв шалтгаан гаргаж согтуудаа зоддог байсан... Миний толгойн чамархайн яс цөмөрч байсан, өмнө нь миний хөлийг гэмтээгээд би хоёр сар гэртээ хэвтэж байсан. Толгой руу гараараа цохиж, нүд нүүрний хэсэг хөхрүүлж байсан. Миний хөлийн өсгий хэсгийг бас зодож гэмтээж байсан... Би урьд нь зодуулчхаад ерөөсөө цагдаагийн байгууллагад хандахгүй өнгөрөөдөг байсан. Сүүлдээ бүр болохоо байгаад цагдаагийн байгууллагад хэлж байгаа юм. Би эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-88 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Э...................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай ээж Д.................. одоо хамтран амьдрагч Баатарсүрэнтэй хамт амьдраад 10 гаран жил болж байна нийлэх дээ манай ээж архи дарс уудаггүй байсан одоо хамт уугаад нүдэж зодоод байдаг болсон. 2024 оны 07 дугаар сарын 14-ний орой манай хүү Ж.Ж............. фэйсбүүк чатаар залгаад эмээг аймар зодчихсон байна гээд уйлаад байсан тэгэхээр нь би цагдаа дуудчих гэхэд цагдаа дуудаад цагдаа нар нь орхиод явчихсан байсан тэгээд тэр 2 эвлэрээд унтаад өглөө нь манай хүү Ж................г сэрэхэд 2-лаа байхгүй байсан гэсэн. Тэгээд би өнөөдөр өглөө 04 цагийн үед Улаанбаатар хотоос гараад аймаг ирээд бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмнэлэг манай ээж Д................. хэвтэн эмчлүүлж байна тасаг руу нь орж харахад хөл дээрээ зогсож чадахгүй, хамаг бие нь хөх няц болчихсон юм ярихгүй байна. Бие засаж чадахгүй хэвтээгээр нь бие засуулсан сахиур хэрэгтэй гээд манай төрсөн эгч Б.Э............ орсон. Бүх бие нь л хөх няц болсон байсан... Өмнө нь Б.............. цохиж зодож байсан зүйл зөндөө уулгаад зодоод байдаг гэхээр нь итгэхгүй байсан, бас ээж Дулам өрөө их нуудаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

4.Гэрч Б.Б................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байхад орой 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 16-9 тоотод өвөө эмээг зодоод согтуу машинаа унаад гараад явчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирэхээр нь би жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Э...................н хамтаар уг тоотод очиход хашааныхаа гадаа Ж.Д................... зээгийн хамтаар зогсож байсан юу болсон талаар асуухад “Б.................н хамт найзын даа хоёулаа архи ууж байгаад гэртээ ирээд маргалдаад согтуу машинаа унаад гараад явчихлаа" гэж хэлсэн. Тэгээд Д.................. “би өргөдөл өгөхгүй би маргааш зээгийн хамтаар хот руу явна, өнөө шөнө хонох газар байна уу” гэж асуухад зээ нь “би битгий сонин юм яриад бай, гэртээ орж амаръя” гэж хэлээд гэрлүүгээ аваад орсон. Д................. гуай их согтуу байсан зээ нь болохоор “өвөө согтуу машинаа унаад явсан машиныг нь журмын хашаанд хийгээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би 102 луу залгаад машиныг нь зарлуулсан. Тэгээд маргааш нь охин 91111352 дугаар утаснаас 13 цаг 50 минутын үед залгаад “нөгөө 2 чинь хамт архи уугаад гараад явсан гэнэ, машиныг нь зарлуулаадхаач” гэхээр нь би ажил дээр ирээд жижүүр лүү орсон чинь “дайргийн голын наад шороон зам дээр зодуулсан эмэгтэй хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлага Д.................... гэх хүн зодуулсан байсан... Анх дуудлаганд очиход хэдэн өдөр архи уучихсан гээд нүүр нь бүлцийсэн зүүн талын нүд нь бага зэрэг хавдартай байсан өөр ил харагдах зүйлгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Ж....................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би Ж.Д  эмээгийн төрсөн 8 хүүхдийнх нь 6 дахь охин болох Б.Э................н ууган хүү нь буюу зээ хүү нь байгаа юм... Ц.Б ер нь байнга архи уухаараа зодоод байдаг юм. Эрүүлдээ маш их ааш муутай байнга эмээтэй хэрэлддэг байсан. Ер нь намайг ухаан орох үеэс ийм зан авиртай хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч Э.Х...............н 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаартай “...1. Үзүүлэгч Ж.Д................н биед баруун шаант ясны хугарал, зүүн зовхи, баруун мөр, төвгөр, цээж, баруун гарын бугалга, нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хэвлий, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ хэсэгт цус хуралт, баруун шилбэ хэсэгт хаван гэмтлүүд тогтоогдлоо.

2. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 34-36 хуудас),

 

            Хохирогч Ж.Д...............н Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмэгтэйчүүдийн тасагт 2024 оны 7 дугаар сарын 16-нд хэвтэн эмчлүүлсэн №10683 дугаартай өвчний түүх (хх-ийн 39-55 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч Ц.Б.....................д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.        

Шүүгдэгч Ц.Б...............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч Б.Э,  Б.Б, насанд хүрээгүй гэрч Ж.Ж нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б.................н үйлдсэн гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

           Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж зааснаар 67 настай хохирогч Ж.Д.................г  ахмад настан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 11.4 дүгээр зүйлийн 2.1-т “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг мөн хуулийн  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол”  гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр тус тус хуульчилжээ. .

         Шүүгдэгч Ц.Б гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, ахмад настан Ж.Д..............д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, ахмад настан Ж.Д................н эсрэг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.      

           Шүүгдэгч Ц.Б..................д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул   түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

 Хохирогч Ж.Д нь эмчилгээний төлбөр  1,566,013 төгрөгийг гаргуулах  хүсэлт гаргаж, хэрэгт гэм хорын хохирлын баримт гаргасан,  Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г.................. нь хохирогч Ж.Д..............н эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 2,001,695 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт дээрх баримт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Баатарсүрэн нь бусдад төлөх төлбөртэй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.        

 

Иймд Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, зааснаар шүүгдэгч Ц.Б.................с 1,566,013 төгрөг гаргуулан хохирогч Ж.Дуламд, 2,001,695 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.  

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.А.............шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Ц.Б....................н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар зэргийг харгалзаад шүүгдэгч Ц.Б..................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаардах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож уг ялыг шүүгдэгчийн оршин суугаа хаягийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн гарахгүй хязгаарлалт тогтоож ялыг эдлүүлэх санал дүгнэлт гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д...................н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх баримтыг гаргаж өгсөн. Мөрдөгчийн хохирогчийн хохирлын тооцоо хийсэн тэмдэглэлээр нийт 1.566.013 төгрөгийн хохирол учирсан дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүгч төлж барагдуулаагүй байна. Ийм учраас дээрх нэг 1.566.013  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Ж.Д.............. нь  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй тухай хүсэлт бичгээр гаргаж өгснийг мөрдөгч хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иргэний нэхэмжлэгч Г.Г...............с төрд учирсан хохиролд нийт 2.001.695 төгрөгийг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байгаа учраас шүүгдэгч Ц.Б................с гаргуулан Эрүүл мэндийн санд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон баривчлагдсан хоноггүй, эд баримтаар хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна  гэсэн дүгнэлтийг  гаргасан. 

Хохирогч Ж.Д............ шүүхэд “Ц.Б.................. өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байх. Би хэлэх зүйл байхгүй. Цаашдаа анхаарч яваасай л гэж бодож байна” гэсэн дүгнэлт гаргасан.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч Ц.Б..................... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.           

Иймд шүүгдэгч Ц.Б.......................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,  

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.......................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нэг жил найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ. 

 

            Шүүгдэгч Ц.Б......................д Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 2024/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолоор ногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04-Б/28834 дугаартай лавлагаанд /хавтаст хэргийн 129/ “Ялтан Ц.Б............... 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6 сарын ялаас 2 сар 29 хоногийг биеэр эдэлж, 3 сар 2 хоногийн ялын үлдэгдэлтэй байна.” гэсэн, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу шүүх хуралдаан товлосон өдрийн байдлаар Ц.Б.................. нь 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б....................д Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар 29-ны  өдрийн 2024/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялд нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 1 жил 9 сар, 10 хоног зорчих эрх хязгаарлах ялаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Ц.Б.............. нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 874 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.................г нэг жил 9 сар, 10 хоногийн  хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б..................д  мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ц.Б................... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б....................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

          1. Шүүгдэгч .............. овгийн Ц................н Б....................г гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б............... овгийн Ц...............н Б..................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б...............д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг 1 жил 8 сар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б...................д Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар 29-ны  өдрийн 2024/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялд нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 1 жил 9 сар, 10 хоног зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б......................г 1 жил 9 сар, 10 хоногийн хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн ШШГГ-т даалгасугай.

 

8. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б...............с 1,566,013 төгрөг гаргуулан хохирогч Ж.Д............д, 2,001,695 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

 

9. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.................... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.....................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.ҮҮРИЙНТУЯА