| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/03851/И |
| Дугаар | 132/ШШ2021/00163 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 132/ШШ2021/00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ын *******
Хариуцагч: *******ийн ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 16.896.028.74 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 184/2020/03851/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******ын *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын *******, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М., М.******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* банктай 31/2905102688 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 38,500,000 /гучин найман сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 8 /найман/ хувийн хүүтэйгээр 240 /хоёр зуун дөчин/ сарын хугацаатай зээлж авсан болно.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дугаарт ипотекийн гэрээгээр дүүргийн 18062 , байр, 65 байршилтай, 43.17м.кв, улсын бүртгэлийн дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч М., М. ******* нар нь дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 621 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 14,752,645.07 төгрөг, зээлийн хүү 2,078,046.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,337.62 төгрөг нийт 16,896,028.74 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй'' гэж, 158 дугаар зүйлийн 158.1-д 'Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана" гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" гэж тус тус заажээ.
М.*******гаас 16,896,028.74 /арван зургаан сая найман зуун ерэн зургаан мянга хорин найман төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банкинд олгуулж өгнө үү.
дугаарт Ипотекийн гэрээгээр дүүргийн , 18062 , байр, 65 тоот 43.17м.кв, улсын бүртгэлийн дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М., М.******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* банктай 31/2905102688 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 38,500,000 /гучин найман сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 8 /найман/ хувийн хүүтэйгээр 240 /хоёр зуун дөчин/ сарын хугацаатай зээлж авсан болно.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дугаарт ипотекийн гэрээгээр дүүргийн 18062 байр, 65 тоот 43.17м.кв, улсын бүртгэлийн дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч М. нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул даатгалын сангаас гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр 18.853.568 төгрөгийг төлсөн. Үлдэх зээлийн төлбөр нь хамтран зээлдэгч М.*******гийн төлөх төлбөр юм. Хариуцагчийн хүсэлтийг Монголын Ипотекийн корпорацид уламжилсан боловч нас барагчийн төлбөр даатгалаас төлөгдсөн, үлдэх зээлийн төлбөрийг хамтран зээлдагчээс төлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирсэн. Зээлээ төлөх талаар зээлдэгч түүний эрх залгамжлагч нарт утсаар удаа дараа ярьж мэдэгдэж байсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй өдий хүрэн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 14,752,645.07 төгрөг, зээлийн хүү 2,078,046.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,337.62 төгрөг нийт 16,896,028.74 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаалсан хөрөнгийг зээлдэгч ын ээж П.******* өвлөн авсан тул хамтран хариуцагчаар татсан. Иймд зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч М.*******, П.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний дүү М., М.******* нар нь ******* банкнаас 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 38.500.000 төгрөгийн орон сууцны зээл авсан нь үнэн. Дүү М. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр авто ослоор нас барсан юм. Дүү ******* 2019 оны 08 сард хөлийн шөрмөсөө тасдаад хөдөлмөрийн чадваргүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр групп тогтоолгосон. Дүү нас барснаас хойш миний бие ******* банкны тооцооны төвийн ******* банкны тусгай активын хэлтэст, Монголын Ипотикийн Корпорацад 2 удаа тус зээлийн хүүг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг амаар болон бичгээр тавьсан боловч энэ асуулдыг одоог хүртэл шийдээгүй байна. Энэ нь ******* банкинд байгаа дүү М.ын зээлийн дансны хуулга, зээл төлдөг харилцах дансны хуулгаар нотлогдоно. Бид зээл авсан учраас төлнө гэхдээ миний төлсөн зээлийн хүү, торгуулийн хүү нийт 2.363.916.87 төгрөгийг төлсөн. Зээлийн үндсэн төлбөрийг төлөхийг хүсэж байна. Миний бие Булган аймгийн суманд ээж дүү нарын хамт амьдардаг. Би улиралын чанартай ногоо тарих бизнес эрхэлдэг тул зээлийн төлбөрийг 1 жилийн хугацаанд төлье гэсэн саналтай байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХХК нь М.*******, П.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 16.896.028.74 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийш шүүхэд гаргажээ. /хх-ийн 1-2/
Иргэн М.*******, М. нар нь ******* банк ХХК-тай харилцан тохиролцож, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан нийт 38.500.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр, зээлийн барьцаанд Улаанбаатар хот, дүүргийн , 18062 , байр, 65 байршилтай, улсын бүртгэлийн дугаар бүхий, 43.17м.кв хэмжээтэй, хоёр өрөө орон сууцыг барьцаалан гэрээ байгуулж, зээл авсан болох нь зохигчийн тайлбар, орон сууцны болон ипотекийн гэрээ, зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 8-20/
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний талаар талууд мараагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь зээлийн хүүг зогсоож өгөхийг хүсч өргөдөл гаргасан боловч шийдвэрлэж хариуг ирүүлээгүй, үндсэн зээлийн төлбөрийг 1 жилийн хугацаанд төлөх боломжтой, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 3.1.2-т “зээл зээлийн хүүний төлбөрийг энэхүү гэрээний 2.1.7-д заасан харилцах данснаас дамжуулан хавсралт 1-д заасан графикийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд уг графикт хугацаа болмогц банк зээл зээлийн хүүний төлбөрийг зээлдэгчийн данснаас үл маргах журмаар суутган авах эрхтэй” гэж, 4.4.2-т “зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлана” гэж тус тус зааснаар зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д /Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй/ зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, /Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ/, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д /“Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй/ заасны дагуу зээл болон гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Зээлдэгч М. нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барж, түүний төлбөл зохих зээлийн төлбөрөөс 18,853,568 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр даатгалын нөхөн төлбөрөөр төлөгдөж үндсэн зээлийн төлбөрөөс хасагдсан байна. /хх-ийн 21, 36/
Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээс зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөрт 38.500.000 төгрөг төлөхөөс 23.747.354,93 төгрөг төлж, үлдэгдэл 14.752.645,07 төгрөгийг төлөөгүй, зээлийн хүүд 11.705.752 төгрөг төлөхөөс 9.627.705,69 төгрөгийг төлж, 2.078.046 төгрөг төлөгдөөгүй байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн төлбөрт 18.853.568 төгрөг төлөгдөж, үүнээс хойш хамтран зээлдэгч нь 2019 оны 1 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт /зээл, хүү нийт/ 3.894.523,81 төгрөгийг төлсөн байна. Тодруулбал зээлдүүлэгч нь зээлдэгч нарын төлсөн зээлийн төлбөрийг хасч тооцон зээл, зээлийн хүүгийн үлдэх төлбөрийг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь зээлийн хүү зогсоох хүсэлтийг ******* банкны тусгай активын хэлтэс болон Монголын Ипотикийн Корпорацад гаргасан байх бөгөөд хүсэлтийг шийдвэрлэж “зээлийн хүүг зогсоох боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн байна. /хх-ийн 21-24/
Дээрх байдлаас дүгнэж үзвэл зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, 621 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-ийн11-12/
Гэрээнд зааснаар зээлдэгч нар нь гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Иймд зээлдэгч нартай байгуулсан орон сууцны зээлийн гэрээг цуцалж, М.*******, П.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14.752.645.07 төгрөг, хүүгийн төлбөр 2.078.046.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65.337.62 нийт 16.896.028.74 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:
Талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 4.3-т “...зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй эсхүл энэхүү гэрээний 4.4-т заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө төлүүлэхэр шийдвэрлэсэн тохиолдолд хуульд тогтоомжид заасан журмыг баримтлан уг барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно” гэж, 4.5-д “энэхүү гэрээний 4.4-д заасан үндэслэлээр банкны санаачилгаар зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудсан тохиолдолд банк энэхүү гэрээний 4.3-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар зээлийн төлбөрийг төлүүлнэ” гэж заасан.
Дээрх үндэслэлийн дагуу зээлдүүлэгч зээлдэгч нарыг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа болно” гэжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан байна.
Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа болгож, зээлдэгч М.ын өмчлөлийн Улаанбаатар хот, дүүргийн , 18062 , байр, 65 байршилтай, улсын бүртгэлийн дугаар бүхий, 43.17м.кв хэмжээтэй, хоёр өрөө орон сууцыг барьцаалан ипотекийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан байна. /хх-ийн 13-15/
Энэ гэрээний талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй байна.
Зээлдэгч М. нас барж, түүний өмчлөлийн орон сууцны зээлийн барьцаанд байгаа /Улаанбаатар хот, дүүргийн , 18062 , байр, 65 байршилтай, улсын бүртгэлийн дугаар бүхий, 43.17м.кв хэмжээтэй, хоёр өрөө орон сууц/ үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчөөр ээж *******ийн *******ийг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /хх-ийн 35/
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх хөрнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэжээ.
Иймд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгийн өвлөгчөөр зээлдэгч М.ын ээж П.******* тогтоогдсон тул хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно. /хх-ийн /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.*******, П.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14.752.645.07 /арван дөрвөн сая долоон зуун тавин хоёр мянга зургаан зуун дөчин таван төгрөг долоон мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 2.078.046.05 /хоёр сая далан найман мянга дөчин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65.337.62 /жаран таван мянга гурван зуун гучин долоон төгрөг жаран хоёр мөнгө/ нийт 16.896.028.74 / арван зургаан сая найман зуун ерөн зургаан мянга хорин найман төгрөг далан дөрвөн мөнгө/ гаргуулж, ******* банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр 174.1, 175 дугаар зүлйин 175.1-д заасныг баримтлан зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд /Улаанбаатар хот, дүүргийн , 18062 , байр, 65 байршилтай, улсын бүртгэлийн дугаар бүхий, 43.17м.кв хэмжээтэй, хоёр өрөө орон сууц/ барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 312.630 /гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.*******, М.******* нараас 312.630 /гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк-ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН