Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/22

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

хохирогч Б.П-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А, 

шүүгдэгч Х.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.б овогт Х-ы Н-т холбогдох эрүүгийн 2413000000358 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.б овогт Х-ы Н-, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ял, мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял,  шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД: БЮ...............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Н- нь: 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Х.Г-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эд хөрөнгө болох 1,000,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... дугаартай дансаар,

мөн хохирогч Б.П-ийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт өөрийнхөө оронд тогоочоор ажил оруулж өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.П-ээс 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 1,715,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... тоот дансаар,

мөн хохирогч М.А-ыг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажил оруулж өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.А-аас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийт 1,346,500 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... тоот дансаар тус тус шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х.Н- мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарт хохирлыг нь төлж өгөх болно. Хохирогч М.А-д хохирлын зарим хэсгийг төлж өгсөн. Би 5 сартай нялх хүүхэдтэй, нөхөр маань бидэнтэй хамт амьдардаггүй, бидэнд харж хандахгүй. Миний хүүхдүүдийн байдлыг харгалж өгнө үү. Би гэм буруугаа ухамсарлаж байна” гэв.

 

2. Хохирогч Б.П- мэдүүлэхдээ: “...шүүгдэгч Х.Н-аас миний хохирол болох 1,715,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Эрүүгийн 2413000000358 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Х.Г-аас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 03-13 дахь тал/, хохирогч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/, яллагдагч Х.Н-ын эзэмшлийн Хаан банкинд байрших ........... тоот дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 52-53, 61-62 дахь тал/, хохирогч Б.П-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 76-89 дэх тал/, хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-93 дахь тал/, гэрч М.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Е-ы тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дэх тал/, яллагдагч Х.Н-ын эзэмшлийн Хаан банкинд байрших ........... тоот дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 109-115 дахь тал/, хохирогч М.А-аас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, холбогдох баримтууд хамт /хавтаст хэргийн 168-169 дэх тал/, хохирогч М.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 173-175 дахь тал/, яллагдагч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 223 дахь тал/, шүүгдэгч Х.Н-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Н-ын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Хэргийн үйл баримт.

5. Шүүгдэгч Х.Н- нь: 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Х.Г-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эд хөрөнгө болох 1,000,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... дугаартай дансаар,

мөн хохирогч Б.П-ийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт өөрийнхөө оронд тогоочоор ажил оруулж өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.П-ээс 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 1,715,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... тоот дансаар,

мөн хохирогч М.А-ыг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажил оруулж өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.А-оос 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийт 1,346,500 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... тоот дансаар тус тус шилжүүлэн авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Хохирогч Х.Г-аас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 03-13 дахь тал/,

 

5.2. Хохирогч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зүс таних Х.Н- гэх эмэгтэй надад хэлэхдээ “би өөрөө Өлгий сумын 26 дугаар цэцэрлэгт ажилладаг, одоо нялх, бага насны өвчтэй хүүхэдтэй бөгөөд ажлаас чөлөө авах гэж байгаа, би өөрийнхөө оронд өөрийг чинь Өлгий сумын 26 дугаар цэцэрлэгт цэвэрлэгчээр ажилд оруулж өгнө, надад тандаг хүн байгаа, би ярьж өгч болно, хэрэв 6 сараар ажилд орох юм бол 500,000 төгрөг өгөөрэй, харин бүр орон тоонд орно гэвэл 1,000,000 төгрөг өгөөрэй би ямар ч байсан бүтээж өгнө” гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн хүнд итгээд 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Х.Н-ын Хаан банкны ........... тоот дансанд 2 удаа 500,000, төгрөг нийтдээ 1,000,000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тэгээд түүнээс хойш өдөр болгон маргааш ажилд оруулж өгнө гэж өдий хүрсэн юм. Тэгээд сүүлдээ аргаа бараад Өлгий сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгч гэх хүний утасны дугаар олж аваад түүний гар утас руу залгаж асуухад “Х.Н- гэх хүнийг огт танихгүй, наад хүн чинь манай байгууллагад ажилладаггүй, Х.Н-ыг иймэрхүү байдлаар хэд хэдэн хүн асууж ирсэн, тийм болохоор Х.Н- гэх хүн 26 дугаар цэцэрлэгт ажилд оруулж өгнө гэж худал хэлж байгаа болохоор та эртхэн цагдаагийн байгууллагад хандсан дээр байх” гэж хэлсэн тул миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

 

5.3. Яллагдагч Х.Н-ын эзэмшлийн Хаан банкинд байрших ........... тоот дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 52-53, 61-62 дахь тал/,

 

5.4. Хохирогч Б.П-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 76-89 дэх тал/,

 

5.5. Хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байгаа юм. Миний нөхрийн дүүгийн эхнэр болох Х- нь мөн ажилгүй бөгөөд 2024 оны 04 дүгээр сард зарын дагуу иргэн Х.Н-ын гэрт нэг өдөр хөлсөөр цэвэрлэгээ хийж танилцсан гэсэн. Тэгтэл саяхан манай дүү Х- надад хандаж “миний танил хүн болох Х.Н- гэдэг эмэгтэй Өлгий сумын 26 дугаар цэцэрлэгт үйлчлэгч ажилтай, одоо тухайн цэцэрлэгээс жирэмсний амралт авах гэж байна. Чи миний оронд ажиллах юм уу гэж асуусан” гэдэг тухай хэлж байсан. Х.Н- нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлээд над руу .......... дугаарын утаснаас ватсапаар харилцсан. Тэр үед Х.Н- нь надад хэлэхдээ “би Өлгий сумын төвд байрлах 26 дугаар цэцэрлэгт ажилладаг, манай цэцэрлэгт тогооч ажилд авна гэсэн, би чамайг тогоочийн ажилд оруулж өгч чадна, мөн би цэцэрлэгийн эрхлэгчийг маш сайн мэддэг болохоор оруулаад өгнө, харин чи надад хэдэн төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Х.Н-ын өгсөн Хаан банкны ........... тоот данс руу би өөрийнхөө Хаан банкны ........... тоот данснаас ........... тоот данс руу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөн данс руу 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөн данс руу 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөн данс руу 100,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 115,000 төгрөг тус тус Х.Н-ын Хаан банк руу 6 удаагийн үйлдлээр нийт 1,715,000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үедээ Х.Н- нь хамгийн эхлээд 200,000 төгрөгийг чиний ажлыг чинь бүтээж өгнө гэж хэлээд зээлчих гэж хэлээд авсан. Дараа нь 300,000, 500,000, 100,000 төгрөгийг Х.Н- нь тухайн цэцэрлэгийн эрхлэгчтэй ярилцаж, түүнд өгөх мөнгө гэж хэлээд авсан, хамгийн сүүлд авсан 115,000 төгрөг бол Х.Н- нь надад хэлэхдээ тухайн цэцэрлэгийн тогооч нар эрүүл мэндийн шинжилгээ хийлгүүлэх ёстой, тийм болохоор шинжилгээний төлбөр өгөх ёстой гэж хэлээд авсан. Тэгээд түүнээс хойш хэд хэдэн удаа Х.Н-тай холбогдоод ажилд оруулах асуудал юу болсон талаар асуухад Х.Н- нь надад хэлэхдээ хотоос яамнаас шалгалт ирж байна, энэ талаар асууж байсан бөгөөд сүүлдээ Х.Н-т хандаад таны ярилцаад байгаа тэр хүн чинь хэн юм бэ, тэр хүнийхээ дугаарыг өгөөч гэж хэлэхэд “маргааш 14 цагт цэцэрлэг дээр ирээрэй” гэсэн. Тэгээд түүний хэлснээр маргааш нь цэцэрлэгт очоод тухайн цэцэрлэгийн гадаа 2 цаг хүлээхэд хэн нэг хүн залгаагаагүй болохоор нь Х.Н- луу утсаар яриад “одоо болио, тэр хүнийхээ дугаарыг өгчих, би өөрөө ярина гэхэд Х.Н- 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгч гэх Е- гэх хүний ........ дугаарын утас өгөөд тухайн утас руу залгах үед Е- нь “Х.Н- гэх хүн одоо манай цэцэрлэгт ажилдаггүй, өмнө нь ажилладаг байсан, байнгын залилан асуудал гаргаад байхаар нь ажлаас чөлөөлсөн, мөн тэр хүн надтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй, би одоо тэр хүнийг бараг мартсан, та нарт худал хэлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би Х.Н-тай ахиж ярих үед Х.Н- нь “би чамд хэлсэн шүү дээ, наад хүнтэй ярихгүй байж байгаарай, би өөрөө ярина гэж хэлсэн шүү дээ, наад хүн чинь одоо ажилд авахгүй байх, тийм болохоор би чиний мөнгийг чинь эрүүлж өгье, хуулийн байгууллагад битгий хэлээрэй” гэж хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл надаас авсан мөнгийг эргүүлж өгөөгүй тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Намайг залилсан Х.Н-аас хуулийн дагуу арга хэмжээ авч, надаас худал хэлж авсан 1,715,000 төгрөгийг бүгдийг гаргуулан авмаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-93 дахь тал/,

 

5.6. Гэрч М.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт 26 дугаар хүүхдийн цэцэрлэг ...2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж нийтдээ 27 багш ажилчинтайгаар үйл ажиллагааг нээсэн бөгөөд тус өдрөөс эхэлж миний бие цэцэрлэгийн эрлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Би Х.Н- гэх хүнийг огт танихгүй, 2024 оны 08 дугаар сарын сүүлээр байсан байх тус 26 дугаар цэцэрлэгт ямар нэгэн ажилд оруулж өгнө үү гэж надтай өөрийн биеэр ирж уулзаж байсан. Х.Н- нь манай цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй. Х.Н- нь өөр хэн нэгэн хүнийг ажилд оруулж өгөх талаар ямар нэгэн зүйл надад хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

 

5.7. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Е-ы “Х.Н- нь тус цэцэрлэгт ямар нэгэн албан тушаалд ажилладаггүй” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дэх тал/,

 

5.8. Яллагдагч Х.Н-ын эзэмшлийн Хаан банкинд байрших ........... тоот дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 109-115 дахь тал/,

 

5.9. Хохирогч М.А-аас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

 

5.10. Хохирогч М.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2024 оны 3 сард амаржсан юм. Тэгээд гэртээ хүүхдээ хараад ажилгүй байсан. Би 2024 оны 08 дугаасард ажил хайж байгаад Х.Н- гэх эмэгтэй хүнтэй танилцсан. Х.Н- нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны үед холбогдоод “Өлгий сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг шинээр баригдсан цэцэрлэгт ажилд оруулж өгч чадна, тухайн цэцэрлэгийг бариулсан аймгийн орлогч дарга Х.Арман нь нагац ах байгаа юм” гэж хэлсэн. Улмаар Х.Н- нь надад туслах багшийн үнэмлэх болон бусад материалаа өгөөрэй гэж хэлсэн. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр над руу Х.Н- холбогдоод “түр ажилд авахаар боллоо, нээлтийн ажиллагаанд хувцас оёх хэрэгтэй, мөн цэцэрлэгийн зарим засварыг өөрсдөө хийхээр боллоо, би тухайн цэцэрлэгт ажилд орохоор болсон. Би дараа нь чамайг бүр ажилд оруулж өгнө” хэмээн хэлж надаас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Голомт банкны ............. тоот данснаас түүний өгсөн Хаан банкны ........... гэх данс руу 400,000 төгрөг, мөн 08 дугаар сарын 15-ны өдөр 446,500 төгрөг, мөн өөрийн Хаан банкны .......... данснаас 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны үед 50,000 төгрөг, нөхөр болох Нурланы Хаан банкны ........... тоот данснаас 50,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 1,361,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч Х.Н- нь ажил маргааш эхэлнэ, нөгөөдөр эхэлнэ гэж худлаа ярьж байсан мөн тухайн цэцэрлэгтээ намайг очиж уулзуулаагүй. Х.Н- нь 800,000 төгрөгийг буцааж өгсөн одоо 561,000 төгрөг өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 173-175 дахь тал/,

 

5.11. Яллагдагч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө Өлгий сумын 26 дугаар цэцэрлэгт ажилд орох санаатай 2024 оны 08 дугаар сарын дунд үеэр цэцэрлэгийн эрхлэгчтэй нь нэг хоёр удаа уулзаж байсан. Тухайн үедээ надад нааштай хариу өгөх байх гэж бодсон учир нь би нөхрөөсөө салсан 4 хүүхэдтэй, хамгийн бага нь 1 сартай байсан болохоор ажилд орвол хүүхэд асрах чөлөө аваад өөрийнхөө оронд ажиллах хүн олж өгөх хэрэгтэй байх гэж бодоод чатаар М.А- гэх эмэгтэйтэй холбогдож түүнийг бас ажилд оруулж өгнө, гэхдээ надад мөнгөний хэрэг байна, цэцэрлэгийн нээлтэнд өмсөх хувцас мөн засварын мөнгө хэрэгтэй байна гэж худлаа шалтгаан хэлж түүнээс 400,000 төгрөг дараа нь 446,500 төгрөг, мөн 400,000 төгрөг дахиад 50,000 зэргээр нийтдээ 1,361,000 төгрөгийг түүнээс авсан.  Дараа мөн л ажилд оруулж өгнө гэх зорилгоор Б.П- гэх эмэгтэйтэй чатаар холбогдож түүнийг өөрийнхөө оронд ажилд оруулж өгнө гэж нийтдээ 1,715,000 төгрөг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд өөрийн Хаан банкны дансаар авсан.  Тэгээд дараа нь Х.Г- гэх хүнтэй чатаар холбогдож тус цэцэрлэгт миний оронд ажиллах уу гэхэд “тэгье” гэсэн. Тэгэхээр нь би 1,000,000 төгрөг өгчих гээд өөрийн Хаан банкны ........... тоот дансаараа шилжүүлж авсан.  Би дээрх хүмүүсээс авсан мөнгөөрөө хүүхдийн живх, ойр зуурын юм авсан. Учир нь надад хүүхдийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Би М.А-оос авсан 1,361,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг нь төлсөн. Үлдэгдэл 561,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Харин Х.Г-, Б.П- нараас авсан мөнгөнөөсөө төлсөн төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 223 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

7. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Н-аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар идэвхтэй үйлдэл хийгддэг бөгөөд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

9. “Залилах” гэмт хэргийн субъектив тал нь гэмт этгээд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготойгоор хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.

 

10. Тухайн хэргийн хувьд Шүүгдэгч Х.Н- нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Х.Г-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эд хөрөнгө болох 1,000,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... дугаартай дансаар, мөн хохирогч Б.П-ийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт өөрийнхөө оронд тогоочоор ажил оруулж өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.П-ээс 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 1,715,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... тоот дансаар, мөн хохирогч М.А-ыг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 26 дугаар хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажил оруулж өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.А-аас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийт 1,346,500 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө ........... тоот дансаар тус тус шилжүүлэн авсан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон байх ба уг хохирогч нараас авсан мөнгийг шүүгдэгч Х.Н- нь өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан байдал нь эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх субъектив санаа зорилготой үйлдсэн байна.

 

11. Шүүгдэгч Х.Н-ын дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Н-ын хөдөлмөрлөх хүсэл сонирхолгүй, бусдаас хууль бусаар авсан мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулж, хялбар аргаар мөнгө олох зорилго, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

 

14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

 

15. Шүүгдэгч Х.Н-ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Х.Г-ад 1,000,000 төгрөг, хохирогч Б.П-д 1,715,000 төгрөг, хохирогч М.А-д 1,346.500 төгрөгийн тус тус бодит хохирол учирсан байх ба үүнээс шүүгдэгч Х.Н- нь хохирогч Х.Г-ад, Б.П- нарт ямар нэгэн хохирол төлж өгөөгүй байна.

 

16. Хохирогч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт шүүгдэгч Х.Н-т 5 удаагийн үйлдлээр нийтдээ 1,361,000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн боловч шилжүүлсэн мөнгөний нийлбэрийг хохирогч М.А-ы мэдүүлэг, Хаан банкны дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаар тооцож үзэхэд 1,346,500 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

17. Иймд шүүгдэгч Х.Н-аас гэмт хэргийн хохиролд хохиролд 1,000,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Г-ад, 1,715,000 төгрөг гаргуулан хохирогч Б.П-д, 546,500 төгрөг гаргуулан хохирогч М.А- нарт тус тус олгож, хохирогч М.А-ы илүү нэхэмжилсэн гэмт хэргийн хохирол 14,500 төгрөгийг шүүгдэгч Х.Н-аас гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

18. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгарлах ялыг нэмж нэгтгэх” дүгнэлтийг,

19. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Х.Н-ын ар гэрийн байдал, хүүхдүүдийн насны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзаж, улсын яллагчаас санал болгосон хорих ялыг хойшлуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

21. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

22. Шүүгдэгч Х.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр, түүнээс дээш үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

23. Шүүгдэгч Х.Н- нь хувийн байдлын хувьд 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эмэгтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 5 сартай хүүхэдтэй, урьд нь удаа дараа ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

24. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1. “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж заасан болно.

 

25. Шүүгдэгч Х.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 630 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Н-т Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 87 цаг 30 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 630 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэж, шүүгдэгч Х.Н-ын нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 717 цаг 30 минутаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  2. “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч Х.Н-т Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 717 цаг 30 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

 

27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

 

28. Шүүгдэгч Х.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тус сумын Засаг даргын тамгын газарт гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

29. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

30. Шүүгдэгч Х.Н-т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.б овогт Х-ы Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ыг 630 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Н-т Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 87 цаг 30 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 630 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэж, шүүгдэгч Х.Н-ын нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 717 цаг 30 минутаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Н-т Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 717 цаг 30 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Х.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тус сумын Засаг даргын тамгын газарт гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Н-аас гэмт хэргийн хохиролд 1,000,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Г-ад, 1,715,000 төгрөг гаргуулан хохирогч Б.П-д, 546,500 төгрөг гаргуулан хохирогч М.А- нарт тус тус олгож, хохирогч М.А-ы илүү нэхэмжилсэн гэмт хэргийн хохирол 14,500 төгрөгийг шүүгдэгч Х.Н-аас гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ