| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/177 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг байрны тоотод оршин суух “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЮ65**************11/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ оны дүгээр сарын -наас 0-нд шилжих шөнө ******* аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.26 хувийн согтолттойгоор улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би товчхон л ярья. Хөдөөнөөс манай нэг найз ирсэн юм. Тэгээд хүүхэд нь эмнэлэгт хүнд хагалгаанд орсон. Тухайн үед 12 цаг өнгөрчихсөн байсан юм. Айраг уусан байсан ба гарцаагүй байдлаас болоод явчихсан юм. Би урьд нь шийтгэлтэйгээ мэдэж байсан. Хүмүүс дуудах гэснээ амарчихсан байсан хүүхэд нь хүндэрлээ гэхээр нь явахгүй бол болохгүй нь гайгүй байлгүй гээд явсан” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би оны дүгээр сарын -ны орой 22 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад
******* аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг “Ундраа” дэлгүүрийн хашаанд байх дүү очсон. очиход гэх найз хөдөөнөөс ирчихсэн байсан. Тэгээд 200 граммын стаканаар 3 удаа айраг уусан. Тэгтэл гийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүү болох Батбаатар нь хагалгаанд орсон байж байгаад бие нь өвдлөө гэхээр нь тэй хамт эмнэлэг орох гээд би өөрийн эзэмшлийн улсын дугаартай королла маркийн машиныг унаад гараад явж байтал аймгийн төвд цагдаагийн машин хүрч ирээд намайг зогсоож шалгасан. Цагдаагийн газар очиж драгерь үлээлгэхэд надаас 1.26%-ийн согтолт илэрсэн. Тэгээд машинаа журмын хашаанд оруулж тавьсан. Би жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй байсан. оны 04 дүгээр сард ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад цагдаад баригдаж жолоодох эрхийн үнэмлэхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Унаж явсан тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс 5-уулаа айлын 3 дахь хүүхэд. ******* аймгийн ******* сумын сургуульд *******3-*******81 онд суралцан төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. сумын 1-р сургуульд *******81-*******83 онд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод 6-р цэргийн ангид *******83-*******84 онд, *******84-*******86 онд Сүхбаатар аймгийн 152-р ангид цэргийн алба хаасан. *******86 оноос ******* аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн гал командад гал сөнөөгч ээлжийн бага даргаар ажиллаж байгаад *******93-*******95 он хүртэл Цагдаагийн дээд сургуулийн галын техникчийн ангийг төгсөж ******* аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд сургалт боловсон хүчний байцаагчаар томилогдож гал сөнөөх албаны дарга, онцгой байдлын газрын орлогч дарга зэрэг албан тушаалуудыг гүйцэтгэж тухайн албандаа 32 жил ажиллаад 2014 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Одоо эхнэр ач, зээ нарын хамт ******* аймагт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч “Би оны дүгээр сарын 0-ны шөнө ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн албаны 39-3 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байх үед 02 цагийн орчимд “Бүрд” рестораны зүүн талд улсын дугаартай саарал өнгийн королла маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсныг зогсоож шалгаад жолоочийн хаалгыг онгойлгоход жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Жолоочоос овог нэрийг нь асууж шалгах төхөөрөмжөөр шалгахад ******* гэх хүн байсан бөгөөд тухайн жолооч жолоодох эрхээ хасуулсан байсан. Мөн тухайн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь тандагч багаж үлээлгэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх улаан гэрэл асч байсан. Тэгээд тухайн жолоочийг Цагдаагийн газар аваачиж драгерь багаж үлээлгэхэд 1.26 хувийн согтолт илэрсэн тул машиныг нь журмын хашаанд оруулж журамласан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “******* нь оны дүгээр сарын 0-ны өдөр 02 цаг 26 минутад 1.26 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 2/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн /ЗШ/164 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 14-1/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд: “ЗЮ65**************11” регистрийн дугаартай ын жолооны үнэмлэхийн дугаар 388500, тээврийн хэрэгслийн ангилал “В” жолооны үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 34/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ оны дүгээр сарын 0-ны шөнө 02 цагийн орчимд ******* аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.26 хувийн согтолттойгоор “Тоёота королла” маркийн 6818 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 сарын *******-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны оны 04 сарын 23-ны өдрийн /ЗШ/164 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, тус шүүхийн /ЗШ/164 дугаартай шийтгэвэр, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн /2023 оны 12 сарын 0-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 2.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******ын “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ оны дүгээр сарын 0-ны шөнө 02 цагийн орчимд ******* аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.26 хувийн согтолттойгоор “Тоёота королла” маркийн 6818 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 200 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 2.00.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР