Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд               

Нарийн бичгийн дарга О.Янжиндулам                                                     

Улсын яллагч Е.Хулан          

Хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн                               

       Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Их ******* овогт /РД:ЗИ92**************03/.

 

        Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нитро” бааранд хохирогч *******тай “нөхрөө өмөөрлөө” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь “2 гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

     Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай багын найз 0 сарын 01-нд ******* аймагт ирсэн байсан. Ингээд 2024 оны 0 сарын 02-ны оройны 21 цаг өнгөрч байхад манай найз надтай уулзахаар ирсэн. Манай найзыг гэдэг, бид хоёр уулзаагүй удсан байсан.  Манай найз нөхөртэйгөө ирсэн учраас гурвуулаа маргааш караокед оръё гэж тохирсон байсан юм. Манай хүн гэртээ хүүхдүүдээ хараад үлдсэн. Найзынхаа хамаатны 2 эгчийг нь би танина. Манай найз гийн эгч нь найз нь юм билээ. Тэгээд бид гуравыг гэрээс гартал эгч нь “Нандин” караокед гэр бүлийн 2 найзтайгаа байна гэж хэлсэн. Тэгээд манай найз тийшээ очъё гэсэн. Бид хэдийг “Нандин” ороход нэлээн халцгаачихсан дуулж байсан. “Сэрүүн” нэртэй шилтэй пиво хоёр 2-ыг уусан юм болов уу гэж харсан, 10 гаран шил байсан. Тэгээд би найздаа олуулаа байна нөхөртэй чинь гурвуулаа “Бүрд” орох уу гэхэд манай найз эгч гомдчих байх хоёулаа сууж байгаад явъя гэхээр нь би хамт суусан. Нэг, нэг пиво уучхаад “Нитро” оръё гэхээр нь “Нитро” орсон. “Нитро” ороод би найзтайгаа 70 граммын архи хувааж аваад 2 дахь, 3 дахь архийг нь хэн авсан талаар мэдэхгүй. Би 3 дахь архинаас уугаагүй. нөхөр гээд нэг залуу байсан. Би нөхөр гэж эхлээд мэдээгүй. Сүүлд нь танилцсаныхаа дараа мэдсэн. Тэгээд би ширээндээ утсаа оролдоод сууж байхад нөхөр ирээд намайг араар тэвэрч авахаар нь би “чи яагаад миний биед хүрч байгаа юм чи яахаараа намайг тэвэрдэг юм гэж” уурлаад бүжгийн талбай руу нөхөртэй нь зууралдаж гарсан. Тэр хооронд Энхбямба ирэхээр нь би цаашаа байж бай гээд түлхэхэд арагшаа унасан. Хүчтэй  унасан үгүйг мэдээгүй. биед хохирол учруулсан нь миний буруу. Гэхдээ энэ асуудал юунаас болж үүссэн гэдгийг шүүгчийг тунгааж бодоосой гэж хүсэж байна. Би өөр асуудлаас болж маргалдсан, хэрэлдсэн зүйл байхгүй” гэв.

         Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар -уулаа “Нандин” орсон. Удалгүй найзын дүү нь найзтайгаа ирсэн. Бид нар дуулаад пиво ууж байгаад “Нитро” орсон. Энхүүшийн дүү нь архи аваад архиа уугаад бүжиглэсэн. Тэгтэл манай нөхөртэй зууралдаад манай нөхөр 00 орох гэсэн цамцнаас нь зуураад байсан. Араас нь чи нөхрөө өмөөрлөө гэж над дээр ирээд хэлсэн. Энхүүшийн дүү нь гарья гэсэн чинь араас нь гараа аваад тойрч ирээд намайг шууд түлхээд унагасан” гэв.

          Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би хууль заасан эрх, үүргээ ойлгосон. Асуух зүйл байхгүй, би хуульд заасан эрхээ эдэлж өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Болсон асуудлын талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа. Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Миний зүгээс прокурорын тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44/

       Хохирогч Э. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 0 дугаар сарын 02-ны орой “Нандин” нэртэй караокед найз Энхүүш, , , нөхөр нарын хамт орж тэнд дуу дуулж хүн бүр 1 ширхэг “Нийслэл” нэртэй 0. литрийн савлагаатай лаазтай пиво уусан. Тухайн үед найз Энхүүш “манай дүү хотоос ирчихлээ. Тэгэхээр нь ийшээ хүрээд ир гээд дуудчихлаа. Нэг найзынхаа хамт ирж байгаа” гэж хэлсэн. Тэгж байтал Энхүүшийн дүү гэх эмэгтэй бас нэг эмэгтэй найзынхаа хамт ирсэн. Тэгээд бид хэд “Нандин” нэртэй караокед байж байгаад тэндээс гарч ******* аймгийн сумын 7 дугаар багт байрлах “Нитро” нэртэй бааранд орсон. Бид бааранд ороод архи ууж, бүжгийн талбайд бүжиглэсэн. Тэнд Энхүүшийн дүү найзынхаа хамт 0.7 литрийн савлагаатай архи авсан. Тэрийг нь бид бөөндөө хувааж уугаад Энхүүш дахин нэг архи авсан. Тухайн архийг ууж байх үед Энхүүшийн дүүгийн найз гэх эмэгтэй их согтсон байсан. Бид бүжгийн талбайд байх үед согтуу эмэгтэй манай нөхөрт хандан “чи эхнэрээ хайрлана шүү” гээд нөхрийн цамцнаас татаад байсан. Тэгэхэд нь манай нөхөр хариу хэлээгүй юм. Тэгж байтал нөхөр ширээндээ суухаар явсан ба бүжгийн талбайд Энхүүш, Энхүүшийн дүү болон Энхүүшийн дүүгийн найз гэх согтуу эмэгтэй бид 4 үлдсэн. Тухайн үед Энхүүшийн дүү “би найзыгаа гэрт нь хүргэж өгчхөөд ирье” гэж хэлж байсан. Тэгтэл гэнэт Энхүүшийн дүүгийн найз гэх согтуу эмэгтэй над дээр ирээд миний цээж хэсэг рүү түлхсэн ба би бүжгийн талбайд биеийнхээ ар хэсгээр унасан. Тэгэхдээ би 2 гараараа газар тулж унасан ба миний 2 гар бугуй хэсгээрээ янгинаж өвдөж байсан. Тухайн үед намайг Энхүүш ирээд босгосон. Бид тэндээс удалгүй гарч би нөхрийн хамт гэртээ харьж амарсан. Тухайн үед миний биед Энхүүшийн дүүгийн найз гэх эмэгтэй намайг түлхэж унагаасан. Би унахдаа гараараа газарт тулж унасан. Тэрнээс болж миний хоёр гар бугуй хэсгээрээ хугарсан. Тухайн үед би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цагдаа болон эмнэлэгт хандаагүй. Би гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Би сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

            Гэрч : “Бид 2024 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед “Нандин” караокед найзууд болох *******, нөхөр , , нарын хамт орсон. Бид караокед орж “Сэрүүн” нэртэй шилтэй пиво авцгаасан. Тэгээд байж байтал манай дүү “эгээ уулзъя” гээд ярьсан. Тэгэхдээ “би нэг найзтайгаа яваад очъё” гэж хэлсэн. Удалгүй дүү гэх найзтайгаа ирсэн. Тэр хоёрыг ирснээс хойш бид “Нандин” караокед 1 цаг гаран болоод гарч “Нитро” баар орсон. Караокед байхад 2-3 шил пиво уусан байх. Нитро бааранд ороод “Соёрхол” нэртэй 0.7 литрийн савлагаатай архи 3 ширхгийг авч уугаад бүжиглэсэн. 3 дахь архийг ууж эхлэх үед , нар явсан байсан. Тухайн үед би согтсон байсан ба бас согтсон байсан. Нэг харсан чинь Э.Энхбямбыг бүжгийн талбайд арагш нь түлхээд унагааж байсан. Тэгэхээр нь би очоодийг татаж аваад “яаж байгаа юм бэ, юу болсон юм” гэхэд “энэ муу чинь нөхрөө өмөөрөөд байна шүү дээ” гэж хашхирч байсан. Тэгэхдээ хэд, хэдэн удаа тэгж хэлж хашхирсан. Тэгж байтал , Энхбямбыг босгоод ширээнд суулгачихаад буцаж ирээдийг гэрт нь хүргэж өгөөд ирье гээд явсан. Тэгэхээр нь Энхбямба дээр очтол Энхбямба “хоёр гар өвдөөд байна найз” гэж байсан. Би “тулчихсан юм байх” гэж бодсон. Тэгж байгаад “Нитро” баарнаас гарч гадаа зогсож байхад ийг хүргэж өгөөд ирлээ гээд ирсэн. Тэгээд бид нарыг бас гэр, гэрт нь хүргэж өгсөн. Замд явж байхад ******* “гар өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь бид нар ойчихдоо гар нь тулчихсан байх гэж ярилцаад Энхбямба, хоёрыг гэрт нь буулгаад явсан. Тэгтэл 2024 оны 0 сарын 03-ны өглөө ******* фэйсбүүк, видео дуудлагаар залгаад гараа харуулсан. Тухайн үед Э. хоёр гар бугуй хэсгээрээ хавдсан байсан ба ийм болчихож эмнэлэг явах гэсэн юм гэхээр нь би “чи бэлдэж бай, би чамайг очоод авья” гэж хэлээд гэрт нь очиж Э.Энхбямбыг хадам эгчийнх нь хамт эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр хоёр хоорондоо их зөөлөн, сайхан харилцаатай байдаг. Урьд өмнө хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Би эдний гэрээр байнга л орж гардаг. *******, хоёр миний дэргэд лав муудалцаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Б.гийн: “Би 2024 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед “Нандин” нэртэй караокед хамаатны эгч Энхтуяатай уулзахаар очсон. Тэгэхдээ би найзийн хамт очсон юм. Тухайн үед эгч Энхтуяа найзуудтайгаа дуулж, пиво уусан байдалтай байсан ба найзууд гэх танихгүй 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүний хамт байсан. Тэгээд хамт суухаар болж найзуудтай нь танилцахад Ээнээ //, //, Бямбаа /Энхбямба/, нөхөр уг нь нэрээ хэлж байсан. Одоо санахгүй байна. Тэгээд бид нийлж “Нандин” караокед 1 цаг гаран суугаад тэндээс гарч “Нитро” баар руу орсон. Бааранд ороод ширээ авч суусан ба тэнд архи ууж бүжиглэсэн. Нитро баарны бүжгийн талбайд Энхбямба, Энхтуяа, бид хэд юм яриад зогсож байтал гэнэт л урдаас нь түлхэж арагш нь унагасан. Би гайхаадээс “чи яаж байгаа юм” гэхэд “наадах чинь нөхрөө өмөөрөөд байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Энхбямбыг татаж босгоод ширээн дээр аваачиж суулгасан. Тухайн үед Энхбямба гар өвдөөд байна, эвгүй дараад уначих шиг боллоо гэж хэлсэн. Би буцаж бүжгийн талбайд очоодийг гэрт нь хүргэж өгөхөөрийг дагуулан “Нитро” баарнаас гарсан. Тухайн үед манай нөхөр баарны гадна машиндаа байсан. Тэгээдийг машиндаа суулгаад  баруун лагерьт гэрт нь хүргэж өгчихөөд буцаад “Нитро” руу ортол нөгөө хэд бааранд байгаагүй. Тэгээд баарнаас гартал тэр хэд буюу Энхтуяа, Энхбямба, нөхөр нар баарны гадна байсан. Мөн тэр хэдийг машиндаа суулгаад эхлээд Энхбямбыг нөхрийнх нь хамт  буулгасан. Замд явж байх үед Энхбямба “гар өвдөөд байна” гэж хэлж байсан ба “яахаар байна” гэж асуухад “унахдаа эвгүй тулчихсан байх, гайгүй байлгүй” гэж хэлээд гэртээ үлдсэн. Тэндээс хөдөлж Энхтуяа эгчийг гэрт нь буулгаад би нөхрийн хамт харьсан. Нитро баарны бүжгийн талбайд 1 удаа Энхбямбыг урдаас нь түлхэж унагаасан, өөр халдсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-17/

            ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 0 сарын 11-ний өдрийн 18 дугаартай: “ Э. биед 2 гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 24-2/

         Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 933 дугаартай: “Э. сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Э. сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Шинжилгээний явцад асуултад тусгагдаагүй боловч ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ” гэх дүгнэлт /хх-ийн 30-*******/

          Хохирогч Энхбямба /эгч Энхцэцэг/-ын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 1/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4/

          Хохирлын баримтууд /хх-ийн 4-9/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

             Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Нитро” нэртэй бааранд бусдад зодуулсан үйл баримт тогтоогдлоо.

           Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “2 гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай  дүгнэлтээр нотлогдож байна.

          Хохирогч Э. эрүүл мэндэд учирсан “2 гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал”  бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* 2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нитро” бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “нөхрөө өмөөрлөө” гэх шалтгааны улмаас түүнийг газар түлхэж унаган учруулсан болох нь хохирогч *******, гэрч Ө.Энхтуяа, Б. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч *******ийн хохирогч Э. бие махбодид нь халдаж түлхэж унагасан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч Э.Энхбямбыг түлхэж унагасны улмаас хохирогч газар унах явцдаа “2 гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал” гэмтэл авсан, шүүгдэгчийн хохирогчийг түлхсэн санаатай үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв. 

          Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. 

 

             Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын  эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг  “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

        Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: Мөрдөн байцаалтын шатанд баримтаар 2*******.00 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан. Одоо Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхэд Улаанбаатар хот руу явсан 2 хүний замын зардал *******0.000 төгрөг, өвчин намдаах тосны үнэ 72.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны ,7,8,9 сарын цалин /1 сарын цалин 1.300.000 төгрөг/ .200.000 төгрөг тус тус нэхэмжилнэ. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг аргачлалд заасан дундажаас дээгүүр хэмжээгээр тооцож өгнө үү гэв.

        Хохирогч ******* шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Улаанбаатар хот руу явсан /2 хүний/ замын зардал *******0.000 төгрөг, өвчин намдаах тосны үнэ 72.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин /4х1.300.000 төг= .200.000 төг/, нийт .39.000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд мөн сэтгэцэд учирсан хохирлыг аргачлалд заасан дунджаас дээгүүр хэмжээгээр тооцож шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэх хүсэлт, тайлбарыг  гаргаж байна.

        Хохирогчийн ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин .200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь /хх-ийн 3 тал/ 2024 оны ******* сарын 08-ны өдрийн 2 дугаартай Хөөт булаг ХХК-ийн тодорхойлолтод “Үндсэн цалин 800.000 төгрөг, гүйцэтгэлийн урамшуулал 00.000 төгрөгийн цалин хөлстэй ажилладаг, урамшууллын цалинг бэлэн болон бараа материалаар олгож, үндсэн цалинг цалингийн дансаар олгодог  талаар тусгагдсан байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар давхар нотлогдохгүй байх бөгөөд хохирогчийг сард 1.300.000 төгрөгийн цалин авдаг гэж шууд дүгнэх боломжгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин .200.000 төгрөг гаргуулах хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно. Мөн  хохирогчийн нэхэмжлэлээс замын зардал 0.000 төгрөг /эгчийн зардал/, өвчин намдаах тосны үнэ 7.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал хохирогч шинжээчийн дүгнэлт гаргуулахад газар мэдэхгүй тул Улаанбаатар хот руу эгчийн хамт явсан гэх тайлбар гаргаж байх боловч тухайн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй оролцох шаардлагатай эсэх нь эргэлзээтэй мөн өвчин намдаах тосыг заавал авч хэрэглэх талаар эмчийн тодорхойлолт хэрэгт авагдаагүй, өөрийн санаачилгаар нэмэлтээр авч хэрэглэж байгаа бүтээгдэхүүн байх тул шүүгдэгчээс зайлшгүй гаргуулах зардал гэж үзэх үндэслэлгүй байна. Харин хохирогч Э. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхэд Улаанбаатар хот руу явсан замын зардал 0.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн  А/28, А/27 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,

2.10-т “Энэ журмын 2.1.1-2.1.-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 933 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э. сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн зөвлөгөө заслын тусламж  үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна....” (хавтаст хэргийн 30-******* дэх тал) гэж тогтоосон нь хууль болон журамд нийцсэн байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.    

          Мөн хохирогчийн  өмгөөлөгч Д.Долгорсүрэнгийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 0.000 төгрөгийг *******.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дунджаас дээгүүр хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож өгнө үү гэх санал дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э. сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч, уг шинж сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 933 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн нас, гэмтлийн улмаас мэдэрч буй бие махбодын өвдөлт, зовуурь, ажил хөдөлмөрөө хэвийн гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлж байгаа байдал, цаашид сэтгэл зүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэх шинжээчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг дараах байдлаар тогтоолоо. 

            Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 0.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 0.000 төгрөгийг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.90.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хохирогчийн нэхэмжлэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан  / Улаанбаатар хамт явсан эгчийн замын зардал 0.000 төгрөг, өвчин намдаах тосны үнэ 7.000 төгрөг/ 13.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин .200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 11 дүгээр 11.3 дахь хэсэгт зааснаар /Э. сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан замын зардал 0.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 3.90.000 төгрөг/ 4.020.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

 

            Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 2*******.00 төгрөгийг нөхөн төлсөн нөхцөл байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

       Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

           Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э. шүүх хуралдаанд эх хувиар шинжлэн судлуулсан эмнэлгийн картыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Нямаад үүрэг болгов.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3., 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Шүүгдэгч Их ******* овогт ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их ******* овогт т 0 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг  шүүгдэгчид мэдэгдсүгэй.

         . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 13.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин .200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

        . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс  4.020.000 /дөрвөн сая хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч *******д олгосугай. 

        7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э. шүүх хуралдаанд эх хувиар шинжлэн судлуулсан эмнэлгийн картыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Нямаад үүрэг болгосугай.

         8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.УУГАНБАЯР