| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0184/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Оюу толгой Эмби ХХК-д ажилтай, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Ханбогд сумын -р баг, Их булагийн *******-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, овогт /РД:ЗЗ0**************5/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2************** оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг “Зостын энгэр” гэх газарт байрлах гэрт хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа болон шилбүүрийн хугархай модоор удаа цохих, хэвлий тус газарт хөлөөр удаа өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, хэвлий, зүүн гуяанд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний буруу бид 2 маргаанаас хойш дахиад ямаа хулгайлаад явсан байгаа. Хүний үг авдаггүй хүн юм байна. Өөр ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2************** оны дүгээр сарын -ны өдөр би ******* аймгийн Сайнцагаан сумын дүгээр багийн нутагт байх хамаатны дүү болох байж байсан юм. Тэгсэн чинь орой цаг 0 минутын орчимд гэрийн хойд талын овоон дээр цагаан өнгийн жижиг тэрэг зогсож байсан, тэр үед нь би гэрээс баруун хойш байх хонин дээгүүр оччихоод эргээд гэрт ирсэн тэр үед харанхуй болж байсан тэгсэн чинь гэрээс баруун тийш ойрхон газарт нөгөө цагаан машин ирж зогсчихоод дотор нь яваа хүн чанга чанга яриад байсан. Тэгээд намайг гэрт байхад тухайн машин хүрээд ирэхээр нь би гэрээс гараад очтол Ууганбаярын найз гэх өмнө нь зүс харсан залуу байсан, тэгэхээр нь би тухайн хүнтэй мэнд мэдтэл надтай мэндлэхгүй "Ууганбаяртай уулзах гэж ирлээ" гээд зөрөөд гэр рүү орсон, тэгэхээр нь би араас нь дагаад гэр рүүгээ орсон, тэгээд "Ууганбаяр хаачсан юм" гэхээр нь би "Ууганбаяр эзгүй байна" гэсэн, тэгсэн чинь тэр залуу "би Ууганбаяртай ганц пиво уух гэж ирсэн юм" гээд өөдөөс агсрах шинжтэй байгаад байхаар нь би тухайн залууг мөрөн дээрээс нь татаад босгоод гаргах гэтэл миний мөр рүү гараараа цохихоор нь би тэр залууг зүүн нүд хавьцаа нь цохиод чирээд гэрээс гаргасан. Тэгээд машин руу нь суулгаад явуулах гэтэл өөдөөс агсраад эсэргүүцээд байхаар нь хажууд байсан цагаан өнгийн хуйвьтай шилбүүрийн хугархай модыг аваад нүүр хэсэгт нь нэг удаа цохиод, хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тухайн хүнийг машинд нь хүчээр суулгаад чи яв гээд явуулсан. Би ял шийтгэл эдэлж байсан. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс дөрвүүлээ айлын том хүүхэд. ******* сумын ЕБС-д 9-996 онд жил суралцаад бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиас төгсөөд 999-2000 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 029-р хилийн цэргийн ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд ******* аймгийн ******* суманд эмээ дээрээ мал дээр гарч мал маллаж амьдарсан. Одоо эхнэр Т.Оюундорж болон 5,9 настай 2 охины хамт ******* аймгийн Ханбогд суманд амьдарч байна. Ханбогд суманд Ханбогд Хурд ХХК-д жолооч ажилтай. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ирээгүй бол ийм асуудал болохгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн *******/
Хохирогч Г.гийн: “2************** оны дүгээр сарын -ны орой цагийн үед ******* аймгаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 2 километр орчимд хөдөө байх танил Ууганбаяр гэх айл руу өөрийн 65-0 ДУА улсын дугаартай "Аксент” маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа явсан. Тэгэхдээ Ууганбаяр гэх хүнээр гэр янзлуулна гэж гуйхаар очсон юм. Тэгээд гэрийнх нь гадаа очиход үл таних эрэгтэй болох /Ууганбаярын эхнэр болох Эрдэнэчимэгийн ах/ ганцаараа гэрийнх нь гадаа байж байсан. Тэгээд би машин дотроосоо "Ууганбаяр байна уу хаана яваа вэ?" гэж асуухад тэр үл таних залуу "Ууганбаяр *******д яваа одоо байхгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би хөдлөх гэж байтал тэр залуу ойртож ирээд "чи юу хийгээд энэ хавиар эргэлдээд байгаа юм" гээд шууд нүүр рүү цагаан юмаар олон дахин цохиод байсан тухайн үед харанхуй болж байсан болохоор юугаар цохиод байгааг нь мэдээгүй. Тэгээд намайг машинаас татаж буулгаад газарт унагаагаад гэдэс, зүүн хавирган дээрээс олон дахин дэвсээд л байсан. Тэгээд би арай гэж салаад машинаа унаад зугтаагаад орой 2 цагийн үед ******* аймгийн төв дээрх гэртээ ирсэн. Тухайн үед манай эхнэр Энхмаа түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Гэнэт л намайг зодоод эхэлсэн ямар учраас зодсоныг би мэдэхгүй байна. Одоо тархи толгой өвдөнө, гэдэс хөхөрч хөндүүр орсон, хавирга хугарсан, толгойдоо 5 оёдол тавиулсан зовиур ихтэй хэцүү байдалтай байна. Би тухайн үед уусан байсан гэхдээ тийм ч ухаанаа алдтал согтоогүй байсан. Би гомдолтой байна...Тухайн өдөр буюу 2************** оны дүгээр сарын -ны өдөр аймгийн төв дээр Отгоо гэдэг найзтайгаа хоёулаа шил 0,5 литрийн "Хараа" нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд орой нь цаг өнгөрч байхад аймгийн баруун урд зүгт байх очих гээд өөрийн эзэмшлийн 65-0 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад очтол гэрийнх нь үүдэнд нь Ууганбаярын ах нь гээд байдаг залуу зогсож байсан. Тэгсэн чинь тэр хүн намайг "чи юугаа хийгээд энүүгээр эргэлдээд байгаа юм "гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би "Ууганбаяртай уулзах гэж ирлээ" гэсэн чинь өөдөөс уурлаад миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод мөн миний зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би машиндаа суугаад аймгийн төв рүү гэр рүүгээ явсан. Би тухайн хүнийг цааш нь гараараа түлхэж холдуулсан өөрөөр цохиж зодоогүй...Би тухайн 2************** оны дүгээр сарын -ны өдөр нилээн их архи уусан согтсон байсан болохоор үйл явдлыг орон гаран санаад байсан юм. Одоо бүгдийг санаж байна. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, би сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй ээ. Надад гомдол санал гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн -9, *******/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2**************..0-ны өдрийн *******2 дугаартай: “Б. гийн биед зулайн хуйханд шарх, хэвлий, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2, *******. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс -2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. . Зулайн хуйхны шарх гэмтэл нь дангаараа бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн -9/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2**************.0.6-ны өдрийн 2 дугаартай: “Г.д холбогдох хэрэгт нэмэлтээр ирүүлсэн материал нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн нэмэлт материалаар зүүн дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Өмнө нь гарсан *******2 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-29/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Согтуурал багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн /
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-2/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******/
******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 20 оны 06 сарын 29-ний өдрийн 2**************/ШЦТ/9 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-62/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Г. нь 2************** оны дүгээр сарын -ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Г. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, хэвлий, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл... зүүн дугаар хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь нэмэлт болон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Г.гийн эрүүл мэндэд учирсан “зулайн хуйханд шарх, хэвлий, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл... зүүн дугаар хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* түүний нүүрэн тус газар гараараа болон шилбүүрийн хугархай модоор цохих, хэвлий тус газарт хөлөөр өшиглөх зэргээр зодож учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.г зодож байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******од хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Г. нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Харин хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5,6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******од торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г. өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР