Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/94

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

Ж.Б-ад холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Минжүүрдорж,

хохирогч Р.Энхзаяагийн өмгөөлөгч Б.Болорцэцэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.У-,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/1435 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б-ад холбогдох эрүүгийн 201626030995 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Черуш овгийн Жагасханы Б-, 19.. оны 2 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .......... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .........., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............. хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/;

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Ж.Б- нь:

“Япон улсаас хямд үнэтэй “Land cruiser-200” маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж хуурч, 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Т.Баасангаас 21.000.000 төгрөг, иргэн Д.Г-гээс 29.894.000 төгрөг, нийт 50.984.000 төгрөгийг,

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банк”-ны салбарт иргэн Н.Ц-т ““Toyota Highlander” маркийн автомашин зарна” гэж хуурч, 10.000.000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, шинэ 22-ын товчооны орчим хашаанд байх иргэн Д.Болорын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Б-ыг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч Б.Б-оос бусдын дансаар мөн өдөр 2.000.000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү задгай тоот хашаанд байрлуулсан иргэн Д.Б-ын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Б-ыг төөрөгдөлд оруулж хууран худалдан борлуулахаар тохирч Б.Б-оос бусдын дансаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2.8000.000 төгрөгийг,

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Unegui.mn” зарын сайтад “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ж.М-ыг төөрөгдөлд оруулж, хуурамч түлхүүр хүлээлгэн өгөн хуурч, худалдан борлуулахаар тохирч Ж.М-оос өөрийн дансаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Архангай аймгийн Facebook нэгдсэн групп”-т “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Аврах тусгай ангийн шатахуун түгээх станцын урд байрлах иргэн Д.Ц-ын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Д.Э-ыг төөрөгдөлд оруулж, хуурамч түлхүүр хүлээлгэн өгөн хуурч, худалдан борлуулахаар тохирч Д.Э-аас бусдын дансаар 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Хөвсгөл аймгийн Facebook нэгдсэн групп”-т “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын замын эсрэг талын хашаанд байх иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Д-ийг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч Ч.Д-оос бусдын дансаар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.900.000 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Батнасан Мөнхзаяа” гэх Facebook хаяганд “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам, Булгийн 1 а-21 тоот хашаанд байрлуулсан бусдын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн И.Г-г төөрөгдөлд оруулж хууран худалдан борлуулахаар тохирч, бусдын дансаар мөн өдөр иргэн И.Г-гээс 1.000.000 төгрөгийг,

2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сутай буянт” зах дээр байрлах бусдын эзэмшлийн 20 тонны 4 ширхэг, 40 тонны 1 ширхэг, нийт 5 ширхэг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Л.Н-ыг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэн Л.Н-аас бусдын дансаар мөн өдөр 10.000.000 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Батнасан Мөнхзаяа” гэх Facebook хаяганд “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Баян-Өлгий аймгийн иргэн Ж.Е-д Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу чингэлэг ачуулсан гэж бодит байдлыг нуух замаар Facebook-ээр зураг үзүүлж, иргэн Ж.Е-ийг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч иргэн Ж.Е-ээс бусдын дансаар мөн өдөр 2.500.000 төгрөгийг,

2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Unegui.mn” зарын нэгдсэн сайтад “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байрлах бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн А.А-ыг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч иргэн А.А-аас бусдын дансаар мөн өдөр 2.000.000 төгрөгийг,

2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Facebook зарын сайтанд тавигдсан “чингэлэг авна” гэх зарын дагуу иргэн Ц.Н-тай холбогдож, Facebook-ээр бусдын 40 тонны чингэлгийн зураг үзүүлж, өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Ц.Н-г төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч Ц.Н-гаас бусдын дансаар 2.500.000 төгрөгийг,

2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Мөөгий Мөнхбат” гэх Facebook хаягнаас “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан иргэн М.Санчирын эзэмшлийн 40 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Т.Л-ийг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч иргэн Т.Л-оос 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бусдын дансаар 1.500.000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Batjii Luwsan” гэх Facebook хаягаар иргэн Т.О-ьтай холбогдож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Транс” ХХК-ийн гаалийн хашаанд байсан 40 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Т.О-ийг төөрөгдөлд оруулж, хууран худалдан борлуулахаар тохирч иргэн Т.О-иас бусдын дансаар 3.500.000 төгрөгийг,

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж Facebook зарын сайтад “чингэлэг зарна” гэх утгатай зар тавьж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол транс” ХХК-ийн “Ачаа гаргах зөвшөөрөл”-ийн бичгийг хуурамчаар үйлдэн ашиглаж, тус ХХК-ийн гаалийн хашаанд байсан 20, 40 тонны 3 ширхэгийг чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Г.Бат-Эрдэнийг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч иргэн Г.Б-эс бусдын дансаар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10.200.000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Facebook зарын сайтад тавигдсан “чингэлэг авна” гэх зарын дагуу иргэн П.Б-тэй холбогдож, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг УБТЗ-ын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн хашаанд байсан 20 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн П.Б-ийг төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч иргэн П.Б-ээс бусдын дансаар 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1.800.000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Facebook зарын сайтанд тавигдсан “чингэлэг авна” гэх зарын дагуу иргэн Б.Т-тай холбогдож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Сэнгүр горхи” хотхоны урд талд байрлах 20 тонны чингэлгийг өөрийн эзэмшлийнх гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Т-г төөрөгдөлд оруулж хууран, худалдан борлуулахаар тохирч иргэн Б.Т-гаас бусдын дансаар мөн өдөр шилжүүлэн 2.000.000 төгрөгийг,

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ГССҮТ-ийн орчим хохирогч Н.У-т “Монгол транс” тээвэр зуучийн хашаанд байгаа гааль дээрээс суларсан “чингэлэг зарна” хэмээн Дэлгэрцэцэг нэрээр 3 ширхэг зөвшөөрлийн хуудас өгч хууран, зохиомол байдлыг зориудаар бий болгож, З.Дэлгэрцэцэгийн 5749431372 дугаартай “Хаан банк”-ны дансаар 3.000.000 төгрөгийг,

“Надад 40 тонны GESU472426, SU926771445G1 гэсэн 2 ширхэг зарах чингэлэг байна. Материал импексийн хашаанд байгаа” гэж харилцаа холбооны хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хуурч иргэн Д.Г-өөс 5.300.000 төгрөгийг түүний эзэмшдэг “Хаан банк”-ны 5027296897 дугаарын данснаас 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И март” худалдааны төвийн хажуу талын “Хаан банк”-ны АТМ-аас шилжүүлснийг иргэн Б.Баянжаргалын эзэмшдэг “Хаан банк”-ны 5031207050 дугаарын дансыг ашиглан өөртөө шилжүүлэн авч 5.300.000 төгрөгийг,

2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “40 тонны чингэлэг” зарна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Б.Б-г төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соло малл” дэлгүүрээс шилжүүлэх байдлаар 2.000.000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Э-г “Япон улсаас хямд үнэтэй “Prius 20” загварын автомашин оруулж ирж өгнө” гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 1.100.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийн 5755105747 дугаарын дансаар шилжүүлж бэлнээр 1.000.000 төгрөгийг бэлнээр үргэлжилсэн үйлдлээр нийт 2.500.000 төгрөгийг,

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Нарангаравт “Япон улсаас RX450 маркийн автомашин оруулж ирнэ. Тээврийн хөлсөнд 2.000.000 төгрөг өгөх шаардлагатай” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг,

Япон улсаас хямд үнээр автомашин захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар иргэн Г.Т-оос 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Х.Баярмаагийн “Хаан банк”-ны 5753208553 дугаартай дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 129.754.0000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын малчин баг, хөтөл хорооллын задгай тоотод байх иргэн Т.Ганпүрэврийн эзэмшлийн 20 тонны доторлогоотой чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч бусдад зарж борлуулан Т.Ганпүрэвт 3.000.000 төгрөгийн,

2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын зүүн талын грашийн хажууд байрлуулсан иргэн Г.Э-ын эзэмшлийн 20 тонны 1 ширхэг чингэлгийг доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч бусдад зарж борлуулан Г.Э-од 2.630.000 төгрөгийн,

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, шинэ 22-ын товчооны орчим хашаанд байх иргэн Д.Болорын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг дотор нь байсан эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч, бусдад зарж борлуулан Д.Болорт 6.042.948 төгрөгийн,

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү задгай тоот хашаанд байрлуулсан иргэн Д.Б-ын эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж борлуулан Д.Б-т 3.500.000 төгрөгийн,

 2018 оны 6 дугар сарын 11-нээс 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг, Хустай гэх газарт байсан иргэн Р.Банзрагчийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан, хулгайлан авч бусдад зарж борлуулан Р.Банзрагчид 3.592.500 төгрөгийн,

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг, 60-ын даваа гэх газарт байсан иргэн Д.Сарангэрэлийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж борлуулан Д.Сарангэрэлд 6.096.060 төгрөгийн,

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Аврах тусгай ангийн ШТС-ын урд байрлах иргэн Д.Ц-ын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны 1 ширхэг чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлахыг завдсан,

2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бор толгой гэх газарт байх хашаанаас иргэн Б.Наранчлууны эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 20 тонны 1 ширхэг чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан,

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” ШТС-ын замын эсрэг талын хашаанд байх иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж борлуулан Б.Батчимэгт 10.178.000 төгрөгийн,

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам, Булгийн 1а-21 тоот хашаанд байрлуулсан иргэн Э.Баясгалангийн эзэмшлийн 40 тонны 1 ширхэг чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч бусдад зарж борлуулан Э.Баясгаланд 5.000.000 төгрөгийн,

2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан иргэн М.Санчирын эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж борлуулан М.Санчирт 4.600.000 төгрөгийн,

2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах иргэн Р.Энхзаяагийн эзэмшлийн 20 тонны 2 ширхэг чингэлгийг доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж борлуулан Р.Энхзаяад 6.052.000 төгрөгийн,

2018 оны 5 дугаар сарын 3-наас 9-ний өдрийн хооронд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Галзуу харын худаг гэх газарт байрлах иргэн Э.Гантөмөрийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч бусдад зарж борлуулан Э.Гантөмөрт 4.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 59.891.508 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-ад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн”, “Бусдын эд хөрөнгийг хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жил хорих ялд нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч Ж.Б-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ад оногдуулсан 11 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ын цагдан хоригдсон нийт 296 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 29.894.000 төгрөг гаргуулж Д.Г-д, 21.000.000 төгрөг гаргуулж Т.Баасанд, 10.000.000 төгрөг гаргуулж Н.Ц-т, 3.000.000 төгрөг гаргуулж Б.Ганпүрэвт, 2630.000 төгрөг гаргуулж Г.Э-од, 1.482.948 төгрөг гаргуулж Д.Болорт, 3.592.500 төгрөг гаргуулж Р.Банзрагчид, 5.047.500 төгрөг гаргуулж Д.Сарангэрэлд, 5.178.000 төгрөг гаргуулж Б.Батчимэгт, 1.900.000 төгрөг гаргуулж Ч.Д-ид, 1.000.000 төгрөг гаргуулж И.Г-д, 10.000.000 төгрөг гаргуулж Л.Н-т, 2.500.000 төгрөг гаргуулж Ж.Е-д, 2.000.000 төгрөг гаргуулж А.А-т, 2.500.000 төгрөг гаргуулж Ц.Н-д, 1.500.000 төгрөг гаргуулж Т.Л-ид, 3.150.000 төгрөг гаргуулж Т.О-ьт, 6.600.000 төгрөг гаргуулж Г.Б-д, 1.700.000 төгрөг гаргуулж П.Б-эд, 1.661.000 төгрөг гаргуулж Б.Т-д, 252.000 төгрөг гаргуулж Р.Энхзаяад, 4.200.000 төгрөг гаргуулж Э.Гантөмөрт, 7.400.000 төгрөг гаргуулж Н.У-т, 5.300.000 төгрөг гаргуулж Д.Г-т, 2.000.000 төгрөг гаргуулж Б.Б-д, 2.500.000 төгрөг гаргуулж П.Э-д, 2.000.000 төгрөг гаргуулж Л.Нарангаравт, 6.000.000 төгрөг гаргуулж Г.Т-од, 2.900.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Оргилд тус тус олгож, энэ хэрэгт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 9 дүгээр багын нутаг дэвсгэрт байрлах Майханцахир ХХК-ийн хашаанд хураагдсан 20 тонны ногоон өнгийн чингэлгийг иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Оргилоос гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Энхзаяад олгож, энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн Ж.Б-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 5 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Б-ын 10 настай хүү Б.Цэнгэл, 2 настай хүү Б.Оргил нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дархан-Уул аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад даалгаж, шүүгдэгч Ж.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг хоригдож байх үед прокурор ирж яллах дүгнэлт танилцуулсан боловч надаар гарын үсэг зуруулж, гардуулж өгөөгүй байж надад ял өгч байгаад гомдолтой байна. Хоригдож байх хугацаанд хэрэгтэй танилцах хүсэлт удаа дараа гаргасан боловч хэрэгтэй танилцуулаагүй. Энэ хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг шалгаж бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож өгөлгүйгээр зөвхөн намайг яллах хэт өрөөсгөл шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би 60 настай эх, нялх хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү маань төрөлхийн эмгэгтэй төрсөн ба түүнийг эмчлүүлэхийн тулд мөнгөний хэрэгцээ гарч найз нөхдөөсөө тусламж хүсэхэд ажлын санал тавьж хамтран ажиллавал хүүхдийнхээ амийг аврах боломжтой байсан учир тэдний заавраар хий гэсэн бүхнийг хийж байсан гэм буруутай минь үнэн. Надад дарамт шахалт үзүүлж хүүхдийг минь хүртэл барьцаалан надаар хэрэг хийлгэж байсан. Бусад хүмүүсийг шалгаж тогтоолгүй надад бүх хэргийг тохож байгаа тул үүнийг шалгуулах хүсэлттэй байна. Хүүхдийг минь барьцаалж намайг айлган сүрдүүлж байсныг нотлох плаш диск байгаа. Миний ард О.Одунгува, Ц.Гэрэлчимэг, А.Жаргал, Х.Сарангэрэл зэрэг эмэгтэйчүүд байдаг. Эдгээр хүмүүс хохирогч нартай утсаар ярьж холбоо тогтоож бүхий л ажлыг хийж, зарим хохирогч нараас мөнгө очиж авч зарим үед нь би очиж мөнгө авдаг байсан бөгөөд намайг мөнгө авахаар явуулж ашигладаг байсан. Мөн эдгээр хүмүүс нь хаясан гээсэн бичиг баримт ашиглан миний зургийг хуурамчаар тавьж түүнийг ашиглах ажиллагаанд нь иргэний бүртгэлийн ажилтан Э.Энхтуяа, Д.Ганчимэг, эмнэлгийн бичгийг хуурамчаар гаргахад нь Хандсүрэн нар оролцсон. Ганчимэг нь миний эхтэй уулзаж миний хүү Оргилд “нас барсан хуурамч гэрчилгээ гаргаж өгнө” гэж хэлсэн 1.000.000 төгрөг авч залилан шүүх хурал дээр аваачиж миний хувийн байдалд нөлөөлсөн байна. Хамтран гэмт хэрэг үйлддэг Одунгува, Гэрэлчимэг, Сарангэрэл, Сараа, Жаргал нарын нэр дээрхи банкны дансны хуулга шалгуулах тухай хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргасан боловч шалгаж өгөөгүй тул үүнийг анхаарч шалгаж өгнө үү. Энэ хэргийн толгойлогч нь Тэгшжаргал бөгөөд түүний ах дүүс болох Батцэрэн, Батсүрэн нар хохирогч нарыг олж гэмт хэрэг үйлдэх газар байршлыг урьдчилан судалж надаар гэмт хэрэг үйлдүүлдэг байсныг цагдаа дээр ирээд мэдсэн. 2018 оны 3 сараас 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ мэдээгүй бөгөөд зөвхөн Тэгшжаргалын эд зүйлийг зарж хувь авч байна гэж бодож байсан. Мөнхбаттай хамтарсан гэх гэмт хэргийг Мөнхбатын найз Сэрээтэр, Бямба, Мөнхбатын дүү Мөнхжаргал, Мөнхбатын эхнэрийн дүү Чимэдээ, “Эс би ти” ХХК-ийн менежер Очирхүү нартай, Мөнхбатын зохион байгуулалттайгаар түүний зааварчилгаагаар үйлдсэн байхад бусад буруутай хүмүүсийн үнэн зөвийг тогтоогоогүй байна. 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн машины дуудлага худалдааны мөнгө болох 100.000 иен буюу 1.900.000 төгрөгийг Очирхүүгийн дансанд Галхүү хийсэн байхад миний хохирлын дүнд оруулан тооцсонд гомдолтой байгаа бөгөөд энэ мөнгийг Очирхүү гаргах ёстой гэж үзэж байна. 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Хас” банкны гуйвуулгаар 1.700.000 иен буюу 32.450.000 төгрөгийг Мөнхбатын Япон улс дахь банкны дансаар шилжүүлсэн баримт хэрэгт байхад мөрдөгч, прокурор үнэн зөвөөр шийдээгүйд гомдолтой байна. Бямба, Сэрээтэр, Очирхүү, Мөнхбат нар мөрдөн шалгах ажиллагааны явцад миний эсрэг худал мэдүүлэг өгсөн байсан. Шинэхүүгийн өгсөн мэдүүлгээр 10.000.000 төгрөгийн хохиролыг надаас гаргуулж байгаа нь шударга бус байна. Шинэхүү нь хууль бус орлого гэдгийг мэдсэээр байж авсан тул уг мөнгийг Шинэхүү төлөх нь зүйтэй. Миний өгсөн Цэрэнпунцагтай холбоотой гэх мэдүүлгийг би өгөөгүй. Анхнаасаа энэ хэрэгт Шинэхүү хамааралтай гэдгийг мэдүүлж байсан боловч миний үнэн зөв өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд оруулахгүй байгааг ойлгохгүй байна. Гэрэлчимэг нь надад “Дархан-Уул” аймаг дахь Хөтөл хорооллын хөх өнгийн чингэлгийг Дуйхурт аваачиж өгөөд миний мөнгийг авчих. Найз нь Дуйхуртай очиж уулзаад яриа хийсэн байгаа.” гэхээр нь би аваачиж өгсөн нь үнэн. Гэрэлчимэг нь миний дансаар дамжуулан мөнгийг буцаан авсан нь дансны хуулгаар тогтоогдоно. Тэгшжаргал нь хохирогч Эрдэнэцогтын улаан өнгийн чингэлгийн цоожийг намайг мэдэхээс өмнө сольж өөрөө зар тавьж надаар заруулсан. Энэ хэргийн хамжигч нь Тэгшжаргал бөгөөд мөнгийг нь миний дансаар дамжуулж авсан нь үнэн. Тэгшжаргал нь улаан өнгийн 40 тонны чингэлгийн цоожийг надад хэлэлгүйгээр сольж надаар бусдад заруулж мөнгийг нь авдаг байсан. Баясгалан гэх хүн өөрийн эзэмшлийн чингэлгийг зарна гэж зар тавьчихаад үүнийх нь дагуу би холбогдож Галхүү гэх хүнд зуучилж зарахаар болоод тэрээр өөрийн тээврээрээ Дархан-Уул аймагт аваачсаны дараа Баясгалан нь “би зарахаа больсон, өөр нэг танилдаа зарлаа” гэж хэлсэн. Галхүүгийн тээврийн хохирлын мөнгийг надаас гаргуулж байгаад гомдолтой байна. Батчимэгийн тухайд би ганцаараа энэ хэргийг үйлдэж мөнгийг нь найз Адъяасүрэнгийн дансаар авсан нь үнэн бөгөөд миний буруу. Мөн Даваадоржид учирсан хохиролд би ганцаараа буруутай. Еркен гэх хохирогчийн тухайд Гэрэлчимэг болон түүний найз Маяраагүйл бид 3 хамтран үйлдсэн. Хохирогчтой Гэрэлчимэг утсаар ярьж, Маяраагүйл Facebook-ээр чат бичиж, би мөнгийг нь авсан. Хамтран гэмт хэрэг үйлдсэн байхад бусад хүмүүсийг шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна. Пунцаграш гэх хүн нь Тэгшжаргалын найз бөгөөд 10.000.000 гэх хохирлын мөнгө нь Пунцаграшын дансаар орж Тэгшжаргалд өөрөө мөнгөө өгсөн болох нь банкны камерын бичлэгээр харагддаг. 8 ширхэг дугай, 1.400.000 төгрөгийг би авсан. Пунцаграш худал мэдүүлэг өгч ганц намайг буруутгаж байна. Дэлгэрцэцэгийн иргэний үнэмлэхийг олж хуурамчаар зураг үйлдэн “Хаан” банкны мобайл банк суулгасан. Анарт учруулсан хохиролд Одунгува бид 2 холбоотой. Нарантуяа хохирогчтой холбоотой үйлдэл дээр би хохирогчтой утсаар ярьж, Дэлгэрцэцэгийн “Хас” банкны картаар Одунгува мөнгийг нь авсан. Энэ үйлдэл дээр мөрдөг намайг хорино гэж айлган өөрийн минь эсрэг хүчээр мэдүүлэг авсан. Одунгува, Жаргал нар нь хохирогч Бат-Эрдэнэтэй холбогдож “Монгол транс” компанийн ажилтан Нарантуяа, туул гэх хүмүүс ачаа ачих зөвшөөрлийн бичиг авч чингэлэгүүдийг Бат-Эрдэнэд зарсан. Би 400.000 төгрөг авсан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болсон гэмт хэрэгт би буруугүй байхад үнэн зөвийг нь ололгүй хохирлын дүнг надтай холбож байгаад гомдолтой байна. Энхзаяа гэх хүний эд зүйлийг би аваагүй. Тэгшжаргал нь хохирогч Гантөмөрийн эд зүйлийг урьдчилан судалж гэмт хэрэг үйлдэх үедээ намайг ашиглан миний дансаар мөнгийг нь авдаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үйлдлийг Одунгува бид 2 хамжиж хийсэн. “Монгол транс” ХХК-ийн зөвшөөрлийн бичгийг Одунгува хуурамчаар үйлдсэн байхад үүнийг олж тогтоогоогүй. Одунгува нь хохирогч Гантөмөрийн мөнгийг өөрийнхөө найз Баянжаргалын дансаар авч байгаа нь банкны камерт бичигдсэн байхад Баянжаргал нь найз Одунгуваг хамгаалсан мэдүүлэг өгсөн байна. Энхзаяа, Уламбаяр нарт холбоотой үйлдэлд би хамааралгүй байхад ганцхан гэр Охиноо гэх хүний мэдүүлгээр надад энэ хэргийг тохож мөн Мөнх-Оргилд учирсан хохирлын дүнг надад хамааруулсанд гомдолтой байна. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би эмнэлэгт хэвтэж байсан тухай тодорхойлолт өгсөн байхад энэ хэрэгт намайг буруутгаж байна. Энхтайван нь мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгч, надаас илүү мөнгө нэхэмжилсэн. Энхтайваны захиалсан машин нь орж ирж амжаагүй байхад би цагдан хоригдож дээрх үйлдэл гэмт хэргийн шинжтэй болсон. Дарханд машин зардаг Отгонжаргал гэх хүнтэй би Нарангаравыг холбож өгсөн байхад энэ үйлдлийг намайг хийсэн мэтээр үзэж байна. 2019 оны 12 дугар сарын 9-ний өдрийн үйлдлийг захиалсан машин нь орж ирээгүй байхад албаар гэмт хэргийн шинжтэй болгосонд гомдолтой байна. Төрболд машиныхаа мөнгийг Баярмаад шилжүүлж, Төрболдын ээж Гантуул хүүгийнхээ мөнгийг буцаан авсан банкны камерын бичлэг, мөн 6.000.000 төгрөгийн 600.000 төгрөгийг Төрболдын хойд аав гэх Энхтайванд 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шилжүүлсэн дансны хуулга байхад бүх хохирлыг надад хамаатуулсан. Прокурор, мөрдөгч нар танил талаа хамгаалан зөвхөн мөнгийг нь очиж авдаг байсан надад хүнд ял оноож байна гэж үзэж байгаа тул хамт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг тогтоож, үйлдэл оролцоонд минь тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хоригдож байх хугацаанд 2 хүүхдээ өөрийн эхийн асрамжинд үлдээсэн байхад намайг эх байх үүргээ умартсан гэж эх байх эрхийг минь хасан, хүүхдүүдийг минь асрамжийн газарт явуулах шүүхийн тогтоол гаргасныг цуцалж хүүхдүүдийг минь миний эхийн асрамжинд үлдээж өгнө үү. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа бөгөөд нэр дурьдсан этгээдүүдийг шалгаж тогтоож өгнө үү. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа мөрдөгч, прокурорт эдгээр этгээдүүдийг хамааралтай болохыг нотолсон бүхий л нотлох баримтыг гаргаж өгч, удаа дараа хүсэлт гаргасан боловч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээсээ төвөгшөөж хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн өндөр ял оногдуулсан. Надад дахин дутуу шалгагдсан хэргүүдээр нэмж ял авах эрсдэл байгаа тул би маш их айж байна. Мөн хохирогч Жанчивдорж, Төгөлдөр нарын хохирлыг шүүх хохирлын дүнд оруулж шийдээгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ц.Дарьжав гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, оролцогчийн эрхийг зөрчсөн, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б- нь 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Япон улсаас “Land criuser 200” маркийн автомашин оруулж ирж өгнө гэж Баасангаас 21.000.000 төгрөг, Галхүүгээс 29.894.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Цэрэнпунцагт “Toyota Highlander” маркийн автомашин зарна гэж 10.000.000 төгрөг авч залилсан гэх хэрэг 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн ба эдгээр үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй. Япон улсаас Land criuser 200” маркийн автомашин оруулж ирж өгнө гэж Баасангаас 21.000.000 төгрөг, Галхүүгээс 29.894.000 төгрөг залилан авсан  гэх үйлдлийн тухайд Б- нь ганцаараа үйлдээгүй ба энэ хэргийн цаана машин зардаг Мөнхбат, Сэрээтэр болон тэдний хамсаатан хүмүүс оролцож өөрсдийн дансаар мөнгийг авсан нь тэдний дансны хуулга болон гэрч Очирхүүгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад Мөнбат, Сэрээтэр нарын тухайн мөнгийг Б-ад бэлнээр гаргаж өгсөн гэх үндэслэлгүй мэдүүлэгт тулгуурлаж хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 болон 1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хохирол төлбөрийг бүгдийг нь Б-аас гаргуулж түүний эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн. Б- нь нэр бүхий хохирогч нарын чингэлгийг хулгайлан зарсан гэх хэргийн тухайд зөвхөн ганцаараа үйлдээгүй ба тухайн чингэлгүүдийн байршлыг тогтоох, цоожийг эвдэх болон солих, хохирогчтой утсаар ярих, мөнгийг очиж авах зэрэг ажиллагаанд Тэгшжаргал, Одунгува, Батсүрэн, Гэрэлчимэг гэх зэрэг хүмүүс хамтарч оролцсон талаар удаа дараа мэдүүлж тэднийг шалгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан нь зарим гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байхад шүүх эдгээр байдлыг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч гэм буруутай хүмүүст ял завшуулахад хүргэхийн зэрэгцээ хохирол төлбөрийг зөвхөн Б- ганцаараа хариуцахад хүргэж эрх зүйн байдлыг нь дордуулсан. Шүүхээс Б- нь чингэлэг буулгах зөвшөөрөл гэх хуурамч бичиг баримт ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхэлсэн гэж дүгнэхдээ тухайн бичиг баримтыг гаргаж өгсөн хүмүүсийг нэр заан мэдүүлсэн, хуурамч гэдгийг мэдэлгүй ашигласан, хуурамч эсэхийг нотлохын тулд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь тухайн зөвшөөрлийн бичиг хуурамч биш байх болон уг бичгийг бодитоор гаргаж өгч хууль бус ажиллагаа явуулсан холбогдох хүмүүст ял завшуулах боломж олгож хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Прокуророос хохирлын тооцоог гаргахдаа залилангийн хэргийн хохирол 129.394.000 төгрөг, харин хулгайлах хэргийн хохирол 59.891.508, шууд бус хохирол 3.140.000 төгрөг, нийт хохирол 189.285.508 төгрөг гэж гаргасан байх ба үүнээс төлөгдсөн 45.207.560 төгрөг, төлөгдөөгүй 147.317.943 төгрөг гэж тооцсоныг нэмээд үзэхээр 192.525.503 төгрөг болж нийт хохирол гэх 189.285.508 төгрөгөөс зөрүүтэй. Шүүхийн хохирол төлбөрийг гаргуулах тооцоогоор 27 хүнд 148.867.948 төгрөг Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь төлөгдөөгүй хохирол гэх 147.317.943 төгрөгөөс зөрүүтэй төдийгүй Төгөлдөрийн 2.000.000 гаруй төгрөг гэх хохирол, Жанчивдоржийн 5.800.000 төгрөгийн хохирол зэрэг зарим мөнгөнүүдийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нотолбол зохих асуудлыг нэг мөр нотлож тогтоогоогүй. Чингэлгүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй Б-ынг танилцуулж тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөх эсэх эс зөвшөөрвөл үнийн шинжээч дахин томилуулах хүсэлт гаргах эрхийг зөрчсөн. Б- нь 16 хавтас хэрэгтэй бүрэн танилцах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй төдийгүй хэргийн материалтай бүрэн танилцах боломж нөхцлийг бүрдүүлэх үүргээ биелүүлэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 болон 4 дэх заалтыг зөрчсөн. Б-ын эх Алияд Ганчимэг гэгч нь хүүхэд нас барсан гэрчилгээг өгч түүнээс 1.050.000 төгрөг нэхэж аваад энэхүү баримтыг хуулийн байгууллагад өгвөл охин Б- чинь даалтанд гарна гэж хуурч мэхэлсэн хэрэг Дархан-Уул аймагт шалгагдан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Алия нь хуурамч бичиг баримт шүүхэд гаргаж өгсөн гэж өрөөсгөл дүгнэлт хийн өрх толгойлсон ганц бие эмэгтэй Б-ын бага насны 2 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоосныг өөрчлөн асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дархан-Уул аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хүүхдийн эрх ашигт сөрөг нөлөөтэйг анхаарагүй зэрэг нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг бий болгож байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан байсан. Ж.Б- гэмт хэрэг үйлдээд олсон ашиг, орлогыг хэрхэн яаж хувиарласан, яаж зарцуулсан талаарх асуудлыг нарийн шалгаагүй. Бусдад учруулсан хохирлыг ганцхан Ж.Б- учруулсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Ялангуяа чингэлгийг хулгайлахад тодорхой хүмүүс оролцсон байдаг. Цоожийг эвдсэн, автомашин ашиглуулж байгаа, ашиглаж байгаа асуудлууд байдаг. Үүнийг тодруулах шаардлагатай. Чингэлгийн үнэлгээг Ж.Б-ад танилцуулаагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан. Чингэлгийн үнэлгээн дээр гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан. Хамтран оролцсон хүмүүсийг зайлшгүй шалгах шаардлагатай. ...” гэв.

Хохирогч Р.Энхзаяагийн өмгөөлөгч Б.Болорцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Р.Энхзаяагийн хувьд хоёр чингэлгээ алдсан байдаг. Нэг чингэлэгт нь тодорхой эд зүйлс байснаас зармыг нь буцааж аваад, зарим зүйлс нь буюу 252.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлс нь иргэний хариуцагч Н.У-ын   хашаанд үлдсэн байдаг. Иргэний хариуцагч Н.У- анхан шатны шүүх хуралдаанд 252.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлсийг нь буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэсээр байтал анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 252.000 төгрөгийн эд зүйлсийг нь иргэний хариуцагч Н.У-аас гаргуулахаар зааж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн хоёр чингэлгийг тухайн үед хашаанаас нь авч яваад борлуулсан этгээд нь иргэний хариуцагч, хохирогчоор оролцож буй Н.У- юм. Н.У-ын хувьд эхлээд худал мэдүүлэг өгч байсан. Өөрийнх нь хашаанд байсан 1 чингэлгийг худалдсан гэж нуун дарагдуулж мэдүүлэг өгч байсан. Тэр чингэлэг одоо Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байдаг. Шийтгэх тогтоолд чингэлгийг хохирогчид буцааж олгохоор заасан. Н.У- уг хоёр чингэлгийн мөнгө болох 4.400.000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг боловч цааш нь өөрөө бусдад худалдахдаа нийт 7.200.000 төгрөгөөр худалдсан байдаг. Зөрүү нь 2.800.000 төгрөг юм. Үүгээр нь Н.У-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Н.У- нь иргэний хариуцагчаар өнөөдрийг хүртэл уг хэрэгт оролцож байгаа тул гэмт хэргийн замаар олсон орлогыг нь хурааж авах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хангалттай хэлж, баримт гаргаж өгсөн боловч уг хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн болохоо анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тусгаагүй. Иймд 252.000 төгрөгийг Н.У-аас гаргуулж, хохирогч Р.Энхзаяад олгуулахаар зааж өгнө үү. ...” гэв.

Хохироч, иргэний нэхэмжлэгч Н.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Болорцэцэгийн яриад байгаа хохирлыг барагдуулна гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Чингэлэгт байсан хүүхдийн гулсуур гэх зэрэг тодорхой эд зүйлс нь надад байгаа. Ирээд ав гэхэд өөрсдөө ирж авахгүй байдаг. Ж.Б-ын хуурамч бичиг баримт гэх асуудал дээр би хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Шүүгдэгч Ж.Б- намайг 2 удаа залилсан байдаг. Эхлээд уг хоёр чингэлгийг миний чингэлэг гэж хэлээд надаар айлын хашаанаас цоожийг нь эвдүүлж авахуулсан. Энэ нь нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн талаараа тодорхой дурдсан. Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нэг бүрээр нь гаргаж тооцсон. Мөн иргэний нэхэмжлэгч нарт гаргуулах мөнгөн дүнг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэг бүрчлэн дурдаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр давж заалдах гомдолд дурдагдсан асуудлууд хэлэлцэгдсэн. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөр хэргээ уг хэрэгтэй нэгтгүүлж шалгуулах, гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг шалгуулах зэрэг ажиллагааг хийлгүүлэх байр суурийг илэрхийлж мэтгэлцсэн байдаг. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ж.Б-ад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар өөр эрүүгийн хэргийн баримт ирээгүй, мэдээ мэдээлэл авагдаагүй. Шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг прокурорт буцаах боломжгүй. Мөн хохирогч нар эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлэг өгсөн буюу зөвхөн Ж.Б-тай уулзсан, ярьсан, түүний үг, үйлдэлд хууртсан гэх үйл баримтыг тодорхой хэлсэн. Үйл баримт хангалттай тогтоогдсон байхад гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө хэрхэн яаж зарцуулсан, хэн хэнд шилжүүлэн өгсөн нь энэ хэрэгт хамааралгүй. Яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг хийж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ж.Б-ын хувьд маш их худлаа ярьдаг, өөрийгөө нас барсан мэтээр хуулийн байгууллагад итгүүлж хэргээ хэрэгсэхгүй болгуулж байсан. Мөн бусдын дансаар мөнгө авч байсан. Нэрээ худлаа хэлдэг, хүүхдээ байнга тэвэрч явж бусдад өрөвдүүлж, худлаа хэлж бусдын дансаар мөнгө авдаг, ихэвчлэн таксиний жолооч нарын дансаар мөнгө авч байсан. Сүүлдээ арга нь нарийсч худалдаа наймаа эрхэлдэг хүмүүсийн дансаар мөнгө авч байсан нөхцөл байдлууд хэргийн нөхцөл байдлаас харагддаг. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.Б- нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд зар тавих, бусдын хаяг болон дугаараас холбогдох, чатаар харьцах, эд хөрөнгийн зураг илгээх зэргээр цахим хэрэгсэл болон чингэлэг буулгах зөвшөөрөл гэсэн хуурамч бичиг баримт ашиглан, зах зээлийн ханшнаас доогуур үнийн санал гаргах, бусдын бичиг баримтаар үүрэн телефоны дугаар авч ашиглах, бусдын дансаар мөнгө шилжүүлэн авах, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөрийнх мэтээр итгүүлэх, чингэлгийн цоожинд таарахгүй түлхүүр өгөх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Япон Улсаас “Land cruizer-200“ маркийн автомашин хямд оруулж ирнэ гэж хуурч хохирогч Д.Г-гээс 29.894.000 төгрөг, мөн аргаар 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Т.Баасангаас 21.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Toyota highlander” маркийн автомашин худалдана гэж хуурч хохирогч Н.Ц-аас 10.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 3-наас 9-ний өдөр хүртэл хугацаанд хохирогч Э.Гантөмөрийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг өөрийнх гэж хуурч бусдад итгүүлэн худалдаж 4.200.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Г.Э-ын  эзэмшлийн 20 тонны чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн бусдад худалдаж 2.630.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Д.Болорын эзэмшлийн 6.042.948 төгрөгийн үнэ бүхий 40 тонны чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Б.Б-т худалдан 2.000.000 төгрөгийн, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Д.Б-ын эзэмшлийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Б.Б-т худалдан 2.800.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Ж.М-оос 3.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-нээс 25-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Р.Банзрагчийн эзэмшлийн 20 тонны чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн бусдад худалдаж 3.592.500 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Сарангэрэлийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн бусдад худалдан 6.096.060 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Д.Ц-ын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Д.Э-т худалдан 1.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б.Батчимэгийн эзэмшлийн чингэлгийг хулгайлан авсныхаа дараа өөрийнх мэтээр итгүүлэн Ч.Д-ид худалдан 1.900.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.Баясгалангийн эзэмшлийн 5.000.000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн И.Г-д худалдаж 1.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Ж.Е-ээс 2.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр бусдын эзэмшлийн 5 ширхэг чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Л.Н-аас 10.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өдөр Р.Энхзаяагийн эзэмшлийн 20 тонны 2 ширхэг 6.052.000 төгрөгийн үнэ бүхий чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Н.У-аас 4.400.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн А.А-аас 2.000.000 төгрөг, 2018 оны 12 сарын 17-ны өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Н.У-аас 3.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Ц.Н-гаас 2.500.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Д.Г-өөс 5.300.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Б.Б-гээс 2.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны бусдын эзэмшлийн 3 ширхэг чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Г.Б-эс 10.200.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр М.Санчирын эзэмшлийн 4.600.000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Т.Л-оос 1.500.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Т.О-иас 3.500.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 6-ны бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн П.Б-ээс 1.800.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бусдын эзэмшлийн чингэлгийг өөрийнх мэтээр итгүүлэн Б.Т-гаас 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Япон Улсаас хямд үнээр “Toyota Pruis-20” маркийн автомашин оруулж ирнэ гэж П.Э-гаас 2.500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөн Япон Улсаас “RХ-450” маркийн автомашин хямдхан оруулж ирнэ гэж Л.Нарангараваас 2.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мөн Япон Улсаас хямдхан машин оруулж ирнэ гэж Г.Т-оос 6.000.000 төгрөгийг тус тус бусдын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 178.507.508 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрхэн яаж хууртаж, хохирсон талаараа дэлгэрэнгүй мэдүүлсэн хохирогч Д.Г- /1 хх 16-18, 134-135, 172-173/, хохирогч Т.Баасан /1 хх 22-23/, хохирогч Н.Ц- /2 хх 21/, хохирогч Э.Гантөмөр /10 хх 220-229/, хохирогч Г.Э- /3 хх 180-182/, хохирогч Б.Б- /4 хх 9-10/, хохирогч Ж.М- /4 хх 245-247/, хохирогч Р.Банзрагч /4 хх 115/, хохирогч Д.Сарангэрэл /4 хх 159-165/, хохирогч Д.Ц- /5 хх 71-73/, хохирогч Ч.Д- /5 хх 149/, хохирогч И.Г- /6 хх 7-10/, хохирогч Ж.Е- /6 хх 143/, хохирогч Л.Н- /6 хх 78/, хохирогч Н.У- /9 хх 209/, хохирогч Ц.Н- /7 хх 120/, хохирогч Д.Г- /13 хх 108/, хохирогч Б.Б- /13 хх 197/, хохирогч Г.Б- /8 хх 43-54/, хохирогч Т.Л- /7 хх 159/, хохирогч Т.О-ь /7 хх 202-209/, хохирогч П.Б- /9 хх 25-27/, хохирогч Б.Т- /9 хх 108-116/, хохирогч П.Э- /13 хх 231/, хохирогч Л.Нарангарав /14 хх 48/, хохирогч Г.Т- /14 хх 127/ нарын мэдүүлэг болон эдгээр хохирогч нарын мэдүүлгийг баталсан гэрч М.Мядагмаа /11 хх 67/, Э.Очирхүү /1 хх 175/, С.Алия /2 хх 58/, Ц.Намбаяр /2 хх 23/, Ж.Лхамцэнд /2 хх 167/, Г.Хандсүрэн /2 хх 176/, Р.Байгальмаа /2 хх 179/, Т.Ганбат /2 хх 181/, Ц.Дуйнхар /3 хх 113/, С.Барсболд /3 хх 114/, Б.Дамдинсүрэн /3 хх 117/, Б.Ууганбаатар /4 хх 11/, Б.Соёлтөгс /4 хх 18-20/, И.Бямба-Очир /4 хх 80/, Б.Энхбаатар /4 хх 81-84/, Ж.Гэрэлцэцэг /4 хх 85/, М.Жанчивдорж /4 хх 204-206/, Б.Баасанцэрэн /4 хх 208-211/, Б.Отгонбүрэн /5 хх 113/, М.Хатанбаатар /5 хх 156/, Ц.Дэмчигдорж /5 хх 159/, Х.Нямбаяр /5 хх 241, 249/, Б.Пунцаграш /6 хх 87-90/, Б.Батхуяг /6 хх 83/, Д.Отгонбаяр /6 хх 145/, Б.Мөнгөнзаяа /6 хх 157/, Х.Намхайдорж /7 хх 51/, Ц.Пүрэвням /7 хх 172/, П.Гантулга /7 хх 174/, Л.Дуламсүрэн /7 хх 211-213/, Б.Эрдэнэчимэг /7 хх 214-216/, Г.Алтансүх /7 хх 222/, Б.Наранчимэг /7 хх 224/, А.Ганбат /7 хх 226/, Ц.Оюунхүү /7 хх 230/, С.Тогтохбаяр /7 хх 232/, Б.Итгэл /7 хх 235-238/, Б.Ариунгэрэл /8 хх 58/, П.Игиймаа /8 хх 75/, Б.Чулуунцэцэг /8 хх 86/, Д.Сэмжидмаа /8 хх 90/, А.Шүрэнцэцэг /8 хх 94-96/, Д.Оюун-Эрдэнэ /8 хх 99/, Э.Уранбилэг /9хх 32/, Д.Чинбат /9 хх 39/, Д.Шинэбаяр /9 хх 41/, Б.Батчимэг /9 хх 121/, Н.Нямсүрэн /9 хх 124/, Д.Гануяг /9 хх 127/, Л.Даваасүрэн /9 хх 217/, Б.Чимэгмаа /9 хх 214/, Ц.Охиноо /9 хх 221/, П.Өлзийсайхан /10 хх 230/, Э.Төгөлдөр /10 хх 234/, П.Игиймаа /13 хх 35/, Х.Хишигбаатар /13 хх 113/, Б.Баянжаргал /13 хх 115/, Б.Тогтох /13 хх 117/, З.Дэлгэрцэцэг /13 хх 199/, П.Э- /14 хх 55/, Д.Отгонжаргал /14 хх 109/, М.Баярмаа /14 хх 129/, П.Шинэхүү /11 хх 78-51/ нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээч нарын дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Б-ын дээрх үргэлжилсэн 29 удаагийн залилангийн үйлдлүүдээс 6 удаад нь Япон Улсаас хямд үнээр машин захиалан оруулж ирж чадна гэж хуурч, хохирогч Д.Г-, Т.Баасан, Н.Ц-, П.Э-, Л.Нарангарав, Г.Т- нарыг залилж, урьдчилгааны төлбөр болон машин ачилтын хөлс гэх зэргээр мөнгө шилжүүлэн авч хохирол учруулсан бол өөрт нь огт хамааралгүй бусдын өмчлөлийн 20 болон 40 тонны контенейруудыг зарна гэж хуурч, хохирогч Ж.М-, Ж.Е-, Л.Н-, А.А-, Н.У-, Ц.Н-, Д.Г-, Б.Б-, Г.Б-, Т.О-ь, П.Б-, Б.Т- нарын 12 хохирогчийг залилж хохирол учруулсан, мөн хохирогч Э.Гантөмөр, Г.Э-, Д.Болор, Д.Б-, Р.Банзрагч, Д.Сарангэрэл, Д.Ц-, Э.Баясгалан, Р.Энхзаяа, М.Санчир, Ч.Д- нарын 11 хохирогчийн эд хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдад зарж хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тус тус тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-ын дээрх үргэлжилсэн нийт 178.507.508 төгрөгийн хохирол бусдад учруулсан үйлдлүүдийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Ж.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын задгайд байсан хохирогч Т.Ганпүрэвийн эзэмшлийн 20 тонны чингэлгийг машин механизм ашиглан хулгайлж, 3.000.000 төгрөгийн, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо МТ шатахуун түгээх станцын хажуу талын хашаанд байсан хохирогч Б.Батчимэгийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг машин механизм ашиглан хулгайлж, 10.178.000 төгрөгийн, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Бор толгой гэх газарт байх хашаанаас хохирогч Б.Наранчулууны эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 20 тонны чингэлгийг машин механизм ашиглан хулгайлахыг завдаж, бусдад нийт 15.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Ганпүрэв /3 хх 116/, хохирогч Б.Батчимэг /5 хх 143, 12 хх 64, 14 хх 180/, хохирогч Б.Наранчулуун /5 хх 104-108/ нарын мэдүүлэг болон гэрч  Ц.Дуйнхар /3 хх 113/, гэрч С.Барсболд /3 хх 114/, гэрч Б.Отгонбүрэн /5 хх 113/, гэрч М.Хатанбаатар /5 хх 156/, гэрч Ц.Дэмчигдорж /5 хх 159/ нарын мэдүүлэг, гэрч хохирогч нарын мэдүүлгийг давхар нотолж буй дансны гүйлгээний хуулга, эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон ба анхан шатны шүүх дээрх гурван удаагийн хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирсон байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Б-ын хулгайн үргэлжилсэн үйлдлүүдийг нэр бүхий 13 хохирогчийн эд зүйлийг машин механизм ашиглан үйлдэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй” гэж зүйлчлэлийг хөнгөрүүлж, улмаар хохирогч Т.Ганпүрэв, Б.Батчимэг нарын чингэлгийг ачиж зөөж авч явсан, Б.Наранчулууны чингэлгийг ачих үед таслан зогсоогдсон, бусад чингэлгийн эздийн залилах гэмт хэргийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон, хэргийг яаж төгссөн үйлдлээр нь зүйлчлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, прокурорын 13 хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан үйлдлээс 3 үйлдлийг нь хулгайн гэмт хэрэг гэж, үлдэх 10 үйлдлийг нь залилах гэмт хэргийн шинжид оруулан тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Ингэж, шүүгдэгч Ж.Б-ын холбогдсон хулгайн зарим үйлдлийг залилах гэмт хэргийн шинжид хамааруулсан нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоогүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-ын хулгайн 3 удаа үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамласан нь буруу болсныг давж заалдах шатны шүүх зөвтгөлөө.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий 3 хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийн 2 нь төгссөн, 1 нь завдсан байхад бүхэлд нь завдалт мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан дээрх хоёр зүйл, хэсгүүдэд зааснаар тус тусад нь ял шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 Шүүгдэгч Ж.Б- “...шүүх хамтран оролцсон бусад этгээдүүдийн асуудлыг шийдвэрлээгүй, хохирлыг буруу тооцсон тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав “прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэр дэх хохирлын тооцоо эрс зөрүүтэй, зарим хохирогчийн хохирлыг орхигдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй, зарим хүмүүст ял завшуулсан зэргээр хэргийг дахин шалгах үндэслэлтэй тул буцааж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Энэ хэргийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, прокурорын хяналтын шатанд яллагдагчийн гомдол хүсэлтийн дагуу зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хуульд заасны дагуу талуудын мэтгэлцээнийг хангаж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн, шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүртэл буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед төгссөн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах хууль зүйн үндэслэлгүй, зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт энэ хэрэгтэй холбоотой эд хөрөнгийн маргаан үүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэйг анхан шатны шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул давж заалдсан гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурьдсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/1435 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтаас “...2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...” гэснийг хасж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ