Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

         Улсын яллагч Е.Хулан

         Шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч Г.Лхам

           Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , аав, ээж дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг, Рашаантын 13-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗИ*******08/.

2. Монгол Улсын иргэн оны ******* дүгээр сарын 0-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , аав, ээж, дүүгийн хамт хот дүүргийн дугаар хороо 1-100 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗК013101/.

            3. Монгол Улсын иргэн оны ******* дугаар сарын -ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , аав, ээж, дүүгийн хамт ******* аймгийн сумын дугаар баг, *******3- тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗК2*******/.

           Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

-Шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дэлгэрэх бүрд” ХХК-д бартендерээр ажиллаж байхдаа оны дугаар сарын -ны өдрөөс 202 оны дугаар сарын 1-ны өдрийн хооронд үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн орлогын мөнгийг компаны дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 2.200 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дэлгэрэх бүрд” ХХК-д бартендерээр ажиллаж байхдаа оны 0 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 0 дүгээр сарын *******-ны өдрийн хооронд үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн орлогын мөнгийг компаны дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 13.100 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дэлгэрэх бүрд” ХХК-д бартендерээр ажиллаж байхдаа 202 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 202 оны 0 дүгээр сарын 1-ны өдрийн хооронд үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн орлогын мөнгийг компаны дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 1.38.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

             - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

 - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

- Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ******* аймгийн сумын дугаар багт байрлах “Дэлгэрэх Бүрд” ХХК-д бартендер гэх албан тушаалд 20 оны 10 дугаар сараас хойш ажилласан. Би 202 оны дугаар сард ажил дээрээ байхдаа үйлчлүүлсэн хүмүүсийн төлбөр болох 2.000 төгрөгийг өөрийн хувийн Хаан банкны  90, Төрийн банкны 09001  тоот дансууд руу шилжүүлэн авч тухайн мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Яг юунд зарцуулсан гэдгээ тодорхой санахгүй байна. Би тухайн мөнгийг өөрийнхөө эзэмшлийн дансаар авдаг байсан. Тухайн үед би ганцаараа байсан. Өөр хэн нэгэнтэй хамтраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн /

- Шүүгдэгч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би оны 08 дугаар сард ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх Бүрд” ХХК-ийн паб, кароакед бартендераар ажилд орсон юм. Тэгээд намайг ажиллаж байх хугацаанд надад кароакены цагийн НӨАТ-ийн баримтыг гаргахгүйгээр мөнгийг өөртөө завших аргыг зааж өгч байсан. Бусад авч буй ус, ундаа, пиво зэрэг бараануудын баримтыг тухайн үйлчлүүлэгчдэд гаргаж өгдөг байсан. Тэгээд , нартай хамт ээлжинд гарахдаа караокены мөнгийг хувааж авдаг байсан. Би үүнийг хийгээд 13.100 төгрөгийг олж авсан. Тэгээд энэ хохирлыг 080 гэх дансанд буцааж хийж байсан. Би өөрөө хувьдаа утасны төлбөр, ойр зуурын хэрэгцээндээ зарцуулсан. Би өөр хүнтэй хамтраагүй, өөрийнхөө Хаан банкны дансаар авсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-/

- Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би оны ******* дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх Бүрд” ХХК-ийн паб, кароакед бартендераар ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаандаа 202 оны дугаар сараас эхэлж кароакед орсон хүмүүсийн цагийн тооцоог нь өөрийн 3 тоот дансаар нилээн олон удаа авсан, яг хэдэн удаа гэдгээ санахгүй байна. Бас нэг удаа өөрийн 0809 тоот данс руу кароакены цагийн мөнгийг шилжүүлж авсан. Ганцаараа гардаг ээлжин дээрээ уг мөнгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. Би нийт 1.38.00 төгрөгийг “Дэлгэрэх Бүрд”-н орлогоос авсан. Тэгээд би 202 оны 0 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-/

- Хохирогч 202 оны 0 дугаар сарын -ны өдөр өгсөн: “Манай “Дэлгэрэх Бүрд” ХХК-ийн паб, караокед ажилладаг ажилтан , , нар өөрсдийн хувийн дансаар үйлчлүүлэгч нараас төлбөр тооцооны мөнгийг авсан мэдээлэл үйлчлүүлэгчээс ирсэн. Мөн өдөр тутмын хяналтаар текэн дээрээ өөрсдийн хувийн дансаа бичиж байршуулсан байсан. Тиймээс миний бие дотоод хяналт шалгалт хийх тухай тушаал гаргаж, манай байгууллагын ерөнхий менежер удирдан шалгалт хийсэн. Шалгалтаар , , нар нь үйлчлүүлэгч нараас төлбөр тооцооны мөнгө авахдаа хувийнхаа дансаар авч тухайн мөнгөө байгууллагын орлого авдаг 11 тоот дансанд хийхдээ тодорхой хэмжээний мөнгийг өөртөө авч бусад мөнгийг байгууллагын дансанд тушаасан асуудал илэрсэн. Дээрх ажилчдаар өөрсдөөр нь дансных нь хуулгыг авахуулж дансаараа авсан орлогууд болон байгууллагын дансанд хийсэн орлогыг тулгаж зөрүү дүнг нь гаргах аргаар шалгасан ба нь өөрийн 090013 тоот дансаараа *******0.000 төгрөгийг, 90 тоот дансаараа 1.200 төгрөгийг авч хувьдаа ашигласан, нь өөрийн 0809 тоот дансаараа 1.23.200 төгрөгийг, 3 тоот дансаараа 2.200 төгрөгийг авч хувьдаа ашигласан, нь өөрийн 39 тоот дансаараа 13.100 төгрөгийг авч хувьдаа ашигласан байсан. , , нар нь хувийн дансандаа авч ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. нь ээжийнхээ дансаар мөнгө авдаг үйлдэл байж магадгүй гэж бодож байна. “Дэлгэрэх бүрд” ХХК-ийн паб, караоке нь үйлчлүүлэгчдээс төлбөр тооцоог үйл ажиллагааны зөвлөх ХААН банкны 11 тоот дансанд паб, караокегээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээс мобайл банк, интернет банкаар шилжүүлсэн төлбөр, тооцоо орлогууд орох ёстой байдаг. Өөр дансаар авах ёсгүй. Эдгээр хүмүүсийг залуу гэдгийг нь бодолцож үзээд эхлээд уг асуудлыг байгууллага дотроо сахилгын арга хэмжээ авч шийдвэрлэж, хохирлыг барагдуулах шаардлагыг эдгээр хүмүүст тавьсан боловч түргэн шуурхай өгөөгүй болохоор Цагдаагийн байгууллагад хандсан юм. Хохирлыг барагдуулчихвал ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

- Хохирогч 202 оны 0 сарын 1-ний өдөр дахин өгсөн: “, , нар нь гаргасан зөрчилтэйгөө холбогдох хохирлыг төлж барагдуулсан. Миний гомдол гаргасан зорилго бол хохирлын мөнгийг түргэн шуурхай барагдуулах байсан юм. Анх гэрээний хэрэгжилтийг зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргах гэж байгаад арай түргэн шуурхай шалгаж хохирлыг барагдуулах байх гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Одоо хохиролгүй болсон учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй, учирсан хохирол барагдсан учраас гомдлоо буцаах хүсэлтэй байна. , , нар нь залуу хүмүүс байна хэнэггүй байдлаасаа болоод алдаа дутагдал гаргасан байна. Алдаа дутагдлаа ухамсарласан байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн /

- Гэрч  Б.гийн: “Дэлгэрэх Бүрд” ХХК-ийн паб кароакед ажилладаг ажилтан , , нар өөрсдийн хувийн дансаар үйлчлүүлэгч нараас төлбөр тооцооны мөнгийг авсан мэдээлэл үйлчлүүлэгчээс ирсэн. Үүний дагуу “Дэлгэрэх Бүрд” ХХК-ийн захирлын тушаалаар санхүүгийн дотоод хяналт шалгалт хийсэн. Би хяналт шалгалтын комисст ажилласан.  Шалгалтыг камер шүүж, камерын бичлэгтэй тухайн ажилчдын дансны хуулгыг тулгах байдлаар хийхэд VIP өрөөнд орсон хүмүүс тооцоо хийх үед дээрх ажилчид өөрсдийн дансаар тооцоог авч, НӨАТ-ийн баримт өгөхдөө VIP өрөөний төлбөр тооцоог хасаж өгсөн байсан. Мөн зарим тохиолдолд коктейл авсан үйлчлүүлэгч нарын төлбөрийг дансаараа аваад НӨАТ-ийн баримт өгөөгүй, төлбөрийг байгууллага руу шилжүүлээгүй байсан. Тухайн ажилчдаар өөрсдөөр нь дансны хуулгыг гаргуулан авч гүйлгээнүүдийг үзтэл тооцооны мөнгийг дансаараа аваад VIP өрөөний төлбөрийг дансандаа авч үлдээд бусад мөнгийг байгууллагын данс руу хийсэн байсан нь дансны хуулга дээрх гүйлгээнүүдийг шалгахад тодорхой харагдаж байгаа. Тухайн хяналт шалгалтын дүнг өөрсдөд нь танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Тэгээд манай захирал цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Хяналт шалгалтаар тухай ажилчдыг ажилд орсон цагаас нь хойшхи хугацааны дансны хуулгыг шалгаж үзсэн. *******ийн Төрийн банкны 090013 тоот дансны хуулгыг 20 оны ******* дүгээр сарын 01-ний өдрөөс хойш, Хаан банкны 90 тоот дансны хуулгыг 20 оны ******* дүгээр сарын 01-нээс хойш, *******ийн Хаан банкны 0809 тоот дансны хуулгыг оны ******* дүгээр сарын -ний өдрөөс хойш, мөн Хаан банкны 3 тоот дансны хуулгыг оны ******* дүгээр сарын -ний өдрөөс хойш, *******гийн 39 тоот дансны хуулгыг оны сарын 01-ний өдрөөс оны 0 сарын 01-ний өдрийн хороондох хугацааны, оны 08 сарын 01-ний өдрөөс хойшхи байдлаар гаргуулан авч шалгасан. Тэгэхэд ******* нь 090013 тоот дансандаа *******0.000 төгрөгийг, 90 тоот дансаараа 1.200 төгрөгийг авч хувьдаа ашигласан. ******* нь 0809 тоот дансаараа 1.23.200 төгрөгийг, 3 тоот дансаараа 2.200 төгрөгийг авч хувьдаа ашигласан, ******* 39 тоот дансаараа 13.300 төгрөгийг авч хувьдаа ашигласан байсан. Цагдаагийн байгууллагаас дансны хуулгыг дахин шүүж тулгаж үзэх байх. Дэлгэрэх бүрд ХХК-ийн паб, караоке нь үйлчлүүлэгчээс  үйл ажиллагааны зөвлөх Хаан банкны 11 тоот дансанд мобайл банк, интернет банкаар хийсэн төлбөр тооцоо орлогууд орох ёстой. Өөр дансаар авах ёсгүй. Анх 20 онд паб, караоке ашиглалтанд орсноос хойш тухайн дансаар байнга мобайл банк, интернет банкаар хийсэн орлогыг авч байгаа. Пос машин болохоор өөр данстай холбоотой байдаг. *******, *******, ******* нар паб караокены орлогыг итгэмжлэн хариуцаж байгаа хүмүүс мөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-1/

- Гэрч : “Дэлгэрэх Бүрд” ХХК-ийн караоке пабын тооцоог өдөр болгон хийж өдөр бүр тооллого тулгалт хийх боломжтой. Бараа материалын тооцоог хийдэг. Иргэнд олгосон И-Баримтыг тулгалт хийж тооцоогоо өдөр бүр караоке, пабын ажилчдаас авдаг байсан. , , нараас ажилласны маргааш нь бэлэн мөнгөний тайланг, дансаар орсон, карт уншуулж төлбөр төлсөн дүн, гар бичмэлийг системийн тайлантай тулгаж тооцоо нийлдэг байсан. Ингээд тооцоо тулгалт хийхэд боломжтой бараа материалын дутагдал үүсдэггүй байсан ба энэ үүсээд байгаа асуудал дээр тоолох боломжгүй караокены цагийн мөнгө, коктейлны мөнгө зэргийг авч хувьдаа ашигладаг байсан. , , нараас өдөр бүрийн орлого авсан баримт байгаа боловч тухайн баримтадаа өөрсдийн хувьдаа ашигласан мөнгийг тусгаагүй, ямар нэгэн дутагдалгүй баримтууд байгаа юм. Тооцоо хийсэн орлого хүлээлгэн өгсөн баримтаас дутагдал харагдахгүй учир нь тоолох боломжгүй караокены цагийн мөнгө коктейлны мөнгө зэргийг хувьдаа ашигласан. Үйлчлүүлэгчээс орж ирсэн мөнгийг хувийн дансаараа аваад тухайн мөнгөнөөс тодорхой мөнгийг авч үлдээд бусдыг нь байгууллагын данс руу хийх аргаар мөнгө завшсан. Манай байгууллагаас гомдол, саналгүй гээд гомдлоо буцаасан ба буцаачихаад дээрх хүмүүсийг хөдөлмөрийн гэрээ, хуулиараа 1 сар ажиллаад дараагийн ажилтандаа ажлаа хүлээлгэж өгөх үүргийг хэлж шаардлага тавьсан боловч биелүүлээгүй ажлаа бүгд хаяад явсан. Үүнээс болоод манай байгууллагын караоке, пабын үйл ажиллагаа 10 хоног тасалдаж ажиллаагүй. Тийм учраас эдгээр хүмүүсийг зохих хариуцлагаа хүлээх нь зөв юм байна гэж үзээд дахин гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

     -Хохирогч ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3/

      - *******, *******, ******* нарын ХААН банкны дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн -2/

- ******* аймгийн сумын “Дэлгэрэх бүрд” ХХК-ний захирлын тушаалууд, ажилтантай байгуулсан санамж бичиг, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажилтанд танилцуулах санамж бичгийн хуулбарууд /хх-ийн -8/

- ******* аймгийн сумын “Дэлгэрэх бүрд” ХХК-ний захирлын 202 оны 0 дүгээр сарын 18-ны өдрийн 0******* дугаартай “санхүүгийн дотоод хяналт хийх комиссын гишүүд томилох тухай” тушаал /хх-ийн 9/

- Хохирол төлж барагдуулсан интернэт банкаар гүйлгээ хийсэн баримтууд  /хх-ийн 80/

- Шүүгдэгч *******, *******, ******* нарын 20 оны ******* сарын 01-нээс 202 оны 0 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацааны хуулга, банкны тодорхойлолт /хх-ийн 90-1/

- *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 10/

- *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 1*******/

 - *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 109/

- Шүүгдэгч *******, *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******1-*******3/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

          Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх бүрд” ХХК-д бартендерээр ажиллаж байхдаа оны дугаар сарын -ны өдрөөс 202 оны дугаар сарын 1-ны өдрийн хооронд үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн орлогын мөнгөнөөс караокены цагийн мөнгө, коктейлын мөнгө зэргийг компаны дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 2.200 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх бүрд” ХХК-д бартендерээр ажиллаж байхдаа оны 0 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 0 дүгээр сарын *******-ны өдрийн хооронд үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн орлогын мөнгөнөөс караокены цагийн мөнгө, коктейлын мөнгө зэргийг компаны дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 13.100 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх бүрд” ХХК-д бартендерээр ажиллаж байхдаа 202 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 202 оны 0 дүгээр сарын 1-ны өдрийн хооронд үйлчлүүлэгчдийн шилжүүлсэн орлогын мөнгөнөөс караокены цагийн мөнгө, коктейлын мөнгө зэргийг компаны дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 1.38.00 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч *******, *******, Т. нарын “Дэлгэрэх бүрд” ХХК-д бартендерээр ажиллаж байхдаа үйлчүүлэгч нарын тооцоо хийсэн мөнгөнөөс караокены цагийн мөнгө, коктейлын мөнгө зэрэг тоолох боломжгүй бараа үйлчилгээний орлогыг компаны дансанд тушаахгүйгээр өөрийн дансандаа авч хувийн хэрэгцээндээ зарцуулж байгаа үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

       Шүүгдэгч ******* нь 080 тоот дансанд 2.200 төгрөгийг, шүүгдэгч ******* нь 11 тоот дансанд 1.38.00 төгрөгийг, шүүгдэгч ******* нь 080 тоот дансанд 13.100 төгрөгийг 202 оны 0 сарын 10-ны өдөр тус тус шилжүүлсэн баримт хэргийн 80 дугаар талд авагдсан байна. Мөн хохирогч Ц.Отгонбаяр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй болохоо шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

        Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******, *******, ******* нар нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр сарын хугацаагаар тэнсэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.  

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Лхам, Д.Гомбо нараас “Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж биш, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж байна уу, Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар бүлэг буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх заалттай зөрчилдөхгүй гэж үзэж байна. Бид нар прокурортой ял тохирсон ч гэсэн энэ хүрээнээс халихгүйгээр хөнгөрүүлэх бүрэн эрх нь шүүхэд байгаа. Энэ хүрээнд бүхэлд нь харж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:  Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;...”-өөр хуульчилсан байх боловч мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан .... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ. Хэргийн материалыг судлахад шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход хэрхэн дэмжлэг  үзүүлсэн болох нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн болно.

 

          Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       

        Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхэгийг шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1., 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 3., 3., 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт нарт хорих ял оногдуулахгүйгээр /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг тэдэнд мэдэгдсүгэй.

          . Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, тэдний хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхэгийг шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

          . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           З.УУГАНБАЯР